“Одоогийн охид ээж шигээ хоол хийж чадахгүй байж ааваасаа ч илүү архи даана”

33444751

Одоогоос 10 гаруй жилийн өмнө гудамжинд согтуу эмэгтэй битгий хэл эрчүүд тасраад унтаж байсныг нь санадаггүй юм. Гэтэл өнөөдөр эрчүүдээс илүүтэй охид, хүүхнүүд хотын гудамжийг “чимж”, бор дарсанд хөлчүүрхэх боллоо.

Тэр дундаа 14-21 насны охид байгаа нь монгол түмний сэтгэлийг эмзэгл үүлж байна. “Фэйсбүүк”, “Твиттер” цахим хуудсаар согтуу охид, хүүхнүүдийн зураг “од” болж, тэдний тухай “ухаантан”-ууд цэц булаацалдаж байна, цаана чинь.

Тасарч унаад гудамжинд унтаж байгаа, нийтийн эзэмшлийн газарт бие зассан, бааранд зодоон цохион хийж буй зэрэг болж бүтэхгүй бүхэн согтуурсан охид, бүсгүйчүүдээс л гарах болов.

Энэ талаарх бичлэг, зураг хөрөг нь цахим сүлжээгээр цацагдаж, ёстой л булайгаа дэлгэж, эцэг эхийнхээ чихийг халууцуулж байна.

Ямар сайндаа л “Одоогийн охид ээж шигээ хоол хийж чадахгүй байж ааваасаа ч илүү архи даана” хэмээн жиргээчид тэднийг “магтан дуулжээ”.

Өнгөрсөн тавдугаар сарын 8-нд Баянзүрх дүүрэгт 19-20 насны хоёр эмэгтэйгийн нэгийнх нь толгой, нөгөөнх нь хөл, гарыг тасдаж, хэрцгийгээр егүүтгэсэн аймшигт хэрэг гарсан.

Охид, бүсгүйчүүд хавтгайран архидах болсны бурууг хэнээс хайх хэрэгтэй юм бол. Архи үйлдвэрлэгчдээс үү, эсвэл үйлвэрлэл эрхлэх зөвш өөрлийг нь үйл олноор нь олгож буй хууль санаачлагчдаас уу.

Зүрх зүсэм энэ хэргийн буруутан нь хуулийн дагуу тогтоогдсон ч жинхэнэ гэмт хэрэгтэн хэн байв гэдгийг хүмүүс тунгаасан болов уу. Аймшигт аллага гардаг шөнө хохирогч, сэжигтэн нар танилцаж, улмаар архидан согтуурснаас болж дээрх хэрэг үйлдэгдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон юм. Цэцэг цэврүү шиг охид ид сурч боловсрох насандаа архи хэмээх “шидтэй” хар ундаанаас болж алтан амиа алдсан.

Тэгвэл өдгөөгөөс хоёр жилийн өмнө 16-19 насны гурван охин Туул голын бургасанд архидан согтуурч байгаад жигшүүрт хэргийн золиос болсон юм. Тодруулбал, тэднийг согтоод тасарч унасных нь дараа “бөбөөчид” хүчиндсэн харамсалтай хэрэг гарсан.

Тэд “бөбөөчид”-ийн эсрэг зарга мэдүүлж, шүүхдсэн ч тусыг эс олж, эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохироод үлдсэн. Энэ мэт архинаас болж амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон охид, бүсгүй манайд олон бий.

Охид, бүсгүйчүүд хавтгайран архидах болсны бурууг хэнээс хайх хэрэгтэй юм бол. Архи үйлдвэрлэгчдээс үү, эсвэл үйлвэрлэл эрхлэх зөвш өөрлийг нь үйл олноор нь олгож буй хууль санаачлагчдаас уу. Үгүй юм аа. Өөрсдөөсөө, эргэн тойрнынхноосоо хайх хэрэгтэй байх.

Баар, цэнгээний газрууд цаг хэтрүүлэн ажиллаг, үйлдвэр үүд нь хэдэн тонноор архи, шар айргаа үйлдвэрлэж л байг. Дэлгүүрүүд нь ч гэсэн худалдаж л байг. Хэзээ нэгэн өдөр охид, эмэгтэйчүүд гэлтгүй нийтээрээ бор дарснаас татгалзаад ирэхээр тэр олон дэлгүүр, архины үйлдвэр хаалгаа барьж л таарна.

Гэхдээ тэр өдөр нь хэзээ ирэх вэ.

Магадгүй энэ нь маргааш дэлхий сүйрнэ гэж хэлж байгаатай яг адилхан, хэзээ ч биелшгүй мөрөөдөл ч байж мэднэ. Монголчууд бид архийг идээний дээж хэмээн хүндэтгэн, бурхан тахилдаа өргөдөг. Гэтэл эрт дээр үеэс дээдэлж ирсэн энэхүү рашааныг өнөөгийн бүсгүйчүүд ус шиг уудаг болж.

Тэгээд юм л бол бүх бурууг бор дарс руу чихдэг. Нөхөртэйгөө муудалцлаа гэж архидна, найз залуугаасаа саллаа гэж бас л архи ууна. Ээжтэйгээ хэрэлдлээ гээд дунд сургуулийн сурагч архидаж байх жишээтэй.

Тасарч унаад гудамжинд унтаж байгаа, нийтийн эзэмшлийн газарт бие зассан, бааранд зодоон цохион хийж буй зэрэг болж бүтэхгүй бүхэн согтуурсан охид, бүсгүйчүүдээс л гарах болов.

Энэ бүхэн архи уух шалтгаан биш шүү дээ. Архийг арай л хялбар шалтгаанаар хэрэглээд байгаа юм биш үү. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдгийг бүгд мэднэ. Уг нь архины найрлагад этанол (этилийн спирт, С2H5ОН) бас ус (H2O) агуулагддаг. Харин өдгөө охид, бүсгүйчүүд архийг хэтрүүлэн хэрэглэснээс болж, архины найрлага өөрчлөгдсөн бололтой.

Тодруулбал, архинд галзуу цагаан арслангийн тархи, догшин мунхаг зааны хөөс, хорт могойн хэл, галзуурсан хэдгэний бал, галзуу нохойн шүлс, есөн бүжиглэгч эм шулмасын чөмөг, үхээр идэгч чонын нүдний цөцгий агуулагдаж буй гэх. Хэн нэгэн нь энэ үгийг зохиосон ч тэнгэр ширтэж байгаад хэлчихээгүй л байх.

Архинд хөлч үүрхсэн охид, эмэгтэйчүүдээс дээрх бүх авир гардаг. Эмэгтэйчүүдийн дунд архидалт газар авч, өсвөр насны охидыг хамрах болсон тул Төмөр замын цагдаагийн хэлтсийн харьяа Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байрыг 2010 оны арваннэгд үгээр сараас бие даан ажиллуулах болсон юм.

2012 онд 479 эмэгтэй түүгээр үйлчлүүлсэн бол 2013 оны эхний долоон сарын байдлаар 717 охид, бүсгүй эрүүлжүүлэгдэж, өмнөх оныхоос бараг хоёр дахин нэмэгджээ.

Харин өнөөдрийн байдлаар мянга хол давсан гэнэ. Зөвхөн энэ тооноос харахад, эмэгтэйчүүдийн дунд архидалт хавтгайрч байгаа гэдэг нь харагдаж буй хэрэг. Үүний цаана эрүүлжүүлэхэд морилохгүйгээр согтуурсан хэчнээн хүн байгааг таашгүй. Хамгийн аймаар нь арван жилийн охид архидан согтуурах нь эрс нэмэгдсэн байна.

Өсвөр насны хүүхдүүдийн 76 хувь нь согтууруулах ундааг ямар нэг хэмжээгээр ууж үзсэн гэсэн судалгааг Хууль зүйн яамны Архидалт, мансуурлын эсрэг ассоциаци, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран хийжээ.

Өсвөр насны охидын олонх нь бусдыг даган дуурайж архи хэрэглэдэг байна. Тэдний 81 хувь нь архидалттай орчинд амьдарч байгаа бол судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 54.2 хувь нь аавынхаа зараалаар дэлгүүрээс архи авч байсан гэнэ. Өсвөр насны охид архинаас хол байж чадахг үй байгаа нь мэргэжилтнүүдийг зовоож буй юм.

Та бидний дөнгөж төрсөн хүүхдэд хүртэл 30 литр архи ногдож байна. Тиймээс монгол хүний цусыг цэвэр ариун байлгах үүрэгтэй эмс охид маань энэ сархадаас зайлсхийж, “Үгүй, уухгүй ээ” гэж хэлж сурах хэрэгтэй бус уу.

Судалгаанд хамрагдсан охидын 54.2 хувь нь согтууруулах ундааг хэрэглэж үзсэн бол 3.1 хувь нь согттолоо ууж байжээ. Үүнээс хэцүү нь охид ихэвчлэн насанд хүрэгчидтэй хамт архиддаг гэсэн дүгнэлт гарсан байна. Түүний цаана охид бэлгийн дарамтад өртөх, биеэ үнэлэх магадлал өндөр байгааг мэргэжлийн хүмүүс онцолсон.

Эрүүл мэндийн яам холбогдох байгууллага архидалтын эсрэг цогц менежмент боловсруулж, хийж хэрэгжүүлж буй ч ачир дээрээ энэ нь тоймтой үр дүнд хүрэхгүй л байна. Засгийн газрын 2014 оны хоёрдугаар сарын 7-ны хуралдаанаар “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчн өөс сэргийлэх, хянах” үндэсний хоёр дахь хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Үүний дагуу “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах цогц менежмент”-ийн сургагч багш, зохицуулагчдыг бэлтгэж эхэлсэн юм. Гэхдээ охид, эмэгтэйчүүд архидаж, мансуурч, энэ нь өдөр ирэх тусам улам залуужиж байгааг эрх биш мэдэж л суугаа байх даа.

Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг хяналтад авч, эрт арга хэмжээ авбал цаг бусаар нас барах, тахир дутуу болох тохиолдлыг 50 хүртэл хувиар, зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижинг 90, хавдрыг 30 хувиар бууруулах боломжтой болохыг ДЭМБ зөвлөж буй.

Ирээдүйд ээж болох охид, бүсгүйчүүд маань бор дарсанд бүү шунаасай. Нэгэнт л та бидний цусанд спирт задалдаг бөөм заяагаагүйгээс архи гэдэг энэ хар ундаанаас хол явмаар байна, цэцэг шиг охид минь.

Дэлхийн жишгээр бол жилд нэг хүнд ногдох архины хэмжээ 8-9 литр болоход үндэсний хэмжээнд аюул учирлаа хэмээн үздэг. Гэтэл манайд нэг хүнд ногдох архины хэмжээ 28-30 литр.

Та бидний дөнгөж төрсөн хүүхдэд хүртэл 30 литр архи ногдож байна. Тиймээс монгол хүний цусыг цэвэр ариун байлгах үүрэгтэй эмс охид маань энэ сархадаас зайлсхийж, “Үгүй, уухгүй ээ” гэж хэлж сурах хэрэгтэй бус уу.

SOURCE: ӨНӨӨДӨР сонин

8 Comments

  1. AX aac says:

    Za bugdeeree sain baitsgaana uu. Bi humuus ta nart neg zuil zuvluj bas neg zuil guih gesen yumaa. Ene muchuus ehleed bugdeeree yamar ch medeelliin site d comment uldeehdee (sain, muu, taatai, taagui yamar ch utga buhii medeelel baisan ch gesen) HEZEE ch bie bienee haraahguigeer, doroomjlohguigeer sanal bodloo ilerhiilj surtsgaaya, TEGEH uu! Bid chadna daa.

    Durguitsej baigaa bol durgui gedgee arai zuulun, busdiig gomdoohguigeer, busdad eldev ug helleg zaahguigeer, uursdiiguu zuv ilerhiilj surtsgaaya. Unendee bidend bie bieneesee yalgarah, bie bieneesee deerdeh yum alga, bugdeeree haraal bichij, bisdiig doromjlood baina. bugdeeree demjine gej naidaj baigaa shuu. BAYARLALAA.

  2. enkvne says:

    ymar gajig xvxed we mini oxin ingsen bol zger ongorohgv bsin

  3. zaya says:

    bas neg yum nemj helehed undur hugjiltei uls oron arhi yydaggui gej yag hen heleed bga yum ogt arhigui bol ytgagui sh dee . Arhi yydag buleg bol baigaa tegehdee niigmeeree yygaad baigaa yum shig yarih yum dandaa har baraan yum lyarih yum yag yachihsan humuus geheeree ch iim baidag yum

  4. zaya says:

    Yasan hydalch yum be 10jiliin omnohiig medehgui batsaan baij odoo harin ch buh yum saihan bolood baigaa shuu niigem hyamraltai baihad humuus yamar baisniig batsaanyyd yu ch medehgui

  5. edmondhamilton says:

    Arhiig bi vzen yddag munhaguud l tolgoigoo meduuldeg ym malnuud

  6. grey says:

    Hogshirson hoino namba goe shde

  7. grey says:

    zaluu nasand show goe shde……

  8. edmondhamilton says:

    Ern tgd showchin bolsondoo zaluuchuul maani yasanch uidadgui ym

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.