Сэтгэлийн үг

images (20)

Сайн байцгаана уу сар шинийн мэнд хүргэе. Энэ сайтыг тийм сайн мэдэхгүй ч хааяа хүмүүсийн бичсэн захидал, сэтгэгдлүүдийг уншдаг. Яагаад ч юм бэ өнөөдөр та бүхэнд захиа бичихээр шийдлээ. Өөрийнхөө туулсан амьдрал, бусад уншигчдаа сургамж болох үүднээс энэхүү захиаг бичиж сууна.  

Би 32 настай эрэгтэй дээд боловсролтой төрийн байгууллагад ажилладаг. Анх оюутан байхдаа нэгэн бүсгүйтэй амьдарлаа зохиосон юм. Сургуулиа төгсөөд сайхан ажилтай болж амьдрал маань ч сайхан байлаа 3 жил гаруй ажиллаж байтал гадагшаа сургуульд явах боломж олддог юм байна. Ингээд эрдэм сурахаар хайртай хүнээ орхиод алс холын орныг зорьж билээ. Тэндээ 5 жил сурах хугацаанд амьдралыг маань орвонгоор нь эргүүлсэн өөрчлөлтүүд гарч эхэлсэн юм. Хайрт маань надаас өдөр ирэх тусам хөндийрөөд байгааг ажил сургууль гээд завгүй гүйж явсан тэнэг би ойлгоогүй байсан. Өдөр ирэх тусам миний ярьж байгаа юм түүнд таалагдахаа болж юм л бол хэрүүл өдөх болсон. Энэ явдал улам даамжирсаар нэг өдөр тэр маань би өөр хүнтэй болсон. Тэр нь гадаад хүн түүнтэйгээ хамт Монголоос гадагшаа гарч амьдарлаа гэж хэлсэн юм. Энэ явдалд түүндээ би хэзээ ч гомдож, буруугаар ойлгож байгаагүй харин өөрийгөө одоог хүртэл буруутгаж явдаг юм. Ер нь залуучууддаа захихад бие холдвол сэтгэл холдоно гэсэн үг байдаг юм шүү тэгэхээр хэрвээ түүнтэйгээ байхад жаргалтай байдаг бол тэр хүнээ өөрөөсөө хэзээ ч битгий холдуулж байгаарай.

Сургуулиа төгсөж ирээд 2 жил болж байна. Сэтгэлийн минь шарх эдгэсэн ч дахиад тийм аймшигтай салалт ирэх бий гээд болгоомжилдог болсон. Үнэнийг хэлэхэд намайг гэсэн ганц нэг хүн байдаг яагаад ч юм тэр хүмүүстэй нэг л хүйтэн хандаад байдаг магадгүй энэ нь зарим бүсгүйчүүдэд маань гадаадад байж байгаад ирсэн хүн мөнгөтэй байдаг гэсэн ойлголт байдагтай холбоотой байх. Миний тухайд мөнгө төгрөг цуглуулаад баяжаад байх сонирхолтой хүн биш л дээ  боломжтой үедээ бусдад туслах мөн толгойд байгаа мэдлэгээрээ бусдын дор орчихгүйг хичээж явдаг хүн.
Цагаан сараас хойш сэтгэл минь нэг эл сонин тогтворгүй болчихлоо сэтгэлд минь хэн нэгэн үгүйлэгдээд ч байгаа юм шиг бүүр ажилаа хийх ч сонирхолгүй боллоо гэхдээ амьдрал баян болохоор Бурхан надад миний амьдралын ханыг хайрлана гэж итгэл өвөрлөн хүлээж суухаас.

За тэгээд хамгийн сүүлд залуучуудаа хэлэхэд бие биенээ гэсэн хоёр сэтгэл байхад амьдрал өөрөө нүдэн дээр чинь цэцэглээд ирдэг юм шүү.

64 Comments

  1. Үүрдийн хайр says:

    Надад ч бас үүн шиг зүйл тулгараад байна… 

  2. отгоо says:

    Миний найз охин одоо оюутан болоод явна тэхээр арай салахгүй биздээ хаха би бас цэрэгт явна 😛 гайгүй байгаа монголдоо юм чинь

  3. emegtei says:

    Taniltsuulah alba needeg yum biluu dee, olond buyn bolj

  4. naraa says:

    Hi bi gantshan busguig chin unencheer hairlah yumsan daanch ter bisgui maani haana yavaa yum boldoo

  5. Да да says:

    Надад бол ганцхан л эр хүн хэрэгтэй. Эргэлдэх олон эрчүүдээс үнэндээ залхаж байна. Одоо бол хүнтэй сууя ч гэж бодохоо больсон.

  6. yarianii sedev says:

    Neeree oir dotnii humuusiin yarianii sedev bhaas zalhaj bn shuu. Yadag um bgaan . 

  7. yalgaagui says:

    30 garsan gants biy humuus olon bh um.ene humuusiig hoorond ni vteihen uulzuulchdag gazar bdag um bolov uu . Emegtei humuusiin huvid bur hetsuu taniltsah zar ogoltei bish dee .  

  8. zochin says:

    Chi udahgui saihan hanitaigaa uchrah bolnoo chamd az jargal husey! 

  9. naraa says:

    Setgeleese yariltsah naiz busguitei boluula gnaraa2015@yahoo.com  

  10. Seku says:

    Zaza sorry. Toglood l mini wechat 976 geed xanzaar xaigaad garch irexgvi l bna.

  11. zaluu says:

    setgel ongoitol yriltsdag hvnt bolii OCHIR_5420@YAHOO.COM

  12. Ами says:

    Залуу минь чамд сайн хань учрах болноо, харин чи дандаа хуучин амьдралаа, бутэлгуйтлээ бодож дахиад тэгчихвий гэж еертее хориг саад битгий тавь, ганцхан чамд ч биш бусдад ч бас ирдэг л зуйл тохиолдож.Зугээр л юу ч бодож шаналалгуй зурх сэтгэлээ зенд нь орхи, еедрег сайхан юм бод залуу минь.

  13. Энэ хэсэг хугацааны асуудал says:

    Сайн уу, Захидалын эзэнд: Би 39 тэй, Хайртай эхнэр, 2 хөөрхөн охинтой. эхнэртэйгээ 2009 онд танилцаад дараа жил нь гэр бүл болсон, одоо амьдрал буцалж байна.
    Миний хувьд ханьтайгаа учирхаас өмнө олон жил бусдын ярианы сэдэв, хамаатан садангууд найз бүсгүй танилцуулдаг тийм хүн байсан ч миний хувьд ганц бие байгаадаа эмзэглдэггүй, сэтгэл санаагаар ундаггүй байсан. надад зөвхөн миний эргэлзээг тайлж өгөх, ямарч шүүлтүүргүйгээр хайрлаж болох эмэгтэй хэрэгтэй байсан, тэгээд ч тэр хүнтэйгээ учирсан. бид хоёр танилцаад 7 сарын дараа хуримаа хийсэн. миний зөвөлгөө бол хайртай хүнтэйгээ учирахад өөрийгөө болон зан чанараа бэлтгэ, Хэрэв чиний заяаны хань чинь чамтай учрах юм бол чамд олон юм бодох зав гарахгүй ээ. Тэгээд ч шаардлага босго тавьсан жинхэнэ хайр гэж байдаггүйг санаарай

  14. hmm says:

    За байз энэ жил авгай авъяа, тендер зарланаа хүүхнүүдэд. 

  15. Sunjin says:

    165 cm, 55 kg, tsagaan tsaraitai deed bolovsroltoi ger bul zohioj bgaagui 32toi emegtei uyiin haritsaani soyltoi jinhen saihan mgl zaluutai taniltsii
      Jich… 32-36 nasnii …gants biy zaluu bh …

  16. Sarnai says:

    Yag unendee sain huntei saihan hanitaigaa yaj uchrahaa medehgui l yavna da. Ajil geriin hoorond yavsaar tsag hugatsaa ch ursan odsoor. Zayanii hani min zam deer min garaad ireech :)) Huntei taniltsii geheer haaguur ch garah bilee??? 

  17. тата says:

    Uulzaj setgelee huvaaltsah 30 orchim nasnii busgui bn uu? Yahoo hayagaa uldeene uu!

  18. рг says:

    ОРОЙТСОН ХҮМҮҮСИЙГ УУЛЗУУЛЖ УЧРУУЛДАГ ГАЗАР БАЙНА УУ ОЧМООР Л БАЙНА ШҮҮ ЭНЭ ЗАЛУУ БИД 2 ЫН ТУУЛСАН ЗАМ ТӨСТЭЙ Ч ЮМ ШИГ

  19. bor says:

    тууштай байвал ямар ч эмэгтэйг өөрийнх болгодог юм. эмэгтэй хүн эр хүнийг тууштай гэж боддог боловч ихэнх эрчүүд тийм биш юм шиг байгаан. урваж шаравсан, эргэж буцсан, хэдэн хүний дунд эргэлдэж байх сонирхолтой гэх мэт. би ч тийм байсан. харин би азтай нь цагаа олж ухаарсан. 

  20. oriana says:

    Захидал бичигч маань гадаадад сурсаар байгаад Монгол хэлээ мартаа юу даа ккк

  21. gg д says:

    gg- нэг тийшээ явмаар юм шиг санагдах чинь сэтгэл гутарлын хүнд үе гэж уншиж байсан сэтгэл гутралыг ч гэсэн хүн өөрөө хичээвэл давж туулж болдог юм байна лээ  минй хувьд бас л 2 жилийн өмнө аймшигтай ганцаардаж нэг тийшээ явмаар санагдаж ямарч зорилгогүй санагдаж, дотор бачимдаад нэг бол аймар гутраад л зүгээр л нэг тийшээ далд ормоор санагддаг байсан. гэхдээ хэзээ ч өөрийгөө тухайн бодит байдлаараа дүгнэж зүрхлэдэгүй байсан. тухтай сууж өөрйигөө дүгнэхэээс айдаг байлаа. би өөрөө юмны учир зүйг олох их дуртай хүн л дээ тэгээд яагаад өөрийгөө ийм байдалд орсноо бодож эхэлсэн юм шалтгааныг нь хайж олох гэж олон  материал уншсан. надад нээх сүртэй шалтгаан байгаагүй ээ өөрийгөө үнэлэх үнэлэмж буюу өөртөө итгэх итгэлээ олох зүйлээ өөрөө хийгээгүй байсан. одооч гэсэн их зүйл хийгээгүй ээ америк кинон дээрх шиг эрс өөрчлөлт хийсэн бол өөрт минь хэрэгтйэ байсан л даа. 1-рт би сонсох унших зүйлээ сонгосон дандаа эерэг хандлага эрч хүч өгсөн зүйл сонсож байлаа 2-рт өөртөө итгүүлэх арга хэрэглэсэн зүгээр л өөртөө би сайн гэдэг итгэл үнэмшил 40 хувьч гэсэн төрүүлсэн. 3-рт хүсэл мөрөөдөл ярих зүйл минь ажил хэрэг минь 3 лаа нйицэж байвал  тэр хүн аз жаргалтай хүн гэж өнөөдөр уншсан шүү одоо энэ шатандаа хүрэх хэрэгтэй залхуу хүн сэтгэл санаагаар их унадаг гэсэн шүү гэтэл би сүүлийн үед аймар залхуу болоод байнаа өөрийгөө ялан дйилж чадахгйү л байна өөрийнхөө passionийг олоогүй бол зүгээр л хичээгээд бай зүгээр л сууснаас л дээр бага гэлтгүй амжилтуудаас чи өөрийгөө олж амьдрах эрч хүчээ олно зүгээр эерэг хандлагатай бай сөрөг хандлага хүнд ч ямарч хэрэггүй 

  22. oroitoh shahsan zaluutai gerlesen busgvi says:

    Minii huvid 26tai bvsgvi baihdaa gerlesen tuhain ved hani mini 30 duhuj yavsan. Bas l oroitoj yavsand tootsogdoh bh. Uchirgvi emegtei hvn hagaad svid boloogvi bsn bolvuu gj boddog. Tanil egcjteigee uulzah geed ochtol huuchin hamt ajilladag bsn zaluu n gyals neg ym yarichaad yavna geed irsen baisan ym. Ter zaluu minii hani bolson do. Mash sanamsagvi taarsan, huvi tavilangaar uchirsan gj bi boddog. Odoo bid gerleed 3 dahi jil bolj bna . 2 hoorhon hvvhedtei bolson. Tuhain ved hanitaigaa tanoltsahad bas l tvreesiin bairand amidardag, ajilaasaa garchihsan bsn. Gehdee yariltsah bvrt vneheer uhaalag, noyon nuruutai. Yur n l eregtei hvn iim l bh yostoi bolvuu gsn bodliig nadad toruuldeg bsn. Tanltsad  1 sariin daraa hamt amidraya gehed n bi ergelzelgvi l hamt amidarsan daa. Hanid mini muu zn chanaruud ih bgaa. Bi ,eddeg ch gsn medeegvi ym shig baij sain saihan chanariig n l vrgelj bodoj haniigaa hvndelj haritsdag 

  23. mdghvi says:

    Amjilt hvsii 

  24. zulaa says:

    Oroitoj gerlegchiin setgegdel ih taalagdlaa. amidrald ni sain saihniig hvsie. zahidliin ezend handaj helehed ungursniig martaad ireedvigee saihnaar bodoj bvteegeerei. amjilt

  25. Азын сугалаа says:

    Энэ Moogii гээд байгаа залууг овоо юм болов уу гэж бодож байсан чинь “тамын тогооны” vлгэр байсан бна ш дээ. Уулзаж ярилцаж vзээгvй байж энэ захианы эзнийг ялихгvй санаатайг нь яаж мэдсэн юм бол. 

  26. Азын сугалаа says:

    Оройтож гэрлэгчийн vгийг сонсоорой ганц биетэнгvvд минь ээ! Енгийг учиргvй их харсаны хэрэггvй ээ. 

  27. Susan says:

    Taniltsii

  28. Чебурашка says:

    Миний хувьд шархалсан зүрхтэй эр хүнтэй орооцолдох хэрэггүй юм шиг санагддаг.

  29. QQ says:

    GERLEHED NAS OROITONO GEJ BHGUI YAG TAG SETGELD NIITSSEN HUNTEIGEE HAMT AMIDRAHAD OOR ELDEV YANZIIN ZAVSARIIN YUM HARII GEECH HARJ CHADDAGUI FULL BHAD BUSAD NI BOL DENDUU ILUU SANAGDDAG SHUU TIIM MEDREMJ TORUULEH ZALUUGAA ERSEER HAISAAR HORVOOTOI TANILTSSAAR YAVNADAA

  30. Захидлын эзэн Хүндэтгэсэн. Т says:

    Захидлыг минь уншиж сэтгэлээсээ хэлж байгаа бүх үгэнд чинь их баярлалаа. 

    Та нарын итгэл өгсөн, урам хайрласан, зэмлэсэн үгнээс их урам авлаа. Мөн та нарын амьдралд хамгийн сайхныг хүсье.  

  31. Moogii says:

    Ee hvvr , ee hvvr !!!! Ee dee ene hvvhnvvd vv ! Naad sharhalsan zvrhtei shalihgui sanaatai zalugaara yah ged bgaiin !!! Oroo ni oroogooroo joroo ni joroogooroo gej vg bdg da . Uursdiiguu hicheegeed muruuruu muumuu unjulad yavj bhad uchir ni oldnoodo

  32. hadaas says:

    Oroitoj gerlegch saihan hellee. Amidraliig boditoi hardag gar bn. 

  33. GegeenCom says:

    Bid capitalist niigemd shiljeed hurungutnii niigem bguulj bgm shig ble. Bi ch mungu huraah tatgamah tooloh sonirhol baga oldoj l bdg garch l bdg geed golduu durladag yumaa l hiihiig husdeg.
    Harin huntei suuh albatai tal deer busadtai ter bur am niildeggui single boloh l goy yum shig sanagddag

  34. Оройтож гэрлэгч says:

    Гэр-ажил-гэр гэсэн жимээр явсаар, заяаны хань зам дээр тааралдахыг хүлээсээр (яг үнэндээ зав ч хомс бсан юм дөө) нэг л өдөр залхсан. Гээд яалтайв. Албан ажлаа тодорхой хэмжээнд “товчлон” (цаг наргүй зүтгэдгээ больж) өөртөө цаг гаргасан. Эрэгтэй хүнтэй тулж харьцах туршлагагүй ичимхий байсан болохоор мессэж болон интернэтээр маш олон хүнтэй танилцсан. Тэмдэглэл хөтлөөд л харилцаад байлаа, ихээ урт хугацаагаар. Цагийн шалгуураар шигшигдэж үлдсэн цөөн хэдэн залуутай уулзсан. Бараг л бүгдээрээ хүлээлтээс хол зөрсөн дөө. Нүд үнэнч, чих худалчид итгэсэн, алсын зайн харилцаанд цаг сэтгэл үрсэндээ урам хугарсан. Анхны бүртгэл-тэмдэглэлээ дахин шүүлээ. Намайг нээх тоогоогүйгээс гээгдсэн, эсвэл уулзах саналд нь татгалзсанаас намайг гээсэн хэдэн хүн рүү өөрийгөө сануулж мэнд илгээлээ. Нэг бустай нь уулзлаа. Тэдэн дундаасаа нэг согтууг сонгоод, өөрөөсөө гарамгүй зориг гаргаж ханд өглөө. Анх уулзахад ямар залуу байсан гээч? Урьд өдөр нь хэтрүүлж ууснаас найзындаа хоночихоод харьж яваа нь гээд шарталттай, муухай үнэртэй, өлссөн… Гэвч тэр бусдаас өөр байсан юм. Байр орон, унаа тэргээ тоочсонгүй, олон их сургууль дүүргэснээрээ ихэрхсэнгүй, юм үзэж нүд тайлснаараа бардамнасангүй. Харин нийгэм, улс төр, эдийн засаг, банк санхүү гээд бүх л сэдвээр яриа нь ундраастай. Их олон чиглэлээр юм оролдож, дотор нь орж үзсэн юм билээ. Суурь хүмүүжил, төлөвшил минь түүнийг таалсан юм даа. Ерөнхийдөө багагүй пивочин, бас тамхичин байсан. Гэсэн ч боловсрол мэдлэгтэй, оюунтай, хэл устай, эрхэлсэн ажилтай, өөрийн толгойтой, ах зах аав ээжээ хүндэлдэг нь харагдсан. Билгийн мэлмий маань андуураагүй байналээ шүү. Өдгөө бид 3хүүхдийн аав ээж бололцсон байна. Энэ жил 9дэх Валентин-аа тэмдэглэлээ. Нэг гэрт ороод амьдрахаар, тэр тусмаа хүүхэд гээч эсэргүүнүүдтэйгээ бужигнахаар санаа оноо зөрөх зөрчилдөх зүйл гаралгүй л яахав, өөр өөрийн дутагдал сул талуудтай хувь хүмүүс л юм чинь. Гэсэн ч тэр маань харьцангуй төгс хань, төгс аав. Анх аав болох гэж байхдаа тамхиа орхисон. Төдөлгүй архи пивоноос ч хөндийрсөн. Ийм л байна даа. Нэгд, заяаны хань зам дээр, цаг нь болоогүй байх энэ тэр гэж таг нам хүлээлгүй өөрөө бас санаачлага гаргах, үгүй ядаж л амьдралын хэв маягаа, байнгын жимээ өөрчлөх хэрэгтэй юм шиг ээ. Хоёрт, өнгө мөнгө харалгүй дотор хүн рүү нь, мөн чанар луу нь өнгийгөөч ээ л гэж дүү нартаа уриалъя даа. Офицер нөхөртэй болмоор байвал өнөөдриын байлдагчийг сонго гэдэг дээ. Өө нээрээ нэмж хэлэхэд, нөхөр бид2 миний амьдардаг байсан хөлсний өрөөнд нийлж байсан бол одоо 2өрөө байртай, хөл дүүжлэх унаатай, халгиж цалгиагүй ч тарчиг бус амьдарч байгаа. Энэ байрныхаа өрийг дуусахаар 3 эсвэл бүр нэгмөсөн 4өрөө байранд зүтгэхээр төлөвлөж байгаа. (Мэдээж лизингээр. Бид бизнес эрхэлдэггүй ч толгойгоо худалдаж амьдралаа залгуулдаг.) Амжилт хүсээрэй дүү нар аа. Та бүхэнд ч бас амжилт хүсье. Санаа зөв бол заяа зөв байдаг юм шүү монголчууд минь.

  35. Paradox says:

    Speed date zohion baiguulbal yasiin. Shaardlaga zaagad teged ene boon gantsaardaj tuuruldsun humuus biy biynee oloh ch ym biluu

  36. Sekud says:

    Ghdee boliyoo, uzel bodol taarku ch yumuu yum bolvol chi shuud haraal hiigeed unah yum bn, iim ulsuudtai daisan bas nz nuhud bish zugeer ogt tanihgui hol zaitai bh ni deer. 

  37. Sekud says:

    Togloogui shd. hdn ug niiluulj bichij haygaa halhalsan uhaantai, chi yalgaad unshij chadna gej bodson. 

  38. Mongol warlord says:

    Bi bas ene nuhur shig nuhur bnaa,  medleg bolovsrol bol baina daanch busgui alga kk, deeguur bga busguichuudee taniltsay, episode_e@yahoo.com

  39. Seku says:

    Nadaar toglood demii dee. Ydaxgvi zolgvi yabdal chamd toxioldono.

  40. a woman says:

    Захидлын эзэн үнэхээр мөн бол ингэж хаягаа үлдээмээргүй юм аа. Дундаас нь олз хайсан цөөврүүд үлдээгээ байлгүй дээ. Бүсгүйчүүд болгоомжтой байгаарай.

  41. Sekud says:

    Seku unshij bnuu. Wodeweixinshireda976 nemchih. 

  42. baraa says:

    ene emegteichuud chini  erchuud bidnees oor ertonts hun amitantai taniltsaj bariya gd guij bolohgui neree hicheene hetsuu l de oilgoh heregtei erchuudee er ni er em yalgaagui zov setgeltei ayataihan huntei suuchih yum san l gej bodno shu de

  43. baraa says:

    uguiee tgd amidrald zursan zurag garsan odriin garag gej baidag baihaa duu ah ni 40 dohoj yavna amidral togtson mortloo hani ijil ur huuhdeer l dutuu yavah yum zarimdaa za boloh baih gej er hunii uujuu setgeleer handaj yavah yum onoodriin ondrolgoos harahad huleg deleeree hun setgeleeree gaihuulna gej yutai unen ug ve l gej bodoj yavah yum hehe

  44. Bold says:

    ENE ZALUUD SAIN HANDAJ SAIHAN ZOVLOGOO OGCH BAIGAAD ZARIM NEG UHAMSARGUI HALTAR ZALUUCHUUD ATAARHAJ UHLEE HAHAHAHA KKKKK 

  45. hadaas says:

    Huuhnuudiig havchignuulchih yumaa. Xexe. hamag goyooro bicheed l… End bs saihan humuus bdag l ym bn.

  46. kkk says:

    unendee gadaadad surguuli togsloo, dotoodod surguuli togsloo, tiim ch mergejil deeshluulsen iim ch mundag ajiltai bailaa geed amidraliin uhaangui bol hen ch bish gedgiig l mash sain oilgoson. tiimees ymarvaa neg songolt hiihdee ene uneheer minii amidrald heregtei yu gedgiig sain bodoj baij songolt hiih heregtei yum bna shuu. Minii amidarliin turshlaga iim bna. tsag ni boloogui bol bitgii yaaroo. harin gashuun une bol chi odoo tsagt mongogui, ooriin gesen bair suurigui bol huuhnuud chamaig toohgui. chinii gadaad dotoodod sursan bol neeh ontsiin sonin zuil bish bolson. mongo huraaj bair savaa beldehee bodoo. emegtei huntei buh yumaa beldej suuna gerlene gesen ug bish shuu, chinii nasan deer yu yuchgui baigaag chini harval chinii hen be gedgiig chini shuud l harna gej oilgooroi. tegeed bas neg zuil bol yah argagui huuhdiin asuudal. 20 toi ch 40 tei aav bolson bai anhnii huuhed  bol anhnii huuhed. erchuud ylanguya aav bolchood shokond ordog shdee. gantsaaraa guyaa algadaad guij baisan chini genet aav bolood bur shokond orov doo. ter uyed harin chamd dahij shans baihgui gedgiig sain sanah heregtei shuu. chi negent oroitoj gerleh handlagatai baigaa uchiraas aldaj bolohgui onilj onilj neg l buudah heregtei gedgiig l heleh geed bna. 

  47. Zulaa☆ says:

     Uuchlara bi taniltsah gesen husleer setgegdel bichegui ymshu. Hohortei udahgui baby tei boloh tolovlogotei. Medeej namaig ontsolj heleegui ch kkk. Zahidaliin ezend :  Ongorson odoo ireeduig negen zereg nurunda uurch yvhah tiim hetsuu bish gejuu? Ymiig togs togoldor bailgah gej hicheeh heregguie. Tsag ni irheer ailiin ohiniig gomdoohgui hairlaj yvarai.  

  48. sengvm says:

    Мэнд.ерөөсөө л болох ёстой зүйл.эвлэрэх,эс эвлэрэх нь чиний л асуудал.гэр бүлийн на,ндин харилцаа,үр хүүхэд нтр-г хүсэж бсн бол чи анхнаасаа л явах хэрэггүй бсын.чи мэдрэмжгүй бна,өөрийгөө хөгжүүлье гэж явсанаар гэр бүлээ золионд гаргасан бн.одоо ингэж  бичиж олны доог болж бхаар өнгөрсөн амьдралаа умартаж ирээдүйг өөдрөгөөр бодож ГЭР БҮЛ гсн том зорилготой амьдар.
    Эр хүн 1 алдаа л биз,
    Эм хүнээс болж хийморио бүү доройтуул ОК?

  49. muugi says:

    kkk сэтгэлийн үг гээд өөрийнхөө туулсан амьдрал  сургамж болгож зөвлөсөн байна . Яагаад хүмүүс тэр ялангуяа эмэгтэй хүмүүс маань өөрсдөө  танилцах гээд байгаан бол ??? өөрийн бодол өөртөө зөв гэж хүмүүс  өөрсдөө мэдэж байгаа биз дээ 

  50. felicity says:

    Нээрээ гэсэн нэртэй хүнд яагаад 85 оноос хойш гэж вэ. Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй ээ зарим охидууд гэж онцолсон дээр байхаа би л лав тийм биш. Тодорхой хэмжээгээр тийм охидууд байгаа. Захидлын эзэнд сайхан хайртай учирнаа. Хамгийн гол нь хүнээ зөв таниарай 🙂

  51. Захидлын эзэн Хүндэтгэсэн. Т says:

    Уучлаарай зарим нэгэн хүнд буруу сэтгэгдэл төрүүлсэн юм шиг байна.
    Би хүнтэй танилцах гэж энэ захидлыг бичээгүй гэдгээ дээр дурьдсан.
    Мөн Yahoo хаягаа ашиглахаа болсон гэсэн. 
    Зарим нэгэн хумсаа нуусан муур шиг хүмүүсээс болгоомжлуулсан л төдий.

  52. muugi says:

    Хэн ч өнгөрсөн үед очоод  шинээр  эхлэж  чадахгүй , харин  өнөөдөр эхлээд  шинээр төгсгөж чадна. Тиймээс залуу минь   сайхан хайр дурлалтай учирнаа.   

  53. mr.hitch says:

    Odoo ued ch huuhnuudiig uurgalah amarhan boljee sain zaluugiin dur esgej ym bicheel daraa n haygaa uldeegeel munhag heden huuhnuudiig onholduulj bna daa Zaluu min chi Setgesen bas bsergelen bna amjilt

  54. Захидлын эзэн Хүндэтгэсэн. Т says:

    Урмын үг хэлсэн та нартаа баярлалаа. Энэ хүү захидлаа ямар нэгэн хүнтэй танилцах зорилгоор бичээгүй юм шүү.
    Зүгээр л залуус та нарыг бага алдаа гаргаасай  гэсэндээ сэтгэлээ хуваалцлаа. 
    Урмын үгээр тэтгэж сэтгэлээ хуваалцах гэсэн та нартай буруу санаатай муу хүн холбогдох вий гэж эмзэглэсэндээ энэ хүү фостыг бичлээ.
    Би бараг yahoo ашигладаггүй гэхдээ миний хаяг: /kev_ch@yahoo.com/
    Энэ хаяг минь захидал илгээхдээ АДМИНД цуг илгээгдсэн.

  55. Нээрээ says:

    Илүү юм нуршихад хүнд мэдлэг боловсролоос гадна “амьдралын ухаан буюу амьдрах урлаг” их хэрэгтэй юм шиг санагддагиийн. Айхтар боловсролтой хирнээ хүн чанар муутай хөгийн хүмүүс олон л байна

  56. Нээрээ says:

    gg-д хандаж хэлэхэд хэл ам, хэрүүл өдөөд зовоогоод байвал хүн байна гэж тоохгүй, юу ч сонсоогүй юм шиг, юу ч хэлэхгүй дүлий дүмбэ оргиод худлаа ч гэсэн баяр баясгалантай байгаа хариу үйлдэл үзүүлээд байвал хэсэг дөвчигнөж байгаад залхаад больчихдог байхгүй юудаа. Битгий бусдаас болж сэтгэл санаагаар унаж өөрийгөө зовоо, ” дархан цаазтай” байж сур.

  57. Нээрээ says:

    Хүмүүсээ хаврын сэтгэл гутрал эхлээд байна уу үгүй юу?хэ хэ. Чамайг хаяад л явсан бол чинийх биш байжээ л гэсэн үг. Нэгэнт чинийх биш юмны төлөө хойноос нь харамсаж харуусаад огт хэрэггүйшдээ. Хань, гэр бүлгүй хөгширлөө гэх тэнэг шалтгаанаас болж битгий сэтгэл санаагаар унацгаагаач. Эргэн тойрноо хар, амьд мэнд, эрүүл саруул, идэх хоол, өмсөх хувцас, амар тайван Монголд төрсөндөө таларх. Би 33 тай, нөхөргүй, найз залуугүй. Үүнд би гутардаггүй. Насаа бол хэнд ч бардам хэлнэ. Нөхөргүй хүүхэдгүй гэдгээ ч бардам хэлнэ. Гэр бүл зохиоход хүн хариуцлага хүлээх чадвартай байх хэрэгтэй. Үргэлж сайн сайхан зүйл бодож, хүнд өш хонзон саналгүй, аль болохоор олон хүнд туслахыг хичээж, ажил ч гэртээ ч бусаддаа инээд хөөр бэлэглэж байвал амьдрал чинь гэрэлтээд л явчихнадаа. Дашрамд хэлэхэд өөрт чинь эвгүй сэтгэгдэл төрүүлдэг хүмүүсээс аль болох харьцахгүй, хол явж бай. Нийтлэлийн эзэнд хэлэхэд чи өөрөө эерэг хандлагатай л байвал болохгүй бүтэхгүй зүйл байхгүй. Аа бас битгий гадаад байсан гэдгээ танилцсан эмэгтэй хүндээ хэлж бай. Болж өгвөл өөрийнхөө үеийн бүсгүйчүүдийг сонирх. Ажиглаад байхад 85 оноос хойшхи охидууд нийгмийн энэ байдлаас болоод хөнгөн явдалтай, амар хялбараар амьдрах дуртай болчихсон байналээ шүү. За тэгээд амжилт. Хүнээ зөв таньж, туршиж, сонгож байж дотносож сэтгэлээ өгч бай.

  58. gg says:

    Setgel gutralaas yaj garah we. Hetsvvn bee ooro ehelj odoj oo haigaad bh bolloo ajla hiihes durgvi hureed bn haa 1.tee ywmaar ch um shg

  59. Zulaa☆ says:

    Hun er ni Mongoguigese bus medlegguigese  amidralaa suiruuldeg shde. Mongogguigese bus medlegguigese ichij amidrah heregtei medleg turshlagatai hun haana ymarch orchind amidraad yvna ted garah zamaa urgelj medej baidag uchraas shude. Tolgoid baiga medlegere busdiin dor orchihguig hicheedeg…. ene heseg ih taalagdlaa. Hun ih baga hemjeger setgel gutrald orj baidag ene bol heviin uzegdel setgel gutralaasa garch chadahgui udaan urgeljilvel asuudal uusej baij bolno.

  60. zahidaliin ezen says:

    Setgelee huvaaltssand bayarlalaa. .. Goooaaal15@yahoo.com add hiivel yariltsaj baiya…

  61. eegiii says:

    Taniltsii yaaj holbogdoh we

  62. HI says:

    2LAA TANILTSII BI GADAAD SURDAG. 27 TOI GANST BIE  UNDUR  TSRAILAG  HUURHUN BUSGUI. URID NI HVN AMITNTAI DOTNO NAIZLAJ HARITSAAND ORJ BGAGAAGVI  ESTOI  SHAN BUSGVI BNA DAA BI. GADAADAD BDAG BOLOHOOR VERHEED YWAAD BH TSAG OLDDOGGVI TSAGIIN AJIL SURGUULI GESEER BGAAD  NZ ZALUUTAI BOLJ  VZSENGVI 27 HVRJIIN 2LAA CHATLAJ BYA   YAAJ HOLBOGDOH BEE  HARIN

  63. Seku says:

    Bi chamaas neg egch. Neteer yum bichij baiya. Bi oirxon orond syrdag. Chamaig xayagaa ogbol taniltsax bolomjtoi yum. Bi ogchvvl shal oor olon xvnd xayag maani il bolchino. Yahoo barag xereglexee bolison. Wechat xeregledeg.

  64. saraa says:

    Tsagaan sar bolohoor ih yum bodogdoh yumaa. bi ch mun adil tiim medremjtei l bn. Bi emegtei l dee. Zunduu l zaluus guidag bailaa. Ajil surah gej yavsaar bgaad huntei suuh nas negent oroitjee. Huvi tavilan gej itgej suuhaar nuhurtei boldoggui gej unshsanaas hoish buur sonin bolchood bn. Oroitoj gerelsen humuu sbaival yaj tanitsaj baisan tuhaigaa huvaaltsaach.. Uneheer huvi tavilangaar hen negentei uchirsan uu ?
     

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.