Та эрчүүдийн хувьд сонирхол татахуйц эмэгтэй мөн үү? /Сонжоо/

021

1. Анхны болзоон дээр тэр таны юуг хамгийн их анзаарах бол?

а. Таны нүдний өнгийг-0

б. Таны хөхний даруулганы хэмжээг-4

в. Таны хүсэл мөрөөдлийг-2

2. Та найз залуудаа төрсөн өдрөөр нь мартагдашгүй үдшээр бэлэг барихыг хүсчээ. Энэ талаараа түүнд хэлэх үү?

а.Үгүй ээ. Түүнд бүрэн дүүрэн сюрприз барихыг хүсч байна.-0

б. ”Хүчээ сэлбээрэй. Энэ шөнө чи нилээд их ядрана шүү” мэтийн сонирхлыг нь төрүүлэх мессеж бичнэ.-2

в. Хаана хоолонд ороод, хаана хонох талаараа түүнд бүгдийг хэлчихнэ. Хэлэхээс байж ядна.-4

3. Ойрын үед анхаарлыг тань татаад байгаа эр тань руу даваа гаригт залгаад амралтын өдрүүдээр юу хийснийг тань асуувал?

а. Юу юу хийсэн талаараа нэгд нэггүй ярих байх.-4

б. Нилээд хөгжилтэй өнгөрүүлсэн. Үдэшлэг, төрсөн өдөрт яваад…Харин чи? гэж асууна.-2

в. Нэг их хийсэн юмгүй дээ гэж хэлнэ.-0

4. Шинэ танилтайгаа уулзаж байхдаа та түүний сонирхлыг татахын тулд яах вэ?

а. Өөрийн “бренд” болсон хэдэн үйлдлээ хийгээд, үлдсэнийг нь дараа дараагийн уулзалтанд үзүүлэхээр хадгална.-2

б. Өөрийн сээтэгнэх бүхий л аргаа хэрэглээд үзнэ. Анхны сэтгэгдэл хамгийн чухал шүү дээ.-4

в. Нэг их юм хийхгүй. Байдлыг ажна.-0

5. Таны хожсон тоглолтын тасалбарын хажуугийн суудалд найз залуугийн тань хамгийн дуртай хамтлагийнхан суух болсныг та мэдвэл?

а. Бушуухан залгаад энэ сайхан мэдээг дуулгалгүй яахав.-4

б. Би өнөө орой чамд маш сайхан мэдээ дуулгах болноо гэж мессеж үлдээнэ.-2

в. Маргааш уулзахдаа л аажуу уужуу хэлье гэж бодно.-0

Хариу 0-4 оноо: Та өөрийнхөө хувийн амьдралыг нууцалж байгаа алдартай хүнээс ч илүү “дуугай” юм. Та эрэгтэй хүнийг өөртөө татахыг хүсвэл арай л илүү мэдээллийг өгөх хэрэгтэй. Тэр таны талаар юу ч мэдэхгүй бол яаж таны дур булаам байдлыг олж харах билээ? Та магадгүй тэр хүнд итгэтлээ өөрийнхөө талаар тийм ч их үг цухуйлгадаггүй байх. Гэвч ингээд байвал та юу ч үгүй хоцорно шүү? Заавал нарийн нандийн зүйлээ ярих шаардлагагүй шүү дээ. Жирийн сонирхлыг нь татах юмыг ярьж хэвшээрэй бүсгүй минь.

6-10 оноо: Та бол үнэхээр хүнтэй яаж яриа өрнүүлэх, яавал түүнийг хойноосоо дахин дахин утасдуулах талаар сайн мэддэг эмэгтэй юм. Та хамгийн гол зүйлсийг нууц хэвээр үлдээж, өнгөц өнгөц сонирхол татах зүйлсийг үзүүлснээр эрэгтэй хүнийг өөртөө амархан дурлуулдаг.

12-20 оноо: Та дэндүү “нээлттэй ном” шиг бүсгүй юм. Дараа дараагийн уулзалтанд таниас хүсэн хүлээх зүйл үлдээдэггүй бүгдийг нь ярьчихдаг. Аль болох нууцлагдмал байхыг хичээ. Нэг юмыг өнөөдөр биш, маргааш хэлэхэд юу нь болохгүй гэж. Хэн нэгэнтэй дотно харьцаа үүсгэхэд энэ чадвар танд их хэрэг болно.

SOURCE: zaluu.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.