Эмч нь эмчилгээ хийж, сувилагч нар нь судас олж чадахгүй бол зүүгээ сугалж сураасай

166551284

Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би өөрт тохиолдсон явдалаа та бүхэнтэй хуваалцах гэсэн юм, тэр тусмаа эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө ажилладаг эмч сувилагч нарын тухай юм.

Би нэг шөнө гэнэт өвдөж халуураад, хөдөлж чадахаа байгаад шөнөжингөө өвдсний эцэст түргэн дуудахаар болж дуудвал ирэх болов уу яах бол гэж эргэлзэж эргэлзэж үүрийн 5 цагт дуудлаа, ирэхгүйн гэсэн найдлага тасарч байлаа, гэтэл 1 цагийн дараа утас дугарч танайх хаана юм одоо гарч байна гэдэг байгаа, хаягаа зааж өглөө тэгж тэгж 30 минутын дараа нэг юм ирлээ. Ингээд нийт 1 цаг 30 минутын дараа эмчийн бараа харлаа. Тэгэж байтал нөгөө эмч чинь хэдэн юм асууж байснаа хагалгааны юм юм шиг байна, их л ноцтой байна даа гэж хэлээд эмнэлэг дамжиж явсаар эцэст нь 1-р төрөхөд 8 цаг болж байхад ирлээ. Бие их муу байсан болохоор замдаа баахан сэгсчүүлж яваад бүүр өвдлөө. 1-р төрөх дээр ирээд хүлээн авахын өрөөнд орж эмч нь нэлээн хүлээлгэж байж үзээд сувилагчийгаа шинжилгээ ав гэтэл нөгөө сувилагч судас олдгүй ээ.

За яахав би л ядараад тэгэж байгаа байх гэж бодлоо, одоо хуралтай гээд эмч нь сувилагчдаа хэдэн юм хэлээд яваад өглөө. Би ч өвдөөд хөдөлж чадахгүй юу нь ч өвдсөн бүү мэд ямар ч байсан эмэгтэйчүүд талаасаа л юм шиг байна гэж бодож байлаа. Тэгээд сувилагчаас дээшээ тасаг руу оруулахгүй юм уу гэтэл хувцас байхгүй, даатгалын дэвтэрээ бөглүүлэхгүй, төлбөрөө төлөхгүй бол гаргахгүй гэлээ, одоо нэгэнт өнгөрсөн гэрийнхэн наашаа цаашаа сандарч гүйсээр бүгдийг нь бүрдүүлж нэг юм тасаг руу 9 цаг 40 минутын үед тэргэнцэр дээр зөөлгөөд шилжлээ. За ашгүй одоо л нэг өвдөлт намдаж эмч эмнэлгийн бараа харлаа гэж бодож байтал эмч нар хуралтай байна гэсэн нэрээр нэг ч эмч ирж үзсэнгүй 10 цаг өнгөрлөө.

Сүүлдээ тэсэхээ байгаад өвдөөд байна өвдөлт намдаах юм хийгээд өгөөч эмч байна уу гэж үглэж байж өдрийн хоолны цагаар нэг аналгин димидрол хийлгэлээ, арай ч дээ гэж бодож байсан үнэхээр амьдрал үхлийн зааг дээр байсан бол би гэртээ үхэх байлаа. Ашгүй нэг эмчилгээ хийж эхэллээ шинжилгээний хариу ч гарлаа гэтэл эмэгтэйчүүдийн үрэвсэл хэт даарснаас болж ингэтлээ сэдэрдэг юм байна шүү бүсгүйчүүд минь. Энэ өвчин хэвлийгээр хүчтэй базалж өвдөж хөдлөхийн аргагүй болно, дээшээ доошоо мэдрэлгүй гүйлгэнэ үнэхээр аймаар сэхээнд ороход ойрхон байсан ортойгоо зөөлгөөд л.

За энэ ч яахав эмчилгээ хийгддэгээрээ хийж байлаа, гэтэл эмч, сувилагч нарынх нь харьцаа үнэхээр аймшигтай. ЭМЧ НАР НЬ ЮМ МЭДЭХГҮЙ БАЙЖ БОЛНО ХҮНТЭЙ АЯТАЙХАН ХАРЬЦАЖ ЭМЧ БОЛСОН ТАНГАРАГАА САНААСАЙ, СУВИЛАГЧ НАР НЬ СУДАС ОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗҮҮГЭЭ ЗӨВ СУГАЛААД СУРЧИХААСАЙ. Үнэхээр өвчиндөө шаналж байгаа хүмүүсийг загнаж, бааштайгаар нь дуудаж, гудманд байгаа мэт аашилж байгаа тэднийг харахад үнэхээр их дарамтай, сэтгэлийн шаналалтай байлаа. Эмнэлэгт хэвтсэн 3 дахь өдөр биеийн байдал үл ялиг дээрдсэн ч юм идэхгүй хүчээр идсэн ч, балга ус уусан ч тэр дор нь гаргачихаад, өдөр бүр хэдэн литр дусал хийлгэснээс болсон уу гэдэс гэнэт хөөж хийгээр дүүрээд яг л задрах гэж байгаа мэт хүчтэй өвдөж дээшээ ч гүй доошоо ч гүй амьсгал давчдаж бүх өвдөлт зэрэгцлээ, сандарч эмч дуудсан ч жаахан харзная, гээд өнөө л аналгин димидролоос өөр юу ч хийсэнгүй. Арга ядаад барьдаг хүн амьтан руу ярьлаа ирсэнгүй тэгээд гэр лүүгээ сүүлний тос захиж гэдсэндээ иллэг хийж, атиралдаж эвхийсэн юм аптикаас хордлогоо тайлж хоол идэхийн тулд хорсол авч бага багаар ууж эхэллээ.

Харин маргааш өглөө нь сайхан хоол идмээр санагдаж бие нэг л тайвширлаа. Бүх юмыг эмч нарт найдаж тэдний гарыг л хараад байвал болохгүй юм байна гэдгийг олголоо. Гэтэл үдээс хойш оройхон болоод ирэхээр толгой хүзүүгээр халуу дүүгээд өвдөөд байгаа ч юм шиг хэцүү болж хүйтэн усаар шавшаад л яваад байлаа, эмнэлэгт хэвтсэн 6 дахь хоногт дахиад оройхон биеийн байдалд өөрчлөлт ороод ирэхээр нь сувилагчийг даралт үзээд өгөөч нэг л биш байна гэж гуйтал “Би завгүй байна, ямар ядаргайтай юм” гэж загнаад ирсэнгүй, удалгүй хамраас цус гарч бүр сонин болоод явчлаа, хажуу талын хүмүүс сандарч сувилагчийг дуудаж арай гэж үзүүлтэл даралт ихэсч 120 болсон байсан. Миний даралт унаж буунуу гэхээс энэ амьдралд минь хэзээ ч 90-с дээш гарч байгаагүй гэтэл сувилагч үзснээ нээрээ болохоо байсан байж гэж үү, ийм хэнэггүй хувийн үзлээр хандаж болохгүй л юмсан маш их гомдож дахиж нэг ч тариа, дусал хийлгэхгүй гээд маргааш өглөө болонгуут эмнэлэгээс гарахаар шийдлээ.

Сүүлдээ судас ч бүр олдохоо байж заавал 3 хатгуулж байж нэг юм цусны бараа хардаг боллоо.  Намайг ингэж өвдөж шаналж сэтгэлээр унаж байх хооронд яг хажуу талын орны эгч бас гэдсээр нь хүчтэй өвдөж бүр заримдаа уйлдаг байлаа, 50 хүрч байгаа эмэгтэй хүн барагтай л уйлахгүй ш дээ, болохоо байгаад эмч дуудахад ирэхгүй цаг болно ирэхээрээ ямар ч арга хэмжээ авахгүй өнөө л харзная, хүлээе гэж хэлээд аргаа ядахаараа өнөө л аналгин димидролоо хийнэ тэгэж байсаар өнөө эгч онош нь тогтоогдохгүй хүчтэй өвдсөн хэвээр 7 хонож өөр эмнэлэг рүү шилжлээ.

Бодит байдал ийм л байна, сувилагч нар гэж гар харж юм өгвөл урдуур хойгуур гүйж зүгээр л байгаагаараа байвал ядаргаатай янгуучаар нь дуудаж уурлаж загнаж, судас олдохгүй байхад хүн тамлаж байгаа юм шиг өвдөөд байна гээд дуу алдаж байхад зүүгээ бүүр шөрмөс рүү нь хатгаад ганц дусал хийх гэж баахан судас хагалж, сэглэж харахын аргагүй болгосондоо,  сургуульд юу сурч байдаг юм бүү мэд хөөрхий. Эмч нар нь гэж нэг л их зантай хүн загнасан хүлээж, харзная гэдэг үгнээс өөр юу ч мэдэхгүй хүмүүс байх юм.

Ингээд бодохоор энэ монголд тэр тусмаа эмэгтэйчүүд бүсгүйчүүд минь өвдөж, бас үр хүүхэд төруулэх эрхгүй болсон бололтой. Үнэндээ одоо хүүхэд төрүүлнэ гэхээс ч айж байна хэнд итгэж, бас хэнд ямар эмч сувилагчид нь тамлуулах бол үнэхээр бодох ч зүрх хүрэхгүй нээ…

44 Comments

  1. асуудалгүй болоод энэ эмэгтэй ийм юм аргаа бараад бичсэн байх уу , таминэ ээ. монголчууд бид болохгүй байгаа зүйлийг хэлэх нь зөв шүү дээ. үнэн шүү дээ. бүгд биш байх л даа гэхдээ олонхийн эмч сувилагч нар ийм байгаа шүү дээ. тэдгээр асуудалтай эмч сувилагч нарт л хандаж хэлсэн байна даг. тэд нарыг өмөөрөх хэрэггүй, ер нь зарим нэг хүмүүсийн бичсэнээр бол эмч нар цалиндаа тохируулж ажиллаж байгаа хэцүү байдаг ч гэх шиг өмөөрөөд байгаа муу хаашаа ен аан. хүн ямар мэргэжил сонгож ажиллаж байна түүндээ хариуцлагатай үнэнч хичээнгүй ажиллах ёстой гэж боддог оо би, хүн чадахгүй чадвар хүрэхгүй байж болно, гэхдээ эмч нар бол ялангуяа өвчтөнтэйгээ эелдэг боловсон тэдний өвчнийг аль болохоор мартуулах ажиллагаа л хиймээр ен. манай монгол ялангуяа үйлчилгээний эмч сувьлагч багш гээд л эдгээр ажилчдын дунд ийм үзэгдэл түгээмэл байдаг_ ажлынхаа стреесс бухимдлыг үйлчлүүлэгчдээ гаргадаг. энэ бол цэвэр хувь хүний асуудал. тэр нийгэмийн халамж цалин энэ тэрдээ сэтгэл дундуур явдаг л юм байгаа биз, энэ асуудал өвчтөнд огт хамаагүй, бас нэмж хэлэхэд манай найз эмэгтэй анагаахы төгссөн юм, эмнэлэг дээр дадлага хийнэ түүний ярьхаар эмч нар маш их зантай, за тэгээд багш нар нь ч гэсэн залуу хүүхдэд урам өгөхөөсөө илүү зүрхий нь үхүүлэх ажиллагаа их хийдэг хүмүүс шиг санагдсан. хэдхэн эрэгтэй оюутантай тэднийгээ багш нар нь ирээдүйтэй гээд тахин шүтчихсэндүү, нөгөөдүүл нь багаасаа архи уугаад биеэ тооцондуухан болцон байдаг юм шиг санагдсан. миний бодлоо эмч нарыг анхнаасаа их дээд сургуульд сургах үеэс нь багш нар нь халуун дулаан сэтгэл гэж юу байдгыг ойлгуулж төгсөгмөөр юм шиг ээ. тэгэх юм бол гайгүй болж магадгүй байх, энэ миний л бодол байлаа.

  2. ineed hurev says:

    zahidliin ezend handaj helehed ta uuruu eruul mendiihee tuluu yu hiisen hunbe? Ydaj eruul mendiin daatgalaa tulchihuud hunees uilchilgege shaard!! Bas ih daarval ingej urevsdgiin bna gene shuu kkk belgiin zamiin baahan haldvar avch hamag buzar ymaa emchluulj garchihaad odoo yu yriad bnaaa??? gazar dor ortol muulad bgaa emch suvilagch nar chini bgagui bol ta odiid ingeed hov hutgaad hun muulaad suuj bhuu?? Mongoloor duuren cham shig belgiin zamiin haldvar teegchud, taraagchid baihad emch nariin ajliin achaalal buurahgui l dee

  3. Сар says:

    Би 3р эмнэлгийн зурхний мэс засалд хуутэйгээ хэвтэж байсан . Тэдний эмч сувилагч нар нь маш сайхан харьцаатай юм билээ. Ереесее тэгж загнаж зандарсан юм байхгуй эм тариа боолт гээд уйлчилгээ нь жигдэрчихсэн хурдан шуурхай  хуний телее гэсэн сайхан сэтгэлтэй хумуус байсандаа доод тасагтаа. Харин дээр хагалгааны дараахь тасгийхан зурхний сувилагчид гэж негеедуулээсээ газар тэнгэр шиг ялгаатай байсан 3 жилийн емне. Дараа нь тэр хагалгааны дараахь ереенд юу юу болж байсныг олж мэдээд 5хан настай хуугээ еревдеед уйлж байсан. Аав ээжийг ирэхээр нээх инээсэн ингэсэн тэгсэн гээд л хуу чинь тийм ундаа ийм чихэр шоколад иднэ гэнээ гээд л , хагалгааны дараа ундаа ууж шоколад идэж болохгуй биздээ гэхээр тэгвэл жуус гэнэ. Тэгээд за яахав еерсдее идэх гэсэн юм байгааз гээд чихэр набор шоколад жуус менгетэй егехеер аваад л явна. Бух ээлжийхэнд нь егч байсан. Ганцхан сувилагч л хун шиг байсан юм билээ. 5 хоноод дээрээс доод тасагруу ээж дээрээ бууж ирэхдээ нуруу нь холгоод шархалчихсан, хуруу нь хавчигдаад хехерчихсен ирсэн. За тэр шарх уруул амны хомхой гарах бол яахав тийм хунд хагалгааны дараа бодисын солилцооны алдагдлаас болоод дархлаа эсэргууцэл суларснаас гарсан . Харин нуруу нь яагаад юунаас холгосон , хуруу нь юунд хавчуулагдсныг хэлэхгуй худлаа нуугаад байсанд дургуй хурч байсан ч хунд хагалгааг хийж хууд минь амьдрал бидэнд аз жаргалыг минь буцааж егсен алтан гартай Цэгээнжав эмч болон бусад ачтангуудын хажууд ечуухэн юмдаа гэж бодсон. Тэднээс бусад нь унэхээр ачтангууд байсан шуу. 

  4. залуу says:

    Эмч нараа гар харахаа больчоочээ, хүнийг мөнгөтэй төгрөгтэйгөөр нь харж битгий үйлчилж байгаачээ. Хүн болгон та нарыг ямар болсныг мэдэж байгаашдээ. Төрөхийнхөн бол бас л пицца, чиккен 50 цаастай оруулчихад бол үнэн долиго шаадгийм байна лээ. Хажууд байгаа хөдөөний байрын эгчийг загнаж зандраад, бараг л үхсэндээ өвдөөд байгаам гэж байна гэж эгч минь гарч ирээд хэлж байж билээ. Улсын гэснээс боломжтой бол зүгээр мөнгийг нь төлөөд хувийн эмнэлэг хамаагүй дээр юм билээ.

  5. түргэний эмч болиосой says:

    Миний хүү 2 сартай болж байгаад халуураад унтаад нэг л биш байхаар нь бзд ийн хүүхдийн түргэн дуудсан чинь 5 цагийн дараа ирээд гэдэс нь дүүрсэн зүгээр байна гээд намайг загнаж байгаад гараад явсан тэгээд 3 минут ч болоогүй байхад хүү минь таталт өгөөд эмчийн араас утасдаад хэлсэн чинь эмнэлэг авч яв мэдэхгүй байна гэсэн тэгээд эмнэлэгт хэвтээд маргааш өглөө 10 цагийн үед хөөрхөн үр минь сэхээнд ороод 6 хоносон хүчилтөрөгчийн дутагдалд орсон байна гэсэн. хүү минь хөхөө ч хөхөхгүй гурав хоносон шөнөжин уйлаад л ар араас нь дараалан 10 -аад тариа шахаад маш хүнд байдалд байсан тэр 6 хоногт нэг ч цурам хийгээгүй хүүгээ уйлахаах яваад очихоор цэвэрлэгч ариунаа ч билүү бүдүүн шар хүүхэн шал завааруулаад гэж загнаад бөөн юм болсон. Цэвэрлэгч түргэний эмч нар болиосой юу ч мэдэхгүй эргүү малууд байна лээ.,,ш

    Н

  6. цацаа says:

    энэ дээр юм бичээд байгаа хүмүүсийн үг хэллэгийгээ эмч нартай харицахдаа яг ингэж харицдаг байгаа. гаднаас ямар нөлөөлөл ирнэ эмч ч гэсэн хүн юм чинь тэрэнд нь тохирсон хариулт л өгч байгаа ш дээ. хэрвээ эмч өөдөөс чинь эвгүй аястай харицвал би энэ эмчид сая ийм нөгө аясаар үг хэлж дээ гэж ойлгох хэрэгтэй

  7. vnen says:

    estoi unen mongoliin emnelgvvded vkhie l gevel ochikh bkh vnekheer bvgd dampuursan yu ch medekhgvi medleg chadvargvi emch suvilagch nariin orontsguud bdag ted tsalindaa bish tednii medleg chadvart tsalin ni ikhdej bgaa yumaa EMSHUIS nertei surguuliin surgaltaaas ekhelj bvgdiig shinchlekhgvi bol Mongoliin anagaakh ukhaani salbar dampuurlaa zarlakh bolson

  8. MglausCom says:

    Huviin emnelgiin undur tulburtei tsalin saitai ar ger n asuudal bagatai bvl ajilchid ard tumen ch gsn asragch emch geltgui bugd malilzaal ajlaa sain hiihees uur sanaa zovoh yumgui l bn shd

  9. ANHAAR says:

    uneen uchirni emch bolod irenguutni humuus oorsdnoo mash ih dolignoj haritsdag tegser bgad nogo heden emch narni davarchihsan ongirchihson sehuun bolichihson oorsdnoo ovdoj baival yasan bol gej bodoj emchleh heregtei ugasa emchnarin sehuun zang darhin tuld l 1 duger kursd otoch manram surguulid lamiin hicheel ordin daanch ter lamiin hicheeliigni 1 kurs uzlee ged saihan setgeltei bolchihdgul yumd ugasa johon 1duger kursd bga humus yugach medhgui harin tom bolson jinhene eemch bolson humuust ter shashin lam hrist tam divaajing ter aihtar surgaaliudiig yas mahandni shingtel zaah heregtei tegjej emch narin setghui oorchlogdoh baihshuu bi ooro yorni emch boldim bilu de teged buyni ajil hidin biluu

  10. ECMH says:

    TEMBUUNDEE TATALDSAN YUM ORJ IREE BIZ DEE. GONORREA HURTEL BSN SH DEE CHAMD. TEGEED BAAHAN EMCHLUULJ EMCHLUULJ GARCHIHAAD ARDUUR IIM YUM BICHDEG AIN.

  11. санал says:

    Та энэ бичсэн захиагаа фэйсбоокд тавьж шэйрлэж илүү олон хүнд хүргээсэй гэж хүсч байна. Эмнэлэгийн сайн муу олон ажилчид бий. Гэхдээ дийлэнх нь ийм байгаа нь үнэн. Олон нийтийн сайтаар /өөр олон сайт,сонин бий/ захиагаа тавибал дээд газар дарга нар нь үзэж бас нэгийг бодох байлгүй дээ. Тэр гар харах гэдгийг яамаар ч юм дээ. Бүр толгой өвдөхийн

  12. Ggjhhg says:

    Humuus min amid yavay gevel ajil turul hiij munguteil bol mungugui bol amid yavah batalgaa algoo 

  13. Пүрэв. says:

    Монгол эмч нар өлөн нүдтэй, гар хардаг, хоол горьддог, бэлэг сэлт авах дуртай. Тэгээд юу ч мэдэхгүй, их зантай. Эмч хүн байж хумсаа ургуулаад будчихсан хуруугаараа дүүрэн бөгжтэй, үнэртэй ус ханхлуулсан, будмал хачин хачин янхан шиг юмнууд ч сууж байдаг юм байна лээ. Өмнөөс нь ичмээр. Эмч болон сувилагч нар ажлийн байран дээрээ үнэртэй ус ханхлуулж болохгүй, хумсаа будаж болохгүй гараа байнга угааж ариутгадаг байх ёстой юм билээ.

  14. Zochin says:

    Gadaadad ochij torooch. Tiim ih mongotei yum bol. Mongogui bol huvi zayataigaa evler 

  15. sydh says:

    Ted nar chin bas MUUHAI MONGOL HUN ii neg l dee. gehdee deedeh baagii hamgiin muuhai mongol haha chi ochij ugaaj tseverlej ogohgui yu, hutsdag gahai garaad irj

  16. Zochin says:

    Zassbalai avgai l bn shd. Shonojingoo ovdood uureer turgen duudna emneleg yavj baij eruul menddiin daatgal tolbor solih huvtasgui yavna. Buten neg tsag 30 min huleej baihdaa yu bodoj baisiin. Emnelegt nen terguund emegtei hund yu hereg boloh ve teriiigee beldene biz dee. Ooriinhoo eruul mendiig uneleegui l bn shd. Unelsen bol erthen daatgalaa toloh baisiin. Bas dusal hiisnees bolj gedes duurdeggui yum ter chin sudsaar orood shees bolood gardag ed. Ooroo bol unen archaagui chavgantsiinzoviur helsen durak altsgar huuhnuudiin neg bn . Archaatai bai. Saltaa saamaa tseverhen bailga. Tegvel iim ovchin tusahgui za. Bas emnelegiin ajilchid geheeree l amilsan burhad baidaggui yum. Saintai muutai humuus l bdag, ooroo muuhai handaada asragch suvilagch gej deerelheed baival oodoos chin muuhai l handana. Ted nar chin bas MUUHAI MONGOL HUN ii neg l dee.

  17. ers oorchlolt says:

    hunii ami nas biye n hohirvol shorond suulgadag boloh heregtei. zugeer ajlaas n halaad orhij bolohgui.

  18. ers oorchlolt says:

    mongol hun mongol emnelegt hevteed sanaa amar bj boldog tiim bolgoh heregtei.

  19. ers oorchlolt says:

    eruul mendiin yam 5-10 jiliin hugatsaand systemee ers oorchloh tsag bolson. ovchtnuudtei hariltsah haritsaa ed nar shiidej yadaad bh asuudal bish. gol n yer n buheld n oorchloh heregtei. oorchlono gedeg n hun halaad oor hun tavihiig heleegui. mergejil mergejil chiglel chigleleer n odoo orsiin systemeesee garch olon ulsiin standard ruu yavah gej hicheeh heregtei. ingej emnelegt guilgachin mayagiin hariltsaatai ovchtontei gazar haana bdag?

  20. hannah says:

    Gants hoyr gaigui haritsaatai l hun bdag baih.ihenh n hainga shdee. mgld emch nariin tsaling ihesgemeer baina.yagaad mongold une osood tsalin osdguum be? deed humuus yu hged bnaa!!! emch nar ch ene ajlig hiine gej zoriod tsalin holsiin medeed tamgarag tawiad orsiim baij yund zaawl owchtnuddeee uuraa gargadag ym be? deed gishuud oorsdoo huwiin emnelegt l hewtdeg shde! times ulsin emneleg ymr gdgig medehgui biz! bid temtseh heregtei bishu? zgr l shuumjlehes tsaashgui yum. 

  21. 3-embeleg says:

    Teer jil odoogoos 10-aadjiliin umnu bi yag chamshig uheh geed hagalgaand orood garaad irsen chin 3-r emnelegiin suvilagchnansalmaa geed gaitai huuhen bas uvduud ter tasagt ni bi hagalgaanii daraa hevtsen chin, shunujin ter neg altsaganasan huuhen deer suvilagch ni nar ni tsuglaj showdaad bi yag uhej bj bilee. Minii sanaanaas er gardaggui uym, ter Nansalmaag odoo hurtel haraaj yavdag daa

  22. g987 says:

    Manai deedchuul er ni boliosoi. Uurusduu gadaad ruu yavj emnelegt uzuuleestie. Zam teever tugjirel geed l so yumnii araas xuutsulduud l. Uulaasaa gazraa dur meden xeden tugrugnii xoinoos xuutsulduj zarchixaad daraa zam, zogsool gej sonin tv-geer soliorood l. Tsaana  ni ard tumenii eruul mendiin talaar yuch yarixgui. Zuragtaar udur bolgon tugjireliin talaar garaastai. 

  23. ycxvbnm says:

    muu stalin bish muu tsalin

  24. ycxvbnm says:

    yamar aimaar yum be? ter sudas olohgui shuud mah ruu hatgadag bol yag unen, haluu orgiod shtaj bgaa yum shig aihtar ovddog. ter uyedee mah ruu zoochihloo gej medeegui ingej ovddog yum bh gej bodoj bsan. odoo tiim novsjtoi taarval bodiig n hotluuleed ognoo. chadahgui bol zai bogloj chaddag geed ajillah hereggui. hezee sudsaa zovoldog bolöno ter uyedee lajillah erhee avah heregtei. Tegehed gadaadiin emneleg aimaar eyeldeg ovdohgui ta sanaa zovoltgui geed deerees n tiim urt zuugui bogino zuugeer yamar ch ovdoltgui dor n avchihdag. tenger gazriin zoruu blee. ter uyed joohon bsan bolohoor medehgui aimaar ovdood ongorson. odoo tiim novshnuud taarval zugeer zuug n sugalj avaad erguuleed oort n zoochihno shuu. ajlaa sain hiitsgeegeerei! chadahgui bol oor ajil hiih heregtei. muu stalin ruu tulheed ch yadag yum.

  25. anu says:

    2 turuh mash sain sanagdsan suvilagch nar huurhun aashtai heregzeetei em taria dusal zergiig tsag tuhai burd ni hiij bsn 1 turuh hereg baihgui aimshgtai manai hamaatnii ohin savnii gaduur jiremsen bolood hagas saind ochood hevteed shimegduuleh taria hiigeed uguuch gej 2 honog guigaad tegsen emch nar 1 dehed irne teheer bolno geseer baigaad nuguuh ni hagarsan uruusun undguvchuu boolguulaad yamar olig baihav de tegeed 1deh udur  emch nar irehed ni helsen chin eeljiin emch gej bga shu de ter emchde heleed ter tariag hiilguuleh yostoi baisiin gesen tiim muuhai hariuzlaggui 1 turuhiin emch nariig undseer ni uurchlu heregtei hiisvereer turj bga ehchuudiigch gesen mungu ugvul zeverhen saihan oedog mungu uguugui bol umailgaad ih muuhai oedog gesen shd

  26. хх says:

    сайн уу ийм эмнэлэг байдаг байхаа саяхан би эмнэлэгт хэвтсэн гэхдээ надад эмч сувилагчдын харьцаа хэвийн үйл ажиллагаа нь тун дажгүй байсаан. Би жижиг мэс засалд орсон. Би хэт бүү туйлшраачээ гэж хэлэх гэсэн юм

  27. bi says:

    Emnelgese l boldogiin bnlee.3r emneleg sain yum blee.emch suvilagch hiol uilvhilgee bugd bsad emnelhuudes bi eh nyalhasd hevtej bsan  Tursun bolohoor mungu ugsun bolod ch uu arai gaigui, 100Ailin arisnii emnelegt / Huu maani chips nes harshil avad sahisan/ End bol unen muu bsaan

  28. Abc says:

    IIm bol arai dendenee. Bi bas emnelgiin mergejiltei, end iimerhuu yum tohioldson bol yu bolno gej bodno. Minii bodoloor eruul mendiin yamniihan iimerhuu zuiliig gargahgui blgah talaar yum bodoh tsag bolson bhaa… 

  29. Zochin says:

    Baagid handaj helhed songoson bolool 500 myangin tsalintai ajilaa golohku setgel zurhnese mergejilde hairtai bolhor hiij bga yum shd, 15 jil dundjar surna Za tgd surgaltin tulburuu n undur ene Olon jil etseg eheeree tejeelged tulbruu tuluuled erged Ajil der garad avtobysnii joloochoos baga tsalin avbal chamd ch gsn saikhan sanagdahku bh. Gadnii Emch nar ired Ta nar Bol baatrud gd yvdin shu iim tsalintai iim orchind ingj ajildag gd bid nart zaagad bh ch yum bdagui hiij bga yum n yag adilhan tonog tuhuurumj l gollogddog bolhoos. Ail ch ornii tsalingiin deed hemjeeni ehnii 3 t Emch suvilagch l bdag manaid esregere bn. Emnelegt es surthungui 1-2 Emch bj l bdin Ted nar n ihevchlen hugshchuul bdin teglee gd bugdig n es zuigui gj bolku shd 

  30. emegtei says:

    tiim eruul mendiin salbar uneheer aimaar manaid, huuhedteigee emnelegeer yavah shaardlaga garaad huuuhdee tevreed guigeed bhad tooson shinjgui bur tegeed uvchin ni yagaad iim bolov geed emchees ni asuusan oligtoi heldeggui dahin asuusan chin chi yamar yadargaatai huuhen be gesen sh dee … unen uruvdultei zailuul sain medehgui bol medehgui bnaa gesen bol ahiad uur emch ruu bariad guine shuu dee,,,, etses suuld ni za shudargaar yavaad butehgui yum bna, shuud l mungu amlaad l yavsan … heden haltar tsaas haraad zailuul ter aash zan ni gulug shig bolj bga yum chini, unen uruvdmuur dee manaihanii emch nar, seheeten ulsuud geed bga heden haltar tsaasand dunguluulsen yumnuud bdag yum. yadaj tolgoigoo sain tsenegleed chadvartai bol yahuu…. ihenh ni muu(Sain emch nar mash hovor,gehdee tsuuhun hed bii unen setgeleesee ajillaj hudulmurledeg, ) 

  31. Хурц says:

    Emch suvilagch nar zavaan baliar medlegguidee bish Ted tsalindaa tohirson uilchilgee hiij bgaa ym.

  32. angir says:

    Otgo ged bichsen hun ter emch nariin umnuus huuhed gargasan yumuu haashaa yum.chi huuhedtei bolsin bol uuruu uurgee uhamsarlaach.chinii gomdollood bgaa yum chini ter chigeeree chinii hiih l yumnuud bna.huuhdiin emneleg ugaasaa achaalaltai baidag terend tend ajillaj bga humuusiig buruutgaad bh yum yamar teneg yum be.

  33. baagii says:

    Ene deed taliin nohor yu bicheed gaan hucheer 500 myangiin tsalin avaad emch suvilagch hii geed suulgachihsan yumu  ooroo emch bolno suvilagch bno geed l durtai mergejilee songood hiij bgaa biz de ugaasaa manai emch suvilagch nar hariltsaanii soel gej er n meddeg yumu muuhai aashtai heruulch hachin  l yumnuud bdag shd omoorood bh yum eroosooch baihgui ih surguuliin ehnii 2 jil n hariltsaanii soeoliin talaar hicheel zaaval taarna hondlongoos harhad arail muuhai 

  34. Zochin says:

    500 myangin tsalintai bj ajliin achaalal n uneheer ih bdag shu, standartiin dagui udurt 12 Hun Uzeh estoi bhad 50 -60 Hun uzdeg hun l bolson hoino iim ih huntei haritsad yadrana shd saikhan aashlah yamarch arga bhgui shude,Er n bol byuanii bguullagat ajillaj bga yum shig bdag Tsalin n ajilda irj ochih udriin hool-Nd yvad duusdag iim hund hetsuu yaduu orchind ail boloh olon hund tuslad yvj bga sain Emch nar zunduu l bna gol n ajliin nuhtsul orchin tsaling n nemed uvchtun uuruu emchee songodog bolchuul ene asuudal amarhan shiidegdne. Bi uruu Emch ch gsn 1-r turh Bol ugiin hariltsaa handlagiin dogoldoltoi gazar busad emnelegt humuus gomdol gargad arga hemje sain avdag bol end turj bga ehchud tursun Bol boloo gd orhidogt bga bh yrij helj bj l zasrana shude 

  35. guest says:

    Ed nar ingeh bsiin bol yah gej emch bolj tangarag ntr urguj tenegtdiin. Huniig emchilj yzeh gej l emcj bolson bizde tegeed uvduud zovood yzyyleh geheer neg l ih tuvugshuusun humuus bdiin. Tegeed yag yah gej ter emnelegt tusviin tsalin avch suudiin buu med, yah gej emch gej suudiin buu med oilgomjgyi humuus

  36. ммм says:

    Ер нь бол нийтлэг төрх л дөө гэхдээ эмч сувилагийн байранд өөрсдийгөө тавихаар бол хэцүү санагдах үе ч бий л дээ.Би 1р төрөхөд хагалгаанд орж байсан хагалгаанд орох гэж байгаа хүмүүс бол үнэхээр яах учраа олохгүй гайхсан бие биенээсээ л мэдээлэл авсан хүмүүс байдын билээ.Миний бодлоор чанарын менежир ажлаа муу хийж байгаагаас тэр байх.Харин 3 р эмнэлэгт хэвтэхэд шаал өөр байсан өглөө бүр эмч нар нь бөөнөөрөө орж ирээл өвчтнүүдээ жижүүр хүлээлцэж буй эмчдээ тайлагнаал.4 дэх өдөр бүр нэг сувилагч орж ирээл тарьсан газрууд үзээл стандартын дагуу тариагүй хөхөрсөн олон хатгасан энэ тэр асуудал гарсан бол тухайн сувилагчид нь арга хэмжээ авдаг гээл сувилагч нар нь ч их сайхан харьцаад тариагаа битгий хөхрүүлээрэй сайн дараарай гээл…эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүст эм тариатай дүйцхүйц чухал зүйл нь эмч сувилагчдын найрсаг харьцаа санагддаг.Энэ тал дээр нэгдүгээр төрөхөд үнэхээр дутагдалтай л санагдсан.Харин эмч нар нь бол ур чадварын хувьд мундаг санагдсан.

  37. xxxxxxx says:

    unexeer unen shuu. uvdux erx bxgui shuu. emnelgeer yavax unen nervnii ajil, emnelgiin salbar avax yum bxgui. umuuruud bx ch shaardlaga ch bxgui. xumuusiig emchilgeegui geel zugeer l alj bnadoo

  38. er says:

    Ed nar iim zavaan baliar humuus shdee. Unen shdee. Saihan  uilchlehed yaadag bnaa. Tiim hetsuu zuil bish.ed nar buur arai denduu shuu mash olon humuus hohirson bdimAA.  Hamaatan sadan nz nuhud , geed hariutslaga tootsoj. Arga hemjee avah heregrtei. Gol n iim sanal gomdol garaad enenii tuluu   hen ch yavdaggui toodoggui tul naaduul chin davardgiim. Zugeer orhij bolohgui hoinoos n yabah heregtei. Estssin etsest heden huuhed hugshid bdg bolhoor n buur ter said darga nar n toohoo baitsan bdii bnlee. Ganjavhlan geed setguuch zaluud hel. Facebook deer ch gsn zunduu hudulguuunuud zurag hurugtei n tavidag boltsiishde. Tegdeg bh heregtwi.bas emnelegii ajilchdaas bolj hohitson humuusiin group nee yaadii. Neeh davartsan pizdaanuud dandaa ingediin. Bitii zugeer orhi tegsnii ulmaas naaduul chin odoo iim dodigor bgaa um. 

  39. mama says:

    Uuruu uvdsun yumuu huuhed uvduh ued ugaasaa l hund hestuu baidag, terend emch nariin buruu baihgui. Tednii orond neg tsag l ajillaad uz, harin ch saihan aash gargaj baij dee gej chi tehed l oilgono.   

  40. satin says:

    yag unen bichjee…

  41. zochin says:

    гэхдээ эмч болгон муухай ааштай байдаггүйш дээ мэдлэг чадвар сайтай сайн эмч байдаг ш дээ бие муудаад ирхэрээл эмч түргэн гэдэг байжийж ингэж туйлширч болохгүй шүү дээ

  42. otgo says:

    yag vnen shv. hvv maani  8 sartai bhdaa uwduud 14 honog eh nyalhast hewtsen yum. medeej huld oroogvi uchraas udurjin 2 gar dree l tewerdeg bla. Shunu 12iin tariag ni hiilgeed untna. Ugluu 6giin tariagaar serne. Dund ni dahiad taria dusal, em uulgana gd neg horom ch suuh zawdal ugui. Gehdee haraad bhad irsen hvvhed bolgond adilhan heden em taria bichchihdeg yum bna lee. hvv maani tarhinii daralttai, yur ni tarhi tolgoinii baga zereg emgegtei bsan. bvr setgeciin  uwchin ntr bish shv. Getel tolgoidoo zoriulj emchilgee hiilgeheer ochson hvv maani ochood 1 honood l haniad hvrsen. 2dahi honogoos shunu bvr haluurch ehelsen. tgd mash ih certei haniana. Buuljinu, gvilgene. 1uruund 8 hvvhed tgd ihenh ni sahiurtai niileed arwan heden hvn tgd agaarjuulalt ariun cever ntr 0. ter dund 1 l haniadtai hvvhed bhad busad ni bvgd uwduhuus uur zamgvi yum bile. Hvvhdee huhvvlne, hajuugaar ni bor hoolond orson uchraas hoollono, uwdsun uchraas hoolondoo durgvilhene, buuljinu, oir oirhon gvilgene, pampersiig ni solij, archij ceverlene, buuljsiig ceverlene, huvcsiig ni solino, ugaaj archina, hajuugaar ni nuguu em taria duusashgvi urt udrvvdiig arai hiij davj bsan. Medeej byachan vr mini uwdchihuud setgel sanaa awah yumgvi. Getel ter emch suwilagch nar arai l gomdmoor. Ugluud 1 l udaa orj irne. Za ter yajiina haniad ni arai deerdsen bna. za emee uuna shv tariagaa hiilgii shv enee teree gd vg ch heleh zavdalgvi uruuguur neg toirchoo l garaad yawaad ugnu. Araas ni nehel dagal bolon bj ingeed bna tgd bna gd heleheer odo ajiltai tedees ir gene. Helsen cagtaa hezee ch irrdgv. Suwilagchid ni heleheer bid nar medkv emchiin helsniig l hiine gene. Hvvhed haluuraad uilaad bhad noiroo haramlaad hezee ch bosch irkv haluun buulgadag em ugii geheer durtai durgvi yarwaij bosch irne. Hvnii tuluu setgel zvrh gargaj chadahgvi, calingaa golj, ugsun calind ni taaruulj ajillah bsan yum bol yah gj emch, suwilagch bolson yum bol gj bi gaihdag. Svvldee hvvgiin min haniad hatgaa bolson. Emchid ni hvv odo gaigvi bolchihloo gj hudlaa helj bj bi uuruu guij bj emnelgees garsan. Tgd yurunhiiduu huwiin emnelegt handaj gertee l emchilgeeg ni hj bj edgeesen de. Odo huurhun hvv maani shulganaa l togloo l bj bna. Dahij l bitgii uwduusei gj burhandaa vrgelj zalbirdag. Emnelegt hewteh talaar bodohod l yas hawtalzdag. Ter tam shig 14 honogiig bodohoos dotor muuhairdag. yurduu 2 7 honogiin dotor bi barag 10 hel tursan gd boddoo. yag arag yas shig aimshgiin haragdaj bsan. Hvmvvs min uwduh erhgvi l bolchihood bna shv de. Ene bvsgvin heldeg yag vnen. Dahij turnu gehees aij bna. Yamar emch suwilagchiin gart yaj tamlagdah bol gehees.

  43. bi bi chi ooroo bitgii huts sda mini says:

    угаасаа л эмнэлгийнхэн тйим балиар юмнууд байдаг ш дээ дандаа нээх сүрхий юм ярисан хүмүүс байдаг юм. манай хүү гэнэт халуурч өвдөхөөр нь түргэнээр үзүүлээд , эмнэлэгт очсон чинь гар хараад байгаа нь улайм цайм л мэдэгдээд байсан. тэгээд хэдэн халтар төгрөг хаяж өгсөн гөлөг болоод л ардуур урдуур ахаа эгчээ болж байна лээ арчаагүй хар новшнууд чадалтай сайн эмч хэд байдаг билээ. судас олдгүй сувилагч бол хар мянга байгаа нээх л их сүрхий царайтай алуурчингууд байж. чи эмч байх тэ. гэхдээ тэдний л нэг байгаа арчаагүй новшоо

  44. bi bi says:

    gangalj yvj uvdchihhood emch nariin buruu enee teree gj olon yum yrih hereg bgamu chi daatgalaa bugluulegui huvtsas bhgui bgam yaj emnele avhiin todorhoishd tiim l yum bol uurgee bieluuleed daatgal ntree bugluuleh n yasiin hohi chin erguu sda chin bichsen yumiig chin unshaad unen archagui novsh l gj bodloo emch nariin umnuus amidarch bga muu hutsdag haltar ve

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.