Асуудал хэнд байгаа вэ?

023

Намайг Ц гэдэг нэг залуутай учраад түүнээс болж олон зүйл үзээд уй олон гашуун дунд амьдарч байгаа өөрийгөө зовоож байгаа тэнэг охин. Одоогийн байдлаар 21-тэй тэр маань нэг насаар ах. Бид хоёр үерхээд удаагүй байгаа бусад хүмүүсийн нүдээр яг нэг нэгэндээ тохирсон нэг нэгнийгээ зөв олсон гэх хосууд. Даанч бид хоёрд маш их шийдэх хэрэгтэй зүйл байдаг юм шиг санагддаг. Би тэр залууд анхных гэдэг бүх зүйлээ зориулсан тэр ч үүнийгээ сайн мэдэж байгаа. Гэвч бид хоёрын үзэл бодол өдрөөс өдөрт таарахгүй байгаа юм шигээ.

Гол нь би тэр залууг анхандаа маш их хүндэлдэг байсан. Надад ямар муухай зүйл хийж байсан ч би тэвчээд л өнгөрөөдөг байсан. Тэр намайг зовоож уйлуулж байхад би за намайг шалгаж байгаа байлгүй арай ч эрэгтэй хүн байж өөрийн хайртай хүнд ийм зүйл хийхгүй байх гэж боддог байсан. Сүүл рүүгээ энэ явдал бүр их тохиолдож байгааг анзаарлаа. Дараа нь найзууд маань ч хэлээд би ч өөрөө анзаараад тэрийг улам их давраахгүй байлгахын тулд би өөрт нь сануулж хэлвээ би чамайг ямар их хүндэлдэг вэ гэхдээ одоо чи хэрээс хэтэрч байгаа биш үү гэж тэгсэн чинь тэр ч бас өөрийнхөө бурууг мэдсэн шинжтэй заа хайраа одоо тэгэхгүй гэсэн.

Гэхдээ тэр ганц үг нь юу болох билээ. Үүний дараа ч ямар ч өөрчлөгдсөн зүйл алга бүр намайг олон долооноор минь хэлж хараадаг болсон. Одоо түүний хийж байгаа үйлдлүүд дараа нь зуршил болох байх гэж намайг маш ихээр айлгадаг. Бас дандаа намайг хайр найргүй нүүрэн дээр минь алгадаж бүх газарт минь гар хүрдэг болсон бүр сүүлдээ миний нандин гэх газруудыг маань өвтгөж чимхэж намайг өөрийнхөө чихмэл тоглоом шиг үздэг болсон. Би сүүлд тэвчихээ байж өөрт нь надад хэцүү байгааг бас надад хязгааргүй хайртай гэж хэлчээд одоо байдал өөр байгааг бас хэлсэн тэгсэн чинь тэр маань надад юу гэсэн гэж би чамайг өхөөрдөж ийм зүйл хийдэг гэсэн.

Бас тэр үүнийгээ засах гэсэн шинжгүй дээр нь намайг буруутгаж эхэлсэн. Гэхдээ миний бодлоор намайг буруутгах байхаар зүйл хийгээгүй өөрт тулгаж энэ байдлыг хэлэхэд өөрийг нь буруу байсан учраас надад худлаа дайрдаг болсныг мэдсэн.Бурхан минь найз охин нь тэрнээс болж шаналж хэдэн өдрөөр уйлж өөрийгөө хүртэл үзэн ядаж байхаад надад тэрний хариулт нь огтхон ч таалагдаагүй. Намайг үл хүндэтгэж байгаам бишүү гэсэн чинь яалаа гэж дээ би чамд хайртай гэсэн. Бүр яахаа мэдэхээ байлаа тэгснээ сүүлд чиний наад үзэж байгаа чинь юу ч биш гэдэг болж.

Анхнаасаа давраах хэрэггүй байж түүний хүссэн зүйл болгоныг хийж тэр секс хиймээр байхад өөрийгөө хүчлэн барьж тэрийгээ бодоод нэг оронд орж, хүссэн байрлалаар нь унтаж, тэр юу хүснэ бүх юмыг нь бэлэн байлгаж тэрийг эрхлүүлсэн чинь одоо бүр давраад байх шиг. Тэр залуугаас болж хамгийн сайн гэдэг бүх найзуудтайгаа муудалцаж дуссан одоо тэр миний хамаатан төрсөн ах дүү рүү минь дайрч тэд нарыг надаас салгах гэж хичээж байгаа. Миний тэвчээр минь барагдаж дууслаа түүнээс салахыг маш ихээр хүсэж байна. Гэвч тэр надаас салахгүй чамд хайртай нтр гэдэг гэхдээ түүний хэлж байгаа бүх зүйл нь надад одоо хий хоосон юм шигээ. Дээрэс нь тэр надаас яавал салахгүй байх аргыг мэднэ. Нэг ёсондоо энэнээс ч болж намайг дандаа шаналгадаг юм шигээ намайг өөрөөс нь явж чаддаггүй гэж боддог байх бодуул.

Магадгүй уншиж байгаа та бүхэн намайг болон түүнийг ямар тэнэгийн гэж бодох байх гэхдээ яалт ч гүй ийм асуудалд орчоод байгаамаа. Би болж байгаа бүх үнэнийг хэлж амармаар байна даанч энэ сайтад багтахгүй байх сүүлд арга бараад хэдэн зүйл бичиж та бүхэнтэй хуваалцахыг зорилоо. Өнгөрсөн түүний надад хийсэн муу муухайг нь мартаж урьдуур хойгуур нь орж миний буруу байсан байх гэж өөрийгөө буруутгаж тэр залууг хүндэлж тэрийг зөвтгөж байсан чинь байдал доордоод байх шиг Би түүнээс маш их зүйл хүсээгүй намайг байгаагаар минь хайрлаж намайг тайван байлгахыг минь хүссэн.. Би яахаа мэдэхээ байлаа хүмүүсээ би одоо яавал дээр үү? Насаараа зовж амьдармааргүй байна. намайг гэсэн бүх зүйлийг надаас салгаж авах гэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг болчиж. Энэ бүхнийг бичиж байгаад хүргэж байгаагаас намайг ямар их шаналж байгааг минь та бүхэн мэдэрч байгаа байх. Асуудал хэнд байгааг бодоод2 олсонгүй тэр залуугаас асуухаар өөрөө бод өөрөө мэд чи л буруутай гэнэ. Би одоо салахдаа өшөөгөө авмаар байна намайг уйлуулсан гар хүрсэн өдрийн тоогоор тэрийг зовоомоор байна. эсвэл асуудлаа сайхан шийдэж сайхан амьдармаар байна.

10 Comments

  1. zochin says:

    Яанаа салахгүй доошоо ороод л байгаад байх юм. Алгадуулад сууж байхгүй юу тэгвэл

  2. GegeenCom says:

    Joohon yum bj jiimeedeegui deeree amia bodoo

  3. Далила says:

    ямар тэнэг хүүхэн бэ? тийм хогийн новшийн сэтгэцийн өвчтэй, хүмүүжлийн доголдолтой, хүн зовоож өвтгөж таашаал авдаг гаж донтой малтай үхсэнээ хийгээд зууралдаад байдий. наадахнаас чинь өөр хүн тоохоргүй муухай юм уу?
    тэнэгтээд л салж чадахгүй зууралдаж байж хүүхэдтэй болоод, намайг хутгалсан ч хүүхдээ бодоод салж чадахгүй байна гэж захиа бичээд сууж байж мэдэхээр тэнэг хүүхэн байна даа

  4. angel says:

    hairtai bsn ch erthn sal odoo chamrau ingej bga has n neg gert orod huuhed shuuhadtai bolul bur dordono tegdnes gantsaara bausan n deer uuriiguu hairla teguul hun chamaig haurlana bardam bai bitii gui hussenuug n bitii hii uuriin gesn une tsenetei bai erchuuded buh yuma zoriulsan huuhnud uuriiguu gargund gargaad suuld n uuruu l hohirdim daa erthrn sal hashraa naadhaa chi ch tesel bjil bdag yasn ih tewcher ve 

  5. nandia says:

    mini dvv shan zaluuhan bna yundaa iim heshvv amidral uruu oroh gej yaraa we odoo chamaig zodoj bga yum chini heze ch sn hani bolj chadahgvi erthen uuriiguu tataj awah heregtei

  6. ах says:

    наад залуугаасаа хурдан сал болдог бол аав ахаараа зодуулаад хөөлгө ямар хогийн шаар вэ ахын дүү чамд хэлэхэд наад залуу чинь чамайг насаар чинь зовооно аягүй бол чамайг ална шууд сал хая. Хайртай гэдэг нь шал худлаа шүү.

  7. minjee says:

    Asuudal chamd l bna shuu dee.chi ooroo ooriigoo yamar ch une tsenegui bolgochihson bna.ooriigoo hundlehgui ter hunii chihmel togloom ni bolson chinii buruu.hurdan salaad martaj uz.

  8. zochin says:

    Chinii bichseniig buren guitsed unshih tevcheer hursengui ugaasaa hamt baij uurtuu tohiroh esehiig shiiddeg. Chamd tohirohgui bgaa n chinii bichisenees ilt baina unshihad hurtel tohirihgui n shuud haragdaj bn. Huchtei bai. Uuriiguu hairlaarai. Busgui mini

  9. S says:

    Zugeer l naad zaluugaa uhsend toozood hayaachee, tegej chadval chi urshuuguu avna.

  10. S says:

    Chi teneg yumu Ter zaluu chin teneg yumu za yamar ch gesen naadah chin eruul amidral bishee.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.