Итгэл найдвар

468946697

Сайн байцгаана уу залуус аа. Миний бие өнөөдөр тантай гудамжинд зөрдөг шиг энгийн, цоглог Монгол залуу байна. Энэ сайтад их ч юм уншлаа, их ч юм ухаарах юм. Өнөөдөр гэр бүлийн амьдрал ямар байдалтай болсон талаар их мэдээлэл авч, хүмүүсийн амьдралыг харах өнцөг, хувийн бодол гээд бүхий л юмыг нь өөр дээрээ тусган ойлгох шиг болох юм. Тийм ч учраас би энд өөрийн амьдралын сонин хачинг хуваалцъя гэж бодлоо, зовлон тоочих гэсэн юм биш шүү, миний амьдралын адал явдал, жим зам давтагдахгүй л болов уу гэж бодох юм.

Би айлын том хүүхэд л дээ, аав ээж хоёр маань хоёул “сайхан” хүмүүс байдаг юм. Одоогийнхоор бол, сайхан залуу, саак бүсгүй гэдэг шиг гэх үү дээ. Тиймдээ ч тэр 2 маань бие биедээ бага насандаа татагдсан гэж ойлгодог юм. Аав 19 ээж 18 настай байхад би гэдэг хүн хорвоод мэндэлсэн юм. Эцэг эх хоёр маань залуу ч гэсэн сайхан гэр бүл бий болгож, намайг төрсөн 2 охин дүүтэй болгосон юм. Аав маань бөхийн удамтай, чинээлэг айлын хүүхэд байсан тул аавын талын буянаар бид ч бас хангалуун өсөцгөөсөн юм. Аз жаргалаар цалгих үе маань намайг 12 настайд аав минь автомашины ослоор өөд болсноор тасалдаж эхэлсэн юм. Мэдээж хэрэг бөөн л уй гашуу болсоор бүтэн 2 жилийг ардаа үдсний дараагаар ээж маань шинэ хань олсон юм.

Намайг 14 хүрдэг жил ээж маань надтай ярилцъя гэж хэлээд, нэлээд айчихсан, ийм ийм юм боллоо, ээж нь ганцаардах боллоо, үхснийгээ дагаж үхдэг хорвоо биш гэх мэтчилэн ярьж, надаас зөвшөөрөл авсан юм. Би ч үүнийг нь тухайн үед зөв гэж бодож байсан, одоо ч зөв л гэж боддог. Гэтэл хойд эцэг гэх залуу манай гэрийн босгыг даваад хагас жил ч болоогүй байж манай том охин дүүд, 12 настай, гар хүрч, илж таалж байхыг нь би харсан юм. Манайх хангалуун айл байсан болохоор олон өрөөтэй орон сууцад амьдардаг, хичээлээс арай эрт гэртээ ирээд түлхүүрдээд орсон чинь энэ үйл явцыг гэрчилсэн юм. Хэсэг хаалгаар шагайтал мөнөөх залуу чинь бүр эмэгтэй хүний хэсэг рүү нь хүрч эхэлхээр нь дотор дүрэлзээд тэр залууг цохиод, балконы шилэн хаалга хага мөргүүлж билээ. Тэгж энэ нөхөр манайхаас хөөгдөв өө. Би одоо хүртэл дүүгээ тэгж харсандаа өрөвдөж, хорсож явдаг. Миний дүү бас л ихэнхи охидуудаас илүү хөөрхөн, нүд сормуус болсон охин байсан ч үеийн олон залуусаас нүүр буруулсаар 20-тойдоо анхны хүнтэйгээ үерхсэн. Ах дүү 3 их ойрхон өссөн болохоор хоорондоо юм бараг нуудаггүй байсан юм. Ингэж өсөхөд манай 2 дахь хойд эцэг маань их нөлөөлсөн юм л даа.

Бас л 2 жилийн дараа шүү дээ, ээжийн маань сонгосон эхний хүн миний үзэн ядалтад унасан учраас 2 дахийг нь ч би төдийлөн таашаахгүй, хардаж сэрдэж явдаг байсан. Гэтэл үнэхээр сайхан сэтгэлтэй хүн гэж байдаг юм билээ, тэр хүн гадаадад боловсрол эзэмшсэн, соёлтой, хөдөлмөрч бас л чинээлэг хүн байсан юм. Бас надаас 1 насаар дүү дагуул хүүтэй, бэлэвсэрсэн хүн байсан. Би ч юм ойлгох насандаа очсон байсан тул ижил зовлонг гаталсан 2 хүн гэр бүл зохиох нь илүү элэгтэй гэдгийг ч мэдэрч байсан юм. Тэр хүн биднийг амралтын өдөр бүр сонин содон юм үзүүлж харуулж, ёстой л нэг хорвоотой танилцуулсан даа. Үүнд ах дүү 4 үргэлж хамт байсан тул бид ч хоорондоо их дотноссон юм. Гэвч ахиад 2 жилийн дараа, би 18 настайдаа төрсөн эхийгээ өвчнөөр алдсан юм. Гэнэтхэн л бие нь муудаад 8 хоног эмнэлэгт хэвтээд өнгөрсөн юм. Ингээд хойд эцэг маань надтай нэлээд ярилцсаны эцэст, манай байрыг надад үлдээгээд, 3 дүүг маань авч хуучин байрандаа амьдрахаар шийдсэн юм. Одоо бодохнээ намайг л амьдралын ухааныг түргэн суралцахыг хүссэндээ тэгсэн болов уу гэж боддог.

Намайг энэ хорвоод авчирсан хүмүүсийг алдсны дараагаар би хүнийг хайрлаж сурсан гэж өөрийгөө боддог. Хүмүүс минь, дэргэдээ байгаа хүнээ хайрлаарай, яваад өгөхөөр нь араас нь мянга дуудаад сэрдэггүй юм. Дэргэд чинь байгаа хүн чиний дотор ямар их зай эзэлж байгааг чи өөрөө ч анзаарахгүй яваа гэдгийг л та бүхэнд хэлмээр байна.

21 Comments

  1. B.s says:

    Bayrlalaa… deregdee baigaa bvh hairtai xvmvvsee ilvv ih bayrluulj ulam ih hairlaj yvnaa turuulj ussugsun aav eej 2mini minii deed tengeres zayasan amid 2burhan mini. bayrlalaa axaa bi bs 2 ahtai ah narta hairtai 2ahiga ih hvndelj yvgad ah narin mini dvvdee sanaa tavidag setgel n tsaanaa halamjtai shvv emee ovoo narta bs xairtai. Dvvdee bol bvvr zundu hairtai hair medrvlsen ah tanid az jargal xvsie…

  2. undraa says:

    сайн уу залуу минь. амьдралд муугаасаа сайн нь илүү олон байдаг гэдэгт итгэдэг. чамтай сайн хүн таарсанд баяртай байна. Амжилт хүсье.

  3. siilen says:

    dandaa l muu muuhai ym bichij unshij suusaar buruu setgehuit  bolj bh shig bnaaa.,Tsuuhun mongol zaluusiin maani 1 ni ch gsn ingeed huniig hairlah uruwduh setgelt zuw hun bolj humuujsen bgaad bayrt bna. az jargal huseye., 

  4. Mickey mouse says:

    saihan niitlel bna 

  5. Эцэг says:

    Хойд эцэг эх болгон муу байдаг бол өрх толгойлсон эцэг эх хүнтэй суух гэж яарахгүй байхсан. Сайхан сэтгэлийн үзүүрт тос аав чинь жаргах юм байна. Хайрлаж хүндэлж яваарай эцгээ…

  6. bi er hun says:

    Чиний 2 дахь хойд аавд чинь аз жаргал сайн сайхныг хүсье. Ийм аавтай болсон чамд сайн хүү нь болоорой гэж захия

  7. ............. says:

    Сайхан санагдлаа. цаашдын амьралд нь аз жаргал сайн сайхныг хүсье.

  8. Busgui says:

    Az jargal husye.Egchiin duu duu naraa ug n tsugtaa baival zugeer bishuu.Oorsdiigoo hamgaalj chadahgui shtee.Hoid etseg l bol hoid etseg shtee.Ooriin n mah tsusnii tasarhai bish bolhoor 2duug chin yah ch yum bilee.Bi bol 2 ohinoo yamar ch eregteid itgej ogohgui.18hursnii daraa l orhino doo.

  9. гэрийн эзэгтэй says:

    дандаа муу хүн гэж юу байхав маг сайн хүн байсан байна чамд амьдрал чи ч их амьдралыг сайн ойлогож сайн яваа бололтой цаашдын ажил амьдралд чинь аз жаргал эрүүл энхийг ерөөе

  10. бүсгүй says:

    Тэр дээр MglausCom гэж нэг гар дандаа л цэцэрхэж ирээд л тэнэг тэнэг юм бичих юм.Арай эрүүл саруул гэгээлгээр нөгөө өнцгөөс нь юмыг харчиж болдоггүй юмуу.Үхэл хагацал зовлонг хүн наашаа хүрээд ир гэж хэзээ ч дууддаггүй.Хэнд ч хэзээ ч юу ч таарч болно.Чимхээд авахынхаа оронд толгойг нь илчих сэтгэл хүн гэсэн нэртэй хүн чамд дутуу л байдаг юм шиг байна.Сайхан сэтгэлээр хандаад сайхан үг ганцыг хэлчихэж чадахгүй бол битгий ийм хоёрын хооронд үг чулуудаж бай.

  11. Cynical man.d says:

    Cynical man.s yum asuuy 3 nast hvvhedt yumaa. odooo 2doh amidralaa zohiohod emegtei hvn n hvvhedt bwal eregt hvnd anh sonsohod bodohod yamar sanagddag we. tsug amidray gj bodohod hvvhdee hajudaa awsan deer vv bainga. uchigdhur bi ohintoigoo tsug amidardag bi ohinoosoo salj chadahgui ee ged heltsen her hvnd tussan bol. ter hvvhedgui ehnergui bsan bolohooor genet hvvhedt hvnt bh hetsvvv bolowuu yadag bol iiimerhvv asuuudluuud urgaj garch ireed ih hetsvv yuma zaawal hariulj uguuurei

  12. like says:

    goe  niitlel bnaa,taalagdlaa bayrlalaa

  13. huselt says:

    Uyarchilaa. Saihniig eruue. Ailiin tom huu aaviinhaa noyn nuruug sevteelgui sain avch yvaarai. Deerhi zaluud zuvluhud amidral togloom bish shuu hoo. 4 nastai huugiin bbultulzuuled ddahiad haydag yvav dda. Uuriin huuhed garhaar muuhai ashilj eheldeg gsen. Sain bodoj shiidver ggargaarai. GEhdee neg huuhed ch gsen aavtai boloh gj bgaad shan l bn. B ch gsen 8 nastai huutei eej. Huug 1 nastai bhad bid 2 iig orhiod yvsan. Amid eshiig medehgui tag chig. Tursun etseg ni. Kkkk aigaad huude hoid aaviin nuur haruulagui gj boddog.

  14. maggy says:

    ovoo uhaan suuj yavaa zaluu bna duu naraa sain harj handaarai aav eej chin tengerees haraad chamd bayarlaj chi iveegdene ee

  15. Cynical man says:

    Би нэг хүүтэй бүсгүйтэй суух гэж байгаа. Тэр хүү нь 4 настай. Тэр хүүгийн хувьд танай хоёр дахь хойд эцэг шиг хүн болох юмсан. Биеийг нь бүтээж чадаагүй юм гэхэд оюуныг нь бүтээнэ гэж боддог. Даанч хадам ээж болох хүн дундуур оруулж зай бариулаад байна. Намайг ирэнгүүт гэрлүүгээ аваад явдаг. Сая нөгөө хүү маань та миний жинхэнэ аав биш юмуу, эмээ тэгж асуусан гэж байх юм.

  16. j says:

    Amidrald amsah yostoi zovlongyydaa ehleed tyylj dee Tsaana n dandaa jargal n uldsen bgaa gedegt itgej uudrug saihan amidraarai Hoid etseg chin hedii sain hun ch gelee 2 ohin duugee bainga harj handaj tushij tylj yavaarai Az jargal husie

  17. erka says:

    Sain saihniig husie

  18. Muug says:

    Ireedvin zam ni dardan bh boltugai dvv nariigaa sain harj handaj bgaarai

  19. Xoc xyn says:

    Yatsartsan muhar suseg ve en deedhi. Unshsan duulsan bolgonoos yum sanaj yavbal yaj horvoog tuulj barna

  20. MglausCom says:

    Yagaad havi oiriinhon n bogino naslaad bdg yum bol hurungu chinee n eldev yum daguulaad bnu

  21. Tom Jerry says:

    az jargal husey! hoid aav chin uhaantai hun bololtoimo. itgel naidvar hundetgelees iluu hair gej yu bhav amjilt zaluu min

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.