Би хаана алдсан юм болоо? /2/

Сайн байн уу би урьд нь Би хаана алдсан юм болоо? гэсэн захиа бичсэн эмэгтэй байна аа. Зөвлөгөө харамгүй хайралсан хүмүүстээ баярлалаа. Би их бодож үзсээн. Аав ээжүүдийн хэлж зөвлөсөн үг 100 дахин үнэн байдаг. Ээж минь хадмуудтай очоод уулзсан. Би гар хүрэх нь байтугай муухай харж үзээгүй охиноо танайд өгсөн нэг биш 2 хүн өгсөн харин минь охиныг хайрлаж явж чадахгүй бол ганц олдох насыг нь нулимастай байлгамааргүй байна. Би зөндөө харлаа одоо 2 тийшээ болгъё доо гэж хэлсэн. Хүүхдүүд нь л хэцүү байх гэхдээ бид нар өсгөөд өгчихнө харин та нар хүүгээ ав гэж ээж нилээн хатуухан хэлсэн. Хадам ээж салж өгөхгүй баахан л зовоох байх даа л гэсэн. Тэр тэгэх нь ойлгомжтой л доо ямар хүн байхад нь ямар болгосон билээ гэдгийг хадмууд бүгд мэддэг манай хүн чинь их олуулаа эхээс 8-уулаа ах эгч нар нь сонсоод бөөн юм болсон.

Хадам ээж намайг тэврээд уйлаад л байсан дараа нь ах эгч нар нь дуудаж уулзсан байсан. Надаас өвдөг сөгдөөд гуйсан би салж чадахгүй би чамаас 10 ах надад боломж өгөөч би чамайгаа намайг хаяад явах вий л гэж дандаа айдаг тэнэг зангаасаа болоод чамайгаа хий хардаад зовоосон байна гээд уучлал гуйгаад бсан. Би сүүлчийн удаа гээд боломж олгохоор шийдсэн. Одоогоор тэрнээс хойш 15 хоног болж байна хайлсан тугалга шиг л хүн байна. Би хүүгээ л бодсон юмаа хар гэдэг өвчин хэзээ ч идгэхгүй юм болуу? Ээж аав 2 минь энэ бол чиний л амьдрал өөрөө сайн бодож байгаад шийддээ гэсэн.

Би нөхөртөө ч хэлсэн би охиныхоо ааваас салаад охинтойгоо хамт байж байгаад чамтай суусан минь амьдралд 2 эр хүн байсан нэг нь охины аав нөгөө нь чи гэж хэлсэн. Би чамайг хуурч байгаагүй харин ахиж намайг худлаа хардаад байвал тэр үед сална шүү гэсэн. Саяхан машинтайгаа явж байсан чинь фм-ээр онгон биеийн тухай ярьж байна аа тэгсэн чинь гоё юмоо энэ тэр гээд байсан аягүй бол архи уухаараа чи надтай суухдаа онгон байгаагүй гэж тэнэгтэх вий дээ гээд л жаахан айдас төрснийг нуух юун. Амьдрал минь яг хашаа эргэх юм бол доо…

6 Comments

  1. Jjjjjjjjjjjjj says:

    Buruu shiidver gargaj, etseg ehee amid deer ni heden jil ch gesen taivan amidruulahgui de chi, uruvch zan chini hend heregtein??? Chamtai chamgui amidraal yavii shte,,, odoo tenegtuul shuud l nudee aniad chihee bugluud salj uzeerei de guiya chamaas!

  2. zochin says:

    harddag humuus hezee ch zangaa tavidagguin bnlee minii eej ch teriig amidraldaa bieree uzsen bi ch harj ussun unen tam tegsnees salsan dr teriig zasrah boluu gj boduul unendee uguishuu fm eer tm yum sonsood tegj bnaa gdg chin yag l miniii etseg shig hun yumdaa chaavaas iim erchuud chi hugiin shdee sanaandaa yumaa zohiogood dursleed terendee uuruu stresdeed teed ehnertee buhimdlaa huch hereglej gargadag ym bnlee eej min salaad yas amarlaa gj bsn chamdl gj zuvluhud naidaad hereg bnuu hairan shan amidral hun bolj tursniih hen negnees bainga aij tegchuul yah bol baragl uur er hunruu harahch erhgui bolno gehdee setgeleel dagadaa uneheer hairtai tesne gewel yahavdee

  3. nemj helehed says:

    jil goyo bna aa tegeed l ahiad ehelne ternees ilyy tevchihgyi dee archaagyi har yumnuud dr ni yavdaltai,hariuclaga medehgyi uuna hardana

  4. sarnaix says:

    hatuu baij sur daa,er ni het tuilshirch durlaj hairlaj halamjlah teneg hymyyst tohirdoggyi yum,er ni zainaas bai ahij jiremsen bolov,chi urduur ni bitgii or za yuu,eej aavaa heryylees hol bailga ecsiin ecest hyn tursnuu gedeg yumoo,yuun hadam sugduh uilah jyjigchin garuud bna daa

  5. dfhghj says:

    shal t1 2, ergeed uuchlahaar yu gej bgaag harj bgaa biz. hunii ooriinh n olj avsan undsen chanar bargiin hun deer oorchlogddoggui yum aa. buruu l shiid gargaj

  6. MglausCom says:

    Chi yasan ch ih emzeg cegtei busguivdee surteishd. Toohgui bj surah l asuudal bn shd

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.