Үйлийн үрээ эдэлж байх шиг байна даа…

babyangel

Энэхүү захидлыг минь гарчиглаж суугаа эрхэм таньд  энэ өдрийн мэнд ийг хүргье!!! Админыг хурдан нийтлэг гээд Монгол фондоор бичлээ.

Би эгэл жирийн нэгэн бүсгүй Хөнгөн үйлдвэрийн инженер мэргэжилтэй. Нэгэн хувийн байгууллагад мэргэжлээрээ ажилладаг. Би гэртээ ээж аав дүүтэйгээ амьдардаг. Уг нь олуулаа л даа томчууд маань бүгд тусдаа гарсан. Доороо нэг  эрэгтэй дүүтэй эрэгтэй болохоор бас том болсон болохоор учиргүй дотно байдаггүй. Эгч нар маань нэг аймагт байдаг болохоор бас л ойр биш. Би их ганцаардах юмаа. Бүр өдөр бүр орой бүр. Ээжтэйгээ эвтэй ч тийм дотно байж чаддаггүй. Би охин хүүхэд гэхэд ээжтэйгээ хэзээ ч дотно байгаагүй. Учир нь намайг 10 жилд байхад ээж миний цоожтой шүүгээг эвдлээд миний хамаг л нандин гэсэн бүхнийг минь гаргаад бас өдрийн тэмдэглэлийг минь аваад уншчихсан байсан. Тэгээд ч зогсохгүй бараг л хүн бүхэнд уншуулаад тэд намайг шоолоод л…

Тухайн үед 8-р ангид байсан байхаа жоохон байж дээ.  Ангийнхаа даргыг шохоорхоод тэгээд яахав дээ хүүхэд л юм хойно шүлэг энэ тэр зохиож бичээд л ангид болсон зүйлээ, уйлсан, инээсэн, гомдсон, баярласан, ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөл гээд л бүхнийг бичдэг байлаа. Тэгээд сайн хөвгүүнтэй минь шоолоод тэр цагаас хойш би ээжтэйгээ дотно байхаа больсон доо. За тэр ч яахав өнгөрсөн асуудал. Түүнээс хойш би их зожигдуу ганцаардмал үг дуу муутай нэгэн болж хувирсан л даа. Хэрвээ энэ захиаг маань эцэг эх болсон хүмүүс уншиж байгаа бол хэзээ ч битгий манай ээжийнх шиг үйлдэл хийгээрэй гэж зөвлөх байна. Хүүхэддээ өөрийн гэсэн орон зайг нь үлдээж байгаарай…

За тэгээд оюутан боллоо. Амьдралыг арай өөр түвшнээс хардаг боллоо. Хүүхэд насны дурсамжийг мартаад ээжтэйгээ дотно болох гэж хэрэндээ л хичээлээ 1-р дамжаанд байхад нэг залуу их л гуйдаг байв. Би ээждээ хэлээд танилцуулаад ээж маань дургүйцээгүй тэгээд л бид үерхэж эхлэсэн юм. Би тэр залуутай бараг 2 жил үерхсэн. Хоёр гэрээрээ байдаг байлаа. Анхны үерхэл сайхан ч байж.

Нэг өдөр залуугийн маань утсанд мэссэж ирээд уншсан чинь Хулан гэж хадгалсан дугаараас залуу минь амралтанд явах санал чинь хүчинтэй хэвээрээ юу гэсэн байсан. Тэгээд л би намайг хуурдагийн байна гэж мэдээд салахаар шийдээд ярилцтал үгүй ч гээгүй 2, 3 охинтой харьцдаг гэж хэлсэн. Яахав унтаж хэвтээгүй л юм шиг байна лээ л дээ. Бид 2 дандаа хамт хонодог байсан болохоор би тэгэж бодсон. Буруу ч байж магад. Гэхдээ л итгэхийг хүсээгүй. Эрчүүд сайхны өмнө харц буруугүй, сайнтай нь сууж сайхантай нь сүүлэр гэж ярьдагийг сонсч байсан л даа. Тэгээд яахав дээ уучилсан. Тэрнээс хойш хэсэг юм мэдэгдээгүй. Уг нь би царай муутай биш ш дээ найзууд маань чи яаж цаадахаа тоосон юм гээд байдаг. Намайг царайлаг сайхан бүсгүй гэдэг. Би тэгтлээ хардаж утас шөрмөсийн шалгаад сүйд болдоггүй байсаан. Тэгэх чинь муухай ш дээ.

За тэгээд хэсэг хугацааны дараа би жирэмсэн болсноо мэдлээ. Уг нь микрогинонин уудаг байсан. Тэгээл гайхаад л хэлсэн чинь царай нь хувьс гээл ийм хурдан уу хамгаалж байсан биз дээ би ийм эрт аав болж чадахгүй авахуул гээл би гаргана гээд нилээн үзсэн. Манай хүн нэг охинд л сэтгэл алдарсан юм шиг байгаан. Тэгээд л суухгүй барихгүй гээд л бөөн юм болсон. Би өнгөрсөн аавыг нь танихгүй мөртлөө л зүүдэлдэг байсан. Тэгээд бидний хүүхэд чиний аавын чинь сүнс байх. Би хэдэн өдөр аавыг чинь зүүдэллээ гэтэл худлаа чамд итгэхгүй байна би зөвхөн өөрийнхөө итгэдэг хүнд үзүүлнэ гээд нэг өдөр намайг дагуулаад нэг өвөө дээр очлоо. Лам юм шиг байсан. Тэгсэн тэр өвөө нь үзээд эцгийн чинь сүнс төрөлдөө ирж байна охин үр байна гэж хэлсэн. Тэгээд төрүүлэх хэрэгтэй гэсэн. Би ч авахуулах бодолгүй байсан гаргана гаргая гэж их гуйсан. Бүр сөгдөөд уйлаад гуйж байсан. Өвөөгийнхөөс гарсны дараа машинаа өшиглөөд л пиздагаа дуудаал их л ууртай явсан.

Тэгээд хороололд нэг эмнэлэгт очсон. Би чамаар тэжээлгэхгүй ээ чамд ямар ч гай болохгүй өөрөө төрүүлээд хүн болгочихно явахгүй орохгүй гэхэд чи дараа нь надад гай болно наад хүүхдээрээ далимдуулж бөөн гай болно. Би ийм хурдан эцэг болмооргүй байна өшөө их юм үзмээр байна. Үйлийн үр гэж байдаг бол би бүх насаараа тэрийг чинь эдлэе. Ямар ч байсан гаргахгүй гэж хашгичсан. Яагаад ч гаргахгүй гээд намайг цохиод алгадаад чирсээр байгаад дагуулж орсон. Яг тэр агшинг одоо бодохоор өөрийн эрхгүй хоолой зангирдаг.

Тэгээд эмнэлэгийн үүдэнд байхдаа тэр охинтойгоо утсаар яриал инээгээл байсан. Дараа нь надад би тэрэнтэйгээ унтсан. Одоо чамд хайргүй болсон гэж хэлсэн. Энэ бүхнийг сонсоод уур хүрээд мэдэхгүй ээ цагийн дотор бүх юм болчихсон байсан даа. Уурлаж бухимдсан юу хийж байгаагаа ч ойлгох сөхөө надад байгаагүй. Уурын мунхагтаа тийм үйлдэл хийсэндээ одоо болтол өөрийгөө зүхдэг. Даанч жоохон байж дээ гэнэн байж учраа мэдэхгүй амьдрал үзээгүй байж гэж өөрийгөө бага ч болов тайвшруулдаг. Намайг ухаан алдаад 2 сувилагчаар сугадуулаад  арай гэж гарч ирэхэд утасныхаа тоглоомоор тоглоод сууж байсан яасан дуусчихсан уу яг авчихсан уу? Ийм хурдан байдгиймуу гээд инээгээд асууж байсан. Тэрнээс хойш бид уулзаагүй ээ. Би гэрийнхэндээ салсан хүүхэдтэй болсон авахуулсан гээд юуг ч хэлээгүй. Аяндаа ирэхгүй болохоор нь тэд мэдсэн. Ээж асуухаар нь би өөр охинтой болсон юм шиг байна лээ гэсэн чинь хүний хүүхдээр тоглоод байхдаа яадгийн уулзана загнана гээл ээж аав 2 тэгээд байхаар нь уурлаад болиулсан. Анхны амьдрал минь нэг ингэж бүтэлгүйтсийм даа.

Тэрнээс хойш олон жил өнгөрчээ их ч юм үзлээ. Хатуужлаа. Саяхан 1 сард утас дуугарлаа. Тэр байсан уулзая гэсэн би уулзсан. Юу гэхийг нь сонсохыг хүссэн. Тэр хайрлаж дурласан охин нь бүтэхгүй хүнд гар гэж ярьдаг даа. Тийм байсым шиг байна лээ. Тэрнээс дандаа мөнгө авна үнэтэй хувцас янз бүрийн хэрэглээгээ даалгах гэж явдаг байсан гэсэн өөр найз залуутай. Тэр сүүлд ойлгосон мэдсэн гэсэн. Надад тэр их арчаагүй бас өрөвдөлтэй санагдсан. Тэгээд миний хайр шиг намайг гэдэг намайг хайрладаг надад бүхнээ зориулдаг хүн байгаагүйн байнаа. Чи намайг мөнгөтэй байсан ч хоосон байсан ч хайрладаг байсан. Одооны охид мөнгө л хардаг болсон байна өнгөрсөн бүхэнд намайг уучлаарай залуу ч байж жоохон ч байж. Сэтгэл хөдлөлдөө хэт автсан байж гэсэн. Би асгартал уйлмаар байсан ч тэвчсэн.

Тэгээд хэрвээ чи одоо найз залуугүй байгаа бол бүхнийг шинээр эхэлж болох уу гэсэн би зөвшөөрөөгүй ээ. Дахиж уулзаагүй хааяа уухаараа ч юмуу ганцаардсан үедээ надруу ярьдаг сайн хүн таарахгүй байна. Уулзсан танилцсан болгон нэг л болохгүй байна гэдэг. /Үнэндээ би ч гэсэн тийм найз нөхөд хүнтэй танилцуулна. Нэг л таарч тохирдоггүй нэг л болж өгдөггүй юм/ Тэгээд би түүнд хэлдгийн чи бид 2 үйлийн үрээ эдэлж байгаам. Чи бид 2-н хэн хэн нь буруутай. Бид сайхан амьдрахгүй сайн ханьтай учрахгүй байх гэж хэлдэг. Түүнээс хойш ярихаа ч больсон. Би ч ярьдаггүй одоо би сайн ханьтай сайхан үртэй болмоор байна. Даанч болохгүй юм. Ажил гэр ажил гэр гэсээр бараг 30 хүрлээ. Найз нөхөд цаг нь болоогүй байгаа. Зүгээрээ нэг л өдөр учирна гэхийн.

Заримдаа би хийсэн нүгэлийнхээ үйлийн үрийг эдлэж ингэж явж байна даа гэж шаналдаг. Би хэнээс ч зөвлөгөө авах гэсэнгүй ээ. Зүгээр л сэтгэлээ онгойлгож алдсан ч гэсэн анхныхаа амьдралаа хуваалцмаар санагдсан юм. Над шиг анхны амьдралдаа алдсан эмэгтэй хэр олон байдаг бол доо… Бага л байгаасай. Бүсгүй хүнийг бурхан ивээг дээ…

27 Comments

  1. Baagii says:

    Чиний нийтлэлийг уншлаа, хөөрхий дөө бүсгүй хүн л ингэж сэтгэлдээ зовж шаналдаг байхгүй юу? чамд нэг хөшиг татагдчихсан байна бүсгүй мин, амьдрал ямар баян сайхан гэж чи бодож байна. Сайхан хүнтэй чи учирнаа, хүн байнга зовно гэж байдаггүй юмаа, ер ньбүх юм сэтгэл дагадаг юм шиг надад санагддаг, тиймээс газар орноо өөрчилөөд ч юмуу, өөрийнхөө сонирхдог мөртлөө зүрхэлж юмуу амждаггүй зүйлдээ явь амьдралаа эрч хүчээр дүүрэн байлга.
    хөшигөө онгоолгой бүсгүй минь, амжилт хүсье

  2. noname says:

    chich t1 yum nuguu zaluujin buur t1 yum bn. Uur hurchlee eostoi. 

  3. enita says:

    Naad neg zavaan yumnaasaa harin tegeed salsan ni deer baisan baina shuu dee. Burhan teriig ymar hun bolohiig chamd haruulaad baihad ter mangar yumnii hoinoos setgeleer unaad baih yu baisan yum. Ter arai mangar zaluu baina aa. Namaig mongold baihad bas dandaa neg tiim mangar zaluu erguuldeg baisan. Yor ni ihenh ni mangarduu. Yasan zavaan mangar buduuleg zaluu ve. Nadad bas iim mangar zavaan yumnuud gai tarih geed erguuleed baidag baisan. Odoo bodohod oi gutmaar zaluu. Udaan baisan bol yaj iigeed gai tarichih zaluuchuud baisan. Harin burhan namaig iveej tiim zaluustai suulgaagui. 

  4. undraa says:

    сайн уу бүсгүй минь амьдралыг өөдрөгөөр харж урагшаа тэмүүлж амьдар даа өнгөрсөнд амьдраад байвал үргэлж сэтгэл гутрал гуниг дунд амьдарна штээ. харин тэр залуутайгаа дахин битгий учраарай. арчаагүй тэнэг эр л чамтай таарсан бололтой. өөр зөндөө сайхан сайхан эрчүүд бий. амжилт

  5. emegtei says:

    Энэ яг миний анхны хайрын дурсамжтай дэндүү таарч байна. Үеийнхнээсээ оройтож учирсан ч өмнө үерхэж үзээгүй болохоор дэндүү гэнэн байсандаа харамсдаг юм. Би ч тэр ч бас сайхан амьдрал зохиож чадалгүй яг л чам шиг ганцаараа явж байна. Эр хүнд итгэх итгэл, үнэлэх үнэлэмж минь бараг байхгүй болсон. Гэхдээ ийм байгаагаа үйлийн үр минь гэж огт бодож явсангүй… Магад чиний зөв ч байж мэднэ… Бүсгүй минь чи бид хоёрт удахгүй аз жаргал ирнэ ээ, итгэ…

  6. xcv says:

    naad zaluutaigaa yasan ch ergej niilj bolohgui, yer n tiim oodgui zan gargasan huntei ingej butsaad yarih yamar hereg bna. shuud holboogoo taslaad haritsahgui bh heregtei. archij haya!

  7. Munkh says:

    Setgeleer unah boloogui chi zaluu bn. Ter zaluud nuur ugch bolohgui shuu. Chamaig hairlaagui hun dahin hairlana gej hudlaa.

  8. zax says:

    Хэн байх нь хамаагүй хэн 1-н эмэгтэй би чиний хүүхдийг тээж байгаа гэж хэлээсэй.Тэгвэл би энэ дэлхийг өргөөд гүйх байх даа.Над шиг ийм бодолтой залуус Монголд зөндөө байгаа.Жоохон цаг хугацааны л асуудал байна.Удахгүй сайн нөхөр өөлхөн мамутай болноо.Харин наад залуугаа ухаан бодлоосоо 1 мөсөн формат хий.

  9. sar says:

    БАС ХЭЗЭЭ Ч ХЭЗЭЭ Ч ХЭЗЭЭ Ч НААД ЗАЛУУДАА ДАХИН НҮҮР ӨГЧ ЭРГЭЖ НИЙЛЭХ ХЭРЭГГҮЙ.

  10. sar says:

    Чамд ямар ч буруу алга, ганц буруу нь гэвэл муухай залууд итгэсэн чинь. Амьдрал тийм хүмүүсийг шийтгэнэ. Харин чиний өмнө сайхан ирээдүй байна, дахиж битгий хүнд хууртаарай. Хүний сайн мууг ялгаж сур.

  11. brittany says:

    Zygeeree busgui mini. uudrug bai. uvchin tuschihsan bish.uuriiguu shiitgehee boli. harin ch etseggui huuhed negeer nemeegui l bn.turuulsen bol gj bodoh heregguidee. amidrald uunees ch hetsuu ue zunduu bdg yumaa. saihan hairtai uchirahyg eruue

  12. erxun says:

    xuuxdiig chin gargaya geed sugduud guidag busgui baidag ch boloosoi chinii xelsen unen bol chamd uliin ur gej irex esgui ee uudrug bai … bi neg oxind sain bolchood uxaangui durlaad 2 jil araas ni guij baij uerxeed xuuxedtei bolson tegeed gargachaach geed cham shig sugduud guij baij bilee daan ch ugend mini oroogui dee nadaas zugtaj ochood em uusan ter ni dutuu garaad savand ni uym uldcheed medexgui olon xonog yavsaniixaa daraa nad deer ireed bi medej bilee emchluulex gej ouytan baisan bi buxnee barij guij bilee tegeed salsan daa daraa ni xuntei suugaad xuuxedtei bolson gexeer aimaar bayarlaj baij bilee …. Negent xursun setgel odoo xereggui amidralaa bod … Neeree odoonii oxid xuvguud zaluuchuud neg l bish ee mungu mungu bas daxin mungu tegeed show zavxairal arai l xetersen uym shig sanagddag zarimdaa bi chuluutei l baisan gexdee arai iim tsaichigsan baisanaa medexgi l uym neeree l bolson bna lee oxiduud bas zaluuchuud yadaj baixad kkk …

  13. siilen says:

    erchuudiin uhaand uhana uhjee., ys ichdeggui zaluu be., lam oldohgui bol butsahdaa zalna gegcheer nuguu huuhendee haygdchaad chamru butsaj ireh sanaat baijil dee., durt duhad bitgii nuur uguurei , 31 gdg chini zaluu shn nas shuudee setgeleer unah boloochgui bna.,tgdch tiim hachin huuhemseg ymt suuchaagui ni harinch az shuu busgui mini

  14. jhkp says:

    yun chinii uiliin ur be, er n yun uiliin ur be, bolj ugwul uiliin uriin talaar bitgii bodoo, tolgoigoo sergee, bolomj baiwal gadaad dotoodoor yav, orchinoo tur soli, yadargaanii emneleg emchilgee baiwal emchluul, iim hund tuulsan stressiig zaawal gadagshluulj edgeeh heregtei shuu, naad elii huuchin bfteigee uhsen ch bitgii niileerei, good luck darling

  15. Tetris says:

    Chi harinch uudgui zaluutai suugaagui aztai busgui yum. Nyalh urtei deer n banzalddag balai nuhurtuu yavsnaas gantsaaraa bs n hamaagui deer shuu,ohin min. 

  16. Tetris says:

    Anhnii huuhdee avahuulj bs hirnee sn yavaa uchnuun humuusig aliig ter geh ve,bitgii iim muhar susegtei bai. Er n tegeed hun uurun uuriinhuu l itgel unemshileer amidarchdag yum shuu. Tm blhoor uudrug bas eyereg bai.

  17. 7 бурхан says:

    Сайн уу. Бvcгvй минь. Наад залуу чинь амьдралд яаж ханддаг юм бол. Арчаатай хvн бол суучихвал яадаг бол. Алдаж ухаараад чамайг хvний дээд нь гэдгийг мэдсэн болхоор сайн хань болох болов уу? Гэвч нэлээн xvн муутай л гар шиг байна даа. Негее евее нь амьд сэрvvн байгаа бол цаашдаа тохирох эсэхээ vзvvсэн нь шулуун болов уу гэж зевлех байна. 
    Сайхан vр ирж байхад буцаачихдаг буян муутай, ухаангvй шаар юм аа (тэр залууг хэлсэн юм шvv)

  18. emegtei says:

    … uilmaar ch yum shig setgel neg l sonin bolchihloo. yamartai ch chamd buruu bhguie hoishdiin amidrald chin az jargal husiy nz mini

  19. mongolman says:

    Хүн өөрийнхөө бодлоор өөрийнхөө ирээдүйгээ бүтээдэгт би итгэдэг. Чи өөрийнхөө хувь заяаг муугаар бодох тусам ирээдүй чинь улам л бүрхэг байх болно шүү. Тийм болохоор үргэлж өөдрөг сайхнаар ирээдүйгээ төсөөлж бодож байх хэрэгтэй. Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэдэг сайн хүн хорвоогоор дүүрэн байгаа өөрийгөө нээ өөрчил хуучинтайгаа битгий зууралд, өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээ. Тэгээд шинээр амьдраад үз олон дунд орж өөрийгөө боловсруул сайхан хүмүүтэй танилц тэнд чиний хань болох хүн хүлээж байгаа…

  20. Tuya says:

    Амьдрал, хувь тавилан, зурсан зураг гэж байдаг. Магадгүй та хоёрын зургийг бурхан ингэж л зурсан байх. Өөрийгөө сэтгэлдээ шийтгэж буруутгаад хэрэггүй дээ. Тэр гэмшил буруутгал үйлийн үрээ үүрч байна гэсэн бодол чинь чамайг улам л ганцаардал гунигруу  түлхэнэ. Одоо хойшоо биш урагшаа харж амьдар. Алддаггүй хүн гэж байхгүй. Харин давтаж л болохгүй. Ирээдүйгээ сайхнаар төсөөл. 

  21. Tom Jerry says:

    uiliin uree edelj bna gej uuriiguu zovooh hereggui de. chamaig sharhluulsan zaluud dahij bolomjgui olgoj l bolohgui shu busgui min. uuriiguu buruutgaha boliod ungursniig martaarai. 
    sain hani huurhun huuhedtei boloh tsag udahgui irne de az jargal husey!! 

  22. baby says:

    Tsag ni bolhoor ayndaa sain hun taarnaa yarch hereggui 30 gedeg zaluu saihan nas shuu dee amjilt husie

  23. ...... says:

    Chamd bol uuliin ur geh zuil baihgui dee. Ohin mini tegeed ch amidral chini 2 bagan deer togddog zuil.Neg bagana baihgui bol yah bilee? Ter bolodog buh zuil boloh ystoi bolood l bolson tegeed yana gej chi ter zaluugiin huuhdiig ni bas boloogui aaviinh ni sunsiig turuuleed ter uur ohintoi narigaad untaj hevteed yvah baisan gejuu? Ugui shuu hongor mini emegtei hun bol huniig saihan harlaj bgaataigaa yg adilhan hair avah ystoi yrtuntsiin hamgiin saihan zuil. CHi ter uyd mash zuv songolt hiisen. CHamaig huuhdee turuulehiig hichneen ih husseniig burhun hurtel medej bgaa. Ene bol aaviinhaa sunsiig jorlond hiij usiig ni tataj haysan bas uurt ni sain emegteig uriig ni aliilsan ter zaluugiin l uiliin ur. Ter hezee ch saihan huntei suuhgui emegteigee abortond oruulj busgui hunii nulims uzsen zaluuchuud uudulduggui ym shig sanagddag. Harin chi bol sain emegtei hezee negen tsagt saihan hani zaaval taarna gedegt itgeerei. Buh ym chinii sanaagaar bolno chi zaluu bn shdee. Yund ni ingetlee yaraad bgaan? Uurtuu itgeltei zorigtoi bai uulin ur gej baidag iim sain busguid sain zalluu l taarna busgui mini. Smile

  24. Нүүкий says:

    Юун түрүүнд өөрийгөө буруутгахаа боль. Өнгөрсөндөө амьдраар байвал ирээдүй чамд ирэхгүй.

  25. Monroe says:

    Huuhdee gargAdag l bsiin. Odoo huurhun tom bolson eejdee hichneen tushigtei. Hun huneer l dutdag bolohoos mongoor dutahguiee. Hog tuugeed ch amidarna. Muu nohroos sain humuujuulsen ur huuhed deeree

  26. Zoloo says:

    Saihan hanitai uchrah bolnoo buu sanaa zow
    Harin naad yumtaigaa ahiad niilchew

  27. newscan says:

    ongorsniig ongorsond ni orhih heregtei sh dee. 30 hureegui zaluu hun buhniig martaad uragshaa l bh heregtei gej bi boddog. bi odoo 31 tei gants bie zaluu. yagaad bid emailaar hariltsaj taniltsaj bolohgui gej. bi togloogui shuu  husvel bicheerei.bi ch gesen saihan hairtai uchirmaar l baina shde 🙂             newscan77@gmail.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.