Харьцаанд хэний буруу их байна вэ? Хэн нь өөрчлөгдөж байж гэр бүлээ аварч үлдэх вэ?

200014457-001

Сайн байцгаана уу.Би өөрийнхөө амьдралын талаар үл таних хүмүүсээс бага зэрэг зөвлөгөө авмаар санагдлаа.

Би энэ жил 27 настай, нөхөртэйгээ танилцаад 5 жил,  суугаад 2 жил болж байна. Манай нөхөр ерөнхийдөө бол их сайн хүн. Цэвэрч нямбай, харгүй, уур аашгүй гэх мэт. Бид2 бие биенийгээ хуурч байгаагүй. Нөхөр маань сууснаасаа хойш намайг хуурч байгаагүй ч гэх юмуу. Гэхдээ би уучилна гэж уучилсан л юм чинь гээд мартахыг хичээдэг. Заримдаа том хэрүүл гарахаар яагаад ч юм бас сөхөөд хэрэлдчихээд байдаг юм.

Бид 2 хүүхэдтэй болсон ч тэр маань бүтээгүй.

Тэр үеэс л миний сэтгэл хөрч эхэлсэн юм уудаа. Миний үнэхээр их хүссэн анхны маань хүүхэд байсан. Харин нөхөр маань хүүхэдтэй болсон гэхэд ч нээх баярлаагүй алдсан гэхэд ч их шаналаагүй юм шиг надад санагдсан. Би ер нь юмыг маш гүнзгий боддог, сэтгэлд юм орчихвол нэг хэсэгтээ л гардаггүй, тэр нь надад ч тэр нөхөрт маань ч тэр хэцүү байдаг байх.

Бид 2-н батлуулсан түүх гэвэл  бид2 нэг тийшээ явах болж, нөхөр визанд орох хэрэгтэй болоод (би урьд нь визатай байсан) гэр бүлтэй бол виза сайн гардаг гэхээр нь би юу ч бодолгүй батлуулчихсан. Тэгтэл тэр өдөр хүний урманд надтай суугаач ч юмуу, энэ удаа жоохон онцгүй болчихлоо дараа нь гоё тэмдэглэнээ ч гэдэг юм уу, ер нь л гэр бүл батлуулж байгаагийн өчүүхэн ч шинж тэмдэг надад үзүүлээгүй. Зүгээр хорооноосоо бичиг аваад гарч байгаам шиг. Мэдээж л эмэгтэй хүн болгон гэр бүл болж батлуулах өдрөө сайн сайхнаар төсөөлж мөрөөддөг л байх. Би маш их гомдож өдөржингөө уйлсан. Тэгээд орой нь 2 гэрээрээ хоолонд орсон болсон. Манай аав ээж 2 нөхөрт маань их сайн болохоороо нэг их юм хэлээгүй.

Гаднаас явж ирчихээд бид 2 байранд орохоор хөөцөлдөж байр авсан. Гэтэл байрны зээлэнд миний нэр байдаг мөртлөө ордер дээр ганцхан өөрийнх нь нэр байсан. Би эхэндээ юм бодоогүй ч өөрөө ордероо надад харуулахгүй нуугаад байхаар нь гайхаад аваад үзсэн тийм байхаар нь сэтгэлд бас л сэв суусан.

Ер нь бид 2-н мөнгө төгрөг, машин тэрэг гээд бүх л юм анхнаасаа л тусдаа байсан. Тэгээд дасчихсан гэх юмуу. Бид 2 бие биенээсээ мөнгө авсан ч зээлнэ гэж авдаг, дараа нь эргүүлж өгдөг. Энэнд аль аль нь л анхнаасаа хүнийрхүү хандсан буруутай байх.

Бидэнд одоо тулгараад байгаа гол асуудал гэвэл би түүний амиа бодсон хөндий хүнийрхүү занд нь дургүй хүрээд, ер нь л бид 2-н харьцаа маш муухай болчихлоо. Сав л хийвэл хэрэлдээд л. Сүүлийн үед хэрэлдэхээрээ би маш их уурлаж янз бүрийн үгээр хэлдэг, орилдог болсон. Уг нь их л тайван хүн байсан санагддаг. Тэгээд их бага ямар ч хэрүүл болсон надтай 7 хоног бол зоолттой дуугардаггүй. Заримдаа аав ээжийнхээ гэрлүү яваад өгдөг. Тэгээд өөрийнх нь уур гарахаар мсж бичээд бид 2 эвлэрдэг байсан. Одоо тэгэх болгонд нь би эвлэрдэггүй. Өөрийнхөө бурууг ойлгож уучлалт гуйсан цагт нь эвлэрдэг.

Нөхөр маань амьдралын цаашдын төлөвлөгөө гэсэн юм надтай бараг ярьдаггүй, эсвэл боддоггүй юм уу бүү мэд. Өдий олон жил цуг байсан хүмүүс гэхэд тэдэн хүүхэдтэй болно, тэнд тэгж амьдарна, энэ тэр гээд л гэр бүлийн хүмүүс юу эс ярих вэ, гэтэл хэзээ ч тийм юм ярьдаггүй. Намайг ярих гэхээр тэгж байгаад болно биздээ гэдэг. Манай 2 талын гэр бүлийн хооронд маш том зааг байдаг. Би бол хамаатныхаа эгч ах дүүг цугтаа шоолоод л, дургүй хүрвэл шүүмжлээд ярьж л байдаг. Харин тэдний талынханд бага зэрэг л өө халдаачихвал нөгөө уургүй хүн чинь аймар уурладаг. Өө халдаах гэдэг нь одоо үнэхээр өчүүхээн. Танай эгч сая намайг яагаад тэгж хэлсэн бэ гэхэд л элбэг хэрүүлийн сэдэв болоод явчихна. Ер нь яваандаа энэ их том сэдэв болох байх гэж айдаг.

Сексийн тал дээр өмнө нь өөрөө тавьчихаад л унтаад өгдөг байсан. Би бас хүсэл тачаал ихтэй хүн болохоор ингэх тоолонд нь хэцүү байдаг байсан боловч хэлж байгаагүй. Сүүлийн үед маш олон удаа хэлж гуйж загнаж байж аарай дээрдэж байгаа. Гэсэн ч энэ нь ч гэсэн амиа бодсон зангийнх нь нэг илрэл гэж би боддог.

Тэгэхээр надад одоо хайр байгаа үгүйг би сайн мэдэхгүй юм. Өмнө нь би их хайртай байсан. Одоо харин нөхөр маань надад хайртай, би түүнийг өмнөх шигээ тийм ч их хайрладаггүй болсон санагддаг. Бага сага хэрүүлээс болж орилж хашгирч уурлаж, дараа нь эвлэрэхгүй өчнөөн уддагаасаа шаналж байна. Бас их шаналамтгай хүн болохоор үс цайгаад нүүрэнд үрчлээ суугаад ч байгаам шиг. Хүний хүүг бас янз бүрийн үг хэлж гомдоогоод байгаадаа өөртөө буруу өгч байна. Бас түүнийг хэзээ энэ гэр бүлээ, намайг гэсэн сэтгэлтэй болохыг нь хүлээхээс залхаж байна. Цаашид дахиад 40, 50 жил ингэж амьдарна гэдэг аймшигтай санагдаж байна.

Та бүхэн манай гэр бүлийн энэ харьцаанд хэний буруу их байна вэ, хэн нь их өөрчлөгдөж байж гэр бүлээ аварч үлдэх вэ, манай гэр бүлийн энэ их зааг яавал арилах вэ гэдэг талаар зөвлөгөө өгөөч.

40 Comments

  1. SS says:

    erchuud ih sonin uls yma medremjguich geh ymuu hm 2laad adilhan asuudal boljdeee yg yah ystoin bloo bi ylgaatain tuund mash ih hairtai hewerel bn

  2. huuralt says:

    Nuhruu huuraad barigdsan yum baidgui yu

  3. Zaya says:

    Huushee bairnii ner hamgiin chuhal n shde. Ireeduid yu ch boloo yum. Uuriin ner deer bolgo. Ene chin odoonii mongol zaluusiin niitleg helber bishu bugd iimerhuu bdg bizde

  4. Амраа says:

    Дур булаам эмэгтэйн нууц гээд 2 дэвтэр ном байгаа. Тэрийг уншаад үз. Би өөрөө сайн туршлагагүй болороор өөр хэлэх зөвлөгөө үнэндээ алга ккк

  5. ganbaa says:

    Албан ёсний гэр бүлд 2 төрлийн өмч байдаг. Нэгд гэр бүлийн гишүүдийн хуваарьт өмч, хоёрт хамтын өмч. Хэрэв эд хөрөнгийн гэрээ байгуулаагүй л юм бол үл хөдлөх хөрөнгө хамтын өмчдөө ордог юм. Чиний нэр байсан байгаагүй танай гэр бүлийн гишүүдийн дундын өмч гэсэн үг.

  6. MglausCom says:

    Batluulsanaas hoish avsan bairiig ner deeree avsan etgeed zarsan bvl orlogoos n nuguu tal nehemjleh erhtei bdymu?

  7. bb says:

    муу санаатай, шуналтай, дээр нь хэрүүлч авгай нар ч хэцүү шүү. байр авахаасаа өмнө батлуулсан гэж байгаа биз дээ? батлуулснаас хойш хураасан хөрөнгө гэр бүлийн дундын өмч гэдгийг мэднэ биз дээ? салвал 50-50 гэсэн үг. хэрэв хүүхэдтэй болоод салахдаа тулвал шүүх чиний талд ороод 100% чамд өгнө, тэр 4 ханыг. ордер хэн дээр байх нь хэнд хамаатай юм. тэгээд ч салахдаа хүрвэл чи хэрэлдсээр байгаад өөр дээрээ шилжүүлж чадахаар л чадвартай хүүхэн юм шиг байна.
    бас дээр нь муулмаар байвал өөрийнхөө ах, дүү нарыг л муул. нөхөр чинь чиний ах, эгч, дүүг муулахгүй байгаа бол чамаар ч гэсэн өөрийнхөө эгчийг муулуулахыг хүсэхгүй байгаа гэсэн үг шд.
    болж бүтэхгүй болгоныг эрчүүд рүү чихэж хошуу нийлээд муулж суудаг хүүхнүүд л байна. чи өөртөө анхаарал тавьдаггүй, арчаагүй, гэдсэн дэх хүүхдээ анхаардаггүй, үргэлж стресстэж, нертдэг болохоор чинь тийм харамсалтай юм болж байгаа шд.

  8. Donuts says:

    Hvmvvs sonin yum bichhiin, zeelend ner n ortson l bol dahiad zeel avna gj bhgvi shdee. 
    Bank zeel olgohdoo systemees shalgaad l vzchihdeg. Order bol huuli yosnii umchlugch gesen vg.
    Emegtei hvn anhnasa munguu tusdaa bailgay gj helehgvi shdee. Zaluu n l uurt n zoriulahgvi bolohoor salgasan biz. 
    Za yamar ch gesen tanai ger bvld amjilt!

  9. sss says:

    bas neg zuil nemj helhed ta 2 hoyulaa 2uulaa order deer neree bichuulj yah geed bgain daraa ni dahin bolomj oldvol neg ni bairgui gesen undeslleer dahin hamragdaj bolno. yagaad gevel urid ni bairtai hund dahin bair olgoh bolomjgui ch ymuu tiimerhuu zeel ih heregjij bna. ene baidlaas harahad chi uuruu nuhurtuu itgedeggui bololtoi. dotroo muu sanaa aguulj yvahaa boli doo ternii orond yagaad minii ner bhgui gedgii ni shuud asuuh heregtei sh dee ymar nuhur chine helgui hun bgaa yu ter bolgoniig dotroo bodood chi uuraa nuhurtuu gargadag baih.

  10. sss says:

    deer bgaa b mash unen heljee. zarim neg ni ym l bol zahidal bichij bgaa hunee zuvtguud sal geh ym. gol ni ter mungu tugruguu hoorondoo zeeldeg asuudliig hen anh uusgesen be minii bodloor chi uuruu l iim baidald hurgesebaih. tegeed odoo teriigee nuuh toohoo bolitson ch ymuu. harin uur humuus sonsvol sonin sonsogdohoor bna. mun chi uuruu nuhrtuu hairgui nuhriihuu olj bgaa zuil setgel hangaluun bish baidag bololtoi. deer ni chi alivaa zuiluug ulguj gvaad heruul hiigeed bdag ym bishuu ter bdal chine nuhurt chine ydargaatai sanagddag bolohoor tanai hun uuriiguu chuluutei ilerhiij chaddaggui ym bna l daa. bas nuhur chine jaahan heneggui duu murtluu heruul. ynz buriin jijig asuudlaas zalhaad duugai unguruuhiig husdeg baih shuu. chi uuriiguu sain bodoj tungaaj uzeed amidarlaa avhc uldehee bod. 

  11. miigaa says:

    Sonin nohruud bas bnaa bn.tiim zaluugiin hajud bhad hetsuu bdg yum.sanhuu tusdaa gdg arai dendenee odoo l chi helj ilguulahgui yum bol huuhed gargaad gert bhar chi yahiin bdal bur dordono.

  12. Zahidliin ezen says:

    Зевлегее егсен та бухэнд маш их баярлалаа. Унэхээр унэтэй сайхан зевлегеенууд байна. Одооноос би дахиад урьдных шигээ хайрлах гэж хичээж узээд , буцаад орилж хашгирахгуй тайван болж еерчлегдеед, хэрвээ гаргаж байгаа зангууд нь таалагдахгуй бол тухай бурд нь ярилцаж хэлээд еерийнхее дотор ч юм хураахгуй, ереелийг ч харааж загнахгуй хэсэг хичээе гэж бодож байна. Миний хичээл зутгэлийг хараад нехер маань еерчлегдене гэж найдаж байна. Тэгээд болохгуй бол хэн хэн нь аз жаргалаа хеесен нь дээр байх байх. 

    Бусгуйд: нехер маань увсынх бишээ, гэхдээ их адилхан юм. Сууя гэж бодвол эхнээсээ чи л тусдаа вмьдрах, ур хуухэдтэй болохоо санаачлахгуй бол хедлехгуй дээ. Миний туршлагаас харахад бага залуу дээр нь л сайн ойлгуулж, урдуур нь орж юмыг нь хийж, эрхлуулдэгээ болих хэрэгтэй байхаа. 

  13. gy says:

    ИЙМЭРХҮҮ ХӨЛДҮҮ НӨХРҮҮД ХЭЦҮҮ ШҮҮ. МАНАЙ ХҮН БАС ИЙМ ЭМОЦИГҮЙ, ХАЙРЛУУЛЖ ЭРХЭЛЖ ХАЛУУН ДУЛААН ҮГ СОНСОМООР БАЙДАГ АНГАЙГААД Л ЯМАР Ч ХУВИРАЛГҮЙ ЗАЛУУ БАЙДАГ ЮМ ДА. ИЙМ ХҮН ХЭЦҮҮ. МЭЛЭН ХОЙЛОГ БАЙСАНААС ХЭРҮҮЛЧ БАЙСАН НЬ ДЭЭР Ч ЮМ ШИГ

  14. busgui says:

    bi bas yag cham shig ih emzeg yumiig tomruulj hardag zantai, harin manai nz zaluu yag tanai nuhur shig yumiig boloh yum bolno do geel yvj bdg. Yag bid 2-n amidral 3 jiliin daraa bh nuhtsul yum shg sanagdlaa, Buruu bodson bol uuchlaarai tanai nuhur uvsiinh uu, nutgiin ontslog haragdaad bdiin, ireeduigee yriltsahgui etseg ehdee hamag yamaa yriad nadd yuch yrihgui bolohoor nzud n u.b.s sanaatai gd bdiin unen yum shg bnle,
    bi ch gsn uerheed 5 jil bolj bj odoo hurtel hurimaa hiigeegui, belge temdeg bolj salah niileh n todorhoigui ingj dahiad heden jil amidrah ve gj uurlasan chn genet oilgoson yum shg sui taviad tgd dahiad tag. Odoo sui tavisan hernee tus tusdaa gertee amidardag, tsalingaa ooroo medej urj esvel eej aavdaa ogdog, bi ch gsn mungu avchahaaraa butsaagaad ogdiin, ooroo nehehgui ch eej aavaas n sanaa zovood. Sui taviad jil bolson hezee hurimaa hj hezee tusdaa garj hezee huuhedtei boloh yum bol buu med. Bi huuhdees l bolj chamtai suusan gj heluulehguin tuld hurimaa hiitel huuhed gargahgui gj helj bhd toohgui bnle, Ug n hairtai l gd bdg ter hair n ugnees hetrehgui yumaa,
    Ta bid 2-n songoson humuus iim ijil bolohoor ta gantsaaraa iim medremj mededrj bgan bish shu gj taivshraasai gesendee ooriinhoo tuhai baahan bichchlee uuchlaara.
    Humuusiin setgegdel nadd ch gsn mash ih hereg bolloo, bayrlalaa

  15. найз says:

    ийм хүний хажууд чи удаан байал ууртай үрчгэр баяр баясгалангүй зожиг тарган авгай болно. сэтгэл санаа нэг яриа хөөрөө нэг байвал хамтын амьдрал сайхан болно. минийх чинийх гэсэн дотуур тамиртай муу санаатай хүн шиг санагдлаа. амьдрал өдөр бүр хайрыг мэдэрч, хором бүрийн аз жаргалаар хэмжигддэг. яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүнийг яахыг нь юу хийхийг нь хүлээж өмнөөс нь тааж бодсоор байгаад сүүлдээ сэтгэцийн өвчтэй ч болж магад. аз жаргалгүй ууртай бол салсан нь дээрдээ. эхлээд чи өөрийгөө таньж мэд. хүнийг таних гэж зовж сууснаас эхлээд өөрийгөө таниж мэдчихээд тэр шалгуураараа үхэн үхтлээ амьдрах ханиа сонго. амьдрал тэр чигээрээ сонголт. аз жаргалруу хүссэн зүйлрүүгээ тэмүүлж амьдардаг болхоос хэн нэгнийг засархыг хүлээж цаг хугацаагаа үрэх хэрэггүй болов уу.

  16. ariuk says:

    2 ууланд чинь байна. Хамгийн чухал нь тэр мөнгө төгрөгөө тусдаа байдаг чинь гэр бүл үл итгэлцэл үүсэхийн үндэс. Манай гэрийн хувьд бүх зүйл миний нэр дээр л байдаг. Гэнэт зээл авах ч юм уу асуудал үүсвэл асуудлыг дорно шийдэх үүднээс. Харин мөнгөн хөрөнгө бүгд эхнэрийн хадгаламжинд байдаг. Миний хадгаламж тогтмол хэдэн төг байна л даа гэхдээ их биш. Хэргэлсэн байвал эхнэр дор нь буцаагаад хийчихдэг. Гэх мэтээр 2 биендээ итгэхгүй бол гэр бүл гэж хэлхэд асуудалтай. Салахын тулд гэр бүл болоогүй л бол тэр эд хөрөнгө хэний нэр дээр байх нь тийм ч чухал биш байх. Тэгэж байжил 20 жилийг туулж байна.

  17. MglausCom says:

    Yamar mundag uuriiguu ilerhiileh chadvartain be naad mangaraasaa hold l gej setgelzuich zuvluh bh

    Ter huniig bgagar n hairlah taarch tohiroh huuhend n uldeegeed uuriinhuu ireeduig ooroo zuraa.

    Chamd chamtai iluu sain taarch tohirch setgelzuig chini avrah negen udahgui uchrah bha

  18. Уугий says:

    Наадах чинь алсын муу санаатай зожиг хүн байна Ийм хүнтэй насыг яаж барахав дээ,Чамайг эсэн ямар ч сэтгэл байдаггүй юм бишүү Энэ хүн үхвэл,энэ хүнээс алвал ямар ч байсан хоосон хоцрохгүй гэсэн аминч өмхий санаатай санаатай залуу юм бишүү Эсвэл эцэг эхийнх нь хүмүүжил,нөлөө байна уу Чөтгөр бүү мэд Гэхдээ чамд хань болохгүй наадах чинь өөрөө л мэд дээ

  19. sonin yumaa says:

    end bichseneer bol ter huurhii zaluu l bolj butehgui buhnii tuil yum shig bna tee? harin chi uuriinhuu zan aviriig bodoj ergetsuulj uzsen uu? Chinii materiallag sonirhol chin het diileed bh shig bnaa, EMEGTEISCHUUD SHUNALAA tataj yavahgui bol balardag shuu.

    Chi uuriinhuu ah duu, hamaatan sadniig muulah eseh ni chinii l hereg, chi tedniigee muulj bhad nuhur chin uurlah hereg bdg yum uu? Harin chi nuhriinhuu ah duu, hamaatan sadniig muulah yostoi yu? Terend chin nuhur chin emzegleh ni medeej hereg bish uu? Muulmaar bgaa bol uursdiin humuusee l muul za. Tegeed ch chi neg huntei gerlesen bolohoos, nuhriinhuu ah duu, hamaatantai gerleegui bh. Nuhur chin ch chamaar hamaatnuudiigaa muuluulahaar chamtai gerleegui biz dee.

    Uusruuss buruug haij chadsan hun l amidralaa avarch chaddag. Huuhedgui bgaa uedee ta 2 sain yariltsaj asuudlaa shiidverleh heregtei bh shuu. Huuhedtei bolson hoinoo chi l bolson hoino huuhdeeree mun ch ih turii barih / dalailgah geh bh daa.

    Tegeed ch ta 2 bie bienee tegtlee eldveer duudaj, muudaltsaad bdggui yum shg sanagdlaa, ter chin ta 2 iin davuu tal shuu dee. 2 laa charlaad, eldveer haraagaad bdg bol hamt amidrah hereg bhgui.

    Er ni chi nuhurtuu hairgui, buh zuild ni setgel dunduur, nileed chamladag bololtoi. Uneheer nuhur chin chamd buh zuileeree chamlagdaad bgaa bol chi terniigee huleen zuvshuurch nuhruusuu holdson chin deer bh, gerleltee batluulsan baidlaas chin harval chi gerleh gej bish, nuhurt chin visa heregtei bsn bolohoor gej tailbarlajee.

  20. azk says:

    t1 zaluu bn iim huntei suugad t1 iin medersen bol tegeed salaach ertdee . bur huuhedtei bolchood salj chadahguu shde utgaggui bgazde nuhur chin en hund hairtai bolj vzeegui bhaa tm zaluuchuudl hund igej hulduu setgelgui handdag yum naadahnaasa salaad urtuu hairtai zaluu olj aw shal uur shv busgui. bi 26t ma nuhur yg iim bsan uurchlugdudguin blee

  21. sssss says:

    ta 2 tohirohgu ihumuus yum bishuu. neg amidrah nas sain bodoj uzehgui yu doo

  22. j says:

    Geendee ch bii goondoo ch bii gedeg l sanaand orj bna daa Negdugeert iim dyygai dotogshoo hun yi bolloo gej uvdug deeree suhruud almazan bugj hyndagatai darsand hiij surprise barij gerlehiig gyihav dee Amidral bol kinonoos uur shuu dee Romantic bailgahiig hisej bgaa bol uuruu ehleed surprise bari tegeed chi bas ingevel bi yamar ih bayrlah boloo gdg ch yum uu sanaachlagiig uurtuu av 2t ta 2 tegeed sanhuu n tysdaa yum bol yaaj hool huns bair gerliin geed zardlyydaa tuldug yum be tysdaa hooloo hiij iddeg yum u 3t nuhur chin dyygai hun bolohoor myy zuil tohioldsond dotroo chamaas iluu ch shanalj bj bolohiin Dyygai geltgui erchuud zovlongoo il haryylah dyrgui bdag Tegeed buur tesehed hetsuu bgaa bol erthen deeree salahgui yu doo Huuhedtei bolson hoinoo huuhed unchruuleed demii shuu dee

  23. б says:

    Байрны үл хөдлөхийн гэрчилгээн дээр чиний нэр байдаггүй талаар би нэг санаа нэмээд хэлчихье. Одоо төр засгаас залуу хүмүүст ялангуяа урьд нь орон сууцны зээлд хамрагдаж байгаагүй хүмүүст зориулж янз бүрийн хөнгөлөлттэй зээл олгож байгаа цаг үед танай нөхөр дараагийн иймэрхүү боломжин дээр өөрийн тань нэрээр зээл авч амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэсэн зорилготой байж магадгүй. Та 2 хоорондоо нэг их юм ярьдаггүй, тэгээд Чамайг юмыг ухаж ойлгохоосоо өмнө уулгалж дайрдаг болохоор халгаад сайн хэлж ойлгуулж чадахгүй яваад байж болох юм. Иваны дотор бодол бий гэж үг байдаг даа.

  24. Tsahia.Elbegdorj says:

    Танай эгч сая намайг яагаад тэгж хэлсэн бэ ? chi tegj bgaad ih teneg huuhen bna shuu!

  25. n says:

    Nohroos chin 3 zuil taalagdsangui: 1. ta 2 suuhaas omno chamaig huurch baisan yum uu? 2. Bairnii zeel hamtarch avsan mortloo bairnii order deer neriig chin oruulaagui… (ene ih muuhai sanagdaj baina.) 3. Sex hiihdee amia boddog. Busad zan ni yahav, hariltsan zovshiltsoj tevchij bolohoor l asuudluud yum shig baina. Eronhiidoo romantic bish, muu sanaatai hun bololtoi. Chamaig barag ar ger, humuujil saitai, sain emegtei ntr geed songoson yum bish biz? Minii bodloor chamd hair halamj dutagdaad aash zan chin muuhai bolood baigaa yum shig baina. Bas sexiin huvid hangalttai taashaal avahgui baigaa ch yum uu? Yu ch gesen neg heseg byasalgal hiigeed ch yum uu ooriigoo sain taivshruulj baigaad nohriinhoo talaar ahin bodood uz. 
     

     

  26. Боло says:

    Нехер чинь хэн ч байж болно хувиа бодогч, харамч харгис, хуйтэн хендий гээд. Харин чи еерее хэн юм бэ, одоо салаад дахиад еер хунтэй суулаа гэхэд наад ааш авир чинь засагдчих уу юу л бол. Хэтэрхий хундээр тусгаж еертее стресс уусгэдэг зангаа засахгуй бол хэнтэй ч байсан нэг л юм болохгуй бол орилж хашгарч харааж ереех хэвээрээ л байна шд. Наад нехреесее салдаг ч бай угуй ч бай чи эхлээд еерийгее хянаж засахыг оролд, мэргэжлийн сэтгэл зуйчтэй уулзаж зевелгее ав бас нетээс олж унш.

  27. Tuya says:

    Чамд үнэхээр хайртай бол тэр хүн чиний төлөө өөрчлөгдөж чадна. Үгүй гэхэд өөрчлөгдөхийг хичээж байгааг нь харахад чиний доторх буглаа багасна. Илэн далангүй нөхөртэйгөө ярилцаад үз л дээ, болохгүй бол мэргэжлийн хүмүүст хандаад үз. Миний нэр яагаад ордер дээр байдаггүй юм гэж хэлээд бичүүл л дээ. Өдөр болгон үглэж янших биш, бүр хэрэг болгож байгаад нөхрөө нэг газар уриад, өөр орчинд маш нухацтай ярилц. Болохгүй бол бодож байгаа бүхнээ захиа болгоод бичээд өг. Хамгийн гол нь энэ бүхэн салалтын өмнөх эцсийн цэг гэдгийг нөхөртөө ойлгуулах хэрэгтэй. 
    Энэ бүхний эцэст сэтгэл чинь дээрдэхгүй дундуур байвал ёстой салъя гэж салсангүй салаа замын эрхээр саллаа гээд өөрийнхөө замаар явдаг байх даа. Уг нь салалт гэдэг нэг их хүсээд байх юм биш л дээ. Магадгүй хүүхдээ алдсанаас хойш нэг том хямралын үе дайрч байж ч болох юм. Тэр үед бүх юм харанхуй, хайртай хүн ч адгийн болж харагдаад байдаг. Магадгүй нэг нэгнээ ойлгоод хүүхэдтэй болж төсөөлөөгүй жаргалтай үе ирэх ч юм билүү. Юутай ч сайн сайхныг хүсье.

  28. zochin says:

    Зээлэнд чиний нэр байдаг. Ордерд чиний нэр байдаггуй ??? Ордероо авсаад нуугаад байсан ??? Энэ ямар учиртайг аядуу зеелен асуугаад хариултаас нь юу бодох чинь шалтгаалах байх. Чи бас ямар ааштайн бэ. Гэр бул судлаач сэтгэл зуйч дээр очиж нэг тайвшираач дээ. Чамтай хамт байхад бас хэцуун байна даа. Суулийн удаа мэргэжлийн хумуусийн туслалцаа аваад гэрээ еерчлех гээд уз дээ. Менге тегрег тусдаа юм бол сэтгэл зуйч дээр очсоноо хэлээд хэрэггуй байхаа. Хэд хэд яваад яваандаа юу юм гэхээс.

    Би бас нехертэйгээ таардаггуй буур яах аргаа олдоггуй мухардаад. Гэр бул судлаач наранткяа гээд юутуб сайтаас хайгаад бух ярилцлага лекцыг хэдэн едер гэртээ сонслоо. Одоо манайх ер нь дажгуй байгаа. Авах юмаа аваад хаях юмаа хаяаад сонсоорой

  29. kkk says:

    odii hurtel iim zantai hun uhen uhtelee oorchlogdohgui ee huuhed bhgui yum chin erthen zam moroo hoovol yasan yum be nas zaluu bn shuudee

  30. б says:

    Юмыг том жижиг гэлтгүй асуудал болгож ГАЛ ӨРДӨГЧ нь ЧИ, галыг тухай бүр нь аятайхан унтрааж байхын оронд зүгээр л зөнд нь орхиж өөрөө унтрахыг нь хүлээдэг АМИНДАА ХАЙРТАЙ нь танай нөхөр. Зан аашийн хувьд зөрүүтэй ч чамд хань болох хүн мөн байна. Чи өөр шигээ байлгамаар байгаа бол 2 ГАЛ хүн байгаа бүхнээ ГАЛДАА өргөөд дуусгах учраас та 2-ын зам мөр удаан нийлэхгүй. НӨХРӨӨН байгаагаар нь ойлгож хайрла. Хүн жаргаж байсныгаа зовох үедээ л ойлгодог юм.

  31. 39тэй аав says:

    Энэ хүн ийм гээд л чи 1 тэгээд л бодчихсон бол чиний нүдэнд тэр хүн чиний сэтгэлийн гүндэх тэр л бодлоор чинь харагдах байх да.

  32. Anonymous says:

    iim yum helj bgad uuchlarai, gehdee nuhur chini chamd hairgui yum shig sanagdla. hairgu bolhooro l hamtiin tsaashdin amidral, ur huhduudin talar yaridaggui, bas tulbur tootsoon deer tegj handdag bha. tsaashid hani boloh hun bish l yum shig sanagdla. 
    magdgu bi buruu bodoj bj ch boloh yu,. gehdee hairtai yu ugui yu gedgiig  ni shalgaad uzhed iluudehgui bh gj bodjina

  33. ganbaa says:

    За даа амиа хичээгч хүн хэзээ ч засрана гэж байдаггүй юм байна. Тэдэнд хүнийг хайрлах ядахнаа хүндэтгэх сэтгэл байдаггүй юм байна. Хүүхэдгүй байгаа бол салсан нь дээр дээ.

  34. bodigal says:

    ganaa_secret55@yahoo.com add hiigeerei setgegdelee huwaaltsaj bolnooo.bi ehnertei hvn l de gehdee emegtei eregei hvmvvs ilvv dotno yarotsaj chadddag gej boddog…

  35. degi says:

    Er hun uuriinhuu unetei zuiliig mederch hamgaalj baih heregtei.ENE HAIR LAV BISHEE.

  36. baby says:

    Za er ni butehgui de iim amidral salaad yavsan ni deer bh gehdee ehleed yariltsaad uz 

  37. 1 says:

    uu neeree, ehner nuhur 2 hoorondoo mungu zeelne gedeg chini yu gesen ug ve. buh yum dundiih, hamtdaa 2 biendee zartsuulah yostoi bdaggui bil uu. chamd hairgui l yum shig haragdaj bn, ternees bish yamar ch hun hairtai huneesee yugaa ch haramlahiig husdeggui biz dee. tiim bolohoor odoo l nuhruu uurchilj avahgui bol ireeduid bur l az jargalgui bolvol yaana. 

  38. 1 says:

    tiim neg emots bagatai humuus bdag l ym shig bgaan. gehdee bi lav yasan ch tiim huntei amidarch chadahgui. urid ni tiim zaluutai uerhej l bailaa. yah geed bgaa ni medegdehgui, yu bodood bgaa ni oilgomjgui. bi naana ni yamar neg emots harah gej uchirlaj uzne, uurlaj uzne, suuldee  uidaj zalhaad,  ternees yu ch husehee bolij or tas orhison doo. odoo haaya yariad hairtai l gej bdag, nadad ter ni shal utgagui sanagddadg. harin odoonii nz zaluu maan minii yum bol chinii yum gedeg, buh yumaa yariltsdag. 
    chi nuhurteigee neg sain yariltsah geed uz, neg oroi saihan hool hiigeed taivan idcheed, daraa ni yarih yum bn gej bgaad. tegeed uurlaj, shuumjlelgui ehleed uurt chini yamar bgaag bugdiig ni hel. tsaashid ingej stressdej bj chadahgui gd. tegeed yu gehnuu. yer ni hamgiin ih tushij tuldag, naiddag hun chini chamd ingej handahaar hun hamgiin ih stressdej gantsaarddag yum.

  39. uugii says:

    Vneheet hairtai bol bas arai ch iimerhvv zan gargamaargv ym tugs hvn gj bhgv ch bas arai setgel dutuu zaluu shg sanagdlaa hvvhedgv bgaa deree salahgv yu doo odoo iim bgaa hvn zasrah eseh medkvdee

  40. zochin says:

    хэцүү л дээ тийм хүмүүсээс хүлээгээд ч хэрэггүй. хэзээ өтөлсөн хойноо л юм бодож магадгүй. би бол хэзээ ч тэгж амьдарч чадахгүй хүнд чинь бас бардам зан гэж байх ёстой. та 2ын тухайд айл биш л юм шиг санагдлаа. тохиролцооны хамтран амьдрагчид. аль аль талдаа хэцүү бол салсан дээрээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.