Бүсгүй таныг тачаангуй харагдуулагч 10 зүйл

2014-Sexy-Woman-Wallpaper

Бүсгүй хүн бол юуны ч тусламжгүйгээр өөртөө итгэлтэй байж, эрчүүдийн хайрыг татаж, дур булаам болж чаддаг тийм эрхэмсэг нэгэн. Гэхдээ энэ философийг орхиод бодит байдлыг харвал зарим нэгэн гоёл чимэглэлгүйгээр ямар ч эмэгтэй тачаангуй, дур булаам харагдахад хэцүү аж.

1. Харандаа хэлбэрийн банзал. Энэ хувцсыг зохион бүтээж байхдаа Кристиан Диор өөрийгөө юу бүтээснийг сайн мэдэж байсан биз. Өвдөгнөөс бага зэрэг доош урттай энэ банзал бүсэлхий, гуяыг барьж өгснөөр эмэгтэйчүүдийг ойр ойрхон нямбай гэгч нь алхуулж сургасан билээ. Үүний улмаас бүсгүйчүүд алгуурхан, чамин гэгч алхдаг болж, бэлхүүсээрээ агаарт бүжиглэж байгаа мэт хөдөлдөг болсон. Эмэгтэй хүний хувьд шатаар өгсөж уруудахдаа банзлаа бага зэрэг өргөхөд л хавийн эрчүүдийн харцыг өөрийн эрхгүй булаахаар эд.

2. Улаан өнгийн уруулын будаг. Статистикаас үзэхэд эрчүүдийн 72 хувь нь улаан өнгөөр уруулаа будсан эмэгтэйчүүдийг сэтгэлдээ тодхон дурсаж үлдсэн байдаг гэнэ. Түүнчлэн 30 хувь нь түүний тухай төсөөлөн боддог аж. Тиймээс улаан өнгийн уруулын будаг бусдыг байлдан дагуулагч том зэвсэг юм.

3. Жинхэнэ торгоор урласан хувцас. Эмэгтэйн хүний биеийн гоо сайхныг тодосгохын тулд бурхан торгыг бүтээсэн байх. Хөнгөн, чамин торго нь бүсгүй хүний биед тохирч, үгээр хэлэмгүй хүслийг илэрхийлж байдаг. Үүнийг гүйцэх даавуу хаа ч үгүй. Жинхэнэ тачаангуй байдал торгоноос эхэлдэг.

4. Шилэн оймс. Даашинз, өмдний тань дотор татуургатай оймс нуугдаж байгааг танаас өөр хэн ч мэдэхгүй байж болно. Гэхдээ та өөрөө л үүнийгээ мэдэж байхад хангалттай. Шилэн оймс өмсөөд мэдрэх мэдрэмжийг үгээр хэлэхийн аргагүй. Яагаад гэвэл та үүнийг өмссөн байхад нууцхан инээмсэглэж, харцандаа тайлагдашгүй оньсогыг тодруулснаар эрчүүдийг анхаарлыг татах болно.

5. Нарийн өсгийтэй туфль. “Өндөр өсгийтийг хэн бүтээснийг мэдэхгүй. Гэвч үүнийг бий болгосон цагаас хойш бүх эмэгтэйчүүд түүний албат болсон” гэж Мэрилин Монро хэлж байсан удаатай. Түүний ч зөв байж болох юм. Эрчүүд, эмэгтэйчүүдийн зааг ялгаа алдагдаад буй өнөө үед нарийхан, өндөр өсгийтэй туфль эсрэг хүйстнийхээ анхаарлыг татах ганц хэрэгсэл болсон гэхэд хилсдэхгүй.

6. Жижигхэн цүнх. Цаасан дугтуйнаас үл ялиг том гар цүнх, клатч нь эрчүүдийг татах ер бусын хүч юм. Тэд ийм жижигхэн цүнхэнд амьдралаа яаж багтаадгийг төсөөлөөд ч барахгүй. Бид ч тэдэнд энэ талаараа огт үг цухуйлгахгүй. Тийм биз дээ.

7. Корсет. Өнөөдөр корсет нь эротик тоглоом, сэдэвчилсэн үдэшлэгийн нэг элемент болжээ. Үнэхээр харамсалтай. Яагаад гэвэл корсет нь зөвхөн сексийг илэрхийлэгч бус юм. Энэ бол бүсгүй хүний нарийхан бэлхүүс, гоёмсог хөхийг тодосгогч билээ.

8. Үнэртэн. Эмэгтэй хүн бол үнэрээр халхлагдсан нууц юм. Бүх зүйл өөрчлөгддөг ч эмэгтэй хүний үнэрийн тухай дурсамж эрчүүдийн сэтгэлд үүрд хоногшиж чадна. Хүн бүр өөр өөрийн гэсэн үнэртэй.

9. Эрэгтэй цамц. Эмэгтэй хүний хувцас, гоёл чимэглэлийн хамгийн маргаан дагуулсан хэсэг ч гэж болно. Зарим нь эрэгтэй хүний цамцтай байхыг тэнэглэл гэж үзэж байхад зарим нь хайртай залуугийнхаа цамцыг хайш яйж угласан эмзэг турьхан хүүхнүүдийг харах дуртай.

10. Жижиг хар даашинз. Энэ бол домогт даашинз. Гэхдээ гол санаа нь жижиг гэдэгтээ байгаа юм. Жижиг хар даашинз бүсгүй хүнд заавал байх ёстой. Статистикаас үзэхэд эрчүүдийн 37 хувь нь хар өнгийг тачаангуй харагдуулдаг гэж үздэг байна.

7 Comments

  1. Энхээ says:

    энэ satan муухайгаар хэлсэн болохоос үнэн ш дээ. сайхан хүүхнийг бол хараад л унтана гэж бодно. унтаж үзээд секс таалагдахгүй бол юун сайхан ганган манган гоё арьс энэ тэр. бариу сайхан эрхтэнтэй дээр нь гоё загас наадуулдаг бол эрэгтэй хүн салдаггүй юм байналээ.

  2. satan says:

    hamgiin chuhal ni bariu al shd ee

  3. manhan says:

    Neeh tom tom chemodan shig tsunh barisan huuhnuud neg l bish haragdaad badiimaa. Jijighen hoorhon tsunh barival ayaraihan hargaddag shuu huuhnuudee. Za tegee l medeej tsarai zus bie haa saitai huuhnuud l medeej nudend tusna shdee er n bol.

  4. girl says:

    Erchuudiin huvid bol gedesgui bas bulchinlag undur baih heregtei. Tegeed medeej dotoojnii tsaadah dundaj bolon tuunees teesh hemjeetei baih shaardlagatai

  5. delger says:

    hamgiin chuhal ni belhuus shuudee nariin tailtai bval tsarai muutai bsanch uhtelee hairlah bh

  6. Zaluu 31 says:

    Biyiin bolon garyn arisandaa sain anhaarah heregtei. Gar n muuhai baival 1000 sexy huvtsaslasan, 1000 brand umsuud hereggui. 

  7. S says:

    Hamgiin chuhal zevseg bol alhaa. Hungun saihan tsoglog tseh alhaj bgaa emegteig bugd hardag

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.