Эхнэртээ бичсэн захидал

e9d46365a144d9bebaf9a765694d1c14f43d3f74

Миний сэтгэлийн голыг хэдэнтээ тасдаж сайхан амьдрах итгэлийг минь хэдэнтээ хугаллаа, чамайг надад ямар бэ гэдгийг чи өөрөө л харуулж байгаа хэрэг, чамаас ил захидал, электрон захидал алийг нь ч авч үзээгүй мөртлөө хаа хамаагүй хэн нэгэнд бүүр чамаас үе мултарсан хөгшөн насаар ах хүнд хайртай дуртай, хамт секс хийхэд гайхамшигтай байсан гэсэн захидлыг чинь олж уншихад галав юүлж байгаам шиг л санагдаж байсан. Ядаж тэр нь чиний төрсөн эгчийн чинь найз залуугийнх нь найз нь байх даа яахав дэ яаж тийм юм болж байсан байнаа.

Гэхдээ би өнгөрсөн явдал, хүүхдийг минь төрүүлж өгсөн миний эхнэр гээд тэр үедээ хэсэг сонин болж дотор муухайрч байгаад тэр явдлыг чинь таг чиг дарсан, гэтэл чи надад ямар хандаж байгаа билээ дээ. Хүүхдүүдийн чинь эцэг, айл гэрийн эр хүн гэж нэг удаа боддог ч юмуу үгүй ч юмуу, надад лав чамаас нэг ч тийм мэдрэмж төрөхгүй байна!

Одоо хангалттай би хүүхдүүддээ өгөх юмаа өгнө, чамтай хамт дахиж амьдрах итгэл алга, чиний ааш занг хэдий болтол тэвчиж амьдрах билээ дээ, надад чамаас сайхан бүсгүй дурлаж болно, чамд надаас илүү сайхан залуу дурлаж болноо, тийм учраас өнөөдрийн чиний байгаа байдлаас болж ирээдүй минь төсөөлөгдөхгүй байна. Нас залуу дээрээ чи ч амьдарлаа бод би ч гэсэн замаа хөөе, чамд урт захидал бичээд чи уншихгүй гэж бодож байна…

Учир нь чи миний хэлснийг үг гэж бодохгүй өөрийнхөөрөө зүтгэнэ! Би чамд хайртай! Чамтайгаа нялуурахдаа нялуурч, хүсэхдээ хүсдэг байсан харин чамаас өчүүхэн ч гэсэн эх хүн шиг хайр эр хүн надад энхрийлэл мэдрэгдэхгүй байна, чи хатуугаас хатуу сэтгэлтэй, ууртай ааштайг чинь хэн бүхэн мэднэ, хэрүүлч, хүний үгийг сонсдоггүй, өөрийнхөөрөө зүтгэдэг чиний буруу ч байсан зөв ч байсан чи нэг удаа ч бууж өгдөггүй энэ бүхэн чинь арай хэтэрхий байна. Одоо хангалттай чи намайг дийллээ, чамтай харин би дахиж хэрүүлтэй уруултай, хардуулсан, итгэлгүй, хүндлэлгүй байдлаар цаашдаа хамт амьдарч чадахгүй. Чи надтай танайхан манайхан гэсэн хэрүүл хийх үед би чамд хэлж байсан одоо ийм юм ярьж байгаа бол чи бид 2 нэг гэр бүл биш юм байна! Би төрсөн дүүгээ алдсан тэр минь амьдралд нэг алдсан, хатуу эхнэрийнхээ гарт алтан амиа алдсан, харин тэр хүүхэн шоронгоос гарсан, ээж минь тэрнээс болж сэтгэл санаагаар унаж ядарсан надад ямар хэцүү байсныг чи ойлгоогүй!

Одоо ч гэсэн үнэхээр хэцүү байдаг, тийм байхад чи надад танайхан манайхан гээд л хэрүүл хийж байсан энэ чинь хэтэрхий бүүр дэндүү цэнзүүргүй юм! Ууг нь би өөрийгөө чамтай нэг гэр бүл манай танай, чинийх минийх гэж ялгадгүй юмсан, чи ядаж надтай эрүүл ухаанаар ярилцдаг ч болоосой!

16 Comments

  1. gegeencom chi zaildaa says:

    gegeencom chi zail.heregtei yum yu ch yarihgui het neg talig barisan yum yarina.

  2. kkk says:

    Hehe, Chi yamar sonin yum bichdeg, teneg zaluu be? Zugeer hereldeed uurandaa baahan yum niiluuleed bichjihsen yum bainaldoo,
    Tegleech ugaasaa hudal yum bichsimuu haishaa yum, bolioo

  3. ligro0219 says:

    Chance.tai nasan dree salahaar shiidsen chine zov. Amidral ucharlaar duuren shte zaluu mine oor sn hen negen taarnaa amjilt husie!

  4. yooy says:

    Shuud bye my love gd xeleel yvaach iljignii chixend us xiisen ch adil alt xiisen ch adil gdg bizdee ene zaxiag chini unswal neree tiim ym bn gj bdoxgui ee ter emegtei esergeeree yu pi pa gd booj uxne geed morii tawichii shuud delete

  5. GegeenCom says:

    хэрүүлтэй уруултай, хардуулсан, итгэлгүй, хүндлэлгүй байдлаар handahad hurgesen humuus ter emegteig ingej uuriiguu uruuliig zovooh yum hiisen bn shde hairan saihan halhiin zaluus ohid. Hairlaj chadahguin bol holhon baichij boldguimu?
    Duu chini ehneriinhee gart amia aldah hemjeend yu huichihsen yum be yagaad ehneruudee ingej dogshruulaad bdgiin be eej chini hovguudee emegtei hun hairlaj zoollohod surgaj chadaaguidee gashuudaa yu esvel ?

  6. XaXa says:

    Udmiin iim zan aashtai hun bol hezeech zasrahgui.

  7. sakura says:

    huuhnuud neg negendee zuvludug shig erchuud mini zuvluud bgaarai

  8. sakura says:

    dandaa l nuhruud araar tavidag yum bh gej oilgoj blaa ene saitnaas. zorigtoi bas teneg huuhen bdag l yum bna. erchuuded surgamj boloosoi

  9. hadaas says:

    Amidiin har tam. haya tamiin togoonoos gar haya. vnen laitaim bnle. hvvhnvvd l salahu yaahu gd bsg bish erchvvd ch bs setgel gargan hardag harin yu ch oilgohgvi. 20n jliin umnuh yavdal. odoo gulgur tsarailad zoduulj nvdvvlsen uvdsun zovlon yarisan amitan kk. ohin bid 2 yahavde heden birnii tsonhoor heden mashinii dotoroos harj uruvduustei. zaya n ter haya.

  10. moogii says:

    Өө тэгдийм ,  Авдранд хийгээд түгжихгүйгээс хойш хөнгөн хүнийг яалтайв дээ. Сэтгэл нь  байгаа гэж л итгэх хэрэгтэй байх.

  11. ganbaa says:

    Энэ хүмүүс сексийн таарамжгүй байдлаас болсон гэж оншилж байгаа нь хэтэрхий өрөөсгөл хэрэг. Үнэндээ ийм хүн ямар ч сайхан байсан мэддэггүй юм, мэдэрдэггүй юм. Хүний итгэл хамгийн сүүлд үхдэг гэж орос ардын үг байдаг. Яг түүн шиг болчих байх, өөрчлөгдөх байх гээд тэссээд л байдаг юм билээ. Хамтын амьдралдаа одоо ч цэг тавихад бүрэн итгэлтэй биш байгааг чинь мэдэж байна. Би ч гэсэн бүрэн цэг тавьж чадахгүй эцсийн боломж гэсэн юм яриад л сууж байна даа. Гэхдээ цэг тавих өдөр хэзээ нэгэн цагт ирэх болно гэдгийгч мэдэж байна. Аль болох хэрүүлгүйгээр асуудлыг шийдэхийг бодоорой гэж хэлье дээ.

  12. жак says:

    Хүмүүс сал сал гэх зөвлөгөө их өгөх юм салтал ч бас учир их бий шүү  

  13. жак says:

    Ингээд л нөгөө хүмүүсийн бахархаад байдаг хайр байхад секс асуудал биш гэдэг онол энэ хүрээд өндрөллөө хамтын амьдралд секс бол том асуудал мөнгө 2 дахь асуудал залуу минь өөр хүнтэй хийсэн секс нь гайхамшигтай байсан гэж байгаа бол чамтай хийсэн секс нь ямар байдаг нь тодорхой юм шиг чи өөрөө тэр тал дээрээ анхаарах чинь муу л байсан байна даа сексээс ханамж авч чаддаггүй эмэгтэйчүүд сэтгэл санааны хувьд тогтворгүй ааштай тэр муухай аашилсанаа угын өөрийнхөө зан характер мэтээр ойлгож явдаг гэж уншиж байсан  залуу эхнэрээ буруутгахаасаа өмнө өөрийгөө нэг тодорхойлох гээд үз яахав эхнэр чинь сексийн хүсэлээсээ болоод нэг хөл алдаал биз бүр эсэргээрээ эхнэртэйгээ бүр нээлттэй ярилцах боломж чинь юм бил үү өөр бусдын сексийн юун илүү таашаал өгч байгаа юу эхнэрт чинь дутагдаж яавал түүнийг нөхөж 2 биендээ төгс таашаал өгөх вэ гэх мэт за за цааш нь өөрөө бодоод ол 

  14. балбар says:

    Эхнэрээ сайн хангадаггүй хүн л байна. Эхнэрт чинь чиний секс таалагддаггүй болоод л өөр хүнээс таашаал авч. Одоо яахав дээ. Тэр хүнтэй нь орхи.

  15. hishge says:

    Hun neere ochij2 ooriinhoo esreg hunteigee suuchih yumdaa sain emegteichuud muutain harin zalitai huuramch huuhnuud n sain zaluustai taarchih yum 

  16. enhriimaa says:

    Hi.za da iim hun zasrakuide.yalanguya emegtei hun yaxara iim bdgim bur gaihachla.bi bs l odoo 2 ohintoi.tgd nuhrusu salxar shiided suujinada.udaan hugazaand xarla zasrakuini.arxi uuna tgd bs huuhen erguulne.uchigdur oroi ulaan zaim hudla yariad garag yawsn odo hurtel bhguil bn.huniig xet ih xairlasni tulu iim xariu bdgin bn.za tgd ertxen uurihu amidralig bodson ni drde gj l zuwluh bn.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.