Хятадын амьтаны хүрээлэнд баавгай хүүхдийн гарыг таслажээ

/Жирэмсэн эхчүүд болон зүрх муутай хүн үзэхийг хориглоно/

Ийм эмгэнэлтэй хэрэг Хятадын Хэнань мужийн Пингдиньшань Хэбин дахь цэцэрлэгт хүрээлэнд байдаг амьтадын жижигхэн хүрээлэнд болжээ.

Өвөө нь ач хүүгээ дагуулан амьтадын хүрээн орсон байна. Тэгээд ачдаа идэх юм авч өгөхөөр түр холдох үеэр дүрсгүй ач нь хашааг давж баавгай байсан торны хажууд очоод баавгайд хоол өгөхөөр торны завсраар гараа оруулжээ.

Баавгайд жаалын өгсөн хоол нь биш гар нь илүү амттай санагдсан бололтой гарыг нь хазаад авч.

Цугласан хүмүүс баавгай амнаас хүүгийн гарыг салгах гэж 10 минут ноцолдож дийлсэнгүй эцэст нь баавгай хүүхдийн гарыг мөрөөр нь тасар татжээ.

Хөөрхий жаал шоконд ороод уйлж чадахгүй болсон байна. Эмнэлгт түүнд яаралтай хагалгаа хийгээд 3200 ам.доллар нэхсэн гэнэ. Хүүгийн ар гэр баавгайн эздэд буюу амьтаны хүрээлэнгийн удирдлагад хандахад “тэгэлгүй яах вэ” гээд 800 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ.

0

1 Comment

  1. usukh says:

    ur huuhdedee sain helj yrihgui bol huuheldein kinonii bear gj bodood l gargui boljdee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.