Өмнөд Америкт байдаг бэлгэвчний экологийн цэвэр үйлдвэр

Ãîòîâ ê âûõîäó íà ðàáîòó.

Бэлгэвчийг нэгэн үед малын өлөн гэдсээр хийдэг байснаа болиод химийн аргаар гарган авсан резин, нийлэг эдээр хийх болсон. Гэвч цэвэр байгалийн бүтээгдэхүүнээр, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр бэлгэвч үйлдвэрлэдэг цорын ганц газар Дэлхий дээр үлджээ.

Тэр нь Өмнөд Америкт, Амазон мөрний дагуух мөнх ногоон ширэнгэн ойд байдаг. Энэ үйлдвэр нь каучукийн модноос цуглуулсан шүүсийг гар аргаар цуглуулж, түүнээ боловсруулан бэлгэвч үйлдвэрлэдэг.

Ямар нэг химийн хольцгүй цэвэр байгалийн каучукаар хийдэг гэдгээрээ маш онцлог.

Бэлгэвчийн үйлдвэр нь Бразилийн засгийн газрын захиалгаар иргэдэд үнэгүй тараадаг бэлгэвч үйлдвэрлэдэг.

Олсон ашгийнхаа тодорхой хувийг мөнх ногоон ширэнгэн ойг хамгаалах, сэргээхэд зориулан хандивладаг.

Энэ үйлдвэрт Бразильд иргэддээ үнэгүй тараадаг олон зуун сая бэлгэвчний 25 хувийг үйлдвэрлэж байдаг.

1 Comment

  1. jiriin l hvn says:

    Delhii deerh hamgiin buyant ajliig hiideg hvmvvs bndaa..olonch byatshan vrsiin amiig awarch bgaa bhdaa kkk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.