Нүцгэн кадрууд дээрээ орлон тоглогч авсан “алдартай – 10” жүжигчин

Кино урлагтай амьдралаа холбосон жүжигчин бүхэн төгс бие галбиртай байдаггүй. Та бидний нэгэн адилаар тэдэнд олноос онцгойлон нууж явдаг “эмзэг” хэсэг гэж бий.

Холливудын олонх алдартнууд киноныхоо үеэр гарах аливаа бэрхшээлтэй асуудлыг аль болох орлон тоглогчгүйгээр давахыг эрмэлздэг ч амь дүйсэн, эротик өнгө аяс бүхий зарим хэсэгт бол зайлшгүй орлон тоглогч авдаг.

Ингээд тоглосон киноныхоо нүцгэн кадруудад орлон тоглогч авсан олны танил жүжигчдийн талаар сонирхоцгооё.

№10. НАТАЛИ ПОРТМАН

1
Уран зөгнөлт комеди жанрын “Your Highness” кино 2011 онд үзэгчдийн хүртээл болсон билээ. Киноны гол дүрийг бүтээсэн Натали Портман голын усанд сэлэхээр эрэг дагуу тачаангуй дотуур хувцастай алхдаг хэсэг байдаг. Энэ хэсэгт тэрбээр орлон тоглогч авсан бөгөөд орлон тоглогч нь түүний өгзгийг орлохын сацуу өмнөөс нь усанд шумбажээ. Энэ талаар хожмоо дурсахдаа тэрбээр орлон тоглогч жүжигчин нь цэв хүйтэн голын усанд шумбахад өмнөөс нь сэтгэл өвдөж байсан гэсэн байдаг.

№9. БРУК ШИЛДС

2
“The Blue Lagoon” (1980) киногоороо алдаршсан АНУ-ын жүжигчин Брук Шилдс тухайн үед 14 настай байсан билээ. Тэрбээр киноныхоо далайн усанд шумбадаг хэсэгт орлон тоглогч авсан байдаг нь үеийнхнээсээ мяраалаг байсантай холбоотой гэнэ. Түүнийг орлосон жүжигчин охин нь өөрөөс нь эгч бөгөөд бага зэрэг махлаг байсан ажээ.

№8. КИРА НАЙТЛИ

3
“Domino” (2005) киног 35 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Домино Харви (1969 – 2005) гийн гэгээн дурсгалд зориулсан бөгөөд тэрээр фентанилийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас баржээ. Түүний дүрийг Кира Найтли бүтээсэн ба баганатай бүжиглэдэг хэсгийн эротик зураг авалтынхаа үеэр тэрбээр орлон тоглогч авсан байдаг байна. Кира Найтли орлон тоглогч авснаа хүлээн зөвшөөрсөн төдийгүй “Надад тийм сайхан бие галбир байхгүй шүү дээ. Сайхан өгзөг, надад байдаг ч болоосой… Үнэхээр тасархай!” хэмээн нэгэнтээ ам нээжээ.

№7. ПЕНЕЛОПЕ КРУЗ

4
“The Pirates of the Caribbean: On Stranger Tides” (2011) киноны эротик хэсэгт Пенелопе Круз өөрийн орлон тоглогчоор дүү Моника Крузийг сонгож тоглуулжээ. Пенелопе Крузтай усны дусал мэт адилхан дүү нь бие галбирын хувьд ч гэсэн төгс сонголт байж чадсан юм.

№6. ОУЭН УИЛСОН / ЛЮК УИЛСОН

5
Ах дүү Уилсон нарын жүжигчид хоёулаа нүцгэн кадр дээрээ орлон тоглогч авсан байдаг гэнэ. Тухайлбал Оуэн Уилсоны хувьд “You, Me and Dupree” (2006) киноныхоо нүцгэн кадрын өгзгөө гаргадаг хэсэгтээ орлон тоглогч авсан байна. “The Virgin Media” – гийн мэдээлснээр бол Оуэн Уилсоныг орлон тоглогч авахуулах шийдвэрийг найруулагч нь гаргасан гэсэн байна. Гэвч үнэндээ тэрбээр өгзгөө хүмүүст харуулахыг хүсээгүй нь лав.

Харин дүү Люк Уилсон нь “My Super Ex – Girlfriend” (2006) кинондоо орлон тоглогч авсан байдаг ажээ. Учир нь тэрбээр өөрийнхөө биеийг тийм ч бадриун гэж бодоогүйгээс гадна өөрийг нь орлох жүжигчнээ ч гэсэн өөрөө сонгосон байдаг гэнэ.

№5. МИЛА КУНИС

6
Романтик комеди жанрын “Friends with Benefits” (2011) кинонд Мила Кунис нүцгэлдэг хэсэгтээ орлон тоглогч авчээ. Тэрбээр киноны нүцгэлдэг хэсэгт хөхнөөсөө эхлээд биеийнхээ зарим нэг хэсгийг л харуулсан болохоос бүхэлдээ бол “БИ” биш байсан гэжээ. Ингээд орлон тоглогч нь түүний өгзөг гардаг хэсгийг орлосон байх ажээ.

№4. МЕРИЛ СТРИП

7
“Death Becomes Her” (1992) киноныхоо үеэр нэрт жүжигчин Мерил Стрип нүцгэн кадрынхаа хэсэгт орлон тоглогч авчээ. Орлон тоглогч жүжигчин нь Кэтрин Белл байсан ба тэрбээр телевизийн “JAG” (1997 – 2005) цувралд тоглосноороо олонд танигдсан уран бүтээлч юм. Мерил Стрипийн орлон тоглогчоор ажилласан нь түүний жүжигчний карьераа эхлүүлсэн анхны кинонуудын нэг байжээ.

№3. ЖУЛИЯ РОБЕРТС

8
Жүжигчин Жулия Робертсыг биеэ үнэлэгчийн дүрд хувирсан “The Pretty Woman” (1990) киногоор нь андахгүй. Тэгвэл тэрбээр киноны эротик хэсэгт нүцгэлэх нь тийм ч тааламжтай байгаагүй гэдгээ хэлсэн байдаг. Киноны постер зургийг сайтар анзаарвал Жулия Робертсын толгойн хэсэг нь л өөрийнх нь болохоос зурагт хуудсандаа орлон тоглогчийн биеийг ашигласан байдаг.

№2. КЕВИН КОСТНЕР

9
1991 онд үзэгчдийн хүртээл болж байсан “Robin Hood: Prince of Thieves” киноны гол дүрд нэрт жүжигчин Кевин Костнер, Морган Фримен нар тоглосон билээ. Кинонд Кевин Костнерийн нүцгэн сэлдэг хэсэгт тэрбээр орлон тоглогч авчээ. Хүрхрээтэй хэсэгт чухам яагаад түүнийг өөрөөр нь тоглуулаагүй нь хараахан тодорхойгүй үлдсэн ч тэрбээр “Dances with Wolves” (1990) кинондоо бол жинхнээсээ нүцгэлдэг юм байна.

№1. АНЖЕЛИНА ЖОЛИ

10
Түүний дэлгэцийн аливаа бүтээл дээрээ нүцгэлдэг хэсэг нь жинхэнээсээ мэт үнэхээр сэтгэл хөдөлгөм байдаг нь юутай гайхалтай вэ? Тэрбээр “Wanted” (2008) киноныхоо үеэр орлон тоглогч авсан бөгөөд эротик кадрынх нь хэсгийг бүтээсэн орлон тоглогч нь Анжелина Жолигийн өгзөг гардаг хэсэгт нь тоглосон юм байна. Магад Анжелина Жоли дүрс бичлэгийн дуранд өгзгөө буулгах тийм ч дуртай биш болов уу.

Энэ мэтчилэн кино ертөнцийн мэдээ мэдээллийн www.imdb.com вебсайтад тэмдэглэснээр жүжигчин Гвинет Пэлтроу, Линдси Лохан, Сэмюэл Жексон, Николь Кидман, Кейт Бекинсэйл нарын 50 орчим жүжигчид тоглосон киноныхоо аль нэг нүцгэлдэг хэсэгтээ нэг биш удаа орлон тоглогч авсан байдаг юм байна.

SOURCE: PlaySkull.mN

1 Comment

  1. GegeenCom says:

    Oo carai n bish busad n tasartsan bvl zuvhun ugzugnii model hurtel hiij bolohnee lol

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.