Хэрвээ зовлон байгаа бол жаргал байж л таараа

happy-family

Сайн байцгаана уу. Энэ захидалыг унших өглөө , өдөр, орой болон шөнийн мэнд. Миний бие уг сайтын байнгын уншигч. Бидэнд бидний гэр бүлийн амьдралд ухаарал, хүмүүжил, сургамж хайрлаж байдаг сайтын хамт олондоо талархал илэрхийлье. Эхнэр бид 2 2-уулаа энэ сайтыг байнга уншиж бичсэн захиануудын талаар сэтгэгдэлээ хуваалцаж, алдаа сургамж, хэрхэх нь зөв буруу талаар байнга ярилцаж, бидний зовлон хүмүүсийн зовлонтой харьцуулахад юу ч биш гэж хүлээж авдаг.

Сайтыг уншихнээ их л хар бараан зүйл бичих нь их харагдах юм. Мундаг биш ч өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун хүний амьдрал ямар байгааг хуваалцах гэсэн юм. Миний бие эхнэр 2 хүүхдийн хамт ээжтэйгээ дутагдах юмгүй сайхан л амьдарч 8 жилийг үджээ. Ихэнх хүмүүс 0-ээс эхэлдэг бол бид 2 хасах 1-ээс эхэлсэн. Миний эцэг намайг бага байхад л элдэв хүүхнүүдтэй орооцолдож, эхийг минь зовоож олон ч шөнө нулимстай нь үлдээгээд явдаг байсан. Мөн тэр хүний бусдад тарьсан өр гэж тухайн үед дааж давашгүй санагдаж байж билээ. Бие жижиг ч тэрэг түрээд, ундаа зараад явдаг байсан үе минь одоо ч нүдэнд минь харагддаг. 5-р ангиасаа эхэлж ажил хийж өөрийнхөө бүхнийг бэлддэг болсон. Халаасны мөнгө, хичээлийн хэрэгсэл, сургалтын төлбөр гээд л бүгдийг зохицуулж, хүний арга эвийг олж, урдуур хойгуур нь гүйж байж эрийн цээнд хүрсэн дээ. Тэр үеэс эхэлж өөрийгөө гэр бүлийн амьдралд бэлдэн, өөрийн давуу тал болон дутагдалтай талуудаа тодорхойлж ямар эхнэртэй болвол амьдрал минь дээшлэх талаар бодож эхэлсэн. Мэдээж нас залуу хүн наагуур цаагуур хүүхнүүд зөндөө л байсан. Гэвч тэд дундаас нэгтэй нь ч суух бодол байгаагүй.

Гэтэл нэг л өдөр нэг хүүхэнтэй танилцаж тэр хүн яг л миний бодож төсөөлдөг, шаардлагыг маань хангаж чадахаар хүн шиг санагдаж, араас нь мөн ч удаан гүйж байж өөрийн болгосон доо. Анх харахад тэр минь ихэмсэг, боломжын амьдралтай, намайг нэг нүдээрээ ч харахааргүй тийм санагдаж билээ. Танилцаад дотносоод, үзэл бодол, туулсан амьдралыг нь мэдэхэд, тэр минь эцэг нь хаяад явсан эх нь өнгөрсөн, орох оронгүй байрны подваль түрээлэдэг байж билээ. Түүнийг нь мэдмэгцээ энэ хүн л миний жаргаах хүн гэж бодон, тэр хүнд хэзээ ч өнгөрсөн амьдралыг нь амсуулахгүй гэж шийдсэн. Эхийгээ жаргаах талаар боддог байсан ч тэр хүнийг илүүд үзсэн, муухай байгаа биз хэхэ. Тухайн үед би эцгийн өрөнд дарагдаж, 4 ханатай навсгар гэрт ээжтэйгээ амьдардаг байсан. Анх түүнийгээ гэртээ дагуулж ирэхдээ их л ичиж байж билээ. Гэтэл тэр маань огтхон ч голсон шинжгүй ээжтэй минь найз болж, гэрийн бүх ажлыг ээжтэй минь хийлцэж, яваандаа би хүргэн нь болсон юм шиг байдаг байлаа.

Хэдийгээр хөрөнгө багатай ч аз жаргалыг мэдэрч буй хүн ихийг хийж бүтээх урам авч, шаргуу хөдөлмөрлөдөг юм билээ. Тухан үед оюутан байсан ч хийчээлээ хийж тэтгэлэг авч 4 жил үнэгүй суран, хажуугаар нь ажил хийж анхны хүүхдээ өлгийдөн авч билээ. Тэр мөч үнэхээр гайхалтай. Яг л намайг дуурайсан жижигхээн залуу. Одоо бүр хийж байгаа үйлдэл хэлж ярьж байгаа нь яг л би. Тийм болохоор үр хүүхдэдээ анхаарал тавьж, миний хийж буй үйлдэл бүрийг дуурайх учир улам л бодолтой байж, бүхнийг зааж өгдөг. Ингээд сургууль төгслөө. Хүү маань 2 настай. Шинэхэн төгссөн хүнийг хичнээн ярилцлаганд тэнцэн, нэгэн зэрэг 2 ажлын байрны шалгалт өгөөд олон жил ажилласан хүмүүсээс илүү оноо авч гарч ирсэн ч ажилд авдаггүй юм билээ. Гэлээ гээд бууж өгөөгүй ээ. Оюутан байхад тэтгэлэг зарласан компанидаа урилгаар орж ажиллаа. Цалин гэж авах юм байхгүй. Нэг л том компанийн ажилтан үнэндээ гэр бүлээ арай гэж амь зуулгаж байв. Мөнгө хүрэлцэхгүй учир оройн цагаар бармен, шөнийн цагаар буудлын ресепшн хийдэг байлаа.

Ингэж явсаар өрөө дуусгаж. Хашаандаа жижиг ч гэсэн байшин барьлаа. Багадаа мөрөөддөг байсан байшинтай боллоо. Навсгар гэрээсээ болж хүүхдүүдэд их л шоолуулдаг байж билээ. Ингээд байшинтай болоход 2 дахь хүүхэд буюу охин маань ирлээ. Тэр минь миний сахиусан тэнгэр. Дөнгөж төрөхөд нь л ийм хөөрхөн охиныг яаж нөхөрт гаргаж, явуулна даа гэдэг бодол орж ирж билээ. Ингээд бодохоор эхнэрээ улам хайрлахгүй бол аав нь надаас харамласан л байж таараа гэж санагдаж билээ. Хүн нэмэгдэхээр хүнс гэж, надад бас нэг томоохон копанид ажиллах санал ирдэг юм байна. Цалин ч гэж аятайхан ажил нь хариуцлага өндөртэй гэж жигтэйхэн. Олдож буй алтан боломжыг алдахгүйн тулд уухайн тас орлоо. Өмнө нь гар дээрээ барьж үзээгүй мөнгөө цалин болгож авдаг юм байна. Төгсөнгүүтээ давхар ажил хийж байж эхнэрээ сургуулийг нь төгсгөсөн болохоор эхнэртээ орон тоо гарахыг хүлээж байгаад танил тал гуйлга хийн барин эхнэрээ оруулсан юм. Хэдий ядарсан ч гуйлга гуйж үзээгүй хүнд эвгүй л санагддаг юм билээ. Нялх охиноо хэдхэн сартай байхад минь ээж нь аргагүйн эрхэнд ажилд орсон доо.

Ингээд л хань бид 2 хамтдаа зорилго тавьж, хамтдаа зүтгэж, амьдралын төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө гэж зүтэгсний хүчээр эхнийхээ байртай боллоо. Ээж минь бөөн баяр, учир нь бид 2-г ажил гэж зүтгэж байх хооронд ээж минь л хүүхдүүдийг маань харж ханддаг байсан болохоор гэрийн ажил их, гал түлэх, ус авах гээд бүгдийг хийдэг байсан хүн одоо санаа амар гэртээ сууж ач нараа албанд нь зөөн, хамтдаа дуулж бүжилэж суух нь ээжид минь хамгаас эрхэм жаргал билээ. Хэдий цаг зав муутай ч долоо хоногтоо нэг бүтэн өдрийг эхнэр хүүхдүүддээ зарцуулж ямар ч ажил байсан хойш тавин эцгийнхээ үүргийг биелүүлдэг шүү. Ингэж зүтгэхэд минь байнга хажууд минь байж урмаар тэтгэн, зөв шийдвэр гаргахад минь дэмжиж, буруу зүйл хийхэд минь зэмлэдэг ханьдаа 2 хүүхдүүдээсээ илүү хайртай хэхэ. Жаахан онгирсон өнгө аястай бичсэн бол уучлаарай. Гэхдээ хүн өөрөө чадсан бүтээсэн зүйлээрээ бахархах нь буруу биш байх.

Ингээд эцэст нь хэлэхэд, өнөөгийн залуус, эхнэр нөхрүүд нэгдсэн зорилготой байж түүнийхээ төлөө алхам алхамаар зүтгэж, нээлттэй харилцаж чадаагүйн улмаас ар өврөөр тавьж, илүү дутуу юм бодоод, бэлэн зүйл дээр боссон амьдрал зав чөлөөтэй байх боломж олгон энд тэндхийн хүн харж зуурдын жаргалыг илүүд үзэхэд хүргээд байх шиг харагдаж байна. Мөн хүний ямар ханьтай учир ч, ямар хүнтэй харилцах нь ёстой л дугуй дугуйгаа олдог гэгчээр болдог учир биеээ мэдэж, сэтгэлээ барьж, хэтийн зорилгоо тодорхойлж явбал гэр бүл чинь үнэхээр сайхан босдог юм шүү. Би азтай хүн, эхнэр минь миний амьдралд тохиосон хамгийн том аз учир, би түүнийгээ хоромхон зуурын жаргал, биеийн цэнгэлээс болж зовоохыг хүсэхгүй, эрхгүй тул түүнийгээ насан туршдаа хайрлана гэж хатуу шийдсэн. Эр хүн хэлсэндээ хүрдэг байж, эм хүн нь эр хүнийгээ дэмжиж тэтгэж урам хайрлаж, хүндэлж явахад та бидэнд тулгардаг Гэр бүлийн асуудал аяндаа алга болдог юм шүү.

Дашрамд хэлэхэд миний бие 27 насыг зооглож яваа, шашинд сүсэггүй, улс төрд сүжиггүй хүүхдээрээ хүн. Амьдрал баялаг, ахиад өчнөөн зовлон жаргал байгаа. Ингэж эрт дүгнэх буруу гэж байгаа хүмүүст “Миний босгосон амьдрал наддаа л сайхан, мөн хийж бүтээсэн зүйлээ хэнээр ч заалгахгүй өөрөө удирдаад аваад явчихна. Зөвхөн өөрөөрөө сэтгэхгүй бусад хүмүүсийг хүндэлж тэднээс суралц” гэж бахдам хэлье даа. Баярлалаа аз жаргал хүсье, та нар бүтээж чаднаа 🙂

28 Comments

  1. Setgel says:

    Tiimee. Amidral iim l saihan daa. Ger buliin az jargal ur huuhed bdag yum shuu. Yadaj 4 huuhedtei bolooroi. Hun zayawal Huns gedeg dee. Ur huuhduud mini oorsdoo hooltoigoo irdeg humuus. Tedniig terend ni hurgeed ogchihod l bno do. 
    Amjilt husie zaluusaa.

  2. z says:

    Mundag zaluu bnaa. Chinii zaxianaas mash ix zuiliig oilgoloo bayrlalaa. Tanai sxan ger bvld az jargal xvsey.

  3. Anar says:

    sa zalu bn manaix ch bas 1 jijig gert bdag blaa 3 xvvxed maan ch torson xarin odoo 2 dawxar sa baishintai bson noxor maan l …..

  4. jmk says:

    uneheer saihan amidrald urgelj muu zuil tohiolddoggui gegeeleg zuil haranhuigaasaa iluu tohiolddog gedgiig batlaj bna amjilt

  5. Далила says:

    уярмаар хөөрхөн санагдлаа. ялангуяа эхнэр нь ээжтэй нь дотносоод өөрөө хүргэн ч юм шиг болчихдог, охиноо яаж хүнд өгч явуулна даа гэж дөнгөж төрөхөд нь бодсон гэхээр бүр хайр хүрчихлээ. танай гэр бүлд урт удаан сайн сайхан амьдралыг хүсэн ерөөе. эрүүл энх, элбэг хангалуун сайхан амьдраарай. дор хаяж 4 хүүхэдтэй болоорой. 

  6. zaluka says:

    bi ch chamshig ehneree hairladag hvvhdvvddee dendvv hairati….gehdee sexiin tal deer bol haya neg garch yanhan gehvvdee huschdag tal bishvvvv hahaha….tegj bjil erch hvh orood bgaamdaaa hahaha

  7. tuya says:

    Ямар мундаг юм бэ зовлон үзсэн хүн Жаргадаг гэж үнэн гэхдээ ухаантай тэвчээртэй мундаг я тань шиг хүн амьдрал тань аз жаргал эрүүл энх юу санасан 9 цагаан хүсэл чинь биелэх болтугай гэж хүсэн ерөөе

  8. emzeg delbeechke says:

    2uulaa chyatsuu ym bn. Bi ch gsn -2oos amidarlaa ehelseen , gehdee gantsaaraa ene bvh amidarlaa bosgoson. Ugsuj yvaad nuhurteiguu taniltssan. Odoo bid 2saihan amidardag. Hamtdaa niit 4jil boljee. Ger bvl min yamar saihan haluun dulaan uur amisgaltai gej sanana. Hvn hicheevel bolohgvi ym baihgvi l ym bilee. Bi zarimdaa uuriiguu ene hvrtel yvsan geheer gaihdag bas uuruuruu baharhdag. 

  9. tsets says:

    Saihan zuil unshlaaa bayrlalaa

  10. borhuu says:

    udahgui salahiin hoorond yun ch ih hoortsiim be.

  11. tsas says:

    ene zahidliig unshij suuhad uneheer l saihan sanagdlaa

  12. Bi neg iim nohortoi bol says:

    BI neg iim nohortoi bol bidnii amidral asar huchirheg baina. Manai nohor gej nadaar tejeelgeed gert suugaad baidag hachin hun bii. Bi gadaa er gert em bolood odoo suuldee bur energegui bolood amidral deeshlehgui baihad manai nohor shuu yum tend amidral deeshlehgui baina geed gomdol meduuleed hevtej baina. Ooroo yuc hiihgui odorjin interneteer toglochihoor ingej helehiig bodohod mon ch teneg hun baigaa biz. Hoogood yavj ogohgui huuhedtei bolohoor. Ingeed dundaj amidralaas deesh garahgui baina. Ene hun hezee neg uhej dald ordog yum boloo. Tegehgui bol yorosoo salj ogohgui yum aa. Yah ve.

  13. emegtei says:

    Amjilt zaluu mini naad nasalsan nasaa dahin 2 nugalj naslana shuu amidrald nugaralguo ganhalgui ahij saihan huuhduudtei az jargaltai eejiigee bayarluulj yavaarai. Sain saihan gerel gegeetei zuil unshsan saihan udur bailaa.

  14. Ганаа says:

    Танай гэр бүлд энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье. Санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэж муу муухай юм чамаас болон гэр бүлээс нь хол байг.

  15. Green says:

    Хийсэн бүтээсэн юмтай байна гэдэг үнэхээр сайхаан. Бахархах нь зүйн хэрэг шүү. Эхнэрээ болоод өөрийгөө бас үр хүүхдээ улам өнгөлөг сайхан авч явж, сайхан явж байгаагийн хирээр өгөөмөр сэтгэлтэй, уужуу ухаантай амьдраарай. Ээжийгээ сайн асраарай. Аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

  16. Unshigch says:

    Mundag yum aa, amjilt husie

  17. uugii says:

    Ger bvld n hamgiin sain saihniig hvsie.

  18. baby says:

    Goe goe aż jargal husie

  19. babe says:

    Ymar goyiin bee bvvr ataarhchlaaa

  20. bogi says:

    Ene gegeen com gej hereg algaa bichij bga ntr ni 

  21. from USA says:

    AZ JARGAL BIG LIKE. iim saihan uhaantai humuustei yarih yum algaaa.

  22. Uka says:

    saihn ulger bolmoor yum bichijee.

  23. Nono says:

    гоё эерэг энергитэй хосууд байнаа. ийм бодолтой эрмэлзлэлтэй улам л жаргалтай сайхан амьдарнаа. хүний хамгийн нандин хайрлаж явах ёстой зүйл чинь гэр бүл, эцэг эх, үр хүүхдүүд шүү дээ. хүн болгон ийм байвал. аз жаргал хүсье

  24. Zulaa says:

    Ene Gegeen com gej dandaa erguu yum bichih yum aa. Chinii naad uls torchid hend hamaatai yum.
     Amidrald bas sain saihan zuils bna. Neg ch gesen saihan niitlel unshlaa.

  25. GegeenCom says:

    Zaluu bn amidraliin zam urt shu. Egch n 29 hurtelee muu muuhai zuil boddoggui meddeggui ireeduigee hamtdaa uudruguur l hardag bsn. Ih mungu uzeed ireheer yaduu bsn nuhur joohon zan n huviraad irsen minii duu hicheej zutgej temcej yavsan cag mochuud chini l hamgiin ih az jargal amidraliin amt shimttei uye n bdyn ble.

    Odoogiin ene ehneree soliod bga tomchuud chinii nasan deer eksteigee bas l sxn temceel yavj bsn bga. Uursduu huseegui ch bai zalijin huuhnuud buudald sogtooj bgad ehner luu chini zalgahaas ugsuuleed hoorondoo zugeer bsn hosiig horlogchin yumnuud albaar hov hutgasaar bgad sevtuuleh metiin yu ch tohioldson nugarshgui hugarshgui bgarai

    Eks YeS Su.Batbold, Huulizuin said Temuujin edriig bol bi zolios bolson ulsuud l gj hardag. Jenco ch yahavdee tseverhen hiij chadaagui surhii ehneree gomdoogood ergej bucahaargui bolgocon uul n gal haluun sxn l hosuud 5 huuhed gargaj ih ch yum buteesen bsn. Gehdee ehnii amidralaa aldaagyi ehnertee hugshirsun ch hairtai bga tomchuud ulger duurail uzuulj hevleliin baatar bolqmda

  26. olon says:

    Saihan ymaa. Humuus ingeed her herendee taarsan hunee olood bie biee golohgui amidarval tegeed bolool yvchihna shdee. Neg ih tom tom ym moroodood shuud l belen bayan huntei suuchihna gesen bodoltoi l humuus ih baih ym. Bayan hun bayan hunteigee suudag ym. Yduu n yduutaigaa. Manai huuhnuud bayan huntei suuh, zaluuchuud n neg l ih miss huuhentei suuna geed bodtson.

  27. Zochin says:

    Bayrlalaa zaluu. 

  28. hndk says:

    mundag yumaa tnai ger bvliinhend hamgiin sain saihniig husey

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.