Сайн эмч байвал зөвлөөч бүсгүйчүүдээ

14793835_xxl

Сайн байна уу. Би одоо 28 настай жирэмслэх гэж сүүлийн 2 жил хичээгээд болсонгүй. Цэцэг гээд хувийн эмнэлэгт үзүүлээд өндгөвч сав хэвийн үрийн сувгаа үзүүл гэсэн юм. 2-р эмнэлэгт байдаг эмэгтэйчүүдийн эмнэлэг дээр очиж үрийн сувгийн зураг авахуулахаар болсон юмаа. Надтай хамт 4 хүн орсон гэтэл миний зураг гараагүй. Яасан бэ гэхээр яг будагч бодисоо шахах үед миний сав агшаад бодисыг дотогш нь оруулахгүй шахаж гаргаад байна гээд зургаа авахуулж чадаагүй. Тэгээд саваа үзүүлж ир ямар нэг асуудал байгааг үзүүл гэсэн юм. Өмнө нь Цэцэг эмнэлэгт үзүүлж байхад ямар нэг асуудалгүй гэж хэлж байсан юм л даа.

Тэгээд сайн эхо-той гэж хайж байгаад 4D гэсэн эхо-д харууллаа. Миний биений юм ирсэнээс хойшхи яг 9 дэх хоног л доо. Тэгсэн эмч нь чиний хоёр өндгөвчинд уйланхай үүсчиж үүнээс болоод жирэмсэн болохгүй байна гэж хэлсэн. Би бүр гайхаад байх юм тэр эмч болохоор биений юмны 3-4 дэхь хоногт хагардаг гэх юм. Та бүхэн энэ талаар мэдэх үү? Бас тэгэж зураг авахуулахад тийм асуудал үүсэж байсан хүн байна уу? Санаа зовоод байх юмаа. Хаана ямар эмнэлэгт очихоо ч мэдэхгүй юм. Хадбаатар дээр цаг авах гэсэн 4 сарын 18-нд цаг байна гэсэн. Цогмаа эмч дээр очдог юм билүү гэж бодох юм. Сайн эмч байвал зөвлөөч бүсгүйчүүдээ. Баярлалаа…

10 Comments

  1. захидлын эзэн says:

    Баярлалаа та бүхэнд Сүхээ эмч дээр хэзээ ч очсон болохуу у

  2. lulu says:

    Би яг чамтай адилхан асуудалтай бсан. 2 өндгөвч 2уулаа уйланхайтай тэгээд тэр нь өндгөн эсийг гадагшлуулахгүй барьчихаад биений юм ирэхтээ зэрэгцээд гадагшилаад бна гэсэн оношийг бүр 3 сар үзүүлж байж тогтоолгосон. Тэгээд эндокринологи гэдэг эмнэлэгт Сүхээ эмчийн эмчилгээнд бас бөөд үзүүлж үйл хийлгүүлж байгаад хүүтэй болсондоо. Сүхээ эмчийн эмнэлэгт над шиг асуудалтай олон эмэгтэйчүүд хандаж хүүхэдтэй болсон байдаг. Хаяг нь 1р төрхийн урд flamingo tower 2давхарт.

  3. my says:

    Чимэг-оюугийн Ганбаад үзүүлээд үзээч

  4. MMM says:

    bayangol emnelegdee uzuulsen drdee.

  5. zochin says:

    gyals toviin silva emch bas sain.joohon shirvvn aashtaiduu gehdee sain emch

  6. тата says:

    Hadbaatar emch sain shuu, ehner bid hoyor 2 jil bolj baij ene hun deer ochij arga hemjee avhuulaad odoo 6 sartai Huurhun maamaatai bolson buun bayar

  7. no name says:

    Gyals tubd neg oros emch vzdeg yum bn le ih sain nihyyr yum shig sanagdsan neg hvnteige tulj haritsdag 

  8. Гэрлээ says:

    Би Цогмаа эмчид 2 жил гаран үзүүлж маш их цаг алдсан. Сүүлдээ сүлжээний эм шахаад тэр нь нэг нь л 200 гаран мянгын үнэтэй. Ямарч үр дүнд хүрээгүй шүү. 2 жил гаран эмчлүүлээд явж байхад суваг шалгах байтугай өндөгний цусны ч шинжилгээ өгөөгүй. Огт онош тогтоохгүйгээр хүний амьдрал цаг хугацааг үрээд л өнгөрдөг юм билээ. Аргаа бараад Хятад Солонгос явсан даа

  9. 1234 says:

    Tsogmaa emch sain yag urguidleer meregshsen hun shuu

  10. zochin says:

    sain bnu.bi vr shiljvvlen suulgah tow dr zurgaa awhuulj bsan.chi 1 r torhuin urd bdag svhee emchid vzvvleed vzdee.namaig hawdar sudlal 2 ondgowchoo 2 ulang ni awhuul hawdar vvssen bn gj bsan.svhee emch vzeed awahgvi ee zvgeer gd jil emchilgeend yawaand odoo bvh zvil zvgeer bolson svhee emch 1 r torhiin zowloh emch hiideg bolhoor 2 dahi odor vzehgvi busad odor vzdeg.erthen ochij tsag awdag yum bn le.heterhii shanalah hereggvi dee ulam l dordood bdag yum bn le 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.