Энэ найзуудыг нь яах вэ?

030912-friends

Сайн байцгаана уу? Нэг хэцүү ч гэх юмуу ядаргаатай нэг асуудал тулгарчаад асууж зөвлөгөө авах гээд. Би найз залуутайгаа 7 жил болж байна. Тэгээд найз залуугийн маань 10 жилийн найз нар нь ер нь жоохон бүтэхгүй гарууд байдаг юм. найз залуу маань тэд нартайгаа уулзахгүй болхоор ер нь их дажгүй байдаг. Саяханаас найзуудтайгаа уулзсан чинь сүүлийн хэд хоног тэд нартайгаа нийлээд гэртээ ч ирж хонохгүй, холбоо ч барихгүй, худлаа яриад яваад байх юм. Би яах ёстой вэ? найзуудруу нь хэлсэн нь дээр үү? та битгий ингэ гэдэгч юмуу? Хэлж тус болооч. Эсвэл дуугайл хараад суугаад байхуу? нэг найз нь бүүр өмнөх эмэгтэйтэй нь жилийн өмнө  уулзуулж байсан. Хэлж өгөөрэй. Бас баярлалаа.

6 Comments

  1. Guardians of the Galaxy says:

    Хараад байхад найз нарын эхнэрүүд арай л муугаар бодоод байдаг юм шиг санагддаг шүү. Бидний 10 жилийн хэд одоо ч үе үе уулзаж уунаа. Гэхдээ тэгэж цуглаж байхдаа хэн хэн нь нэгнийгээ алдах, буруу зөрүү хүмүүстэй ажил хэрэг болох мэтэд хэлээд өгнө, ядарч яваа нэгнээ ажил төрөлтэй болгоод өгнө, ажил төрөлд шинэ хэрэгтэй хүмүүстэй танилцуулаад өгнө гэх мэтээр нэг нэгэндээ сайныг л бодож явдаг даа.

    Аль 10 жилийн ямархуу хүүхдүүд вэ гэхээс бас их хамаардаг болвуу?

  2. зочин says:

    yanaa manai 10jiliihen jildee ymar ch bsan 2-4 uulzdag sht..ehner nuhryyd n bas ingeed l ygleed bjiidiin bol uu yadiin bol…yrgeljlyyleed l dampuuraad bhgyi ch uulzsan yedee zaaval uutsgaadag..zugataasan negniigee bazuultsan ntreer n duudatsgaagaa l hugjilddugiin…ene odoo tegeed ih dampuu nz nar boloh uu …

  3. Туул says:

    Ямар өөрийн толгойгүй нялх хүүхэд биш дээ. НАйз залуудаа хэл. Гэхдээ яншиж үглэх юм бол тэр чигтээ явчихаж магадгүй. Зүгээр л яагаад найз нартайгаа уулзах нь чамд таалагдахгнүй байгааг ярь. Дараа нь гаргадаг үйлдлүүд нь ямар байгааг ярь. Гэхадээ найз нартайгаа уулзахыг нь хорьж яагаад ч бодохгүй байх. Тэрний оронд сонголт хийх боломжийг олго. Тэгээд ямар сонголт хийхнэв. НАйз нараа сонгоод тэдэнтэйгээ байх нь таалагдаад байдаг бол чи эртхэн замаа бодсон нь дээр байх. 7,8 жил болоход чи өөричилж чадаагүй бол цаашдаа ч өөрчлөгдөхгүй байх.

  4. 111 says:

    uurt ni sain hel etsest ni chinii amidrald hereggui nzuud gai bolno gej hel. manai nuhur bas l teneed hetsuu baidag baisan bi helsen l dee. chamaig uwduud ydaraad hewtej baihad hen tus bolohuu hen hajuud chini bhuu geed l sain helsen. yr ni zugaatsah teneh arhidah bolohoor nzuud garaad irne. heregtei uyd bhgui bolchihno ter uyd amiig ni asuu nuguu mudag nzuud chini haana bn geed. heleh ch uggui bolchihno. tegeed amidralii ereheer heregtei nzuud ni tunaad uldene hereggui ni alga bolood  ugdiim doo naadah chini shine hosuudad tohiolddog l asuudal shuu de

  5. mr.hitch says:

    Nzuudaas n boloogui hamag hergiin ezen bol tanai nohor l bgaa chi nohroo sain tanij chadaagui bololtoi nohorteigoo sain yriltsaj uzsen n deerdee

  6. ука says:

    манай найз залуугийн 10 жилийн зарим бүтэхгүй найзууд нь байдаг л юм. Уулзах л юм бол архи болдог. Гэхдээ би найз залуутайгаа сайтар ярилцдаг. Учрийг нь хэлээд ойлгуулвал найз залуу чинь өөрөө тэднээсээ зайгаа бариад эхлэнэ. Гэхдээ шууд л танай найзууд ийм тийм архи уудаг нтр гэж хэрэггүй шүү. Тэгүүл хэрүүл болно. Яахав одоо архи ууж болно ирээдүйд ямар өөрчлөлт болох бие муудах гээд л сайн ярь. Би лав архи гэхээр нь ирээдүйд хүүхэд нтртэй болох гэхээр чиний биеийн юу чинь өвддөг байна хүүхэд чинь тийм болно шдээ гээд л ярьдаг. Анх үерхэж эхэлж найз залуу маань тамхи татдаг байсан юм. Учирлаад хэлсэн одоо тамхинаас гарцан шд. Сайн учир байдлыг нь ойлгуул даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.