Захидал

work where you want!

Энэ сайтыг уншдагийг чинь би мэднэ л дээ. Унших ч гэж дээ шалдан нүцгэн хүүхнүүдийг нь л шүлсээ гоожуулаад хараад сууж байдаг, чамд харахын заяа байхаас хазахын заяа байхгүй нь харамсалтай. Тэр ч яахав дээ, эр хүн болгон л хардаг юм чинь. Би энэ сайтанд захидал илгээж чамд хэлмээр байгаа зүйлүүдээ бичлээ. Юу болсныг эхнээс нь бичье л даа, энэ сайтны ухаантай уншигчид буруу зөвийг нь дэнсэлж өгөх биз. Тэгээсэй ч гэж хүсч байна. 

Чи бид 2 халуун хайраар бялхаж, нэг нэгнээрээ дутаж, нэг нэгийгээ хэнээс ч илүү хайрлаж байсан үе байгаа, үгүйдээ л байсан болвуу гэж бодож байна. Тиймдээ ч бид хүүхэдтэй болсон. Хүнээ сайн таньж мэдээгүй байж хүүхэдтэй боллоо яагаа ч үгүй байж гэж би ойр дотныхноороо их зэмлүүлж байж хүүгээ тээж төрүүлэхээр шийдэж байсан. Үерхээд 1 жил гэдэг их хугацаа биш ч гэсэн би чамд өөрөөсөө илүү итгэдэг байсан, энэ миний алдаа. 

1 сартай жирэмсэн байхад чи намайг орхиод явсан, жирэмсэн болсноо хэлэхэд чи хар цагаан дуугүй байж байгаад орой ирье гээд л яваад өгсөн ирээгүй. Тэр цагаас хойш бараг 2 жил өнгөрчээ.Бурхан минь, ямар хэцүү үеүүдийг туулаад гарсан бэ. Хүн гэхдээ зовлон их даадаг юм билээ шүү, жирэмсэн, ажлаа хийнэ, сэтгэл санааны хямралын хажуугаар орой болгон чамайг хүлээнэ. Одоо л хайраа уучлаарай гээд ороод ирэх болвуу гэж байнга хаалга ширтэнэ. Даанч яав даа гэж чамд голдоо ортол гомдох үе надад зөндөө байсан. Шүд зууж тэвчиж байгаад л би хүүгээ төрүүлсэн. Азаар би сайн ээж аав, эгч ахтай. Тэд байгаагүй бол би тэсч гарч чадахгүй байсан байх, надад зарим эмэгтэйчүүд шиг гайхалтай тэвчээр хатан ухаан байхгүй. Тэднийхээ дэмжлэгээр л өдийг хүртэл явж байна. 3 900 грамм мантайсан цагаан хүүтэй болсон. Төрсний дараа ч гэсэн би чамайг дэндүү их хүлээдэг байлаа, шөнө хүүгээ хөхүүлээд сууж байхдаа өлгийтэй хүүдээ “үр минь аавыгаа аваад ирээч дээ” гэж залбирч гуйн уйлдаг байлаа. Хүнд үе байсаан, яг 1 жил би шөнө болгон уйлж өдөр болгон чамайг хүлээдэг байлаа.

Төрөхийн орон дээр байхдаа би чам руу хүүгээ л эцгийн ёсоор харж хайрлаж яваарай, би чиний амьдралд хэзээ ч гай болохгүй гэж месеж бичиж байсан сүүлийн удаагийх нь тэр. Буцааж залгаад энэ дугаар зарагдсан ш дээ, чи төрөхийн орон дээр хэвтэж байж яасан завтай юм бэ гэж ёжтой нь аргагүй эмэгтэй хүн ярьсан, цаана нь чиний дуу сонсогдож байсан. Миний зүрхээр хатгуулж,  нүд харанхуйлаад юм харахаа больчихож билээ. Хажууд байсан сувилагч намайг өрөвдсөндөө, мэдэхгүй өрөвдсөндөө л байлгүй нүдэнд нь нулимс цийлэгнээд байж билээ утсаар ярьсан яриаг сонссон л доо. Төрөөд сар ч болоогүй байхдаа би аргаа бараад чиний ээжтэй ярьж байсан, аминдаа л хүүгээ ятгаад хэлээд сэнхрүүлээд өгөөч, миний хүү яагаад эцэггүй өсөх ёстой юм бэ, би хүүдээ аавыг нь харуулмаар байна гэж ярьж байсан. Чам руу залгахаар чи эмэгтэй хүнээр яриулаад байсан болохоор тэр. Ээж чинь надад “….цаадах чинь өөр хүнтэй болцышдээ, чи наадахаа дэмий гаргахын эртхэн бага дээр нь янзлуулчихгүй. Ер нь тэгээд өөрийн гэсэн байр савгүй байж юун ч хүүхэдсэг юм бэ дээ. Цаадах чинь нэг хүүхэнтэй найзалж байгаа, одоо тэднийдээ байгаа. Аягүй аятайхан 2 өрөө байртай юм байна лээ…..” гэсэн. Хэлэх ч үг олдоогүй. 

Би өчигдрийг хүртэл чиний надад хандсан, хийсэн бүх зүйлийг тэвчиж уучилж байсан шүү. Өчигдөр над руу фэйсбүүкээр танихгүй хүнээс мессеж ирсэн байсан. Санаанд ч ороогүй нээгээд үзтэл бурхан минь, эмэгтэй хүний амнаас тийм үг гарж болно гэжүү. “Чиний зулбасага том болж байна уу, хэлгүй дүлий сохор, ядаж л тагнай нь цоорхой, уруул нь сэтэрхий байгаасай гэж хүсч байсан юмсан. 1 насных нь Төрсөн өдрөөр нь хоол идээд явж байхыг чинь харсан зүгээр төрсөн юм байна лээ, харамсалтай юм…….. өөр юу юу гэнэв мессеж ирсэн байсан. Чиний хайртай дуртай гээд ханилсан тэр хүн шүү дээ, чиний хүүхдийг бас төрүүлсэн хүн. Охин чинь миний хүүгээс 3 сарын л дүү юм билээ. Гэхдээ яаж, яагаад надад ингэж хандаж ийм юм бичиж байна вэ? Миний хүү чиний амьдралд ямар гай дараа дагуулаад байгаа юм бэ? Бурхан минь, жирэмсэн болсноосоо эхлээд хүүгээ ой хүрэх хүртэл жил гарангийн хугацаанд би чиний бүх муу муухай зүйлийг уучлаад, аз жаргал хүсээд л явуулсан. Надад шинэ гэр бүлийг чинь сүйрүүлж, хөөрхий нялх амьтныг өнчрүүлэх санаа хумсны толион чинээ ч байхгүй. Үнэндээ би хүүтэйгээ, ажлаа хийгээд сайхан амьдарч байна. Чамайг алтан орон дээр алцайгаад хэвтэж байсан ч уучлаарай үнэхээр сонирхолгүй санагдана… Өт хорхой хүртэл биед нь хүрэхээр арвалздаг юм шүү дээ, хамжааргатай хазаартай бай гэж эхнэртээ анхааруул. 

Миний хүүгийн талаар дахиад өмхий амнаасаа “а” ангайх юм бол би чиний босгосон амьдралыг хормын дотор л хөмрөөд хаячихаж чадна. Тийм чадалтайгаа би чамд хаягдаад мэддэг болсон юм. 

34 Comments

  1. туул says:

    Тэр залуу дахиад нэг өөр хүнтэй болсон юм байлгүй. Тэгээд 2дахь нь  нөхрөө чамруу яваад байна гэж бодоод байгаа байх. Тэрнээс биш асуудалгүй амьдарч байсан бол чамруу стрэссдэх ямар ч шаардлага байхгүй ш д . Эмэгтэй хүн бас хүүхдээ зовоох тийм амьтанаас эртхэн салсан нь болжээ бүсгүй минь.

  2. Anar says:

    chi yugaa xj daxin daxin zalgaad bdag ym tegxer dawarcg bga ym fb xaygaa soliog xvvxdiinxee zurgiig bvv tawi xvvxdedee sain anxaaral tawixgvi bol xorloj medex xvmvvs bn daa sain barimtjuulj awarai daraa n xeregtei shvv

  3. S says:

    Хэлэх ч үг алга. Мессежийнх нь зургийг дараад fb deer tavaid uurluu ni shareleed uguu Chi bish yumaa gehed uuriinh ni ergen toirnii humuus ter humii teneg uildliig uhaaruulaad ugnu

  4. уур хүрчлээ says:

    ёооооооё ямар балиар эр хүүхэн хоёр бэ ёстой нээрээ зодуулах хүнтэйсэн бол зодуулчих юмсан эрх мэдэлтэйсэн бол өмнөө сөхрүүлэхсэн иймэрхүү новшнуудыг хойд солонгосын лагерт цөлөхсөн

  5. zul says:

    Neeren ajil turul owog neriig ni bichdeg bolwol goeooo kk

  6. kkk says:

    YAGAAD OORT NI KHAIRGUI KHUNII KHUUKHDIIG GARGACHKHAAD INGEED BDAG YUM BOLOO ETSEG NI TOOGOOGUI BOL ABORT KHIILGEKHGUI ESKHUL KHUUKHDEE AV GEED AVAACHIJ OGOOD OOROO ERKH DURAARAA YAVJ BKHGUI YU 

  7. sdave says:

    Тэр хүнийхээ нэр, хаяг, утас, хаана ажилдаг, холбоо барьж болох бүх юмыг нь энд бичээд аль, очоод боовын тастаад энд зургийн тавьж үзүүлэмц.

  8. Эмч says:

    ямар балиар хүүхэн бэ, ингэж бичиж байхын гээд тэр тэнэг залуу руугаа явуул..
    Харин өөрөө их ухаантай, тэвчээртэй хүн байна, амьдралд нь аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсье

  9. Er hun says:

    HUn muu yum hiisnii toloo muu yum hiij oortoo gai huraaj yahnav de. Ted tertei tergui hiisen uiliinhe gaig hurtene. 
    Amjilt husii huuhdee sain hun bolgoj osgoorei.

  10. smile says:

    Eh xvn gehed hetsvvhen l muu vgtei xvvxentei suujdee ter zaluu. Ter xvvxen bvvr atgandaa oruulaad argamjaad golog shig bolgoson bhaa ene yanzaaraa bol. Ooriin gesen tolgoigui bolson zaluu bna. Ternees er xvn bol xvvgee harahgui yavj tesmeergvi yum. Tsaad xvvxen ni yanz yanziin dom heregleed setgel sanaa oyun uhaaniig ni zalgichihsan baih. Ter 2t ataarhaad baih ch shaardlaga alga. Amidral er ni neg ruu harj dandaa ineej nogoo ruu harj dandaa uilna gej bgui. Xvn uhaantai l bh heregtei. Minii dvv nyalh huuhedtei bolohoor muu yum bodolgui setgel sanaga ariun blgaa. Er ni orchin ved emegteihvvd gantsaaraa amidrah ni ilvv tohitoi amar sh dee. Xvvxdee osgood taivan amidar. Nohortei bguin zovlon medeej ih ch nohortei baihiin berhsheel bas mundahgui. 

  11. 39тэй аав says:

    Яасан муухай эмэгтэй вэ? Тэр чинь.
    Харин чиний бичснийг уншихад үнэхээр их ухаан, тэвчээр мэдрэгдэж байна. Тийм адал балмад юмнуудын өдөөн хатгалганд орж болохгүй.
    Монголчууд хэлдэгдээ Жингийн цуваа явж л байдаг
    Жингэр нохой хуцаж л байдаг гэж чи одоо тайван байдлаа алдаж тийм сонин хүмүүстэй хэрэлдэж доошоо орох хэрэггүй. Зүгээр л хая чамд атаархаж байна гэдэг чи сайн яваан шинж тийм байтал доошоо орж тэдэнтэй зууралдах хэрэг юун? Гандан гарч сайхан хар цагаан хэл ам даруулах ном уншуулчихаад л урагшаа хараад алх. Дуугай байлаа гээд хүн бүтэж үхдэггүй юм.

  12. ♥+♥=♥♥ says:

    Suuliin ueiin manai huuhnuud amidrald ih hersuu hatuu changa bolj baiga ch gem ni denduu bardam zangaasa bolood sanaa gej avah ymgui deer ni emegteileg zan torhoo ih aldaj baiga. Heterhii shazruun baij bolohguie. Huugee aavgui osgoj baigad chinii buruu bas baiga. 

  13. baaska says:

    Tiim muu ymnii huuhdiig gargaj baidag chi ch gej chi.

  14. ...... says:

    Bug chutgur em shulmasaa olood uuruu yavaad l ugsun bn yamar sain hereg boloo ve. Hervee chinii hajuud bsn bol chamaig yamar ih zovooj, chi yasan ih uuchilj bg boldoo. Horvoo tsaanaas ni ingeed taaruulaad bdgiimuu huchirheg uhaantai huuhnuudtei uhaan muutaig taaruulahiin nuguu teneguud ni daanch tenegeeree l duusahiin tenegteigee l zohitsoj amidrahiin. Odoo bitgii too shuud hay

  15. hun says:

    Archaagui huuhed belgewch ee sain ug l hamgaalt hii huniig sain tanaigui baij huuhdiig n gargaad hyagdana ta nar yaay gehew naad ur huuhdee bodoochee yag l ta nariig duurian ireeduin chi etseggui huuhdiin tolgoi tom ehgui huuhdiin bogs tom ta nar harjil bai owol bosgoogui bol shaazgai yaaj suuhaw u haan muuhai boldoggui bor huuhnuudees bolj Gudamjaar neg huuhed….. Asuultiig ooroosoo asuu

  16. zahidliin ezend says:

    Чи ер нь анхнаасаа наад залуутайгаа яах гэж зууралдсын.ямар хүн эсхийг нь мэдэхгүй байж яах гэж бэлгийн харьцаанд орсын.за яахав харьцаанд орлоо гэхэд хамгаалж болоогүй юм уу., . Одоо тэгээд хүүхдийг нь гаргачуул хүрээд очих байх гэж горьдоод дахин дахин зууралдаад байдаг юм уу.ээжтэй ярьсан ч гэх шиг…тэнэг амьтан

  17. bolor says:

    Bitgii amidrald buuj ogoorei.  Huchtei bai. ..

  18. denn says:

    Gehdee huniig taniy gevel naiziig ni har gej baidag daa. Chi uuruu iim ymnaas yug ni huseed yug ni huleegeed uuriiguu zovoogood baidag ym. Hun hun uur ymaa. Bi bol huneer urvduuleh hun guih huniig uuriinhuuruu bailgah huneer yu hiihee zaalgah aimar durgui bolhoor ene zahidliin ezniig yagaad iim ulbagar baisniig oilgohgui bn

  19. z says:

    Хэрэггүй хүмүүс ингээд өөрсдөө амидралаас яваад зайгаа тавиад өгчихдөг юмдаа. Тухайн үед тэгж хүлээж авч чадахгүй ч байсан. Тэд нар луу ахиж битгий залга, утасны дугаараа соли, тэгээд үсчинд ор, массаж хийлгэ, гоё хоол ид, кино үз, гоё хувцаслаад инээгээд алха. Ахиж тиймэрхүү сөрөг энергитэй хүмүүст нэг ч минутын нерв зарцуулахгүй шүү. Одоо ингээд тийм хүмүүс энэ хорвоод байдгыг март. Фэйсбүүкээсээ блокол. Блок, блок бас дахин блок шүүдээ! 
    Ийм ухаантай тэвчээртэй гоё хүүхэн байж урагшаа харж амидрана шүү!!!

  20. Zochin says:

    Chi uuruu muu humuustei ergej bitgii holbogdood bai. Hayaad yavsan hunii hoinoos huugee haruuliya gej yah gej tsarai aldsiin. Dahij hezee ch buu holbogd. Zugeer l nulimiad hayaj orhi. 

  21. tuulai says:

    Ter huuhen jargalgui bgaa yum bna bas aidastai

  22. soliot says:

    Soliorson humuusiin udriin temdeglel umuu haashaa um be

  23. Green says:

    Туулсан амьдрал чинь гунигтай ч чи өөрөө их ухаантай сайхан бүсгүй байна. Хүүхдийн аавыг хүүхэдтэйгээ ч уулзуулахгүй амьдралаасаа бүрмөсөн холдуулсан нь дээр юм шиг санагдлаа. Учир нь тэр эмэгтэйн муухайн үг хэл, үйлдлийг амьдралдаа оруулах шалтгаан нь болох юм шигээ. Зүгээр л хол байхыг хичээ. Тэр хамгийн зөв сонголт байх. Орж ирэх бүх л боломжийг нь хаачих. Ийм муухай юмнуудтай орооцолдож байхаар орхиод урагшаа яв. Жингийн цуваа явж л байдаг … тэгээд юу гэдэ билээ… яг тэр л болно. 

  24. mg says:

    Yanaa ter teneg zaluu jinhene shulamtai suujee. Arai ch dee uuruu adilhan nyalh bietei hun baij yaj iim ug amnaas ni gardag bnaa. Iim yum bodoj yavdag hunii huuhed harin zugeer l turdgiin bhdaa bur chinii umnuus ter huuheniig usdeed hayah yumsan. Hunii nyalh uriig yaj tegej helj chadaj bnaa udahgui uilee uzeh bailgui dee termuu

  25. RM says:

    Yamar saihan uhaantai busgui ve. Iim saihan eejtei huu mundag hun bolnoo. Bichsen zuiliig chin unshaad setgel ih hudulluu. Muu hunees erthen salgasan ni burhan ta 2iig harj bgaa hereg bna shuu dee. Uilah ineeh eelj daraatai horvoo. Muu humuus shangaa hurteh tsag irnee.

  26. zochin says:

    arai denduu gar bsan bnshdee, gadnaa sxan tsarailj tsaanaa uneheer chotgor shulam bj, ooroo chamaig orhiod yvsan n blj burhan min, chamaig buzarlaj, sorj, doosh n tatah bsan bshd, chamaig orhiod oorteigee adil shulamtai niilsend n bayarla, salgaj ogsond, muu hunees holduulj ogsond burhand talarhaa, huugee naad muuhai energitei humuuseesee hol blgaarai, etseg n aav n gj bdhiin ch hereggui shu,

  27. ambaga says:

    yama aimar horvoo ve, ugaasaa chi naad zalugasa salsan n l bolson baina. burhan chamd zuv zamig chn zaaj ugsun baina. Chamd mash tom beleg boloh huug chn beleglesen bn. Chi uneheer bayrlaj yavah heregtei. Ugasa ter eejinh n helj baigaa ug ntrig n sonsood baigaach dee, chi ter huntei suusna bol nasara zovj yavah baij. Ter nuhtssun huuhen n ch ter oortei n taarsan amitan baina. Burhan ugaasa henig shitgehee mednee. Bitgii amidrald buuj ugurei. Bi neh burhan shutdeggui shu. Zuger amand baahan orood irlee kk

  28. now says:

    муу муухай хүмүүс л хоорондоо таарч тохирч дээ. тийм муу хүнээс салсандаа баярлаж яв, амьдрал чамд сайн сайхан хүн заяанаа. эргэж хартал нь амьдраарай

  29. zochin says:

    Тийм муухай үг дахиж хэлэхгүй болгоорой. Хариу сүрдүүлдийму.яадын. даварсан санагдлаа

  30. setgel sevtee ni ugui says:

    bi  ene busguig hundelj bna .uneher  saihan  mongol bna .setgel uyarch bna.

  31. nomuun says:

    Их ухаан сууж, тэвчээр зааж, амьдрах гэж тэмцэж байгаа эмэгтэй байна да чи. Захидлыг чинь нулимс дуслуулан байж уншаад төгсгөлийн хэсэгт омог бардам омогших сэтгэл төрлөө. Энэ үгсийг энд биш тэр тэнэг. хүний адагт өөрт нь хэл, нүүр үү нь нүдээ завчилгүй харж байгаад хэл. Тэгээд одоо байгаа шигээ цээж тэнэгэр, нуруу цэх, хараа өндөр, ихэмсэг алхаж яваарай. Чиний цаашдын амьдрал сайхан байнаа би мэдэж байна, санаа зөв хүмүүсийн амьдралын зам ч зөв байдгийн. Харин тэр 2-ийн хувьд…… олигтой амьдрах болов уу да, мэдэхгүй л байна. ямар ч байсан чам шиг аз жаргалын үнэ цэнэ юунд байдгийг мэдэхгүй, олохгүй явсаар насыг барах байлгүй дэ. миний л бодол. Харамсалтай нь ийм хүмүүс дэндүү олон юм даа.

  32. saixnaa says:

    ter daxij chamruu iimeerxuu msj yawuulax n todorxoi l yum bna yamar negen tuslamj xeregtei bol xolboo bariarai baagii_0904@yahoo.com

  33. nana says:

    Chi ooroo ug ni ih uhaantai huuhen bnashd

  34. ganaa says:

    ymar muuhai huuhen be. ooroo adilhan eh hun bj nohriinhoo huuhdiig tegj helne gedeg bas l aguu uhaan muutai shinj shuu. chi ooroo tewcheertei zorigtoi uhaantai bgaarai. haana ch ywsan hen ch yu ch gesen garaasaa hotlood ywah urtei hun shuudee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.