Манай нөхөр гуайн хувьд бол засрахгүй юм шиг байна тийм үү?

85627025

Сайн байцгаана уу та бүхэн надад зөвлөх нь зөвлөөд загнах нь загнаад өгөөч. Би нээрээ үнэхээр тэнэгдээ ингэж амьдраад байгаа байхаа. Юу гэхээр би одоо 25-тай охин минь 3-тай. Нөхрийнхөө тухай л ярих гээд байгаам л даа. Энэ сайтын байнгын уншигч нар мэдэх байхаа би урьд нь захиа бичиж байсан. Хадам, нөхрийнхөө тухай. Охин минь төрөлхийн өвчтэй төрсөн. Хадмында 3 жил амьдарч байгаад ноднин зун муудалцаад хөлсний байранд очлоо. Намар охиноо тусгай цэцэрлэгт өгөөд өөрөө цагийн ажил хийлээ. Тэр үед нөхөр гуай нэг охинд сайн болсон гээд солиород яваад байсан тэрийгээ болиод өдийг хүртэл эвтэй найртай амьдарч ирлээ. Уул нь бид 2-тоо хайртай халамтжтай жаргалтай сайхан байдаг байлаа. Хүнийхээ хувьд сайн хүн гэж боддог боловч улам сайхан болох гээд байгаамуу хаашаа юм нэг ийм юм болоод байнаа.

Сар гарангын өмнө охин дүү маань нэг орой шал согтуу тосоод аваач гээд утасдахын тэгсэн нөхөр тосохоор гарч яваад тэр чигтээ байдаггүй 3 цагийн дараа дүү нэг юм утсаа авч байна яасан бэ гэтэл агаа машинтайгаа яваад өгсөн шдээ би мэдэхгүй гээл таг алга болчлоо. Нөхөр гуай гэрт нэг пиво уусан байсан байж машинтайгаа гараад явсан байдын. Би бүр гайхаад яаж ч уусан байсан машинтайгаа явдаггүй хүн чинь юу болсон юм гээд. Дүүгээ буруугаар бодохыг ч хүсэхгүй байсан. Гэхдээ л янз янзийн юм бодогдоод. Ингээд маргаш нь нөхөр гуай чамаас айгаад байнаа хэд хоног аавындаа байж байгаад очъё гэхийм. Би шалсаар байгаад хэлүүлчлээ тэгсэн таньдаг хүнтэйгээ таараад буудалд ууж хоносон унтсан үгүйг мэдэхгүй байна гэж хуцдын. Миний бүүр уур хүрээд байгаа газарт нь давхиж очоод нүүр нүдгүй балбаж өгсөн. Тэгсэн өшиглөж байхдаа нөгөөхийх нь өшиглөчиж.

Намайг тэгсэн алгадаад түлхээд унагаачдын. Би ч зодож байж л уур гардаг хүн болохоор. Тэр ч миний буруу л даа. Ингээд сар гаран тэр ирээгүй. Өглөө болгон ирж охиноо цэцэрлэгт нь хүргэж өгнө, цалингаа бүгдийг нь өгдөг хэвээрээ яагаад бүгдийг нь гэхээр надад карт нь байдаг. Хагас бүтэн сайнд авч хононо. Ингэж бодохоор уучлаад амьдардаг ч юмуу бас дахиад нэг хүний ааш аяыг олж амьдрах гэж зовж байснаар гэж бодоод гэртээ ирээ гэсэн чинь одоо дахиж хөөгдмөөргүй байна ирэхгүй гэнээ.

Тэгсэн сая миний төрсөн өдөр болоод хамт кино үзчээд харих гэтэл хамт хононо гэнэ би ч гүрийгээд яв яв хамт хонохгүй гэтэл явахгүй ороод ирсэн. Тэгсэн би архи уумаар санагдаад гэрт байсан юмыг гаргаж ирээд задлаад ууж эхэлсэн чинь нөгөөх чинь бас хамт ууж эхэлвээ. Тэгсэн ярьж эхэлж байнаа. Би чамд хэлэх юм байна. Чи мэдсэн нь дээр байх. Энэ хугацаанд би нэг охинтой уулзаж байгаад жирэмсэн болгочихлоо гэсэн. Тэгсэн чинь надад ямар байсан гээч би зүгээр л болох ёстой юм болсон юм шиг л зүгээр ярьж байсан. Чи тэнэг юмуу, боовоо захирч чадахгүй байж одоо тэгээд яах юм гэтэл мэдэхгүй яадаг ч байсан хүүхдийг нь гаргана тэрнээс ч салахгүй чамаас ч салахгүй гэнээ. Миний зүрх сэтгэлийн 70 хувь нь чамд 30 хувь нь тэнд байна гэнээ. Чи бол миний хувьд номер нэг хүн. Хэзээ ч салахгүй гэж байна.

Чи тэр өдөр над дээр ирж зодоогүй бол би эргээл очих байсан гэж байна. Би ч согтоод уйлаал байлаа. Би одоо яалтай билээ. Маргааш нь эрүүл ухаанаар бодож үзлээ. Нөгөө охинтой нь ч ярьж үзлээ. Намайг эгч нь гэж бодож байгаа бололтой. Ёстой л учраа мэдэхгүй хөөрхийдөө гэмээр жоохон охин бололтой гэхдээ өөрийгөө 18-тэй гэж байна. Би ч яасан сайхан ааштай болцым. Нээрээ намайг үнэхээр өөрчилж чадсан байнаа энэ хүн. Тэр охиныг чи ямар тэнэг юм бэ. Эрэгтэй хүн секс хийхээ л бодно уу гэхээс чамайг бодохгүй шдээ л гэсэн өөр юм хэлээгүй.

Нөхөр гуай эхнэр хүүхэдтэй гэдгээ хэлчихсэн л гэж байна. Тэгээд намайг энэнтэй эвлэрч амьдар гэж хэлж байгаа санаатай юм шиг байна. 2 авгайгийн дунд явах санаатай юм гэнээ. Ёооё би одоо л өөрийгөө зүхээд сууж байнаа. Ийм эргүү амьтныг таньж суух минь яавдаа гэж. Анх танилцаж байхад би өөр хүнд сэтгэл алдарсан ч чамайг хэзээ ч хаяхгүй гэдэг байсан би тэр үед нь тоглож л байгаа байлгүй дээ гэж бодоол өнгөрч билээ. Ёстой таарсан 2 тэнэг байгааз. Нэг нь хуураад явж л байдаг нөгөө нь охин минь хайр минь гээд уучлаад явж л байдаг. Харин сая нэг орой нөхөр гуай миний сэтгэлд бүр мөсөн цэг тавьсан. Нөгөө охиныхоо хүүхдийг нь гаргана гэж хэлэхээр нь чи муу одоо намайг юу гэж бодоод байгаам битгий мөрөөдөөд бай гэж хэлээд гэнэт дургүй хүрээд цайрцан амьсгаанууд вэ гээд нөгөө охин луу нь залгах гэтэл хүрч ирээд надаас утсаа булааж аваад чи надад заах болоогүй шүү гээд алгадаад үсдсэн.

Тэр үед л би энэ амьдралыг дуусгах ёстой юм байна гэдгээ ойлголоо. Дахиж ингэж хайртай гээд доромжлуулж амьдрахаа болихоор шийдлээ. Та нар надад харин намайг харааж загнаж доромжилж болноо одоо надад үнэн үг л хэрэгтэй байна. Намайг бас зоригжуулж өгөөч. Би одоо л болихгүй бол энэ чигээрээ хууртагдаал амьдрах юм шиг байнаа. Хүмүүсийн амьдралыг хараад байхад нэг бол 2, 3 хүүхэдтэй болохоороо ухаан ороод ханиа гээд ухаардаг юм байна. Үгүй бол бүр эргүүтээд алга болдог юм байна. Манай нөхөр гуайн хувьд бол засрахгүй юм шиг байна тиймүү. Удмын ч юмуу угаасаа гэр бүлийн хүмүүжил ч юмуу юм байгаад байх шиг байгаан. Аав нь залуудаа их л баян хүн байсан гэсэн, одоо 4 авгайгийн 7 хүүхэдтэй гэхдээ эхний 3-т нь байр машин эд хөрөнгийг бол хангалттай өгсөн юм билээ. Тэгээд нөгөө хүүхдүүд байнга ирж очдог. Одоо бол тэгэх чадал нь байхгүй. Нөхөр 4 дэхь хүүхэд нь. Тэгсэн нөхөр гуай өөрийгөө аавтайгаа андуураад байх шиг байгаан.

Гэтэл энэ хүн ганц охиноо арай ядан тэжээж байгаа хүн шдээ. Ёооё намайг нэг ухааруулаад зоригжуулаад өгөөч. Нөгөө охин нь би хүүхдийг нь авахуулахаар шийдсэн гэж байсан. Одоо надад хамаагүй ээ тэр охины амьдрал л хайран юмдаа. Би бол ингээд өнгөрсөн хүн шдээ. Яадаг ч байсан охиноо л хүн болгож авмаар байна. Ххарин энэ удаагийн явдал л миний нүдийг нээж өгөх шиг боллоо.

42 Comments

  1. Hi says:

    Boli boli sal

  2. gy says:

    2 ДАМПУУ ГАР БАЙНА ДА ДАМПУУ ГЭР БҮЛ

  3. bataa2853@yahoo.com says:

    Андуурчихсан залуучууд, ойлгомжгvй охид их болж дээ. 

  4. ene bol bi says:

    hi…… namai nuhurteitei dostei hvn bn da demii bdg yumdoo salsan deer bi gj tenegamitan anh 1 hvvhedtei bhdaa salchihaad ireed irheer ni bayarlaad hvleeged avsan tegsen nohor maani bas neg hvntei hamt amidrach bgad bas hvvhed gargachihsan bsn kkkkkk tgd bi ch ih hairtai bjdee uuchlaad tsug amidrlaa tgd 2 daji hvvhdee gargalaa amidral mini neg bish bld bsn yug ni bol bair mashin ajil geed l bvh yum bgd bhd setgel mini bvvr yadarchihsan bsn ….kkkk bi odoo salaad shn l amidrch l bna 2 hvvhed maani ch ovoo bld l bi ajilaad hiigeed l bas hajuugaar ni uuriinhee hvsej bsn bvh l zvilee hiij bna sportoor hicheelej bas usan bassend yvaad l odoo bvjigeer hicheelej bga kkkk za tgd chmd amjilt hvsie daa bvsgvi mini
    gol ni uurtuu ih itgeltei bgrai ehen vedee hetsvv l bdg yum gehdee zvgeer ee emegtei hvn zovlon ih daatag shvv dee zovlon gj bdlogvi jargal blj amidraarai

  5. women says:

    nuhur chin zasrahgui ee…chi tuund naidlaga tavij huleeh hereggui ..1 huuhedtei blaa geed yaadiin.iim baidaltai bval huuhed chin usuj tomroh tusmaa yaah bolj bn .iim etsegtei ,ulgen salgan amidrald huuhed chin ch zovono.zugeer l sal..hay naad nuhuruu…naadah chin buur hugshiruud nuguuh ni ajillagaagui bolson uyed magadgui chamaig geed ireh biz.uuruur bol yag sh dee l gej helii.chi bol ternii huvd zugeer l belen huleegeed avdag nuuts hun gej oilgo,huuhdiig ni tuurlsen nuuts hun…mash amia bodson hugiin zaluu bn sh dee naad nuhur chin …zugeer l zuuraldaad blgui salaaa..utasnii dugaaraa soli,holboo barij boloh,ochij haij boloh buh zuilee soliod tag alga bol …teed naad hunee setgeleesee avch hayaad irheeree ayandaa uur hun har nudend chin haragdaad ireh blgui dee

  6. baby says:

    Estoi davartsan gar bna da 2 avgaitai bh geed bgaamuu haashaa yum. Ergeed niiluul bi 2 nuhurtee bolno gehgui yu kkkkk

  7. BR7 says:

    Tom jerry-d neg like

  8. jiriinbusgui says:

    Охиныхоо дэргэд аядуу зөөлөн ааштай байхыг хичээ. Ер нь хүүхдийн дэргэд огт уурлаж бухимдаж, хэрэлдэж зодолдож болохгүй ээ. Өөрсдийнхөө асуудалд хүүхдээ хутгаж зовоох хэрэггүй. Би нөхөртэйгээ бас л олон жил амьдарч байна. Муудалцах үе болоход хамгийн гол гарц нь ярилцах. Энэ бол бие биенээ зөв ойлголцох үндэс. Мөн хоолыг нь бэлдээд, хувцасыг нь угаагаад л байвал сайн халамж гэж бодолтгүй. Үргэлж бие биедээ сайхан үг хэлж, хайртай дуртай байгаагаа харуулж байх хэрэгтэй. 

  9. LOL says:

    Nuhur n ch ehner n ch yaasan duurchihsen baagii nat we. Anh udaa iim dampuu yum sonsoj bn

  10. dabaa says:

    teneg hyyhen yun nuhruu zodoj bj taibshirdag sanaa ni amardag gen yy. hohi chini. hyniig halamjilj hairlaj bj hairluulj halamjluuldag yum.

  11. bulga says:

    Jiriin busgui, tom jerry 2 maash uhaantai hamgiin saihan uhaantai zuvulguunuudiig ugdug

  12. eegii says:

    сал. наад хүн чинь чамайг ийм болгоод байна шүү дээ.наад хүн чинь чамайг чи биш болгож байна. охиноо аваад явчих чадалтай бол салаад амьдар. яваандаа дасна. сайхан амьдрах цаг ирнэ. наад хүнээсээ даруй сал. 

  13. zahidliin ezen says:

    hatuu ch gsn unen ug helj uuriiguu ymar huniig medeh bolomj olgosond bayrlalaa. Inged bodohne minii ene aash manai ger bulees garaltai hoid etsgiin daramgaas garaltai gedgii ni medreed bgan. Uul ni uuriiguu medeed bga murtluu uurlahaara l zaawal tsohij bj sanaa amardag iim muuhai uildel gargaad bh yum. Ymar sainda bysalgald suudag yumuu gej boddog. Medeej zugeer bga huniig zodood bhgui ni todorhoi shde. hairlaltsaj durlaj ue. Bie bienee hundeln bsan ue blgui l yahaw. Bainga l yr yr gd bgagaui l bh yum. Halamjig bol bi dutaaj bgagui gedgig bol battai medej bn. uuriigu bas hund gologdood bhargui hungl gedgee ch bas mederdeg. Hamgiin buruu ni minii aash l bjde. gehde ter namaig uurchilj chadsan l yumda. Sogtu irehed ni uurladag baisan teriige bolison. Daramttai ger buld ussun hun medeh bh. yagad ch sogtu hun harahara uuriin erhgui uurlachihdag. Odoo bi uuriinhu uzej tuulsan amidralig ohindo uzuulehgui bhig l hichej bn da. bas nad shig muuhai aashtai bolgochihguig. zuwluguu ugsun buh hund bayrlalaa.

  14. Hhhnn says:

    Yavdaltai humuus chin udmiin yum baigaashd chaavaas ohiduud min huntei suuhdaa ter hunee harhaas iluu etseg eh ah duugiin sain harj sudal ger buliin uur amisgalaas buh yum haragdandaa ugn 

  15. Abc says:

    hun zodood taivshirdag gene uu kkkkkk hund gar bna daa.
    Zoolhon bai l daa. Bas uhaalag. Boloh bol bolood bolohgui bol bolohgui shdee.

    Bi chinii orond bsan bol ingej uurlaj utsaarlaj nervtej ooriigoo zovoohgui. Boloh bolohguig bodoj shiideed oorooroo uldeh bsan. Hen negenees bolj zangaa ingej evdeleh hereg bhgui 
    Buyanaaraa bolog geed l yavuuldag horvooshdee hoorhii

  16. Tom Jerry says:

    uuriinhu amidralas yarihad: bi nuhurteiguu uud uuduusuu harj bgad hereldej neg ch uzeegui. harin muudaltsah shaltgaan zunduu blgui l yahav. hen neg n uurlahad nuguuh n yostoi helee hazaad, zuun garaara baruun garaa bariad l tesdeg. hen heniigee uurandaa muhai ugeer helchihvii, setgelees n garahgui tolbo suulgachihvi gej aidag. mash ih uur hurj eldev haraal aman deer garch, yum avch shidmeer yadaj gants tsohichihmoor sanagdah uy bdag, bachimdsan uyd tesch tevchihed hetsuu gehdee l urt udaan amidraliinha tuluu hen hen n ingej tesdeg.
    bas tgd hed honog hoorondoo duugarahgui uy ch bdag.
    harin nuhtsul bdal namjsanii daraa nuguu muudaltssan asuudlaa evteihen yariltsdag. uchnuun jil ingej margaanaa shiidej irsen bhoor bid negende 1 ch haraal helj uzsengui, gar dalaij uzsengui, bas nadruu nuhur gants muuhai harj bsniig ch medehgui.
    emegtei hun ymarch yum bolj bsan busgui hun gedgee l sanaj yvah heregtei shde. baragtai yumand asaad bdaggui hunees hun emeedeg yum shde.
    adilhan zodoldood hereldeed erchuudiin tsaana garahgui uyn zuulun uhaalag argaar l yalna. anhnaasaa zodoldood yumu hereldeed ehleheer ene zuilsiig hiih bolomjgui bdag bh. naad zaluutaiga odoo zuuraldah hereggui daraagiin amidrald chin turshlaga bolog.

  17. Билгээ says:

    Засрахгүй ийм хүнтэй ингэж нервээ бараад хэвтэж байхаар зүгээр өөрийгөө бодоод салсан дээр биз дээ. 

  18. jiriinbusgui says:

    Эр хүнийг хүндэлж хайрлаж, халамжлаад байх тусам эргээд маш их хайр халамжийг авдаг. Юм л бол уурлаж, цохиж зодоод, харааж ерөөгөөд байвал хүн илүү тайван амьдрах орчинг эрж хайхаас аргагүй. Мөн үр хүүхэдтэй нас биед хүрсэн хүмүүс байж биеэ авч явж байгаа, бие биедээ хандаж харьцаж байгаа, өөрийгөө илэрхийлж байгаа зэргээс маш бүдүүлэг харьцаа харагдаж байна. Илүү ухаан гаргаж амьдрах хэрэгтэй дээ. Ийм бүдүүлэг байж болохгүй. Өөрийгөө гаднаас нь хар, бичсэн зүйлээ унш. 

  19. vita says:

    nuhruusuu salsan deeree hadam aawiin chine gen shuud noloolson bn. zasrana gedeg ch hudlaa chi l buh nasaaraa zowj setgeliin tamd amidrana. emegtei hun ur huuhdee hairaa bodood teneg uildluudiig n tewcheed ooriigoo zolioslood bdag tegehed ter hun oilgoj bn uu yadaj amidralaa bodood ter ohiniihoo huuhdiig n gargahgui odoo dahij tegehgui geed uuchlalt guisan bol chamaig joohon ch gesen bodoj bn. tiim bish bolhoor ene huuhen namaig yaaj ch bsan yawah gazargui gej doromjild deerelhej bn sh dee. ehnii hugatsaand hetsuu l bh bh tewcheed shud zuugaad bur moson sal busguichuud bid chine uhaalag tewcheertei zorigtoi chadaltai amidraliig buteegch dari ehuud shuu dee zowoh bish jargah heregtei. zaluu deeree salsan n deer amjilt 

  20. azka26 says:

    zodoj baij sanaa amardag ch geh shig eregtei hund gar hured bhda yadiin 
    nuhriin huwid ch ylgaa alga salsann deer 

  21. uudgvi amitan kkk says:

    yaay gexev dee

  22. kinara says:

    mini bodloor chamd uurt chini bas zan haritsaanii neg tiimerhuu yum bas bnaa.nuhriin huvid salahgui yu ugaasaa chamaig ingej doromjilj bgaa yum chini.harin salaad uuriiguu neg musun uurchul saihan uudrug eyreg energytei negen bol.chini bichsen zahiag harahad nahaalnii l gar yumshig.deer bichsen onontoi sanal neg bna.

  23. sofi says:

    Chi uneheer zuv shiidver gargasan bn,Gants huuhdee yaj iij bgaad l hun bolgo.Alivaa umand tsevcheer heregtei,Doodhoo zahirach chadahgui er nuhur chi ni hezeech zasrahgui bolson bn.Chi zaluu nun uchraas chamd ahin ireedui bgaa, Amidrald sain hani dahin oldono, Tiimiin tuld chi uuruu eruul uhaantai baij.ohindoo, uurtuu buh anhaarlaa handuulj setgel uudrug bai, Buh zuil chi ni saihan bolno. Eruul enhiig husie ,Amidral enuugeer duusahgui gedgiig tsag yamagt bodoj yav, Amjil

  24. er hun says:

    naadah chini er hunii ner gutaasan hunii oromtsog bn, uter turgen zailuul!

  25. yahoo.com says:

    Teneg batsaanuud yamar ert boovooroo orolddog yum be?? Yag araatnii amidral. Iim teneguudin dundaas gardag ohin chin l hairan yum

  26. from USA says:

    sar yag helsen bnaa, amjilt husie

  27. sar says:

    chamaig mash sain oilgoj baina. iim amidral uzsen hun saihan ug uildel hiine gej barag baihgui dee. ene deer bichsen humuus uursduu orond n baisan bol yah bsan boloo?
    chamaig naad zaluu evdej baina!
    chi huurtagdsaar uurtuu itgelgui hun bolchij. odoo sanaj hetsuu bsan ch shudee zuugaad ergej haralgui yavaarai za minii duu. naad hun chini suuld zasarsan ch chi ih evdsersen baih bolno. hezee ch chi bugdiig martaj chadahgui. tegeed amidral chini tam bolno shu ! zorigtoi baigaarai!!

  28. коко says:

    Чи өөрөө нилээн бүдүүлэгдүү тэнэгдүү хүүхэн байна шдээ.Бас нилээн муйхардуу өөртөө итгэл муутай ч юм байна. Өөрийгөө мэсчин боол биш тэнгэрийн дагина гэж бод л доо. Наад нөхөр шүү юмаа юу ч биш залуу насны алдаа гэж бод. Тэгээд дагина яаж биеэ авч явдаг билээ тэрэн шиг л бардам ихэмсэг өөртөө итгэлтэй наад нөхөр мэтийн эргүү залуутай харьцдаггүй гэдгээ харуул л даа. Нэг л их өөрийгөө доош нь хийсэн хүн байхын. Элдэв мяа залуутай зодоон цохион хийнэ архи хамт ууна ч гэх шиг. Битгий мяа залуугын үгэнд итгэж хууртагдаж амьдраач. Одоо өөрөө өөртөө амлаад өөрийгөө шал өөр хүн болгоорой.

  29. shinekov says:

    chamas ch salahgui ternees ch salahgui gelee genee kkk bas l yarijiishuu Chi l gaaruulsan bn shdee setgeleeree bish tarhiaraa amidrah l heregtei de.

  30. zax says:

    Зарим 1 захидлаар кино хийвэл бараг Оскар авах байх шүү

  31. hm says:

    Minii duu chi zaluu baina. Nuhriig chini mal gej helehed ch goyodno. Naad malaasaa erthen salaad uuriig chini hun utgaar n hairlah huntei uchir. Uudrug bgaarai, 1hen jiliin daraa chi hiisenee haraad bayarlah bolno. Harin naadah chini uur huntei togtoh ch ugui nohoin zamaaraa yavjiih bh. Uhaarah boloogui mal bn doodohdoo zahiragdsan. Ugaasaa ailiin er hun iim bhad hezee ch amidral uuduldguim bn lee. Suuldee chi ch uurtuu itgeh itgelee aldana shuu udval!

  32. Monroe says:

    Chi iim nuhurtei ulam l ewderne. Ehner huuhdee uymiin chineend bodohgui bgaa bol salsan n deerdee. Uym uzeegui jaahan patsaanuud uzeh uymaa uzcheed ehner awch baimaar uym. Bas chi humuujilgui ohin bololtoi. Bichsen zuilee ooroo unsharai. Tolovshoogui tanhai ohin bn   Nohroo durtai zugruu n yawuulchih

  33. Onon says:

    Yamar zerlegduu  sonin amidraltai yum be. Uul n chinii nas dunguj 25 baij Ali hediinee 45 hursen nileen nahaalduu tanhai oros avgain amidral l nudend haragdaj bna.  uuruusuu chin bi  barag ue multarsan egchiin huvid gej zuvluhud jaahan nasandaa baij emegteileg tsoglog saihan bie avch yavaarai. Chi yamar hemjeend baina chamtai humuus ter hemjeend chin l harizana shd.  Uurtuu ehleed dugnelt hii.

  34. Bat says:

    Чи сэтгэлийн дэм авах гэж үүнийг бичсэн бололтой Хөөгөөд явуулдаг гэхээр чи орон байртай л юм байна Битгий өөрийгөө ингэж доошоо хийлгэл  л дээ Наад залуу чинь хүрээд  ир гэхээр дахиад хөөгдмөөргүй байна гэж шалтаг заагаад нөгөө охин та -ын дунд заваараад явж байх сонирхолтой юм биш үү Юун надад 70 хувь нөгөө охинд 30 хувь бэ Одоо болио ингэж хүний тоглоом доог тохуу болж битгий амьдар л даа 

  35. zoloo says:

    Хэзээнээс эрчүүд ийм л байсан. Чам шиг зовлонтой хүн зөндөө байгаа гэхдээ энэ амьдралтайгаа эвлэрч амьдарсан амьдрал хэзээ ч сайхан төгсдөггүй. Нэгэнт л тэр хүн чинь иймээс хойш нэг л зам чамд байна. Чи өөрөө дотроо шийдвэрээ гаргасан байна ш дээ. Хэзээ ч өнгөрсөн амьдралыг өөрчлөх боломж байхгүйгээс хойш өөрийгөө битгий зовоо. Цаг хугацаа чиний амьдралыг сайхан болгоно. Эргээд харахад инээд чинь хүрнэ. Нэгэнт уучлах зай үлдээгээгүйгээс хойш эргэж битгий хараарай.

  36. nasaa says:

    ernbol dugui duguigaa oldog gedeg n ta 2 yum bishuu..
    arhi uuna zodoldono araar tavina..araatnii amidral..aimshig..

  37. eene says:

    Salaa hay ugaasaa butehgui zaluu baina chi ooroo gantsaaraa ohinoo osgoj chadna huwi hvn ymar baih ni haamaagui naa chin udam ugsaa tsusand ni yum bna aaw ni tiim yum bol chamd hezee ch hani bolohgui ger bultei bjiij oor ohind sain edr bolood yawna ch geh shig iim utgagui yum gej yu baisiin tegeed deerees ni huuhdiig ni gargana ch geh shig soliotoi medrel muutai yumuu haashain chi nohortoo yu ch heleh hereggui heleed ch oilgohgui teneg bna  tegeed l hay 

  38. zochin says:

    Чамд юу ч гэж хэлээд нэмэр байна уу. Турууний захиан дээр зендее л ухаантай юм хэлсжн байсан. Тэгээд ч салж чадахгуй дээр нь еерее зодоон хийсэн сонин будуулэг хуухэн та 2 бараг таарсын бишуу

  39. Flower says:

    Доромжлуулаад ухаантай байна гэж хэцүү л дээ. Нэг л их ухаантай хүмүүс хүн шүүмжлээд байх юм. Нөхрөөсөө бол салсан нь дээр гэж зөвлөе.

  40. face says:

    Yu ch gej helhev dee. Ineed ch hureh shig urduvdmuur ch ym shig. Emegteichuud iim sul doroi baihad minii ih durgui hurdeg dee. Geh dee haramsaltai ni mongol ohid ihenh ni chamshig ym. yu saihan dur saihan duraaraa l bol. Hunii 2 dahi ni bolnuu yu  ni bolno chinii l songolt

  41. mongolman says:

    Чамд ч нөхөрт ч хэлэх үг алга. Загнах доромлох ерөөх үг олдохгүй байна. Тосоор гоож, Буянаа нэм гэлтэй биш Ухаантай бай л гэж хэлье дээ. За өөр зүйлгүй. Амжилт…

  42. Helen says:

    Chi uuruu huvi hun talaasaa tuluvshuugui um shig.bichij bgag chin harhaar.zvger salaach.huuhedteige bie daagaad setgel amar amidraach dee…naad nuhuriin chin tuc dem gj baidgui l um bn…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.