9911-тэй дугаартай, алтан гинж зүүж, жийп унасан толгойгүй атлаа гүзээтэй, 30-тай залуус…

mongol cavalry

Being a Mongol man means being a Warrior.” Chinggis Khaan
“Монгол эр хүн бүр дайчин цэрэг байдаг” Чингис Хаан

Өнөөдөр эх нутагтаа байгаа 2,9 сая хүн монголд хар ажил хийхээр ирсэн 50000 хужааг ч дийлэхгүй байгаа нь нууц биш. Жирийн иргэн бүү хэл цагдаа нь хүртэл цус нөжтэйгээ холилдтол зодуулдаг болж дээ.

Наполеон: “Туулайгаар удирдуулсан арслангийн армийг арслангаар удирдуулсан туулайн арми ялан дийлдэг” алдарт үгээ өөрсдөөсөө 10 дахин хүнтэй Мамлюкуудыг ялахдаа хэлсэн гэдэг. Бид дэлхийн талыг эзэлж байхдаа Монголын цэрэг арми ямагт арслангаар удирдуулсан арслан барсын арми л байсан билээ. Гэтэл арслангаар удирдуулсан арслан барсын арми гуравхан зууны дотор гахайгаар удирдуулсан хонин сүрэг болжээ.

Бидний багад 8-р анги төгсөхөд Хөдөлмөр Батлан Хамгаалах Тэмдгийн нормыг биеийн тамирын хичээл дээр биелүүлсэн байх ёстой байлаа. Савлуурт 4 удаа суниах, зээрэнцэг бөөрөнцөг шидэх, гар дээрээ суниах, урт өндөрт харайх, 100 м, 800 м-т гүйх гээд бүгд нормтой, байв.

Ардчиллын жилүүдэд энэ бүхнийг байхгүй болгосноор өнөөгийн залуус цэрэгт жин өндрөөр тэнцэхгүй жижгэрч, араас нь харахад эр эм нь ялгагдахгүй болжээ. Өнөөгийн баячуудын хүүхдүүд “хэдэн” төг төлөөд цэргийн албанаас зугтдаг бол ядуусын хүүхдүүдийн бие бялдрын үзүүлэлт цэргийн албанд тэнцэхээргүй жижгэрч мууджээ.

ЗХУ, Монгол Улсын баатар армийн генерал И.А.Плиев: “Олон тооны дайсантай тулалдсаар ганцаар үлдэж сүүлчийн сум, гранатаа өөртөө бус дайсандаа зориулаад үлдсэн ганц хутгаа далайн эцсийн тулаанд уухайлаан ордог эр цэрэг бол жинхэнэ Монгол дайчин билээ”

XIII зууны Армяны түүхч хар ламтан Магаки “Харваач улсын түүх” хэмээх номондоо “…эл дээд орноо (Армяны дээд хэсэгт) анхлан ирсэн… татаарууд (монголчууд) хүмүүнтэй огтын төсгүй асан ажгуу. Байдал төрх нь үгээр илэрхийлэхийн аргагүй аюумшигтай муухай. Толгой нь гэхэд одос үхрийнх шиг данхгар том, нүд нь тахианы дэгдээхэйнх шиг онигор, хамар нь мийнх лүгээ адил оготор, хацар шанаа нь нохойнх лугаа адил өргөн, бүсэлхий бие нь шоргоолжных шиг нарийхан, хөл нь гахайнх лугаа адил богинохон. Сахал самбай гэж огтоос байхгүй. Арслан барсын хүчтэй атлаа бүргэд шувуу шиг чарлаа шингэн дуутай. Тэгээд хэний ч санаанд оромгүй газраар гэнэт гарч ирэх бөлгөө”

Нэгэн хятад сурвалжид “Тэд төрөлхийн өлсгөлөн даамгай байдаг. Нэгээхэн хэсэг бяслаг идээд, жаахан ус уучихвал хоёр, гурван хоногийг өнгөрөөчихнө. Мөн хүйтэнд тэсвэртэй. Хэдэн тохой зузаан цасан дотор ч хамаагүй, хөл, гараа атируулан хэвтээд л унтчихна.
Тэгээд хүйтэн ч гэхгүй, “Үнэхээр салхи, бороонд зовирол үгүй, өлсч ундаасахад ядрал үгүй. Үүгээр дундад улсын хүмүүс тэдэнтэй тэнцэж болшгүй. Учрыг нь бодвол бага балчрын үеэсээ чингэсээр ирээд тийм болсон бололтой”

Плано Каприни “Тэд сүрхий тэвчээртэй бөгөөд нэг, хоёр хоног юу ч идэж уугаагүй байвч өлсөж цангаж байгаа нь огт мэдэгдэхгүй. Харин ч баян цатгалан хүмүүс шиг байж, дуулж хөгжилдөцгөөх ажгуу. Тэсгим хүйтэн, аагим халууны аль алинд ч морь унахдаа тун тэвчээртэй улс. Ер нь тэд эрх танхил, булбарай улс биш”

Азербайжаны сударч Ибн-ал-Асир “Хэрэвзээ хэн нэгэн хүн та нарт татарууд (монголчууд) айн дутаасан гэх юм уу олзлогдсон хэмээвээс тэр үгэнд бүү итгэ. Харин тэднийг алсан гэвэл сая итгэж болно.

Учир юун хэмээвээс тэр улс хэзээ ч аюун дутаадаггүй юм. Нэгэн удаа бид нэг татарыг яаж ийгээд барьж аваад явтал нөгөөх чинь мориноосоо үсрэн харайгаад толгойгоо чулуугаар хага дэлдэж үхсэн билээ. Бууж өгнө гэж байхгүй” хэмээн Багдад хотноо элчээр ирсэн нэгэн гүрж ноён ярьсан”

Л.Н.Гумилев “Их талд буюу монголчууд итгэснийг хуурч мэхэлдэггүйгээрээ соёл иргэншилтэй бусад орноос ялгарч байв” гэх мэтээр бидний өвөг дээдэс, аавуудыг үнэлдэг байж.

Гэтэл өнөөдөр Монголын нууц товчоо, монголын алтан үеийн уран зохиолыг уншихгүй хэрнээ Библи уншиж, монгол дээлээ өмсдөггүй хэрнээ Халловийны баяр энэ тэр гэж нүүр ам хувцсаа аймшигтайгаар будаж маяглахыг нь төр дэмжмээргүй байна.
Хэдхээн хужаад цус нөжтэйгөө холилдтол цэрэг цагдаа нь зодуулахад хажуугаас нь зүгээр л хараад зогсох атлаа залуус өөр хоорондоо ялихгүй зүйл дээр хутга шөвөг буундаа хүрч нэгийгээ хөнөөх нь юуны учир хэний буруу вэ.

Удирдагч гахайнууд л буруутай. Гахайгаа сольж чадахгүй бол эхлээд ядаж хонь ямаагаа нохой болгоё. Бахархлын өдрөөр бүжиг наадам хийж найрлаж ууж дуулж худал сүржигнэсээр эцэст нь нэгийгээ ямаан омгоор хутгалж алах бус өнөөгийн залуусыг үүх түүхээ мэддэг болгох, монгол хүн гэдгээрээ бахархах тийм сэтгэл санаа омогшилыг тархинд суулгах өдөр болгох хэрэгтэй болов уу.

Хэн тэгээд монгол орноо хамгаалах вэ. 1,50 м өндөртэй 50 кг-ын жинтэй цэрэгт бид найдах уу. Эсвэл 130-160 кг жинтэй сумогийн хэдэн бахчүүддээ найдах уу. 400 сая хүнтэй арабын ертөнцийн эсрэг 6 сая еврейчүүд яаж тэсэж байна. Тэнд эр эмгүй баян ядуугүй бүгд цэрэгт явах ёстой. Цэцэрлэгээс нь эх оронч хүмүүжилтэй өв тэгш бие бялдартай болгодог.

Сүүлийн үед хувь хүний хөгжил бол тухайн улс орны ирээдүйн хөгжлийг тодорхойлдог гэдгийг нөгөө барууныхан баталлаа. Хувь хүний хөгжил гэдэг бол хүүхдийг багаас нь эрдэм номтой эрүүл биетэй эх орондоо хайртай болгохыг хэлж байна. Эд хөрөнгөтэй болгохыг хэлж байна гэж андуурав.

Түүнээс бус 9911-тэй дугаартай, алтан гинж зүүж, жийп унасан толгойгүй атлаа гүзээтэй, архи пивоны сав болсон 30-тай залуусыг орчин үеийн хүн гэж арай хэлэхгүй байх. Эд ч монголыг авч явахгүй. Цаг нь болохоор бүгд монголоос зугтана. Ядаж Эзэн Чингэсийнхээ төрсөн сарыг архигүй сар болговол зүгээр биш үү. Цаг нь болохоор гахайгаа арслангаар солих цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Г. АРСЛАН

29 Comments

  1. Энэ маш гоё үг боловч хэн ч ойлгохыг хүсдэггүй says:

    Ширхэг өвс алтнаас илүү үнэтэй болох үед 
    цаас идэж болдоггүйг хүмүүс та нар бодох вий
    Шингэн бүхнийг ууж болдоггүйг мэдэх үед
    Тусламжаар дусал ус харийн орноос ирэх вий
     
    Чиний төлөө явсан 
    ЧИнгис дээдсийг бүү март
    Халтар цаасны төлөө 
    Халхын голыг бүү март

  2. Зөвхөн чамд says:

    Эмс садарлавал үндэстэн устдаг. 
    Эрс доройтоход төр мөхдөг. 
    Цус ариун байхыг охид мэдтүгэй! 
    Төр хүчирхэг байхыг хөвгүүд мэдтүгэй!
    Одоогийн Монголд чин сэтгэлтэй хүн өдрийн од мэт болж. Ёстой л гахайгаар удирдуулсан учраас байж магадгүй юм. Өнөөдрөө харж, халтар цаасаар үнэтэй бүхнээ өгч байна. Маргаашаа алс ирээдүйгээ, үр хойчоо бодон шийдвэр гаргаж байгаа хүн үгүй болж. Тэр алт  мөнгийг идэх үү? Уух уу? Өмсөх үү. 
    Миний нутгийг надад үлдээ
    2011-09-26 22:05:42

    Үг: Gee Ая: Баяраа, Жонон хамтлаг Black Zebra entertainment
    Зураглаач О.Базаррагчаа,Б.Билгүүн Эвлүүлэгч: Туугий
      
    Миний нутгийг надад үлдээгээч дээдэс минь
    Миний хүсэл мөн биш гэдгийг сайн ойлгооч
    Өөрийнхөө төлөө зөвхөн бүү амьдраач
    Өнгө мөнгөний өмнө бүү сөгдөөч та нар минь
     
    Би энэ газар шорооныхоо эзэн нь
    Өвлүүлж үлдээсэн надад 
    Өвөг дээдэс, эцэг минь 
    Өдий хүртэл бусдад алдаагүй ч эцэст нь
    Үр сад нь өнгө мөнгөөр арилжахыг үзсэн 
    би Азгүй хүн 
    би хувь заяагүй хүн би
     
    Амиа өгөхдөө эцэг минь биднийг огт хаяагүй юм 
    харин бид өөрсдийн үр ачаа мартсан
    Мөнгө л байвал болоо гээд эд баялагийн зарц
    Баялаг гэхээр юунд материаллаг зүйлийг хайна вэ
     
    Жинхэнэ баялаг наад газар доор чинь байхгүй ээ
    чиний цус чиний ухаан чиний газар шороо түүнээс ургах ургамал
    Жинхэнэ баялаг гэдэгт орно
    Алтыг мөнгөөр зардаг ч мөнгийг хүн иддэггүй
    Өвсийг мал идэж малыг хүн иддэгээ мэддэггүй 
    болсон юм гэж үү Арай үгүй
     
    Монгол гэдэг элсэн цөл ирээдүй бид үгүй
     
    Хэл хил мал гуравтайгаа 
    хэн баян хэн баян Монгол баян
    Хэл хил мал гуравтайгаа 
    хэн баян хэн баян Монгол баян
     
    Миний нутгийг надад үлдээгээч дээдэс минь
    Миний хүсэл мөн биш гэдгийг сайн ойлгооч
    Өөрийнхөө төлөө зөвхөн бүү амьдраач
    Өнгө мөнгөний өмнө бүү сөгдөөч та нар минь
     
     
    Сонс 
     
    Та нарыг наад газраа ухаг гэж
    Найман зууны тэртээ Монгол нэрийг тунхаглаж 
    баатрууд нь тулалдаж байсан гэвэл үгүй
     
     
    Үр сад нь өвгөдийнхөө заналт дайсан юм гэж үү
    Халхын голд өвөө минь японуудтай байлдахдаа 
    чиний төлөө үхье гэж эх орондоо хэлсэн
    Харин бид түүний хариуд юу гэж айлдав даа
    Чадсан дарга байхгүй гэж цухалдан үглэсэн
     
    Газрын тос үгүй ч бидний хөл алхаж чадна
    гол мөрөн үгүйд бид харин амьдарч чадах уу
    Бидний ялнаас шалтгаалан хойч дараа үе минь
    Гэвч энэ мэтээр байвал ирээдүй биднийг хараан зүхнэ
     
    Ширхэг өвс алтнаас илүү үнэтэй болох үед 
    цаас идэж болдоггүйг хүмүүс та нар бодох вий
    Шингэн бүхнийг ууж болдоггүйг мэдэх үед
    Тусламжаар дусал ус харийн орноос ирэх вий
     
    Чиний төлөө явсан 
    ЧИнгис дээдсийг бүү март
    Халтар цаасны төлөө 
    Халхын голыг бүү март
     
    Чиний төлөө явсан 
    ЧИнгис дээдсийг бүү март
    Халтар цаасны төлөө 
    Халхын голыг бүү март
     
    Миний нутгийг надад үлдээгээч дээдэс минь
    Миний хүсэл мөн биш гэдгийг сайн ойлгооч
    Өөрийнхөө төлөө зөвхөн бүү амьдраач
    Өнгө мөнгөний өмнө бүү сөгдөөч та нар минь

  3. Пүрэв. says:

    Тийм гүзээгээ унжуулсан жийп унасан 11 тэй дугаар барьсан 30 аад насны залуу харагдвал харахгүй дуугарахгүй хий үзэгдэл байна гээл бодчооч.

  4. xhelper says:

    Наад иудейчүүд чинь библийг ягштал дагадаг хүмүүс шүү дээ

    ганц цэрэгт явсандаа ч биш … тэгээд ч байна аа

    наад булчин шөрмөөр хорвоог байлдан дагуулахгүй болохоор

    хэрэггүй л дээ … Г. АРСЛАН-д хандаж хүсэхэд чаддаг юм бол

    наадхаа эрдэм шинжилгээний аль нэг хуралд тавиач харъя

    чиний тэр жижигхэн хэнд ч хэрэггүй гээд байгаа

    жинхэнэ эрдэм боловсролтой эрчүүдийн өмнө яаж арчаагаа

    алдаж хэлэх үгээ олж ядахыг чинь харъя … чамайг эрдэм шинжилгээний

    хуралд орох юм бол би хамгийн түрүүнд чамаас асуух болно шүү хаха

    хорвоог ганц булчин шөрмөсөөр ч биш тархиараа удирддаг юм

    булчин шөрмөстэй бол гоё л доо гэхдээ наадах чинь арай дутаад байна

  5. MGL says:

    ”Гэтэл өнөөдөр Монголын нууц товчоо, монголын алтан үеийн уран зохиолыг уншихгүй хэрнээ Библи уншиж, монгол дээлээ өмсдөггүй хэрнээ Халловийны баяр энэ тэр гэж нүүр ам хувцсаа аймшигтайгаар будаж маяглахыг нь”  ямар үнэн үг вэ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  6. taniltsii says:

    9911tei dugaartai erchuud zalgaarai.95253529

  7. Bayaraa says:

    Terra шиг хужаа нар ингэж л хэлнэ л дээ

  8. terra says:

    “1921 Сүхбаатар 400 цэрэгтэй мөртлөө 10000 гамин цэргийг бут цохиж хиагтыг чөлөөлж байсан шүү дээ. 1939 оны халх голын дайны эхэн үед цөөхөн цэрэгтэй манай хилийн заставууд олон цэрэгтэй япончуудыг урагш алхуулахгүй хориглон байлдаж чадаж байсан” МЯНГУУЖИНГИЙН ҮЛГЭР!

  9. Duke says:

    Saihan n l helj. Gehdee gol utgaa gargaaguy uldeesen bn. Yag bie byaldaraaraa sain mongol erchuudiig huseed bgaamu, uhaantai 21zuunii ouynlag zaluusiig huseed bgamuu, eh ornoo hamgaaluulah byaldartai humuus huseed bgamuu

  10. Baagii says:

    Odoonii ohid huuhnuud er em ni medegdehgui shuldan tsagaan yumnuuddaa durtai bolchihson bolohoor huvguud ni tegej huvtsaslaad bh shig bgaan. Unetei gaigui mashin ruu zarim ohiduud yaaj talimaarch hardag gej bodoj baina. Huuhnuud ni mahtai shultei zaluusiig ovortoi, buduun ntr gej ad uzne. 3 4-r horoolold gudamj talvaid sagsnii shiid uldeelgui baishin barisan, sportiin talbai gej oilgolt bhgui uls bolchihson bna sht. 

  11. man says:

    Хуцацгаа уу малнууд. олон юм хуцалгүй эрдэм номоо үз

  12. kdf says:

    Манайхаан битгий та нар өнгөрснөөрөө амьраачээ. Ирээдүйгээ харж, итгэл төгс хийж бүтээхийн төлөө амьдраач. Бид эзлээд бид будаа болгоод гээд л толгойтой болгон л шааж өгөх юм. Ичмээр ч юм шиг. Тэр үед тийм байжээ, хүлээн зөвшөөрнө, харин одоо юу билээ? Бид юу хийж чаддаг, юу бүтээдэг үндэстэн бэ? Дэлхийг эзлэх битгий хэд захын жижиг жлс уруу нисгэчих сөнөөгч онгоц ганц бий юу? Газраа ухаж түүнийгээ зарж идэж амьдарч байгаа нь үнэн биз дээ?

    Харин бахархлаа цээжиндээ онгилон буй гал бөгөөд миний урам зоригийг сэргээнэ,  би будаа болгоно гэж бодож байх хэрэгтэй. 

    Үнэндээ бид ямар ч үндэстнээс илүү гарах зүйл байхгүй, илүү ухаантай бас мундаг биш. Бидэнд агуу түүх л бий. Түүнийгээ хүн нандигдаж хүндэтгэдэг болохоос түүгээрээ амьдарч яавч болохгүй

    Жич: бид мундаг биш харин тэд байсан гэдгийг цаг хугацааны хувьд сайн ойлгох хэрэгтэй мэт.  

  13. no name says:

    uneeen diilenh olonh ni kk
    bas zarim ni tom land unaj guzee ni unjaad erhten ni jichi huruu shig xaxaxaxaa gadnaas ni haraad ineed hurjiigaam chn

  14. UhliinZaraa says:

    Niigemd ulger duurialal boloh hun howor bna. Neg n avgaigaa zodoj arhi uudag bolohoor oort n tiim uye irvel duuriaj hiihees butsahgui. teriigee amidral ingedeg geed bodchihson. natsagdorjiin “Huuchin huu” gedeg zohiol l 100 jiliin daraa huuchrahgui bj bh yum. masaaraa tiim. odoo zarim gadnii aldartnuudaas haraad bhad ted bi teriig haraad tegj bodson eniig haraad ingej bodson geed neg chiglel ruu anh tulhej ogson hun bdag. tiim zov humuus bhgui bna.

  15. ah says:

    9911 dugaar enend chin yamar hamaatai iin?

  16. eegii says:

    vnen heljee vnheeer ungu mungunii horwwoo boljee. ohid ch ter mungu l yarih yum saihan mashin mungutei zaluu geel…ug n aria ooriig setgehj bodoj amidarval…

  17. MM says:

    1921 Сүхбаатар 400 цэрэгтэй мөртлөө 10000 гамин цэргийг бут цохиж хиагтыг чөлөөлж байсан шүү дээ. 1939 оны халх голын дайны эхэн үед цөөхөн цэрэгтэй манай хилийн заставууд олон цэрэгтэй япончуудыг урагш алхуулахгүй хориглон байлдаж чадаж байсан гэхээр Чингисийн үеийн зоригт дайнч чанар монгол эрчүүдийн цусанд байсаар байгааг нотолж байна. Одоо ч гэсэн энхийг сахиулахаар очсон цэргүүд ямар нэгэн халдага боллоо гэхэд шууд буу руугаа ухас хийдэг гэж байгаа. харин гадна оры энхийг сахиулагч цэргүүд толгойгоо дараа юмны ард, ширээний доогуур орох ч юмуу аашилдаг гэдэг.Дээрх зурган дээр жинхэнэ монгол эр цэргийн дүр төрх байна даа.Одоо ч ийм дүр төрхтэй хүмүүс ховордсон доо. Төрд байгаа хэдэн бүлцэн царайтай эрлийзүүд юун эх орноо гэх сэтгэл, хар амиа бодсон бэртэгчингүүд .Жинхэнэ монгол эр хү ховордож байна даа. Үүн дээр хүүхнүүд нь гадны хүнтэй сууж хулчигар зантай, амиа хичээсэн бэртэгчин удамтай хүүхдүүдийг төрүүлээд байхаар монгол хүний удмын сан устаж үгүй болоход их нөлөөлж байна

  18. batdorj249@yahoo.com says:

    Mm-д хэлэхэд эрүүл чийрэг хүнээс илүү их АйКю гарах болно

  19. batdorj249@yahoo.com says:

    сайхан нийтлэл.

  20. oyuna says:

    Mongol erchuud 40 garaad l uvgun, tegeed 50 garaad l uhchih yum. Uul ni 70 garch uvgun bolood 80 tai uhdeg bmaar. Uursdiiguu hairlahgui yum aa. Arhi tamhi, avgai huuhen, ali buruu zurshlaar amidrahaar yaj eruul urt naslah ve dee

  21. mongol saihan oroon saihan tsever agaar ugeer helshgui baigal hunii saihan setgel geh met yriad baival zondoo l ym baina GEHDEE nogoo talaaraa amidarhad hetsuu jinhen suirtsen dampuu oronshdee jinhen ylzral haana baina mongold l baina mongol hogjino bid chadna gj yrij ard tumnee huurdag ene maygaaraa ulam l dordoh baih oorsdiigoo aztai humuus enter gj yrij oorsdiigoo huurj amidardag teneguud baigaliin gamshg dain boldodggui enter gj oorsdiigoo aztai met yridag malnuud unendee l mongold amidarhad hetsuu baigaashdee mongold bolomj baina gj yridag shal hudlaa mongo bol olj bolnoo mongold ghdee tiim taatai amidral bol mongold bhgui yah araggui unenshdee odoo ingej amidarhaa boli. saihan amidral haana l baina tend ochj l amidrah bolno

  22. Mm says:

    Ene 21-r zuund chin mahan bieiiin har chadlaar bus tarhi oyun uhaaniihaa chadlaar uzeltsdeg boloo baina shuu dee. Tegeed l 800 jiliin umnuh ue shigee baiya geed baihaar tsaana nudnii shil zuusen japan, korea nar yaj tehnik tehnologior delhiid noerhoj baigaag, singa nar yaj sanhuugiin zah zeeld togloj mungu hiij baigaagaas surch tsaashilbal iluu garay gej yarih tsag bolson yum bishuu. Delhii dahind tsagaan aziin heden uls boloh korea japan taiwan singapore mongoliig hamgiin undur IQ tei geed togtoochood baihad tolgoigoo ashiglaach. 

  23. MglausCom says:

    Tataariii? Hatirchihiin bn l daa. Za urd horshiinhonoosoo uritaj neeh sxn olon ulsad zovshoorogdson tuuhiin nom surganii materialtai bolq bol haa gazriin asian forum deer hyatad tuuhchidiinhee delhiin tuuhend bagtaaj chadaagui balai yumsaar tarhia bariultsan urd horshiinhon baingiin gon gon geestei mglyg yer n tusgaar uls bsaar irseniig ul medeh tsarailsan yumnuud zunduu

  24. Borte Chono says:

    Би бас арабын нэг түүхчийн бичсэн зүйлийг уншиж байсан юм байна.
    Юу гэсэн байсан гэвэл “Нэг өдөр бидний 18 хүн замд явж байгаад нэг Татартай таарсан юм. Татар биднийг үзээд давхин ирж мориноосоо бууж бие биенийхээ гарыг хүлэхийг тушаав. Би нөхөддөө “Энэ Татар ганцаараа. Бид 18-уулаа. Бид зориглон хөдөлвөөс түүнийг эрхбиш дийлнэ. Хэрэв одоо л хөдлөхгүй бол тэр биднийг ална” гэж ятгасан боловч нэг нь ч хөдөлж зүрхэлсэнгүй. Тэгэхээр нь би ханцуйдаа хутгаа нууж байгаад Татарыг хажууд минь ирэхэд нь гэнэдүүлэн хутгалж алав. Тэгээд бид тэндээс яаравчлан зугтаж амь гарав”.
    Нэг ёсондоо Монголчууд харийнхны зүрхэнд тэгтэл нь шар ус хуруулсан учир тоогоор хэдий олон байгаад ч Монголчуудаас сүнсээ зайлтал айдаг байжээ.

  25. B-26 says:

    Berheeg demjij bna. 

  26. Бэрхээ says:

    Өвөг дээдэс маань чадсан юм чинь бид ч бас чадна. 
    Чадахгүй бол аугаа өвгөд маань гомдоно

  27. nar says:

    ATARHYY HYMYYS IH BH YMDAA

  28. Muugii says:

    Okok

  29. chagnaa says:

    saikhan heljee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.