Хүүгийнхээ алуурчныг цаазаар авах ажиллагааны үеэр уучилжээ

Иранд шашны хуулийн дагуу цаазаар авах ялыг олны өмнө гүйцэтгэдэг. Гэтэл энэ удаад их өвөрмөц ажиллагаа болж өнгөрөв. Цаазаар авах ял авсан хүний хүзүүнд яргачин олсыг углан тушаал өгөхөөр зогссон сандлыг нь өшиглөхөөр хүлээж байв. Гэтэл ял авсан этгээдийн гарт хүүгээ алдсан эмэгтэй түүнд дөхөж очоод алгадсан байна. Хүүгийнхээ алуурчинтай эцсийн тооцоо хийж байна гэж цугласан олон боджээ.

Гэтэл хөөрхий эмэгтэй алуурчны гарыг өргөөд уучилж байгаа гэдгээ чанга дуугаар хэлжээ.

Аллага долоон жилийн өмнө болсон аж. Тэр үед 18 хоёр залуу гудамжинд зодолдоход нэг нөгөөгөө хутгалсан аж. Иранд кисас буюу адил хариу өгөх шариатын хууль үйлчилдэг бөгөөд энэ хуулийн дагуу хохирогчдын ар гэр цаазаар авах ажиллагаанд оролцож болдог.

Ийнхүү оролцож байсан хохирогчийн эх нь алуурчныг уучилсан бол эцэг нь олсыг хүзүүнээс нь мулталж авахад хохирогч ба хэрэгтэн хоёрын ээжүүд тэврэлдэнг уйлалдаж олныг гайхшруулжээ.

Хохирогч ээжинхээ зүүдэнд орж ирээд сайхан газар амьдарч байна гээд өс хонзон авахгүй байхыг гуйсан гэнэ. Үүний дараагаар ийнхүү алуурчныг уучилжээ.

Иран нь жилд цаазаар авдаг гэмт хэрэгтний тоогоор Хятадын дараа хоёрдугаарт ордог. Зөвхөн энэ оны эхний гурван сарын дотор гэхэд л 199 ялын дээд хэмжээг гүйцэтгэжээ.

3 Comments

  1. бөбө says:

    Зодолдож байгаад ялангуяа нөгөө алуулсан нөхөр нь эхэлж өдсөн бол уучилж болох л юм. Бусад тохиолдолд НӨҮ шүү дээ.

  2. Билгээ says:

    Эх хүн гэдэг ийм л байгаа юм даа хөөрхий.

  3. Flower says:

    Хөөрхий дөө…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.