Вудугийн ёслолоос…

Гаити арлын хар арьстнуудын дунд үүссэн вуду нэртэй өвөрмөц бөө мөргөлийн талаар бүгд сонсож байсан байх. Сонсож байгаагүй гэж битгий хэлээрэй. Ядаж л зомби гэж сонсож байсан байх. Тэгвэл амилсан үхдэл буюу зомби гэдэг нь вуду шашнаас зээлдсэн нэр юм шүү.

Энэ шашны бөө нар “зуусан” хүндээ тусгай ундаа уулган үхүүлээд, тодорхой хугацааны дараа ахин амилуулаад дуулгавартай зарц болгон ашигладаг тухай сонссон Голливудын продюсерүүд энэ яриаг ашиглан зомбийн тухай кино авсан түүхтэй.

Үүнээс хойш вуду бөө нарын хүч чадлын тухай элдэв яриа дэлхийгээр нэг тарж, вуду шашин ч зөвхөн Гаити арлаар хязгаарлагдаахаа болин олон оронд дагагч нартай болжээ.

Энэ зураг дээр Нью-Йоркийн Бруклины нэгэн байрны хонгилд вуду шашны хамгийн том тэнгэрийн нэг Үхэл ба Дахин амилахын тэнгэр Гедег дуудан өргөл өргөх ёслолыг хэрхэн явуулдгийг харуулсан байна.

00

1 Comment

  1. Тунамал says:

    хорвоогийн хог шаарууд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.