Дугаараа нууцалсан дугаараас дохиод байх юмаа

88467389

Сайн байцгаана уу. Миний захиаг уншиж байгаа хүн бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Бусдад тэр бүр хэлээд байж чаддаггүй дотроо бодож явдаг зүйлээ бичиж, сэтгэлээ хуваалцах нь буруу зүйл гэж бодохгүй байгаа  учраас өөрийнхөө  тухай  бичиж, та бүхний сэтгэгдэлийг сонсохоор шийдлээ.

Би 30 настай, нөхөртэйгөө амьдардаг. Нөхөр минь надад хайртай, халамжтай боловч жаахан хартай. Заримдаа /сүүлийн үед ялангуяа/ оройд миний утас руу нууцалсан дугаараас дохиод байдаг болчихож. Урьд нь иймэрхүү юмыг нэг их анзаардаггүй байлаа. Гэтэл  нөхөр маань сүүлийн үед энэнд их бухимдаж, уурладаг боллоо. Чамайг дуудаад байгаа юм биш үү, чи ер нь яваарай энэ тэр гээд…

Урьд нь анзаардаггүй байснаа нөхрийгөө уурлаад байхаар энэ дугаараа нууцлаад дохиод байгаа тэнэг хүнд уур хүрээд болиоч тэнэгээ яах гээд байгаа юм бэ гээд хэлчихмээр санагдаад  байх юм. Бас учрыг нь олоогүй байж /би ямар над руу залгаад байгаарай гэж хэлээд байгаа биш/ уурлаад байгаа нөхөртөө ч уур хүрээд тэгвэл яваад өгье л дөө гэж бодоод байх боллоо.

Ер нь шалтгаангүй хардуулна гэдэг ёстой хэцүү, заримдаа ч ингүүлж байснаас нөхөргүй байсан нь дээр юм шиг санагдах юм. Над  шиг ийм асуудалтай хүнд туслах зөвөлгөө өгөөч. Бусад хүмүүс энэ тал дээр юу бодож явдгийг мэдмээр байна.

26 Comments

  1. boo says:

    Bi law hvve aliw chi ene dugaarig olood yariadhaach chamd ch nadad ch hetsvv gd helchnee. Ta 2 chin balai yumuu

  2. Fasett says:

    Ashiggui sanagdval hvvg ni nemed yavylnada gej

  3. Fasett says:

    Manai hvnd durlasan huuhen ni bas nadruu zalgasan ternii byanar gaitai hadamudasa salsan aztai shv  

  4. Toxirgoo says:

    Samsung утастай бол утасны тохиргоо байдаг юм шүү, Хүмүүс дандаа ингэж андуурч асуудал үүсгэдэг юм

  5. унш says:

    Сайн уу ? Миний дүү. Энийг өөрөөсөө биш нөхрөөсөө хай. Эгч рүү нь нэг согтуу авгай ална хядна, янхан гичий манай нөхөртэй явлаа, янханыг нет_д тавина юу юу гэнэ вэ 100 гаруй удаа зогсоо зайгүй залгасан. Дүүргийнхээ цагдаад өргөдөл шөнө нойргүй хоноод өглөө нь өгсөн. Хэд хоногийн дараа цагдаа дуудахад нөхөртэй минь холбоотой хөгшин авгай байсан даа. Шууд цагдаад өг. Монголын цагдаа ажилладаг л юм билээ. харин дараа нь нөхрөө хайрлах нь бүү хэл харахаас ч дургүй хүрнэ. Сэтгэлд сэвгүйг нь бодвол мэдэхгүй мангар хүн шиг явсан нь бараг дээр ч юм шиг.

  6. hulk says:

    ymarch nuhur hvn bainga chamruu tegeed baiwal hardanashdee tiim bolhoor tsagdaad bas barij bga operator kompaniihaa gazart handaad olh awaad vnen muniig shiideh heregtee . chi bas teneg ymaa hvn dohisnii tuluu huhruusuu salna gej bodoj baidag ymarch er hvn hardah ni todorhoishvvdeeeeeeeeeeeeeee teneg mini

  7. Тегс says:

    Нууцалсан дуудлага авахгуй гэсэн тохиргоо байдаг шд тэрийг идэвхжуулээд л болоошд. 

  8. bondoo says:

    Block-loochee yamarch medleggui yumaa admin ch gej admin iimerhuu t1 yum yah gej oruuldgiin. Chi lav 3310 baridaggui l blgui de kk

  9. Нараа says:

    иймхэн юмнаас нэг нь яваарай, нэг нь сална ч гэх шиг яасан хэврэг гэр бүл вэ. асуудал биш л байна доо.би бол нөхөртөө аль энэ утасны учрыг олоодхооч ядаргаатейн гэж хэлээд болоо.

  10. saihnaa says:

    za tyveg zalganguut nuhuruu yariulaach tegeed l boloo shyy dee,bi yamar ch hyn bhgyi gd

  11. Za says:

    Dugaargyi zalgaxaar ni yariag avchix. Yarianii delgerengui jagsaaltaa avaad xarchaach. 

  12. Hun chanar says:

    Skyteliin dugaar awaad barichih duudlaga hadgalah uilchilgeetei bhad yamar ch dugaariig ilruuldeg um.

  13. HEHE says:

    Hen zalgaad baina gedegiig medeh arga baina shdee. Mungu tuluudl hen zalgasan baina gedgiig medj bolno shdee utasnii tuvuuudess. Tgedl hen yamar gedeg hun baina gedgiign medeed avaach.

  14. Tessy says:

    Minii tuslah hiilgvvled Utsaa untraachih, tgd yamar dugaar n msgeer shuud hvreed irdgiin, ter dugaarii n uduj horgooj daramtlaad bn geed tsagdaad ugchih

  15. Зочин says:

    Шалтгаангүй хардуул гэж хараамаар байдаг юм.Тэр чинь болино гэж байдаггүй л дээ.Одоо яахав.Өнгөрч.

  16. Jjjjjjjjjjjjj says:

    Zevuun garuud ih baidag boljee tsotsotsotso! Hunii setgeeguig setgedeg,,,, ter ch baitugai hairtai hunee uuriin bolgohiin tuld, humsnii urtes, biyiin yumaa idej uuh yumand ni holij ugdug geh met… Ene horvoo yamar hetsuun be! Chi buruuguin bol bitgii ai, zorigtoi uuriiguu hamgaalj deerh humuusiin zuvulguunuudees heregteig ni medej av. Amjilt!

  17. hi says:

    nohor chin nootoi yum bish uu. albaar chamaas oo haij salh zorilogtoi ingeed baigaa yum shig sanagdlaa. nohoroo sain tanadaa nuuts amragtai bolchihood arga saam hiigeed baigaa yum bish biz dee
     

  18. Zochin says:

    Болохгүй бол цагдаад өргөдөл бичээд өгчих. Дугаараа нууцалсан хүн тэдэн цагт, тэдэн удаа залгаж амь насанд чинь халдана гэж сүрдүүлсэн гээд. Удахгүй тэрийг чинь хэн гэдгийг олоод гаргаад ирнэ. Эр эм нь мэдэгдэхгүй харилцуур дээрээ гараараа дараад ална, ажлын газрыг чинь мэднэ, энд тэнд тэдэн цагт чи явж байсан гэж хэлсэн ч гэдэг юм уу ямар нэг байдлаар сүртэй юм болгочих. Цагдаа нар наадхыг чинь амархаан олж, илрүүлсэн хэргийнхээ тоог нэмэх гээд шуурхай ч ажиллана. Харин хартай нөхөр бол засрана гэж байдаггүй юм байна лээ. Аргагүй чи гэртээ хэнтэй ч уулзахгүй, ажилгүй суувал л нэг юм намжина даа. Тиймээс ямар тохиолдолд сэжүүр гаргаж болохгүй! Нёгөө талаасаа, өөртөө итгэлгүй, чамайг өөрөөс нь дээгүүр гэдгийг мэддэг, мэпэрдэг эрчүүд хартай байдаг юм. Тиймээс нэг бол түүний арчаагүй байдлыг нь хүлээн зөвшөөрөөд өрөвдөөд амьдрана. Нэг бол юу ч хэлж байсан үл тоож, өөрийнхөөрөө бүхнийг шийдэх. Гол нь өөрөө унасан хүүхэд уйлдагүй гэдэг шүү!!!

  19. Gantogoo says:

    nohor chin chamaas salahiin tuld iim jujiig zohioj dee tiim erchuud baidag ym 

  20. tsets says:

    herve chi unitel baridg bol dugaar hadgalah uilchilgee avaad oroi utsa untachih. Tegvl dugaar nuutslsan hunii dugaar hadgalagdaad msg.r irchdg yum bnle. bi ch gesn tegj barij bsan amjilt

  21. bi says:

    Naadah chin chamd bish nuhurt chin l hamaatai bn daa.uneheer l chi no gui bol shuu dee.nadry bas dugaara nuutsalj hed hed zalgaj bsnaa daraa n bi nuhriin chin nuuz amrag bn gj helsen ymdaa.bas dugaarig n medehig husvel  dugar hadgalah uilchilgetei bol ted dugar nuzalsan duudlagig albaar a vahgui bhad l hadgalah uilchilgeegeer dugaar n garaad irdeg yum.bi bur dugaar nuuzalj zalgad dohino esvel avahar diugarahguu b bgadt

  22. tab says:

    Хэрэв чи андройд утас барьдаг бол нууцалсан дугаарын дуудлагыг авдаггүй программ сулгачих.google play-ээс my secretary гэж хайгаад суулгаад дугаараа нуусан гэснийг нь идэвхжүүлээд л болоо. Тэгвэл чам руу дахиж хэзээ ч дугаараа нууцалсан дуудлага ирэхээ болино.за тэгэд танай гэр бүлийн чинь амгалан тайван байдал эргээд хэвэндээ орно л гэнэ шүү.

  23. yahoo.com says:

    nuhur chin dohiod bgaan bishu yun hqrtai zalu ve de

  24. Kekekeke says:

    Iiimhen zuilees bolj hardaj syydag nuhur t chin chbury bn bas gemgui bjiij ter dyydlagaas aim yyrlaj syydag chinii ch buruu  Amidral itgel deer togtono shuu dee Hun albaar Horloh geed togloj bval  tegeel salchih hereg uu Buur bolohgui bol ytasniihaa operator companid medegdej arga hemmed avahgui yu

  25. tumee says:

    chi uneheer gemgui yum bol yu geed l cham uruu nuutsalsan dugaaraas dohiod bhaw dee. hartai hun nootoin ulgereer nuhur chin nootoi bolood nuhriin chin nuuts zoriud cham uruu zalgaj zoriud nuhur chin hardaj daramtalaad bgaan bishuu!!! yum gedeg uchirgui bn gej bhgui dee… 

  26. amidral says:

    Sonin yuma chi uurtuu itgej l bg bol anhnaasaa l ” ene neg medehgui dugaar dohiod bh yum hen yum boloo”  gl yariltsah heregtei bj de. Nuhur chin ch gj nuutsalsan dugaar dohisonii tuluu hii hardaad… shud l hel bi hen gdgiig ni medehgui chi er ni yamar uchraas ingeed bdgiin gj. Hiigeegui zuiliinhee tuluu daramtluulna gj yu bhav de uuriinhuu ner hundiig hamgaalj bai busguichuudee 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.