Танаас сонсмоор байна!

olloo_mn_1423458380_zul

Саяхан 4 настай бяцхан охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт амиа алдлаа.

Хүний орчлонд яаран яаран ирсэн, хүслийн тэнгэр-бурханы бэлэг болсон нэгэн бяцхан од тэнгэрт харважээ. Жаахан тэргүүн дээр нь тэнгэрийн гэрэлт цагираг асаалттай, турьхан нуруундаа нүдэнд үл үзэгдэх сахиусан тэнгэрийн даль дэрвэлзсэн бурханы бяцхан элч хорвоогоос буцчихаж. Ээжийнхээ өвөр дээр эрхлэн, энгэрийг нь налахдаа мөөмөө тэмтрэх, нойрон дундаа хэлээ хөхөн бумбагнах, зүүдэндээ үнэгчлэн мишээх дөрөвхөн настай нялх охин зодуур нүдүүр хүчирхийллийн золиос болж, нүд халтирам зургууд нь цахим ертөнцөөр дэлгэгдэж байна. Бид муу муухай юманд хичнээн дасал боллоо ч хүүхдийн тарчлаанд, хүүхдийн цаг бусын үхэлд, хүүхдийн эсрэг балмад хүчирхийлэлд л дасч болохгүй!

Энэ нийгмийн бухимдал, олны сэтгэл зүйн хямрал туйлдаа хүрсэн нь үе үе ойрхон давтамжтай гарах болсон балмад харгис гэмт хэргүүдээр илэрч байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэж “чимээгүй дайн” байдаг. Хохирогчид нь хүн амын хамгийн хүчин мөхөс, эмзэг дорой бүлэг хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд болдог.

Олон жилийн өмнө 1996 онд Хүүхдийн эрхийн тухай хууль батлагдсан жил би “Чемодантай юм” хэмээх нийтлэлдээ “Гэр цэвэрлэсэнгүй” гэж хойд эцэгтээ зодуулан амиа алдсан 6 настай Н хэмээх охиныг ээж нь нөхөртэйгээ хамсан чемоданд хийж булсан хэрэг хожим илэрсэн тухай бичиж байлаа. 6 настай охиноо нөхөртөө зодуулж алуулчихаад тэр шөнөдөө чемоданд “эвхэж” хийгээд 1-р хорооллын хойгуурх нүцгэн уулсын гуу жалганд булчихсан ээж байсан л юм даа. Охины өмсч байсан хувцас, төрсний гэрчилгээг хойд эцэг нь шатаасан байдаг. “…Хүний асрамжинд байх балчир насандаа хүүхэд асрах, гэр цэвэрлэх гээд насандаа ахадсан ачаа үүрч, гэрийн бяцхан зарц байсан тэр жаахан охины амьдарч байсныг нотлох ганцхан хуудас цаасыг хожим мөрдөн байцаагч нь ИБМУГ-аас олж биеийн байцаалт болгон хавсаргажээ. Тэр нь ” Эцэг М-н О, эх Ч-ийн Б 1984 оны зургадугаар сарын 3-эд нэгдүгээр амаржих газарт төрсөн охин Н-ыг эх Б-гээр овоглон 1984 оны долдугаар сарын 3-нд Сүхбаатарын районы 2529-рт бүртгүүлсэн материал байгаа болохыг тодорхойлов.” хэмээсэн Улсын төв архивын алгын чинээ бичиг. Өнцөгт нь “Энэхү лавлагаа нь гэрчилгээг орлохгүй” гэсэн өгүүлбэр буй” хэмээн бичиж “Ардын эрх” сонинд нийтлүүлж байж.

Тэр цагаас хойш олон олон гэмгүй балчир үрс харгис эцэг, эхийн гарт амиа алдсаар л байна.

Алив, “3 сая дахь иргэн” шоуны гол дүрийнхээн, энэ бяцхан охины хэрэг дээр “тоглолт” чинь хэрэгтэй байна. Цаашид амь үрэгдэж болзошгүй балчир үрсийг хамгаалахад бас “тоглолт” хэрэгтэй байна!

Хүүхдийн төлөө үндэсний хорооны дарга хатагтай Ишбадамын Нарантуяа Та “хөшигний өмнө” гарч ирнэ үү! Сэжигтнүүдийг тусгаарлан хорьсон уу, хавтаст хэрэг нээсэн үү, үрээ алдсан ээжийн эрхийг хамгаалж байна уу? Шүүхээр хэрэг шудургаар шийдэгдэх болов уу? Танаас сонсмоор байна!

Эрх баригч намууд ч гэсэн Хүүхдийн эрх хамгаалах хүндтэй албыг нийгмийн хариуцлагагүй, ажлын туршлагагүй хамгийн гол нь ЗҮРХ СЭТГЭЛГҮЙ, СОНГУУЛЬД ЯЛАГДСАН, УЛС ТӨРИЙН ЗАМНАЛ НЬ ТӨГСЧ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ШАГНАЛ БОЛГОЖ ӨГӨХӨӨ БОЛИОЧ!

Эрхт тэнгэрийн элч-бяцхан жаахан охин минь чиний хойноос ГЭРЭЛТ ЗУЛ өргөе! Айдас хүйдэсгүй, амгалан энхжингийн оронд одох замыг чинь түг түмэн зул, сэтгэлийн ерөөлөөр гэрэлтүүлье! Хүүхдийн бурхан Бүжинлхам ивээг охин минь!

Ум ма ни бад ми хум!

15 Comments

  1. nuudel shiidel says:

    ge buliin huchirhiilliig herhen taslan zogsooh be? Geed suuld garsan NUUDEL SHIIDEL nevtruulegiig uzeerei

  2. Moogii says:

    Lillian chamaig ene nyalh ohinii mederch bsan ter aimshigiig medreh huei tawilan tun ourhon huleej bna

  3. LILLIAN says:

    ETSEG EHEE SONGOJ TORDOGGUI UNEN SHD ENE NI SURHII EMZEGL EED MEDEHGUI BAIJ HAMAAGUI HUNIIG YARGACHINAAR DUUDDAG CHAM METIIN HUMUUSEES BOLJ IIMERHUU BODLOGGOGUI XAR AMIA HICHEESEN BALMAD UILDEL GARDAG YUMSHDEE

  4. erdene says:

    эцэг эх хойд эх бүгд таарсан таар шуудайнууд тэдэнд ирсэн хүүхэд хамгийн харамсалтай.тэр эцэг бүр хүн толгойтой араатан . араатан араатанаа л олж сууж байсан бололтой.

  5. burhan says:

    LILLIAN muu hunii unergui pizda  min chi bas 1 yargachin bna te yu bicheed bga muu mal ve

  6. LILLIAN says:

    HUMUUS IRJIL BAIDAG YAVJIL BAIDAG ENIIG BUREN TASLAN ZOGSOON GEJ BODOHGUI BAINA HUN HUNII HUVI TOOROGIIG OORCHLOHGUIL BAIH

  7. Еронхийлогчийг омоорсон ондгон толгойт танаа says:

    Торсон эхэд нь их бага хэмжээгээр хариуцлага хулээлгэх естой.Мэдээж  тодорхой хэмжээгээр гадарлаж бсан.Хуухдийг оорийн эрх ашгийн толоо залгардуулж яргачны гарт алуулах нохцлийг бурдуулж огсон.гудамжны гуйлгачинг энэ яргачин оод нь татаад амьдраад хуухэд хийгээгуй нь мэдээж.Ганц хуухдийг яаж ийж хамгаалаад хараад явах боломж бсан байх.чадахгуй бсан бол ур хуухдийн хусэл болсон гэр булд урчлуулээд холоос хараад явахгуй.Ууний ард маш олон охид ховгууд энэ замаар амьдарч яваа.Яаж тэднийг ил гаргаж тус болох вэ хумуус ээ.Уунд торийн оролцоо маш их уурэгтэй.Еронхийлогч яасан гээд тэнэгтээд байгаа ондгон толгойтнуудыг ойлгохгуй юм.Нийгмийг хувь хун гэр бул бурдуулж тууний эрх ашиг тайван амьдралыг тор нэртэй еронхийлогч их хурал хууль дурмээрээ зохицуулж баталж хамгаалах естой шуу дээ 

  8. Еронхийлогчийг омоорсон ондгон толгойт танаа says:

    Торсон эхэд нь их бага хэмжээгээр хариуцлага хулээх естой.Мэдээж гадарлаж тодорхой хэмжээгээр гадарлаж бсан.Хуухдийг оорийн эрх ашгийн толоо залгардуулж яргачны гарт алуулах нохцлийг бурдуулж огсон.гудамжны гуйлгачинг энэ яргачин оод нь татаад амбдраад хуухэд хийгээгуй нь мэдээж.Ганц хуухдийг яаж ийж хамгаалаад хараад явах боломж бсан байх.чадахгуй бсан бол ур хуухдийн хусэл болсон гэр булд урчлуулээд холоос хараад явахгуй.Ууний ард маш олон охид ховгууд энэ замаар амьдарч яваа.Яаж тэднийг ил гаргаж тус болох вэ хумуус ээ.Уунд торийн оролцоо маш их уурэгтэй.Еронхийлогч яасан гээд тэнэгтээд байгаа ондгон толгойтнуудыг ойлгохгуй юм.Нийгмийг хувь хун гэр бул бурдуулж тууний эрх ашиг тайван амьдралыг тор нэртэй еронхийлогч их хурал хууль дурмээрээ зохицуулж баталж хамгаалах естой шуу дээ 

  9. GegeenCom says:

    Hamgaalalt heregleh belgiin bolovsrol olgoh tal deer bas hicheel sain bagass n zaaj bmaar bn

  10. kkk says:

    2 buzar yawdaltnaad bolj huuhed hohirch bna. buzar zawhai hydal hyurmag yawdlaa zogsoogoochee. ehner huugedtei huntei yawaldhaa boli. erchuud awaad suusan ehneree hairla unench bai

  11. zax says:

    Итгэхэд хэцүү.Би тэр зурагыг нь нүд хальтраад харж чадаагүй.

  12. Hi says:

    Ter Tsogt geed etseg ni undesnii tvd haruul hiij bsan.ter uedee huchingiin hereg hiigeed ajillahgui alga bson gsn.erh zui huuliar sursan 2 ni ingej huuhed alj bhad bur heleh ug bhgui

  13. Zaluu 33 says:

    Ger buliin huchirhiilliin huvid bol uih iig shahah heregtei yalanguya emegtei gishuud sain ajillaj huchirhiilliin esreg sain huulitai boloh yostoi. Huchirhuilel hiisen huniig shuud teden sar oirtohiig horiglono geed albadan ajil hiilgedeg bolgoh heregtei. Humuujliun ajil torguuli bol bayan garuud ni mongiig ni ogchihno geed zodood unana. Albadan ajil bol bayan ch yaduu ch nileen chardaina hashirna.  Horigloson hugatsaand oirtoh esvel dahin huchirhiilel hiivel shuud shorond hiideg boloh heregtei. 

  14. Zaluu 33 says:

    Ganaa chi ehleed yum l bolgon yoronhiilogch gehee boliod bi ooroo yu hiij chadah ve l gedegee bod. Manaihnii 1 tuilshirdag hed honog shuugij baigaadl martchihdag het setgeliin hodloloor yumand handdag utgagui zan bnaa. Heseg haraaj zuhej hamag muuhaigaar duudaj baigaal shorond hiichiheer orovdood esregeeree nogoo taliig nu muulaad orilood eheldeg. Alah yal baihgui bolhoor hargis hereg garch bna geel medemhiirtsgeegeed baina. Gemt hergees bolovsrol huuhdiin humuujil orchin toirnii noloi geh met zuileer l sergiilne uu gehes tsaaziin yaltai bolhoor l hund gemt hereg garahaa bolcihihdog yum bish shuudee.  Yum l bol yoronhiilogch gej soliorno parliamantiin zasaglaltai ulsad amidarch baigaagaa meddegui yumuu haishaa yum.

  15. ganaa says:

    mongold buh zuil zawxrald awtsaan.yu ni huuhdiin erx gemeer. yer ni mongolchuud bid ungu mungiig shutej amidarch bn shvv dee. yaduu ch gesen ydaj taiwan amidrmaar bdg. elbegdorj gej durak ardchilal yrij 3 say chinggis serlee ntr gj domgiin yriagaa bolichvol zugeer bn. bidend taiwan auylgui niigem xeregtei bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.