Халамцуу амьтаны зургийг битгий авч бай

00

Гашуун нясуу юм ууж согтсон л бол хүнээс эхлээд хулгана, тагтаа хүртэл адгийн шаар болж хувирдаг. Өнгөрсөн онд билүү энэтхэгт цагдаа нарын хураасан хулхи архийг хулгайгаар уусан сүрэг зэрлэг гахай агсам тавиад цагдаагийн газрыг нураасан тухай мэдээ гарч байсан. Энэ удаад Африкийн Руандад гориллын зургийг авахаар очсон зурагчин Кристоф Курто халамцуу амьтан ямар гээчийн амьтан болж хувирдгийг биеэрээ амсчээ.

Олноор унаж бороо чийгэнд исээд нэрмэл шиг болсон хулсны навч идсээр халамцсан эр горилла зургийг нь зөвшөөрөлгүй авч байсан зурагчинд уурлан ухамсрын шанаа өгч, хэсэг ноолж байгаад сүүлдээ залхаад хаяад явсан байна.

Зурагчин эр энэ дайралтын талаар “Яг л галт тэргэнд дайруулсантай адил юм болсон” гэж тайлбар бичжээ. Азгүй зурагчин ухамсрын шанаа авах үеийн зургийг Кристофын найз нь авч амжсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.