Явъя аа, чиний ээлж ирлээ гэвэл…

RIP1

…Гэхдээ би үхэхийн тулд төрсөн! Нээрэн дээ, нээрэн гэм. Хэргээ гүйцээх гэж, үйлдээ бэлдэх гэж өнөө та нарын дэргэд байгаа болохоос биш анх төрөхдөө л би үхнэ гэдгээ мэдэж байсан. Байр байдлыг минь зураглах хэрэг гарвал тасалбар халаасандаа хийн, тайван гэгч нь кофе балгаад, сонин гарчиглан хүлээлгийн сандал дээр суугаа галт тэрэгний зорчигч гээд л ойлгочих. Хаашаа явах, юуны тулд хөдлөх гэж буйгаа мэдэхгүйгээр унааны хаалга татах үе бидэнд үнэхээр байдагтай адил гээд л саначих.

Одоохондоо би талийгаач болоход бүх талаараа зохимжгүй байгаа учраас тэр өдрийг, бүрэлдэх мөчөө хүлээж байгаа юм. Тэрний төлөөнөө яг юу хийх ёстойгоо мэдэхгүй л дээ. Тэгэхдээ байж байхад л, чухамдаа амьд байхад л аяндаа болчихно гэж надад хэлсэн. Намайг үхэхэд тохирох өдөр чухам хэзээ гэдгийг мэдчихвэл уг нь таатай л байна. Тэгэхдээ мэдэж болохгүй гэсээн. Магадгүй ТЭР өөрөө шийдэж амжаагүй болохоор таг чиг, дуугүй л байгаа байх. Нэгэнтээ л талийх нь тодорхойгоос хойш хугацаа товлож сүржигнэхийн хэрэг үгүй гэж санаа биз. Би ч үүнд нь хэдийнэ дасч, элдвээр шалгаахаа байсан. Гэхдээ юу гээч, нэг зүйлийг би мэдэхийг хүсдэг юм аа. Надад яг ямар үхэл бэлдсэнийг нь л мэдэхсэн… Бялуунаас надад хэр том зүсэм ирэх нь сонин биш. Харин алимных уу, бяслагных уу гэдэг нь сонирхол татдагтай л адил.

Хэзээнээс л надад их удаан, хорлонтойгоор үхэх таалагдаж ирсэн. Үхлийн амтыг зүсэм зүсмээр таашааж мэдэрвэл он удаан жил хүлээж буйтай минь дүйх болуужин гэж санадаг. Гэнэт машинд дайруулах, тэнэсэн суманд оногдохын төлөөнөө ийм удаан амьдарсан байвал уйтайяа. Нойрны эм боодлоор нь уух, олсонд ороогдох, гүүрнээс үсрэх нь надад нэр хүндгүй санагддаг. Дайны талбарт үхэхийг баатарлаг гэж зарим нь хэлдэг л юм. Олны хоморгонд орж, яг хэн үхсэнийг мэдэх боломжгүй цусан далайн нэг хэсэг болбол бас л тоогүй. Харин тэрний оронд туулайн бөөр модонд хүлүүлчихээд хорхой шавьж надаар хооллож дуусахыг хүлээвэл сайхан аа. Ер нь л миний үхэл хэн нэгэнд хэрэг тусаа өгвөл сайн байна. Хүмүүсийн дунд хууль гээч юм үйлчилдэг болохоор намайг хэн нэгэн алаасай гэж би хүсэхгүй ээ. Үхлээрээ би хэн нэгний өмнө, эсвэл хэн нэгэн миний өмнө өртэй үлдэхийг зөвшөөрөхгүй. Үйлэнд минь хүргэснийхээ төлөө харин ч шагнагдах ёстой нэгэн, шоронд хатаж, амьдын тамд унавал уйтай. Тиймээс би үхлээ бусдаас ангид үйлдэгдээсэй гэж хүсч байна.

Үхэгсдийг үдэх тогтсон дэг жаяг хэзээнээс л миний уцаарыг хөдөлгөж ирсэн. Араас хэн нэг нь уйлаад, хүний хайлан шахуу байсан гэж хэлээд л, ямар алба биш дээ. Намайг, миний амьдралын жирийн л өдрүүдийн адил, дуурсах юм юу ч үгүйгээр явуулбал сайн байна. Намайг энд ирэхийг хэн ч мэдэхгүй байсантай адил, ийм хүн байгаагүй юм шиг л мартчих. Харин насан туршид минь зовлого болж, надад үнэнч зүтгэсэн бие цогцост минь хүндэтгэл үзүүлж, булшинд хийхийг би зөвшөөрнө. Дээр нь миний үзэж туулсан цаг хугацааг бичээрэй. Бие цогцос минь ямар их үйлийн ард гарсныг булшин дээрх саргар хэдэн тоо гэрчилж байг. Буцаад тэр газартаа уусаад, өвс болж ургахыг нь бодож нүцгэн хэвтүүлээрэй. Надад анх тэгж л оногдсон юм хойно, тэр хэвээр хүлээлгэж өгөх нь ёс төгөлдөр байх болно.

Энэ бүхэн гэхдээ надад намар ирвэл сайхан аа. Намайг үдэхийн төлөөнөө модод навчсаа алгуурхнаар, гунигтай гэгч нь гөвж, зунжин хөгжилтэйгөөр мишээж уйдсан нар сүүлчийн амьсгалаа авч буй мэт туниа муутай илчээрээ хацар нүүр төөнөж, тэгэхэд нь хүмүүс юуны ч тухай юм бодож толгой бөхийн алхсан тийм зураглал дунд алга болмоор. Бүх дэлхий надтай салах ёс хийж буй мэт намрын нэг өдөр л явмаар. Даанч би ийм тансаг үхэлд ногдох хувьтайсан бил үү, яагаа бол. Үлдсэн насандаа үйл хийх хэрэгтэй гэвэл, чухам энэ зэргийн хүндлэл хүртэхийн төлөө л амьсгалахсан.

Тэгж гэмээнэ, “Явъя аа, чиний ээлж ирлээ” гэх хэн нэгэн хайнгуут хэлэхийг сонсоод, мөрөөрөө би талийж одно. Тэгвэл л би та нараас юу ч хүсэхгүй. Бүр намайг дурсаач гэж ч гуйхгүй тийм бардам байж, намайг авахаар ирсэн намрын гараас атгана.

17 Comments

  1. Itgegch says:

    Naidvargui, amidraliin huselgui bolson humuusee ta nar bugd Esus Hrist ruu udur bur zalbirch dotroo bga buhnee uudal. Esusiig zalbirlaaraa Ezneeree mun Avragchaaraa huleen avch, uursdiin gem nugliig uuchilj urshuuj uguuch gej gui. Ta nar ingeed uhvel goe gazar ruu ochihgui shu. Uneheer hamgaas aimshigtai, zovlon tarchlaltai gazar buyu tam ruu oroh blhor bitgii uh. Harin uldsen buh amidralaa Esust zoriul, orond ni Esus tanid dutagdsan hair ba naidvariig ugnu. Uneheer unen shu. Udur bur uvdug sugduud Esus ruu zalbiraarai, busad buh shashinuudiig Burhantai terseldsen satan gd muu eriin suns uusgesen yum.  (Etseg, Huu, Ariun Suns l unen yum) Ezen Esus ta nart mni amidraliin itgel naidvar, hair, az jargaliig uguh boltugai. Amen

  2. mdghvi says:

    Galzuu hvnii uduriin temdeglel vhmeer bwal vhej l bhgvi yu kkk soliot hog we

  3. TOM AX says:

    tald n xvrgelgv haylaa.teneg ym boddin be. sorog energy gee xvmvvst bvv taraa

  4. kik says:

    uuniig Gerlee gegch bichsen uu.

  5. kuuked@yahoo says:

    Teneguudee. Ene chin zohiol bichij surah gej bgaa huuhdiin bichver bna. Uguullegiin sn zohiolch bolohoor shaggui bichij.

  6. Zahidliin Ezen says:

    Nad shig l ym ymar Hvn bichsen boldoo hamtdaa vheh ymsan 

  7. cvb says:

    ene talaar meddeggui hen baidag yum ooriigoo uhaantai gej bodoo yu. iim yum bichij baigaa bol medrel yum bna. 

    amnii bilgees ashtiin… yu gedeg bilee. zugeer neg helsen ug bsih shuu..

  8. 1234 says:

    сэтгэцийн өвчин, номын цагаан солио. үхмээр байгаа бол донор болж үхээрэй. нүдний болороо нэг хүн, зүрхээ нэг хүнд, элэгээ нэг хүнд, чөмөгөө нэг хүнд гээд гэрээслээд захиад үхээрэй.

  9. .. says:

    durtai bga bol yheech dee

  10. , . says:

    Bvh ed erhtene amidrah huseltei hvnd handivlaad vhehgvie yu chinii helseneer ihed ner hvndte uhel

  11. Заяа says:

    Ямар тэнэг юм уншчваа, хүний амьдралын жам ч гэлээ үхэж бгаа нэг нь амьдралд хоргодож бхад өөрөө харин тэнэг л бнадаа, тэгж л үхмээр бгаан бол олон хүмүүст донор болж туслаад эрлэгрүүгэ яв

  12. erdene says:

    zarimdaa iim bodol turdug shuu.sonirholtoi saihan bichsen bna.nas yavaad ireheer iluu l bodogddog.zarimdaa uhliin tyhai yanz bureer l tosoologdono hun amitniig uilj unjuulj baigaagaar tosoologdodgui.ger buldee cimeeguihen daruuhan unguruhiig iluud uznee. ym maani bodni hum. har baraan um bichchihlee. odoo ch amidral maani bytsalj bna doo

  13. No name says:

    Yasan sonin hun be? Ooroo haana orj ireed yu yariad bnaa. Adminaa iimerhuu um niitlehgyi bvl yasin

  14. GegeenCom says:

    Yunii tuhai site bilee nuguu aimshig muu yor gsn site ruga hiih gj bgad anduurchaa yu da

  15. t says:

    Uhdegguin bna lee. Uhehiin umnuh uwdultiin medremjee tusuul. Tegj amarhan untah shig uhdeggui uym. Aimshigtai ih uwdunu. Deer n chinii amidrald horogdoh setgel turnu. ter ued yah we. Chi songoltoo hiisen bna

  16. minjee says:

    Uhel bol amidraliin 1 l heseg.bid odor bur hool iddegtei adil bidentei urgelj hamt baidag.gaihuulaad ch aigaad ch baih yum bishee

  17. Quiz says:

    Muu yortoi mangar hulgaich ve. Tegeed yag yaaj uheh geed baigaa erguu ve. Hund aluulahgui gejiin daind yavj uhehgui gehiin amia horlohgui gehiin. Yavj choniin hool bolvol horvoo delhiid tus demee uguud uheech tegeed. Chamaig idsen chono ur huuhdee tejeene. Gargasan yalgadasiig ni ut horhoi idne. Ut horhoig ni aalz shuvuu idne. Ternees garsan yalgadas ni uvs urgamald bordoo bolno. Chi jinhene mal baina

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.