Өнөөдөр хайртай түүний минь төрсөн өдөр

640x392_3984_177086

Сайн байна уу энэ сайт руу орж хүмүүсийн захидлыг уншиж нэгийг бодож хоёрыг тунгаадаг заримд нь зөвлөгөө өгч заримыг нь үзэн яддаг тэр хүмүүсд оройн мэнд. Яг одоо би гэдэг хүн хамгаас хайртай гэр бүл болох хань ижил үр хүүхдүүсээ салаад хагас жилийг ардаа үдэж байна. Би хайртай түүнтэйгээ төгсөх курсын оюутан байхдаа танилцаж өнөөдрийг хүртэл багагүй хугацааг өнгөрүүлжээ.

Анх түүнтэйгээ гэгээн хайрын өдрөөр танилцаж байсандаа их олзуурхаж байсан санагдана. Тэр минь даруухан нүдэнд дулаахан хөөрхөн инээмсэглэдэг надад охиндоо ямар их хайртай, хайр халамж гэрийн эзэгтэй хүний үүргийг ажил төрөлтэйгээ гайхалтай зохицуулж чаддаг яг л үлгэрт гардаг шиг тийм бүсгүй байлаа. Би ч түүгээрээ их бахархдаг амьдралаас олж авах хамгийн үнэтэй зүйлээ олсон мэт аз жаргалтай сайхан амьдарч ирсэн.

Бидний амьдралын түүх багаас эхэлсэн. Тэрний минь гэр бүл болон манай гэр бүл тийм ч боломжтой айлууд биш болохоор хэдэн жилийг айлын хажуу өрөө нийтийн байр түрээсийн байр гээд л амьхандаа шат шатаар ахиж байсан. Намайг их сургуулиа төгсдөг жил тэр минь 1-р курсээ төгсөж, хамгийн анх гэрийнхнээсээ эмээтэйгээ танилцуулж эмээ маань миний 2 хүү ивээл жилтэй юм байна яг л тохирсон сайхан хосууд гээд их баярлаж билээ. Би ах эгч эмээ өвөө дүүтэйгээ олуулаа амьдардаг тэр минь оюутны дотуур байранд байдаг байсан. Түүнийгээ дотуур байрнаас нь гаргаад гэртээ авчирч жил гаран амьдралаа. Жил гаран болсны дараа надад чи удахгүй аав болох нь ээ би жирэмсэн болсон гэдэг мэдээг сонсоод аймар баярлаад түүнийгээ тэврээд та 2-хоо төлөө бүхнээ зориулж амьдрана гэж хэлж байснаа тод санажийна.

Удалгүй тэр минь надад охиныг минь гаргаж өгөх гээд эмнэлэгт хэвтлээ тэгсэн төрөх хугацаа нь өнгөрөөд баавгайн савар эд нар гээд эм дом гэж байгаад хөөрхөн үрийг минь төрүүлж өгсөн. 3,950 кг охинтой боллоо гэж хэлэхэд нулимс өөрийн эрхгүй гараад хэсэг баахан уйлсан ингээд аав боллоо гэж өөртөө хэлж байлаа. Би сургуулиа сайн төгсөж нэг байгууллагад урилгаар ороод ажил төрлөө сайн хийж хамт олондоо нэр хүндтэй болж жил болсны дараа арай дээгүүр албан тушаалтай болж цалин ч арай илүүг авдаг болсон. Ганц асуудал нь хүүхэд харах хүнгүй хэцүү байсан эхнэр маань яг өвлийн амралтаар төрсөн болохоор хичээл нь орох болоход шууд хичээлдээ явж эхлээд онц сурдаг байсан болохоор тэтгэлгээр суралцдаг хичээлээсээ чөлөө авалгүй охиноо том болгочихвол амар байх гээд бид 2 ярилцаад охиноо 3 сартай болонгуут нь хадмуудад өгье ойрхон болохоор ирж очин байя гээд охиноо хадам ээж дээрээ аваачиж өгсөн.

Учир нь чөлөө эд нар авчуул хичээлээсээ хоцрогдоод тэтгэлэг өгдөг компанидаа ажилд орж чадахаа байчихна хайр нь яаж ийж байгаад чөлөө авалгүй сургуулиа төгсчихвөл чи бид 2 амьдралд хэрэгтэй гэд нилээн ярилцсаны эцэст шийдсэн хэрэг л дээ. За ингээд л амьдрал минь өмнөхөө илүү жаргалтай өнгөрч эхэлсэн. Би гэдэг хүн өглөө гараал орой орж ирдэг заримдаа амралтын өдрөөр ажилладаг. Тэр минь сурахынхаа хажуугаар бас ажил хийдэг. Ингэж явсаар 4 жил би өөрийнхөө хүчин чармайлтаар компанидаа ажилласны хүчинд байртай болох боломжтой болсон юм. Тэр үед бас тэр минь MCS-д ороод ажиллаж байсан дажгүй месттэй ажил. Удалгүй бид 2 охиноо хажуудаа аваад халуун ам бүлээрээ амьдрах болсон. Тиймээ сайхан л байсан өөрсдийнхөө босгосон амьдралыг хараад хэнээс ч дутахааргүй амьдарч байлаа.

Мэдээж 2 талын гэр бүлийнхэн маань бид 2 чадах ядахаараа туслаж дэмжиж байсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа би амьдралаа бага багаар нурааж буй алхамаа хийж эхэлсэн гэж хэлж болно. Ажил тараад гэрлүүгээ гэхээс илүү найз нөхөд ажлынхантайгаа гадуур дотуур их гарах болж заримдаа гэртээ хонолгүй гадуур хонож нөгөө жаргалдаа ташуурна гэдэг нь болж эхэлсэн юм. Анхандаа эхнэр маань юм хэлэлгүй дуугай явдаг байж байгаад нэг өдөр гэртээ халамцуу ороход надад үг хэлж ухааруулах гэж хичээлээ. Харин би гэдэг жаргал даахгүй зовлон гэдэг хүн өөдөөс нь уурлаж ундууцаж байгаад л хийсэн хоолыг нь идчэхээд унтаад өгнө. Маргааш нь ажилдаа явна энэ мэтчилэн явсаар нэг өдөр гэхэд бид 2 нэгнээсээ хөндийрч эхэлсэн. Хоорондоо үг дуугарах нь багасч хамтдаа гадуур явахаа бараг больсон.

Охиноо эмээ өвөөгөөр нь авахуулдаг болчихсон бид 2 ажил ихтэй энэ тэр гээд л. Сүүлдээ бид 2 ойртохоо ч больсон байлаа. Би гэдэг тэнэг хүн эхнэрээ огт тоохоо больчихсон ажлынхаа хүүхнүүдтэй зугаацаж тэндээс бараг амьдралынхаа амтыг мэдэрч буй мэт босгосон амьдралаа өөрөө нурааж хайртай түүнийхээ сэтгэл рүү мөс шиг хүйтэн хандаж эцэг шиг эцэг биш болж хувирсан байсан. Харин тэр минь өмнөхөөсөө огт өөр хүн болсон байсан. Аргагүй дээ би ийм байхад тэрэнд минь ямар л сайхан байхав дээ.

Нэг өдөр гэртээ ирэхэд өөрийнхөө гэсэн хамаг юмыг аваад явчихсан ширээн чиний энэ амьдралыг би цаашид тэсэж чадахгүй нь ээ хань минь би ийм амьдралыг хүсээгүй чи одоогийн гаргасан амжилт байр сууриндаа чи хэтэрхий их эрдэж энэ амьдралаа үгүй хийж миний сэтгэлийг өөрөөсөө холдууллаа гэж бичээд үлдээсэн байсан. Би шууд л утас руу нь залгалаа авдаггүй хадмууд руугаа залгалаа бас авдаггүй. Тэхээр нь шууд хадмындаа очлоо охин минь эхнэр байж байна. Хадмууд ч нэг их юм ярьсангүй. Би эхнэр дээрээ очоод уучлалт гуйлаа юу ч болоогүй юм шиг. Цаашид ийм байхгүй ингэхгүй тэгэхгүй гээд л нэг л их жүжигчин хүн хадмуудаасаа бас гуйлаа. Гэр бүлээ үгүй хийж охиноо өнчрүүлөхийг хүсэхгүй байна гээд л…

Эхнэр минь харин би хэд хоногтоо очихгүй ээ. Чи гэртээ ганцаараа сайн бод. Би хэд хоногоос охиноо аваад очъё гээд. Гэртээ ирээд ямар сонин юм бэ би ямар өдөр болгон ингэж яваад байдаг биш хааяа гарч ороход ер нь яахав дээ гэж өөрийгөө өмөөрч юу ч ойлгоогүй хэвээрээ байсныгаа бодохоор өөрийгөө маш их үзэн ядах юм. Тэгээд ирэх 7 хоногийх нь амралтын өдөр тэр 2 минь ирлээ. Би ч хүлээгээд ороод ирэнгүүт нь 3-уулаа гадуур гаръя гээд нэг өдрийг охинтойгоо 3-уулаа сайхан өнгөрүүллээ. Тэр минь яг л өмнөх шигээ жаргалтай байж чин сэтгэлээсээ инээж байсныг нь одоо бодоход зүрх шимширмээр.

Ингэж байгаад хадмууд хөдөө явах болоод охиноо бид 2 өөрсдөө сургуулиас нь авдаг боллоо. Зарим өдөр хэн хэн рүүгаа утасдаж чи ав би ав… Би ажилтай байна энэ ам зөрөх болсон. Сүүлдээ гэртээ орж ирээд хэрэлддэг болсон охиныхоо хажууд… Тэгээд би уурандаа түүнийгээ алгадчихсан. Тэр минь надад их гомдсон харцаар хараад өөр өрөөнд охиноо аваад орлоо. Би ч тэнд боож үхэх гэж байгаа хүн яасан ч гэж ууралхав дээ яг үнэндээ жаргал даахгүй арчаагүй новш байхгүй юу хүүхдийнхээ ээж хайртай хань, анхны гэсэн бүхнээ надад зориулсан амьдралынхаа ханийг өөрийнхөө мунхагаас болж хэрэлдэж муудалцаж муухай үгээр сэтгэлийг нь гомдоож бүр сүүлдээ гар хүрч…

Маргааш нь тэр минь юу ч болоогүй юм шиг өглөөний цай бэлдэж хувцас хунарыг минь бэлдэж билээ надад миний хайр ойрдоо жаахан бухимдаад байхын ажил нь хэр байна дажгүй юу гээд л. Би жаахан гайхсанаа уучлаарай намайг хайр нь орой охиноо авъя чи одоо охиноо хүргээд өгчих би одоо хуралтай болохоор эрт ажил дээр очих хэрэгтэй байна гээд гараад явсан бас л юу ч ойлгоогүй хэвээрээ. Цаг хугацаа өнгөрөхөд бид улам холдсоор л бараг нэг байранд хамт амьдардаг хажуу өрөөний хүмүүс шиг л болчихсон чи сайн уу би сайн ажил нь сайн уу ийм болчихсон…

Ийм байдалд хэн хүргэсэн мэдээж би. Сүүлдээ би салъя гэж хэлдэг болчихсон чи юмаа аваад яв эсвэл би явъя чи бид 2 таарахгүй юм байна гээд л. Найзуудтайгаа уулзахдаа эхнэр тэгээд ингээд гэж өөрийгөө өмөөрөөд л. Сүүлийн хэдэн жил цэцэг ч өгөөгүй баярт өдрөөр нь дэлгүүр орж тааралдсан юм аа авч өгчөөд явж хөгийн амьтан болон хувирчихсан. Охиноо үнсэж үлгэхээс өөр юм мэддэггүй зугаацаж цэнгэдэг өндөр албан тушаалтай хэн ч биш юу ч биш хүн гэж хэлэхэд хэцүү нэг тийм сүг болоод хувирчихсан хүн болсон байлаа.

Ингэж явсаар нэг л өдөр тэр минь надаас бүр мөсөн явсан тэхэд нь юу гэсэн гэж ашгүй нэг юм чамаас саллаа эргэж буцалгүй хэн хэндээ дараа бололгүй явъя гэж хэлсэндээ өөрийгөө зүхээд зүхээд барахгүй юм. Хайртай 2-гоо явсаны дараа хэсэг хугацаанд юу ч болоогүй юм шиг хааяа охинтойгоо сургууль дээр нь очиж уулздаг, охин минь надаас ээж та 2 яагаад салж байгаан ээж таныг гомдоосон юм уу та ээжийг гомдоосон юм уу тэгсэн бол ээжид хэлээд өгөх үү гээд л миний охин их хэрсүү ухаантай байдагсан. Ээж орой болохоор орондоо ороод уйлаад байдаг ш дээ ааваа. Та 2 салахгүй биздээ гээд л. Одоо яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна та нар намайг үзэн яадаж байгаа байх…

Дараа нь охинтойгоо уулзах гээд ирэхэд хүүхдээ сургуулиас нь авч байгаа гэр бүлийн хүмүүсийг харлаа хүүхдээ хөтлөөд гэр бүлийн аз жаргал үнэ цэнэ юу байдаг гэдгийг надад их мэдрүүлж билээ. Орой ажлаа тараад гэртээ орж ирэхэд охины минь ааваа гээд гүйж ирэх тэр мөч, эхнэрийн минь миний хань ядарсан уу ажил ихтэй байв уу чамайг ирэхийг хүлээгээд хоолоо идэлгүй байж байлаа гэж хэлдэг үг үйлдэл одоо бурханаас гуйгаад ч ирэхгүй нэгэнт бүх зүйл оройтжээ. Хөндий хоосон гэр, ганцаардал. Нөгөө нэг их ажлын хамт олон найз нөхөд зугаа цэнгэл энэ бүгд бол юу ч биш тэд бол амьдралын хэсэгхэн жижиг зүйл.

Амьдралын хамгийн үнэ цэнэтэй аз жаргал бол хоолтой ч бай хоолгүй ч бай мөнгөтэй мөнгөгүй дээ биш хэн хэнийгээ гэсэн сэтгэл зүрх, хайрлах сэтгэл үр хүүхэд гэр бүл юм байдаг юм шүү гэдгийг л хэлэх гэсэн юм. Мэдээж хэрэг түүнийгээ явсаны дараа би гэнэт л бүх зүйлийг ойлгосон юм шиг үргэлж л минийх байх байсан юм шиг бодож санаж дураараа аашмлж явж дээ. Бас өөртөө хэтэрхий их бардаж мундаг амьтан шиг өөрийгөө төсөөлж явж. Тэр минь нэг л шийдсэн бол эргэж буцна гэж байдаггүй тэсвэр хатуужилтай амьдрал үзсэн хүчтэй эмэгтэй. Би түүнтэйгээ буцаж нийлэх гэж бүх төрлөөр оролдсон хичээсэн…

Харин тэр минь юу ч болоогүй юм шиг чи бид 2 нэгэнт бүтэхгүй гэдгийг цаг хугацаа бидэнд хангалттай харуулсан болохоор одоо ингээд бүгдийг дуусгая ахиж битгий ингэж өөртөө дараа удаарай харин 2 дахь амьдрал дээрээ энэ алдаагаа битгий давтаарай гэж хэлж билээ. Цаг хугацааг эргүүлэн бодоход анх түүнтэйгээ юу ч мэдэхгүй хүүхдээрээ шахуу танилцаж хэн хэн маань тарчигхан амьдрал гэдгийг багасаа үзсэн өөрсдийнхөө хүч чармайлт зүтгэлээр энэ амьдралаа босгож зовох үедээ зовж жаргах үедээ жаргаж өдийг ч хүрсэн өнөөдрийн үр дүнгээ харахад дэндүү харамсмаар. Би одоо ч гэсэн юу ч үзээгүй амьдралд суралцсан хэвээрээ л байна.

Өөрийнхөө энэ алдаж оносон амьдралыг бусад гэр бүл залуу хосуудыгаа битгий алдаж оноосой, жаргалдаа хэт битгий ташуураасай, гэр бүл гэдэг зүйлээ ямагт эхэнд тавьж байгаасай гэж хэлэхийг хүссэн юм. Би түүнийгээ хэзээ ч мартаж чадахгүй гэдгийг сайн мэддэг. Хүний амьдралд анхны зүйл шиг үнэтэй юугаар ч солишгүй байдаг гэдгийг дэндүү их ойлгож байна. Бүх сайхан хосуудад аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Өнөөдөр хайртай түүний минь төрсөн өдөр. Түүнийгээ ганцхан удаа тэврээд нэг үнсэх юмсан…

24 Comments

  1. hair baihgui bol ergej irehgui says:

    Hunii saihan ohin ur, uwruusuu unasan uriinhee ehiig yasan ih gomdooson boldoo. Manai nuhur yag l cham shig zan gargasandaa. Bi neg udur shiideed buur yawsan, nadad ergej niileh yamarchhusel baigaagui, uchir n ehner chin chadaltai, es juramtai, hun shig hun uchraas negent amidraldaa tseg tawisnii daraa mash olon chamaas saihan zaluus erguulj bgaa. Bi nuhruusuu salaad amidraliig gantsaaraa tuulah bhdaa gej bodson. Ugui um bnlee sho harin ch minii nud neegdej, bi emegtei hun gedgee mederch, ulam erch huchtei bolj, uuriinhuu zorilgiig shineer todorhoilj odoo uuriinhuu husseneer undurt duulj yawaa. mongold saihan , cool zaluus zunduu bna. jargaltai gazar hun togtdoggui, uwstei gazar mal togtdogguimdaa…

  2. Hulagu says:

    humuus chamaig oilgoogui bna gedgiig unshaad l medej bna

  3. Түшгээ says:

    Залуу дахиж битгий алдаарай, дахиж амьдрал зохиохоороо эмэгтэй хүнийг хайрлаж амьдраарай. Одоо нэгэнт шийдвэр гаргачихсан хөндийрчихсөн сэтгэлийг нийлүүлж чадахгүй, чи ч өөрөө ухаарч амжаагүй, хэсэг хугацааны дараа буцаад л даврана, сагаж эхлэнэ, бүгдийг мартана. Одоо өөрөө ганцаараа хэсэг амьдарч өөртөө дүгнэлт хий, сэтгэхүй, сэтгэлзүй, амьдралынхаа хэмнэлийг өөрчил, чи өөрийгөө эхлээд өөрчил, зөв хүн болж төлөвш, тэгээд дахиж амьдрал зохио, за чамд амжилт хүсье.

  4. smile says:

    Hohi chine. Chi hudlaa gonshigonoj l sursan bh. Odoo ch gesen chi yu ch oulgoogui heveeree. Elii balai amitan

  5. zo says:

    Чи тийм л ухаарсын бол энэ байранд та 2 амьдар би явья даа гэх байсан. Өөрийн тав тухаа бодоод одоо болтол байрандаа байгаа биздээ. Хуулиараа ч чи өгөх ёстой.

    Айхтар ухаажсан харагдахгүй байна. Тэр олон хүүхнийг баргийн эмэгтэй уучлахгүй

  6. Hulagu says:

    shal hudlaa. end bichiheer ehner n olj unshina gej tootsson bgaa

  7. Donuts says:

    Bairaa uguuch ehner hvvheddee novshoo

  8. Er hun says:

    Chi butehgui nohor bna. 

  9. ganbaa says:

    Хожимдсон ухаарал. Гэхдээ эр хүний шинж байнаа. Засарсан янхан заяаны хань гэдэг шиг засрах боломж бас байна шүү. Эхнэртэйгээ эхнээс нь эхлэхийг хичээ. Эхнээс нь шүү.

  10. eegii says:

    zawaan nowsh hichneen huuhentei zugaatsaj arhi uuj shoudaj bsan boldoo? ehner chine uneheer zuw shiidej chi uhaarlaa yu 

  11. Ааш муут says:

    Бvcгvй хvн удаан тэвчиж, бvpмесен явдаг гэж энэ дээ. 

  12. Eregtei says:

    Yostoi uhaantai emegteetei uchirsan baindadaa. Iim emegtei hovorshdee azgui amitan mini

  13. lamtan says:

    urgeljilsen ugiin roman unshla
    Hun jargal daahgui
    Zovlon daadag gj.

  14. emma says:

    odoo yaya gehev chinii l buruu bna shd, bitgii tuundee ahij gai bolooroi, naad ajil shuu umaa hiigeed hiiseed tavj baital 2 dahi ehner chini garch ireh boltugai!

  15. 1 says:

    Oroitson uhaaral

  16. girgana says:

    hohi n. bolomj olgood ochnoon olon udaa sanuulaad asuugaad bhad ter chigeeree yavchihaad. iimerhuu zantai humuus neg salbal tegeed ongoroo. harin salah uil yavtsad heleltseer amjilttai bolbol bodloo oorchilj magad .tiimees hunii ugiig sonsohoos gadna tungaaj bai. 2 dahi 3 dahi amidrald n az husye. zahia chini aihtar unemshiltei bish bna. uhchuhsen yum bolov uu gesen amid bgaa bna.

  17. GegeenCom says:

    Negent hursun setgel ergej irehee ungursun bhaa

  18. Paradox says:

    Unen setgeleesee oilgodon ter 2iigoo erguulj aaar bga bol araas ni yav l daa. Unen setgelee batalj haruulaldaa

  19. Baagii says:

    Хосууддаа захихад хичнээн уурласан хэрэлдсэн гомдсон гомдоосон бай та 2ийн дунд хайр байгаа л бол хэзээ ч гэрээсээ явж бас явуулж болохгүй шүү нэг л гэрээсээ явбал бүх юм дуусаа л гэсэн үг хэзээ ч өмнөх шигээ сайхан уур амьсгал байхгүй болно ганцаараа байгаа хэн нэгэн юу эсийг хийхэв санаатай санаандгүй зөв буруу олон зүйл хийнэ дараа нь харин эргүүлж бололгүйгээр харамсана гэр бүл сална хүүхэд өнчирөнө үлдсэн амьдралдаа сэтгэл дундуур өнгрөөнө дөө

  20. эр хүн бол эхлээд says:

    алдаж байж ухаарсан нь яамай тэгээгүй бол өчнөөн удаан зовоох байж тэр хүнийг. эмэгтэй хүнийг жаахан л хайрладаг халамжилдаг байхад уул нь болдог юм ш дээ эрчүүдээ.

  21. ehner says:

    ehner chn uneheer l uhantai emegtei bol ohinoo onchruulehiig husehgui l bh. Gehdee negent shiidsen hursun setgel ergene gedeg mash hetsuu tsag hugatsaa shaardsan hereg bh daa. Ta hicheegeeg sain gui daa shantralgui guigaad uz dee.Tand hairtai bsan bol ergnee.

  22. Quiz says:

    Odoo ch oroitoogui yum bishuu. Chi magadgui ihriin ordniih baih tiimuu? Hervee tiim bol chamd heleh zuil bainoo. Ugui bol ugui gedgee heleerei

  23. Ганаа says:

    Чи энэ захиагаа хэвлэж аваад хань руугаа явуулчих. Чамайг үнэнээсээ ухаарсныг мэдэрвэл сэтгэл нь эргэж магадгүй ш д. Охинд нь төрсөн эцгээс нь илүү хүн олдохгүй гэдгийг хань чинь сайн мэдэж байгаа. Эргээд элэг бүтэн амьдрах боломж байхад эргэцүүлж бодоод эргэх байх гэж найдаж байна. Чамд болон чиний гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсье.

  24. busgui says:

    uneheer l oilgoson yum bol tal bureer l ehneree erguulj avchirah arga bodooch dee, dundaasaa ur huuhedtei humuus bna zaaval salah hereg bga yumuu? shantralgui ardaas udur shunugui charguuldaad bhad yamar ch hatuu emegtei anhnii nuhur ur huuhdiin etsegeesee holdohgui ergeh bailgui dee, tursen udur ni yum bol end ingeed bichej suuhaar setgeleesee neg beleg beldej avaad ochooch

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.