Сексийн талаарх ам дамжсан ярианууд “биелэлээ олсон – 10” тохиолдол

4536e68cd2f428a1e7286a21b56fd97b

Дэлхий дахин тэр аяараа ам дамжсан элдвийн хачирхалтай үлгэр домог, цуу яриагаар бялхан байдаг билээ. Эдгээрээс тайлагдашгүй хийгээд тааварлахын аргагүй нь байхад сэтгэл сэрдхийлгэж, сэжиг хүргэм аймшигтай нь ч бас бий.

Нөгөөтэйгүүр та бидний тэр бүр авч хэлэлцдэггүй бөгөөд үнэн эсвэл худал нь мэдэгддэггүй эдгээр цуу ярианууд нь амьдрал дээр биелэлээ олж биелсэн нь байх ажээ. Гэхдээ биелэлээ олсон ам дамжсан яриануудын олонх нь секстэй холбоотой байдаг байна.

Үтрээнд зоогдсон “хөөрхий” бэлэг эрхтэн
“Penis Captivus” гэж нэрийддэг үзэгдэл нь XII зуунаас эхлэлтэй бөгөөд сексийн үеэр тохиолддог маш ховор үзэгдэл юм. Сексийн харилцааны үеэр эмэгтэйн үтрээний булчин шалтгаангүйгээр хэт чангарч улмаар эрэгтэйнхээ шодойг хүчтэй хавчсанаар бэлэг эрхтнийг нь таслах хүртэлх гэмтэл учруулдаг аймшигтай үзэгдлийг “Penis Captivus” гэж нэрлэдэг байна.

Азаар энэ нь хэдхэн секунд үргэжилдэг ч эрэгтэйн бэлэг эрхтэн цустайгаа хутгалдах нь олонтаа. Ам дамжсан яриагаар бол энэ нь тухайн хос сексийн хувьд хориотой гаж үйлдлийг хийсэн эсвэл нэгнээ араар нь тавьсан зэргээс болж шулмын өгч буй хараал, шийтгэл гэж үздэг. Түүхэнд маш ховор тэмдэглэгдсэн энэ тохиолдол 2012 онд Найробигийн нэгэн хост тохиолдож хэвлэлээр багагүй шуугиан дэгдээжээ.

Аман секс хийснээр “хөл хүнд” болох боломжтой
Аман секс хийснээр жирэмсэн болох боломжгүй гэж үздэг ч эсрэгээрээ болсон явдал 1988 онд гарч байжээ. “The British Journal of Obstetrics and Gynaecology” сэтгүүлийн 1988 оны дугаарт нийтлэгдсэн энэхүү мэдээлэлд 15 настай Зимбабве охин шинэ найз залуутайгаа аман секс хийж байхдаа салсан найз залуудаа баригдчихжээ. Охины экс найз залуу учиргүй уурлаж охины хэвлийд хутга дүрсэн байна. Охин яаралтай эмнэлэг явсан бөгөөд мэс орсон хэсэгт хэд хэдэн оёо тавиулсан юм.

Ингээд хэсэг хугацааны дараа хэвлий хэсэг нь нэг л биш байгааг анзаарсан тэрбээр эргээд эмнэлэгтээ очтол жирэмсэн болсон байсан төдийгүй тэрбээр төрөлхийн үтрээгүй охин байсан гэнэ. Хүүхдээ төрүүлэхээр шийдсэн охины үрийг кесарево хагалгаагаар төрүүлсэн юм. Нөхөн үржихүйн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, Dr. Ричард Полсоны үзэж байгаагаар энэ бол үнэхээр итгэмээргүй явдал юм. Эцсийн дүгнэлт нь охин шинэ найз залуугийнхаа үрийн шингэнийг залгиж залгисан үрийн шингэн нь хэвлий дэх мэсний шархаар дамжиж хэвлийд нь хүрснээр үр тогтсон гэж үзсэн байна. Байж боломгүй юм.

Зарим эм “дур тавиулна”
Эмний гаж нөлөөлөл аюултай, үхлийн аюултай гээд маш олон төрөл бий. Тиймээс эмтэй болгоомжтой харьцаж аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хлорфинамин эмийг тийм ч аминд халтай нөлөө үзүүлдэггүй гэж үздэг. Энэ нь хямралын эсрэг тайвшруулах үйлчилгээтэй ч эмийг эвшээчихээд уусан зарим хүмүүст дур ханах мэдрэмж өгсөн гэдэг. Нэг эмэгтэй сэтгэлийн хямралаа эмчлэх зорилгоор байнга хэрэглэдэг байсан бөгөөд энэ эм эмгэгийг нь ч анагааж давхар дур тавиулдаг болжээ.

Эмч нарын үзэж байгаагаар эсрэгээрээ бэлгийн дур хүслийг бууруулдаг атал дур ханах боломжгүй гэсэн тайлбарыг өгдөг байна. Үнэндээ энэ эмийг уугаад дур ханах явдал хүмүүсийн 5% – д л тохиолдох боломжтой ажээ. Ер нь эмийн гаж нөлөөний улмаас дур ханасан тохиолдлын олонх нь таашаалд сэтгэл хангалуун байдаггүй байна. Тухайлбал нэг эрэгтэй дотуур өмдөө үрийн шингэн болгохгүйн тулд байнга бэлгэвч углаж явдаг тохиолдол ч бий.

Эмэгтэйчүүдийн сэрлийг хөдөлгөхөд бугын “хэлийг” хэрэглэдэг
Хүн төрөлхтөн секс тоглоомыг хэдэн мянган жилийн өмнөөс төрөл бүрээр нь хэрэглэж ирсэн байдаг. Эртний ам дамжсан ярианд эмэгтэй хүний сэрлийг өдөөж өгдөг хүчин зүйлсийн нэг нь бугын хэл байдаг ажээ. Үүнийг бодит амьдрал дээр туршиж үзсэн нэгэн эмэгтэйн талаарх мэдээлэл “American Journal of Forensic Medicine and Pathology” сэтгүүлийн 1990 оны дугаарт нийтлэгджээ.

Тухайн үед 29 настай байсан тэрбээр сэрлээ хөдөлгөх зорилгоор үхсэн бугын хэлийг секс тоглоомын зориулалтаар хэрэглэжээ. Хожим тэрбээр сарын тэмдэг нь ирэхгүй, дээрээс нь бэлэг эрхтнээс нь эвгүй үнэр ялгарч байгааг анзаарч эмнэлэгт хандтал 3 см диаметр бүхий 7 см урт бугын хэл гарч ирсэн гэдэг. Бугын хэл сэрэл хөдөлгөж болох ч таашаал авчихаад гаргахаа мартсан бололтой.

Давхар жирэмслэх “боломжтой” гэнэ
Шуудхан л боломжгүй мэт уншигдаж байгаа ч энэ бол маш ховор тохиолддог “үнэн” юм. Эмэгтэйчүүд жирэмсэн үедээ бэлгийн харилцаанд тогтмол орсноор хоёрдогч өндгөн эсийг боловсруулж дахин үр тогтох магадлалыг бий болгодог. Энэ нь амьтдад ч гэсэн тохиолддог бөгөөд давхар үржил гэж нэрийддэг энэ үзэгдэл хүн төрөлхтний түүхэнд 12 хүрэхгүй тохиолдсон байдаг ажээ. Мэргэжилтнүүд энэхүү хачирхалтай үзэгдлийн учир шалтгааныг тогтоогоогүй байгаа ба хамгийн их сэтгэл түгшээдэг асуудал нь хоёрдогч үр хөврөл нь хэдэн долоо хоногоос хэдэн сар л бойжиж цагаасаа эрт төрж хорвоог орхидогт зовниж байгаа юм.

10 жилийн дотор хамгийн олон хүүхэд төрүүлсэн хүнд “өндөр” шагналтай
Канадчуудын дунд 10 жилийн дотор хэн хамгийн олон хүүхэд төрүүлсэнд нь өндөр шан харамж амласан нэгэн гоонь эрийн тухай цуурхал эртнээс ам дамжин яригдсаар ирсэн юм. Гэтэл үнэндээ энэ нь бодитоор өрнөсөн хачирхалтай явдал билээ. Торонтогийн гоонь эр, хуульч Чарльз Вэнс Миллар (1853 – 1926) бол этгээд гэмээр санаанд оромгүй хүсэл сонирхолтой нэгэн байсан гэдгээрээ алдартай юм.

Түүний таалал төгсөхөөсөө өмнө санаачилсан энэхүү хачирхалтай уралдааныг бодитоор хэрэгжинэ гэж хэн ч итгээгүй байтал 1926 – 1936 онд өрнөжээ. Ингээд 10 жилийн потор 9 хүүхэд төрүүлсэн пөрвөн эмэтэй $125.000 ам.долларын шагнал авч байжээ. Хоёр эмэгтэй 10 хүүхэд төрүүлсэн ч нэгээс хоёр нь амьгүй мэндэлсэн учир тооцоогүй бөгөөд $12.500 ам.долларын шан өгчээ.

Хэтэрхий их “секс” хийснээр хараагүй болно
Гар хангалга их хийвэл үсэрхэг алгатай болох эсвэл хараагүй болно гэх мэтийн ам дамжсан цуурхалыг “худал” гэж үздэг ч биелэлээ олсон тохиолдол бий гэнэ. “The Discover Magazine” сэтгүүлд нийтлэгдсэн 2010 оны мэдээлэлд 66 настай эрэгтэй сексийн үеэр хэсэг хугацаагаар ертөнцийг харж чадахгүй болж байжээ. Энэ нь секс хийхээс бусад үед зүгээр мөртлөө секс хийж дур ханах болохоор л хараагүй болоод байсан гэнэ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ингэх нь судасны нарийсалттай холбоотой юм байна. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүнийг дур ханахад цусны эргэлт удааширч хэсэг хугацаанд судасны нарийсал явагддаг бөгөөд энэ үед хараа алдах явдал гарч болдог ажээ. Зарим эрэгтэйчүүд дур ханалтыг хүчтэй мэдрэхээрээ нүд нь харанхуйлж эрээлжилдэг гэдэг нь магад энэ буюу.

Хуухнагаа үдэгч машинаар “үдэх” боломжтой юу?
Мэдээж боломжтой. Үдэгч машинаар хуухнагаа үдсэн тохиолдол олон байдаг. Тухайлбал мөрийгөө алдах эсвэл зугаа хэлбэрээр гэхчилэн цөөнгүй тохиолдол бий. Тэгвэл энд дурьдагдах тохиолдол нь 1991 оны “Medical Aspects of Human Sexuality” нийтлэлд гардаг 40 настай залууд тохиолдсон юм. Тэрбээр автомашины засварын газар ажилладаг байсан бөгөөд цайныхаа цагаар ажиллаж байсан төхөөрөмжний хажууханд гар хангалга хийж байхдаа гэнэ алдаж төмсгөө гэмтээчихжээ.

Цус ихээр алдаж байсан учир цусыг тогтоохын тулд тэрбээр хуухнагаа найман ширхэг үдээсээр үдэж тогтоосон гэнэ. Долоо хоногийн дараа эмнэлэгт хандсан бөгөөд азаар ямар нэг сөрөг нөлөө гараагүй байна. Үдээсний машинаар наадаж хуухнас төмсгөө үдэхээр ямар байдаг бол хэмээн хэлэлцдэг ам дамжсан яриа биелэлээ олсон нэг л тохиолдол нь энэ ажээ.

Эрчүүдийн хөхөнд “сүү” ордог
Ингэх нь байж боломгүй бөгөөд зугаатай худал цуурхал хэмээн тоохгүй өнгөрдөг хүмүүс олон ч бодит амьдрал дээр эрэгтэй хүний хөхнөөс ч гэсэн сүү гардаг юм. Энэ тухай Германы эрдэмтэн, аялагч Александр фон Гумбольдт (1769 – 1859) – ийн тэмдэглэж үлдээсэн зүйл цөөнгүй байдаг гэнэ. Тэрхүү тэмдэглэлд бичсэнээр Бразилд амьдардаг байсан нэгэн гэр бүлийн эхнэр нь өвчний улмаас нярайгаа хөхүүлж чадахгүй байсан учраас нөхөр нь хүүхдээ хөхүүлж байсан тухай бичжээ.

Дэлхийн II дайны жилүүдэд Герман, Японы хорих лагерт хоригдож ядарч сульдсан эрэгтэйчүүдийн хөхнөөс сүү ялгарч байсан гэдэг. Эрдэмтдийн үзэж байгаагаар гормоны өөрчлөлтөөс болж ийнхүү эрэгтэй хүний хөхөнд сүү ордог байна. Заримынх нь үзэж байгаагаар эрэгтэйчүүдийн хүүхдээ хөхүүлэх нь орчин цагт хамгийн чухал зүйл болоод байгаа юм. Учир нь эмэгтэйчүүд гэр бүлдээ анхаарч цаг гаргах нь багасаад байгаа энэ үед нярайгаа ядаж нэг нь ч гэсэн хөхүүлэх хэрэгтэйг онцолжээ.

Хүмүүс албаар ХДХВ/ДОХ-ын вирусээр өвчилж байна
Ийм яриа хүмүүсийн дунд 2003 оноос эхлэн ихээр гарах болсон нь гол төлөв ижил хүйстэн эрчүүдтэй холбогддог. Ам дамжсан яриагаар бол хүмүүс албаар ХДХВ/ДОХ – ын вирус тээгч болохын тулд ХДХВ/ДОХ – той хүмүүсийн эрэлд гардаг байна. Энэ үзэгдлийг “BUG CHASING” гэсэн томъёогоор илэрхийлдэг ажээ. Ингээд ХДХВ/ДОХ – той хүнийг олж вирус тээгч болсныхоо дараагаар ХДХВ/ДОХ – той хүнийг өглөгч буюу бэлэг өгсөн буянтай хүн хэмээн үздэг байжээ.

Нийгмийн ийм бусармаг хийгээд гаж үйлдлийн талаар “The Gift” (2003) нэртэй баримтат кино ч хүртэл гарсан байдаг байна. Ямар ч эрүүл хүний санаанд багтамгүй энэ үзэгдлийг чухам ямар шалтгаанаар үйлддэг нь тодорхойгүй юм. Энэхүү баримтат киноноос тухайн үед 19 настай байсан залуугийн хэрхэн ХДХВ/ДОХ – ын халдвар авч эргээд ямар их гэмшиж байгаагаас эхлээд энэ ертөнцийн талаарх хачирхалтай үнэнийг сонирхох боломжтой ажээ.

SOURCE: PlauSkull.mn

5 Comments

  1. bobo says:

    Ter bugiin hel utreendee hiicheed martdag araichdee haha

  2. Zochin says:

    Mongold nileed heden jiliin umnu manai angiin ohinii aav ni nuuts amragtaigaa naaldaj baisaniig turgenii mashinaar manai egch avch yavj bsan daraa ni hotoos nisdeg teger irj avch yavaad emegteid ni utreenii bulchin sulruuldag taria hiij eregteig ni salgaj baisan terr uedee l tv bolon soningoorgaraad buun yum bolj bsan ter 2 n neg ni naaldaj uhne gdg bsan aztai hognuud salchihsan shuu. 

  3. Donuts says:

    Hehe chi mansuurtsan bgaamuudaa

  4. Xxxxx says:

    yamar teneg utgagui uzegdluud we

  5. hehe says:

    Bi sayhan Hund heregtei nevtruuleg uzsen yum aa. Chamaas dooguur yaduu tarchig amidraltai humuus zunduu ih zovoj bna gesen aguulgatai. HAmgiin ineeddtein bi teriig uzhees umnuu gar hanglaga hiisen. ODoo gehdee ahij gar hanglaga hiij bhgui gj shiidsen, ter nevtruuleg nadad mash oloon zuil oilguulj uhaaruulla. Tgeheer bi yg odoogiin bairlaar ene niitleliig unshih ni es zuitei hereg gej bodohgui baina, tgleech unshihaas minii zalhuu hureed, unshihaas durgui hurj dotor muhai orgij baina . Uuchlaarai.  keke

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.