Амар сайхандаа жаргах өдөр ирж л таараа!

happy-woman

Эр эм хүмүүсийн амьдрал ерөнхийдөө нэг л замналаар өрнөх юм. Бүгд эхлэл нь аз жаргалтай, өрнөл үйл явдал нь зовлонтой, баясалтай, хамгийн гол нь тэр хүнтэйгээ үхэн үхтлээ амьдарсан ч бай үгүй ч бай эцсийн дүндээ хүн амар сайхандаа жаргадаг гэж би боддог. Учир нь нас ахих тусам ихэнх хүмүүс уучилж мартаж энэрч сэтгэлээ чөлөөлөх чадварыг суралцсаар ирдэг. Би ч бас бусдын л адил гомдоож гомдож, салж нийлж, уйлж, ганцаардаж, цорын ганц гэж дурлаж үзсэн. Одоо ч бас асуудалтай л байна.

Шийдэх шийдлээ мэдэж байгаа мөртлөө дотор эргэлдэх түмэн бодлынхоо замбарааг олохгүй байгаадаа л яахуу? Яах ёстойм бол? Буруудах уу? Зөвдөх болвуу гэж боддог байх. Хамгийн амар зам бол сэтгэлээ чөлөөлөх юм шиг байна. Өөрөө сайн мэдэхгүй байгаа ч хажуудах хүнээ хэт их асарч, аргадаж гуйх нь илүү зовлон болдог ч юм шиг. Ер нь бүх зүйлийг хэтрүүлэхгүй бас дутуудуулахгүй л байж сурах нь зөв болж таараад байна. Бас хүн гэдэг амьтан бусдад гаргасан яг тэр сэтгэлээ буцааж горьддог учраас тэр хэмжээгээрээ гомддог бололтой. Тиймээс өөрөөсөө илүү битгий хайрла! Явах нэг нь явж л байг! Хэд дахин илүү нь учрах гэд боломж олдож байгаа гэж бод!

Хэцүү гэдэг нь мэдээж гэхдээ эргээд харахад тэсч тэвчсэн ухаалаг байсны чинь төлөө том шагнал хүлээж байгаа гэдэгт итгэ! Дараа нь харамсахгүйн тулд битгий хүсээд байгаа үйлдлийг нь хийж баярлуулаарай! Эцэст нь энэ амьдралын эзэн нь чи! Тиймээс насны эцэст жаргаж суух амьдралыг бид одоо л өөрсдөө бүтээх хэрэг! Өөртөө ч сайхан урам өгчихлөө 🙂

6 Comments

  1. Solo says:

    амьдралын үнэнийг бичжээ.

  2. from Germany says:

    Амьдралын алтан дундаж гэдэг уг бна хо аль алинаас нь тааруулаад оорийгоо хайрлаад хундлээд явахад асуудал цэгцрээд ирнэ дээ

  3. baby says:

    Zuv shuu goe helje 

  4. GegeenCom says:

    Surnaa l gcn l bga

  5. Uhaantai l hun bn daa…..amjilt ay jargal sain saihaniig husie

  6. bataa2853@yahoo.com says:

    хүн 70 хүрэхээрээ л ингэж боддог юм гэсэн. эртхэн ухаарч авбал нөгөө гэгээрнэ гэдэг нь болох байх даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.