Баярлалаа, гэхдээ би чадахгүй

091403e177bdbbbbe46ed2b47d4e1ece

Сайн байцгаана уу. Өөрт тохиолдоод байгаа зүйлээ хуваалцахыг хүслээ. Одоо 30 гарч яваа бүсгүй. 10 нас хүрэх гэж байгаа ганц хүүтэй хүн дээ би. Ганц бие. Анх оюутан байх даа бид танилцаж байлаа. Манай хүүгийн аав, Ч, би нэг ангийнхан байсан. Ч хөдөөний бов бор хүүхэд байсан. Хотод төөрнө, бид нар дагуулж гэрт ойртуулж өгч, одоо ингээд яв гэж зам зааж өгдөг байсан санагддаг юм. 7 хоног заалгаад л өөрөө тэнээд сурчихсан гэдэг юм. Бид нар байнга шоолоостой. Маргааш нь хичээлдээ ирээл та нараас салаад тэгсэн, ингэсэн гээл хөгийн инээдтэй юм яриа л ирдэг нүүрэмгий хөгжилтэй, манай ангийнхнийг ганц хөгжөөдөг хүүхэд байсан.

Манай ангийнхан дөнгөж 1-р курсэд орчоод 7 хоноод архи уугаад сууцгааж байсан, их нийтэч ихэнх нь хотын хүүхдүүд. Тэгээд Ч 1-р курсийн хагасаас ажил хийж байгаа гээд хичээлдээ нээх суухаа больчихсон. Хааяа хааяа суухаараа ангийнхнаа хуушуураар дайлдаг, их сэргэлэн, хөдөлгөөнтэй жаал байж дээ гэж одоо боддог юм. 3-р курсэд хальт сууж байгаад дундуур нь би гадагшаа явлаа гээл нэг орой ангийнхантайгаа шоудчихаад алга болчихсон. Бид ч яахав дээ аав, ээжийнхээ өврөөс гараагүй мөртлөө том том яриатай, амьдралыг амар хялбараар төсөөлсөн хүүхдүүд хичээл сургуулийн мөр хөөгөөд хажуугаар нь хоорондоо үерхэж нөхөрлөж яваад л сургуулиа төгссөн дөө. Сургуулиа төгсөхдөө 5 сартай жирэмсэн төгсөж байсан.

Сургуулиа төгсөөд 2 жил ажиллачихаад хүүгээ өвөө, эмээ дээр нь орхичихоод бид 2 бас гадагшаа явсан. Ч-тэй холбоотой байсан ч уулзаж чадахгүй байсаар бид 2-ыг очсоноос хойш бараг жилийн дараа зэргэлдээх улсаас Ч бразил хүүхэн дагуулчихсан, нээх гоё болчихсон бид хоёр дээр оюутан цагийн минь андууд, та нарыгаа мартдаггүй шүү гэсээр ирж байсан. Сурдаг, бас ажил хийдэг аргаа олчихсон нь нүдэнд илт харагдаж байсан. Хэсэг хугацааны дараа бид хоёр тэднийд очиход япон хүүхэнтэй хамт амьдарчихсан байсан. Манай нөхөр их атаархана, над шиг ингээд нэг хүүхэнд бариулчихсан хүн байдаггүй юм байна гэж уурлана, мөнгө хурааж чадахгүй байна гэж бас уцаарлана эндээс л их юм бодож шийдсэн байх гэж боддог юм. Би 2 жил болоод хүү дээрээ ирсэн. Манай хүн цаашаа л явсан. Ч өнгөрсөн жил 11 жилийн дараа Монголдоо ирлээ гээл хавь ойрынхондоо бөөн сүр дуулиан ирсэн.

Сүүлдээ Ч-тэй манай ангийнхнаас би, бас нэг эмэгтэй бид 3 холбоотой. Ирээл таньж мэдэх хүнгүй болчихож та хоёроос зуураатай байна шүү дээ, намайг ажилд оруулж өгөөрэй, бас байр авахад минь туслаарай, бүр хувцас авахад минь туслаарай гээл… 10 гаран саяар үнэтэй үнэтэй хувцас авахад нь гайхаж л байлаа. Байр авая гэхэд нь энгийн байр сонирхоод байсан чинь үгүй бүр өөр зэрэглэлийн байр авдаг юм даа. Бид хоёрт янаг амрагийн явдалаа хүртэл ярьсан. Яваагүй хүүхэн байхгүй юм байна лээ. Өнгөт арьстнаас авахуулаад хужаа, япон, солонгос, орос, португал, итали бүгдэдтэй явчихсан. Аймар тэрийгээ ичих ч үгүй эрэгтэй хүмүүстэй ярьж байгаа юм шиг л нөгөө өнгөтөөр нь ярьж өгнө. Бид хоёр элгээ хөштөл инээнэ. Бид хоёрт бол оюутан цагийн найз гэдгээрээ яг хандаж чаддаг.

Нэг удаа ярьж байх даа Япон хүүхнээс багагүй мөнгө салгаад гээд байсан нь хэдэн мянган доллар ч биш, хэдэн зуун мянга л байх шиг ээ. 500 гаран саяар байр аваад, том жижиг машин унаад явж байгаа хүнийг та нар юу гэж ойлгох вэ? 11 жилийн хугацаанд ганцаараа хийнэ гэж байхгүй шдээ. Одоо ирэн очин, хөрөнгө оруулалт татах гээд л яваад байдаг юм гэсэн. Нэг ярихдаа хөдөө суманд аав ээждээ байна гээл ярина, байнгын ийш тийшээ яваастай. Гэтэл саяхан хамт хоол идье гээд бид хамт хооллосон. Би олон жил тэнэсэн, олон юм үзсэн, гэхдээ энэ юу биш бүр их юм үзнэ гэж боддог. Би болоогүйгээ мэдэрдэг. Би чиний сайн найз байж ирсэн, чи тэгж боддог байх, хүүгийн чинь аавд би хэлчихсэн би чамтай хамт амьдрахыг хүсэж байна гэдэг юм даа.

Хоолойгоор юу ч ордоггүй юм билээ, ус хүртэл. Би уулздаг хүнтэй, гэхдээ хамт амьдарна гэж бодоогүй байгаа гэдгээ хэлчихээд гарсан. Сүүлд нь ханилна сууна гэж бодож байгаа бол би та 2-ын амьдралд оролцохгүй, хэрвээ хэрэгцээгээ хангаж байгаа бол тэрийгээ таслаад над дээр хүрээд ирээрэй, би уул нь чамайг оюутан байх даа анх хараад л дурлаж байсан, гэхдээ чи надаас өмнө найзтай болчихсон байсан шүү дээ гэсэн. Би зөвшөөрч чадахгүй байхаа гэж итгэл муутайхан хэлсэн. Тэр сайхан залуу, дээр нь охидын хэлдгээр мөнгөтэй, өөрөөсөө хэд ч дүү охин авч чадна ш дээ. Байнга бодогдоостой, яах вэ?

14 Comments

  1. GegeenCom says:

    Nuhur chini bolohoor brazil japan huuhnuudees salgaj barq goyo ch bolj diilq bas deer n cham shig ganc huuhend barigdaj amidrahgui geed bdg deer n nuguu baharhal bolson Ch n chamtai yasan ch bolno geed zuvshuurul avchlaa gedeg chi yer n yu bodoj bn ? Yadaj nuhurtuu gomdoh ch gui uur ch hurq bas tegeed bardam zangiin helterhii ch bhgui ain? Ch-n huvid chi olon huuhnuudiinh n neg l bh bolno chamd durlasan gej hudlaa uyaraaj bhd n unemshee l ain?

    Yoo bi neg nuhriig chini shees aldtal haviin zaluug huilruulsan tasartsan tandag huuhen boloh motivatsaa olj avah bsn bha chiniih shig situatsand bol. Ch -g hurtel uilaad guigaad yaj ch chadq barq bgaag n harj taashaal avna. Yer n uuriin bolgoj chadaagui huuhnuudee erchuud ih hundeldeg yum shdee. Chi guigeel ochvol tegeel une cenee uurtuu ch aldana.

    Henii ch hurch chadq orgil ood temuuleh saihan l shaltag bn. Gehdee chi ch nomhon hulcengui amidrald nuhlagdsan dagavar huuhedtei yadarsan huuhen durdee durtai bol huvi hunii l songolt. Chinii orond chamaas uur huuhen bdn bol javhalzsan gunhalzsan Ch baitugaig n onholduulsan yanziin yanag huuhen boloh bsn ch yum biluu

  2. boldko says:

    chi nuhruusuu salchihsan ymuu tiim bol vbzeed aldhad yaahawdeee

  3. Mont says:

    Хахаха одоо нөгөө мөнгөггүй нусан бууны том санаатай бацаанууд атаархаад чамайг баахан муулах байдаа. Миний бодлоор эртхэн юм үзэж нүд тайлсан хүмүүс бас сайн хань болж чаддаг юм шиг санагддаг шүү. Иймэрхүү жишээ нилээн хэдийг мэдэх юм байна. За тэгээд эртхэн амьдралаа бодоод сайн муугаа эртхэн нь мэдсэн нь дээр байхаа. Амжилт хүсэе. Дурлалаа гэж …..

  4. жак says:

    Далилаг дэмжив гэхдээ сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй байдал эвгүйтлээ гэхдээ уйлж унжиж салахгүй барихгүй гэж чаргууцалдалгүй найзууд хэвээрээ үлдье гэж хэлээд бардам үлдэээрэй

  5. Smile says:

    yund ni ergelzsiin nadad bol taalagdaj bna, gants amidrakh nasand jargaj aw, naad chini sex dee galzuu bgaa daa, bi l law chinii orond bsn bol asuudal bolgohgui bsn kkk

  6. Gerelmaa says:

    Dalila aimar uhaantai

  7. White.com says:

    Muuhan zohiol bna.iimerhuu kino ih bdg. mongol emegtei bugd mongond durtai bish

  8. mr.hitch says:

    Itgeed uz gej zovloe doo uneheer chamd hairtaich ym biluu tiim bizdee

  9. Далила says:

    яадий яадий. хэрвээ өгөөмөр, чамд мөнгө зарцуулахаас татганаад байхааргүй хүн бол хэсэг уулзаад амраглаад явахгүй юу. угаасаа л эр хүнтэй унтана, хоосон гуяа ганзагласан, харамч нарийн эрийн үнэгүй дуудлагын хүүхэн байснаас баян эрийн  үнэтэй янхан байсан нь дээр гэж би боддог. хэдэн мөнгөгүй эрчүүд чамайг янхан энэ тэр гэх л байх. үнэлэх гээд ч үнэ хүрэхгүй хүүхнүүд чамд хайр сэтгэл ярих л байх. 
    гэхдээ яадий. уг нь мөнгө төгрөг ярихгүйгээр та 2 нийлсэн бол дээр байсий. одоо ямар мөнгө төгрөг санал болгонгуут яваад очилтой нь биш дээ. өөрөө л шийдэхгүй юу. хуучнаараа найзууд хэвээрээ байя, эрэгтэй хүн гэхгүйгээр найз гэж харьцах сайхан байдаг байсан гээд хуучнаараа хэсэг бай, 3 дах найз эмэгтэйгээ бас байлцуул. хамтдаа өмнөх шигээ уулзалд. харин нэг өдөр ууж халсныхаа дараа 2-уулхнаа байхдаа “миний найз хөөрхөн шүү” энэ тэр гээд тэврээд хацар дээр нь үнс. тэгээд эргүүлээд үнсэхээр нь жоохон явуул, үргэлжлүүл. нэлээд халаагаад гэнэт тоормослох гэж хичээ. найзаараа баймаар байна энэ тэр гээ. угаасаа хүүхэмсэг, бэлгийн амьдралд дуртай залуу мэдээж зогсохгүй. тэгээд нэг удаа хийчихсэн байхад цаашдаа яах нь тодорхой болно. 
    хэсэг уулзаж байгаад, бэлгийн тал дээр, санхүүгийн тал дээр чамайг сэтгэл хангалуун байлгаж чадаж байвал уулзаж л бай, бэлгийн тал дээр тийм ч сайнгүй, бас мөнгө төгрөгөө харамлаад байвал “найз хэвээрээ үлдмээр байна. хамгийн сайн эрэгтэй найз минь. цаашдаа ийм байж болохгүй нь, чи надтай ингэж цагаа үрж байхаар жинхэнэ ханиа олох хэрэгтэй шүү дээ” гэх мэтээр юу ч гэж хэлж болно. харин цаадах чинь өгөөмөр бөгөөд санхүүгийн хувьд чамд тус нэмэр болоод, бэлгийн амьдралд чинь таашаал өгч чадаж байвал хамтдаа байж л байхгүй юу. 

  10. chono says:

    demii biz de. hun huurch mongotei bolson hun hun chanaraar taaruuhan l hun bga bh da. mongoor az jargaliig hemjeed hereggui shu.

  11. minjee says:

    Olon huuhentei orootsoldoj yavsan zaluu oortei chn suugaad ter zan ni zasarna gj baihgui l bolov uudaa.daraa ni bas oor huuhentei chamtai yaj untsanaa yariad ineegeed suuj bh yum bish bzdee

  12. Tsee says:

    tsag hugatsaa ungurchil baig hair yaah geed bgaa ni medegdene, herev chi setgel tatagdaj bval yaagaad bolohgui gej, neg ih sanaachlaga gargahgui gantsaaraa gedgee batlaad baij bai, aa gehdee gantsaaraa olon jil gadaadaar tenesen hun hanilhad hitsuu bdag yum bn aa, ih huvia hicheesen, huntei yarij zovloj meddeggui, huniig chin setgeleesee hairlaj uuriigu zoriulah durgui bolchdog yum shig gehdee huneesee l hamaarna, joohon ohin bish hen chamaig hairlaj bgaag zunguuruu chi medreh bz de. 

  13. S says:

    Deed zeregleliin bie unelegch zaluud geriin uilchlegch l heregtei bhda.

  14. baga ah says:

     ha ha ha.. ene huuhnuud gej mungunii tuluu nudee uhaad uguhuus ch butsahgui garuud shuuu… heden dollar haruulbal ochood alsaigaad hevtchihne… tegeed ochood uzehgui yu deee.. suldee naad nuhur chini chiniii amand chini dollariig hahaj tsatsaj, buuljtul chini tultal hiij ugch baigaad kchamaig dharamtlana biz… kkkk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.