Баруун гартайгаа найзлах буюу эрчүүдийн гар хангалга

4303146_c396fa3

Гар хангалгыг хүмүүс байх ёстой хэвийн зүйл мэтээр ойлгодог боловч маш аюултай зүйл юм. Сексийн байнгын харилцагчтай буюу эхнэртэй хүн гар хангалга хийсэн тохиолдолд бэлгийн сулралтай болдог бөгөөд дутуу хөвчрөх, хурдан дур тавих зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Гар хангалгыг порнотой хослуулан хийдэг хүн 40 нас шүргээд л бэлгийн сулрал, түрүү булчирхайн үрэвсэлтэй болдог тухай эрдэмтэд нотолсон. Гар хангалга, порнотой хослуулан хийхээс үүсдэг сөрөг нөлөөний тухай сүүлийн үед хийсэн судалгаа маш олон байдаг боловч порно киноны бизнесс эрхлэгчдийн дарамт нөлөөнөөс болон олон нийтэд үнэн мөнөөрөө цацагдаж чаддаггүй. Хамгийн наад захын сөрөг нөлөөний жишээ нь: шулуун гэдэсний буюу анал сексийн сонирхолтой болох цаашилбал групп секс, мал адгуус сонирхол хэлбэрээр хүндрэх магадлалтай.

Гар хангалгад донтох нь парасимпатик мэдрэлийг ачаалалд оруулж, ацетилхолин гэдэг бодис ялгаруулдаг. Энэ нь бэлгийн дааврын ба дофамин, серотонины ялгаралтыг ихэсгэж улмаар тархийг ба адреналин ялгаруулагч дотоод шүүрлийн булчирхайг хэт ачаалалд оруулж, дофамин-норэпинефрин-эпинефрины идэвхийг хурдасгаж, биеийн функц үйл ажиллагааг хэт симпатик чанартай болгодог гэнэ.

Гар хангалгад донтох үед гарах гаж үр дагаварууд:

– Хэт ядрах шинж. Бүхий л өдөржин ядрах
– Нуруунд өвдөлт хөшилт илрэх
– Стресс. Ааш занд өөрчлөлт орох, сэтгэл зовинол илрэх
– Ааш араншин тогтворгүй болох, түргэн уурлах, бухимдах
– Үс нарийсах, унах, хуурайших
– Бэлэг эрхтэн дутуу чангарна. Сул эрекцитэй болох
– Дур ханахгүй байх, дутуу ханах
– Нүдэнд хөвсөн юм үзэгдэх эсвэл хараанд өөрчлөлт орох
– Таазны хөндий болон ахар сүүлны ясанд өвдөлт илрэх
– Зожиг, ганцаардсан байдалтай болох.
– Үрийн шингэн бага ялгардаг болох.
– Нойронд өөрчлөлт орж тогтворгүй болох.
– Бэлэг эрхтэн жижигрэх
– Төмсөг орчимд өвдөлт илрэх
– Үрийн шингэний ялгаралтанд өөрчлөлт орж, парасимпатик бэлгийн үйл ажиллагаа хариуцсан мэдрэл суларч улмаар үрийн шингэний урсгалийг хязгаарлагч хавхлага хаагдаж, дур тавилт баригддаг байна.
– Сэтгэлзүйн талаас хийсвэр болон гаж бэлгийн ажиллагаанд татагдах. (анал, групп, гаж секс сонирхох)
– порно киноны одуудтай хамтрагчаа харьцуулах, хамтрагчаасаа хурдан уйдах шинж тэмдэг мэтээр сэтгэл ханамжгүй байх (энэ нь цаашилбал хамтрагчаа өөрөөсөө түлхэх салалтанд хүргэх).

Хэрэв танд дээрхи шинж танил бол та тархиндаа агуулагдах ацетилхолин /парасимпатик мэдрэлийн харьцааг тэнцвэржүүлж, бэлгийн дааврын хэмжээг бууруулж, симпатик мэдрэлийн үйл ажиллагааг хэвийн болгох нь чухал юм.

Гар хангалга их хийхэд эр бэлгийн даавар болох тестостерон хэт ялгарч дегидротестостерон болж хувирна. Энэ бодис цусанд ихээр эргэлдэх явцад үс халзарах, түрүү булчирхай томордог байна. Ийм шинж тэмдэгтэй хүмүүсийн бөөр болон элэгний үйл ажиллагаа мууддаг байна.

Гар хангалга хэвийн байх ёстой зүйл гэсэн мэдээлэл хаа сайгүй цацагдаж байдаг нь +18 төрлийн бизнесс эрхлэгчдийн сурталчилгаа юм.

Залуустаа зөвлөхөд эрүүл бие эрхтэнээ хайрлаж өвчин, гаж зуршил болохоос нь өмнө сэргийлэх нь чухал. Хэрэв ийм зуршилд автсан бол эртхэн татгалзах хэрэгтэй. Ганц бие хүмүүсийн хувьд өөрийгөө завгүй байлгах, спортоор хичээллэх хөгжим сонсох, дур сонирхолтой зүйлсээ хийх мэтээр тайвшруулах, бэлгийн найдвартай аюулгүй хамтрагчтай болох аргыг сонгоорой. Эхнэртэй буюу бэлгийн хамтрагчтай боловч порно кино, гар хангалгад донтсон тохиолдолд сексээс хүсдэг зүйлсээ хамтрагчтайгаа илэн далангүй ярилцаж, сексийн идэвхтэй харилцаанд байх хэрэгтэй. Өөрийн болон хамтрагчийхаа таашаалд юу нийцэх талаар ярилцах, туршиж үзэх зэргээр харилцаагаа сайжруулах нь таны эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй гэр бүл, хайр сэтгэлийн харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ. Гар хангалга хийх хүсэл нь зөвхөн хүний дотоод сэтгэл хүсэлтэй холбоотой болохоос бие махбодийн хэрэгцээ биш юм гэдгийг анхаараарай.

17 Comments

  1. Бадам says:

    Аяаяа би одо 30тай сүүлийн 8жил тасралтгүй хийж байна, одо нуруу туруу, төмсөг нтр өвдөөд нэг л биш боллоо. Болимоор байвч яаж ииж ыгд л хийчих юм. Долоо хоногт бараг 3-4 хийж байнаа яахвэээ туслаач

  2. би says:

    dontoh gj oiroltsoogoor hir ih hiideg humuusiig hileed bgan bol?

  3. Undral says:

    Түрүү булчирхайн үрэвсэл, томролт,шохойжилт болон бэлгийн сулралд сайн Prostate эм зарна. Чалх сайжруулна Утас:99356222 89496222 sain muu taltai bdag

  4. pj says:

    энийг хийдэггүй, хийж үзээгүй эр хүн гэж байх уу?

  5. kross says:

    нээрээ яаж ч бодсон үнэн юм байна аа, надад сэтгэлзүйч хэрэгтэй байна би гадаадад сурдаг ажилладаг 21 тэй залуу урьд нь их ачаалалтай ажилладаг байхад тийм зүйл хийх зав гардаггүй байсан бас гадаа streetwork out ч юм уу усанд сэлэх фитнесс хийж тамир тэнхээгээ барж өөрийгөө тайвшруулдаг байсан одоо төгсөх курс учраас хичээлээ л хийж байгаа даанч хавар болоодч тэр үү гэнэт 2 өвчтэй юм шиг л дур хүсэл буцлаад ирэх юм үнэндээ баруун гартайгаа найзлахаа болихгүй бол миний амьдрал там боллоо эдгээр бүх шинжүүд илэрч байгаа. 21 хүртлээ хүнтэй үерхэж үзээгүй бас охидууд намайг огт тоохгүй би асар хурдан хугацаанд амжилт олж баяжидаггүй л юм бол яаж ч хичээгээд найз охинтой болж чадахгүй гэдгээ ойлгосон, даанч гар хангалганаас үнэндээ татгалзмаар байна миний ганц муу зуршил болчоод байна би үүнээс болж амьдралаа сүйрүүлмээргүй байна . Надад сэтгэлзүйчийн зөвлөгөө үнхээр хэрэгтэй байна 

  6. harley88888@yahoo says:

    altan dundajiig barih l heregteildee! het ih hiivel medeej yadargaand oroh l blgvi de xexe… hamtragchtai bj yagad bolohgvi gj.. belgevch gj saihan yum bdiishd!

  7. bdhdbbd says:

    Erchuud husej bhad ma hun husehgui shonodoo aria gj 2 guilgaj hiine ter tgd neeh udahgui 5min hurehgui uguite medehguimda oor huntei untaj bsiin bish oortoo gar hangalaga hiideg bolsoon BZHO edr zunduu haldwar bnshd aidii shuu ur huuhdee bodoh heregtei chmg or huntei zavaarch bhad chn huuhed chn owhin oroono shuu

  8. zochin says:

    Alivaa yum hetreheeree  l hor boldog. Balansiin barihgui yu

  9. Сахалт says:

    Гарчигнаас харахад зуун гар бол хамаагуй юм байна. Найзалдаг гараа л сольчих – No problem! Тэгэхдээ эхний хэдэн ур дагавар гээд байгаа нь надад байна. Чухам энэнээс болсон эсэхийг нь харин мэдэхгуй нь 

  10. GegeenCom says:

    Emegtei hun hun bish met lol
     huuhnuud yadgiin turuu bulchirhaigui humuusiin talaar hezee duridagdahyn bol

  11. omg says:

    Haanaas ene medeelliig olj avsan eh survaljaa tavichih.

  12. bold says:

    oo za za.aldagiin bna.odoo bolihoos.iim aimar bsn yum uu.tsochoochihiin bna ldaa

  13. Khaan says:

    Ger bultei ch gsn hetsuu l bdiin shde ehner oirtuulahgui dontoi  ntr gej duudna garaad huuhen erguuleh geheer ger bulee huurah gd bdag zaluu hun uchraas haaya galzuurtal husne yah argagui hiidiin shde zarim da evgui l bdiin…

  14. бэби says:

    Гар хангалга ямар ч аюулгүй энэ сэтгүүлч юмаа судалж байж бичээч арай дэндүү юмаа

  15. Zaluu says:

    Za zarim negiig ni degesduulchihsen bna. 40 nas hurenguutee turuu bulchirhai ovddog bolno gej hudlaa harin ch esregeeree olon belgiin havitagchtai baih belgiin zamiin ovchnooas gadna olon torliin microbe bacteri avdag ternees bolj turuu bulchirhai ovddog. 
    Delhii niiteere hamgiin ayulgui sex l gedeg bizdee odoog hurtel. Ger bulguu humuus baruun gartaugaa naizlaad yavj baisan ni olziitei bailguidee odoo yed. Iim hudlaa yum niitelj humuusiin tolgoig erguulehee boli

  16. dsdfds says:

    yu shaagaad baigaan be, nasaaraa l hiilee yagachgu l bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.