Тэнэг эгч

3e609e75e52a

Энэ сайтыг шөнөжин ухаж үзлээ. Хүмүүс хэнд ч хэлж чадахгүй нууцаа ярьж сэтгэлээ онгойлгодог аятайхан газар бололтой.

Миний хувьд гэхэд өөрийгөө зүхээд салахгүй сууж байгаа тэнэг нэгэн бүсгүй байна. Би 3 охинтой айлын том нь, одоо 30 гарч явна. Хар багаасаа ээж аавд нэмэр болж явсаар өөртөө анхаарч түвдсэнгүй, нэг мэдэхэд цэцэг цэврүү шиг үзэсгэлэнтэй хоёр дүү охиныхоо хажууд намрын хатсан ногоо шиг л юм явах болж. Анх оюутан байхад ганц нэг залуустай хальт үерхдэг байсан. Дараа нь ажил дээр гарсан хойно ч араас эргүүлдэх нь байсан. Гэхдээ яагаад ч юм би хэн нэгнийг хүлээгээд байгаа юм шиг хэн нь ч санаанд таалагдахгүй үсрээд л дотно харьцаанд ороод л холбоогоо тасалчихдаг байлаа.

Гэтэл 6 жилийн өмнө нэг л өдөр миний яг доодох дүү тэр хүлээж байсан хүнийг маань дагуулаад ирлээ. Анх уулзахад нэг их өндөр цэвэрхэн цагаан залуу, учиргүй царайлаг биш ч ам дүүрэн цагаан шүд гаргаад яралзтал инээхээр дур булаам харагддаг нэгэн байв. Дүү маань гадаадад сургууль төгсөөд ирэхийнхээ өмнө танилцаж нийлээд ирсэн нь тэр байв. Тэр хоёр маань 2 жил үерхээд хуримаа хийж 2 ч сайхан хүүхэдтэй болоод одоо аз жаргалтай амьдарч байгаа. Хүргэн маань өндөр боловсролтой, их сэргэлэн, юм сайн зохицуулдаг, хүмүүсийг өөртөө татаж чаддаг гэх мэт сайхан чанаруудтай учир дороо л ажил амьдрал нь өөдлөөд ирсэн. Дүүг минь үнэн сэтгэлээсээ хайрлаж буй нь мэдрэгддэг, 2 хүүхэддээ амь, архи дарс уудаггүй, дүүгээс минь илүү л гэр орноо өөд татдаг юм шиг санагддаг.  Миний дүү сайн хүнтэй учраад жаргаж яваа…

Даанч тэр хүнийг нь анх харсан цагаас хойш азгүй эгч нь зовж явна. Зүй бусын юм хийж байгаагаа мэдэрч өөрийгөө харааж аль болох дүү хүргэн хоёртойгоо уулзахгүйг хичээн тойрч удаан явсан. Ядаж байхад дүүтэйгээ уулзахаар нөхрөө магтаад салахгүй, нөхөртэй нь уулзахаар би ичингүйрээд дуугарч чадахгүй. Сүүлдээ хүргэн маань намайг өөрт нь дургүй гэж ойлгосон бололтой, сүүлд дүү маань надтай муудалцаад уурлахдаа миний дагуулж ирсэн эр нөхрийг хүртэл чи голоод үздэггүй гэж хэлж байв.

Анх дүүтэй маань үерхээд манайхаар ирж очдог байхад ойр зуур юм ярихаар яагаад ч юм бүх юм нь дүүгээс минь илүү надтай ойрхон юм шиг санагддаг байв. Надтай нас чацуу (дүүгээс минь хэд ах) эзэмшсэн мэргэжил, таньдаг хүмүүс, сонирхол, сонсдог хөгжим, дуртай ном, хобби, амьдралыг үзэх үзэл гээд л яагаад ч юм надад зориулагдсан хүн дүүд минь оччихсон юм шиг санагдаад хувь тавилан яагаад ийм шоглоомтой юм бэ гэж асуумаар санагддаг. Тэр хоёрыг нийлсэнээс хойш би хэд хэдэн хүнтэй болзож заримтай нь дотно харилцаанд ч орж үзсэн. Гэвч бүгдийг нь түүнтэй харьцуулж үзсээр аль нь ч бүтсэнгүй. 

Хүргэн маань өөрийг нь өвчсөн юм шиг хүү охин хоёртоо ухаангүй хайртай. Дүүг маань гарч найзуудтайгаа уулз гэж гаргачихаад өөрөө хүүхдүүдээ хараад гэртээ сууж байдаг орой олон. Нэг орой яг тийм байдалтай байхад нь ортол өнөө хоёртоо үлгэр уншиж өгч байна. Хоол идэнгээ хальт сонстол мах цуснаасаа таслаад та хоёрыг надад өгсөн болохоор ээжийг чинь аав нь үхэн үхтэлээ хайрлах болно гэсэн утгатай юм ярьж байв. Үүнийг сонсоод өөрийн эрхгүй огшоод уйлах шахаж, дүүдээ атаархаж суув.  

Анх тэр хоёр тусдаа гарахаас өмнө манайд хэсэг амьдарч байхад надад ёстой там шиг л байсан. Хажууд нялуурч үнсэлцэх, дүү маань түүнд эрхлэх, хүргэн дүүг маань халамжлах, шөнө болгон хажуу өрөөнөөс сонсогдох орны зөөлөн хяхатнах чимээ гээд л… Байрны зээл нь бүтээд тусдаа гарлаа гэхэд хамгийн их баярлаж бас хамгийн их гуньсан хүн би л байх.

Саяхныг болтол би өөртөө энэ бол шохоорхол, өдий болтол өөрөө нөхөрт гарч чадаагүй болохоор хажууд хамгийн ойрхон байгаа жаргалтай хосуудад атаархаад байна гэж хэлж итгүүлэх гэж оролддог байлаа. Даанч хэдхэн хоногийн өмнө болсон явдал намайг Монголоос гадагш гарч зугтахаас өөр аргагүй болгочихлоо.

Хэд хоногийн өмнө би маргааш нь тайлагнах төслийн ажлаа дийлээгүй баахан хойшлуулсан байснаа шөнөжин ажил дээрээ сууж дуусгах боллоо. Орой өрөөндөө ганцаараа сууж байтал дүү залгаад ажил дээрээ хонож байгааг маань сонсоод хүргэнээр хоол хүргүүлчихье гэлээ. Хүргэн ч ирээд миний хийж байгаа ажлыг хараад өнөө шөнөдөө дуусахгүй нь би чамд туслая гэдэг юм байна. Хамт суугаад шөнөжин надад туслаж хажуугаар нь намайг хөгжөөж инээлгэн үүр цайхад ажлаа нэг юм дуусав. Яг л миний нөхөр шиг намайг халамжлан, халуун кофе дөхүүлж, бээрсэн гар дулаацуулж хамт суусан 7,8 цаг миний амьдралын хамгийн жаргалтай мөчүүд шиг санагдаж хэсэгхэн хугацаанд яг л хосууд шиг болчихсон юм шиг санагдаж байв. Шөнө нь хэчнээн нойргүй хоносон ч тэр өдөр яагаад ч юм хамгийн эрч хүчтэй өдөр шиг санагдаж өглөө нь тайлангаа амжилттай тавьчихаад л өдөржин жигүүрлэж нисэв. Тэр хооронд хүргэнтэйгээ мэссэждэж тайлан яасан тухайгаа ярьж инээлдэнэ.

Даанч орой нь дүүтэйгээ утсаар ярьтал цаана нь хүргэн ноолж байгаа бололтой амьсгаадан болиоч дээ гээд жаргалтай инээж байгаа дүүгээ сонсоод л бодит амьдрал дээрээ бууж ирсэн дээ. Тэр шөнөөс хойш ямар ч гэсэн би үнэхээр тэр хүнд хайртай болчихож, магадгүй анх түүнийг харсанаас хойш 6 жил хайрласан байх (өөртөө аль болох үгүйсгэхийг хичээдэг байсан), энэ хэвээрээ цаашид удвал нэг бол би галзуурах байх, үгүй бол харамсаад ч баршгүй ямар нэг тэнэг зүйл хийж зулай дээр нь гишгэж төрсөн дүүгээ, хөөрхөн хоёр зээгээ гомдоох алхам хийж магад гэж бодлоо. Тэр явдалаас хойш гадагшаа гарч болох бүх л алхамыг хайж байна. Хүний наймаанд ч болтугай явж эндээс холдохгүй бол би өөрийнхөө байтугай хамгийн хайртай хүмүүсээ гомдоох гээд байна. Зүрх сэтгэл гэдэг яагаад ийм хяслантай тоглоомтой юм бэ. Нас дээр гарсан ээж аав хоёр маань намайг явуулах дургүй, эндээ нөхөр олоод амьдраач манай хүргэн шиг сайн залуу байвал сайн байна гэж бүр нэрмээс хийхийг нь яана.

Тэр шөнөөс хойш би шөнө унтаж чадахаа байж түүнийг янз бүрээр мөрөөдөж өөртөө гар хангалга хийх болов. Тавьсаныхаа дараа өөрөөсөө ичиж өөрийгөө үзэн ядан үхмээр санагдах юм. Тэр хүн намайг гэсэн нэг л алхам хийхэд би өвөрт нь гүйж орчихоод гарахааргүй болчихоод байгаагаа ойлгож энэ амьдралдаа ухамсараараа цэг тавих шаардлагатай байна. Түүнд энэ бүхнийгээ хэлмээр байвч болохгүй, хамгийн болохгүй зүйл… Өөр хэндээ ч энэ тухайгаа ярилтай билээ, хүргэндээ дурласан тухайгаа ичээд хэнд ч ярьж чадахгүй миний доторхи нэг бохир нууц болж хувирсан учир энд ядаж бичиж жаахан сэтгэлээ онгойлгох гэсэн юм. Бусад нийтлэлийг харж байхад хүмүүс их харааж зүхдэг юм билээ. Одоо намайг хараагаад ч яах юм билээ, яах вэ стрессээ тайлахад нь нэмэр болдог бол хараалын бай болж бусдад буян больё. 

39 Comments

  1. Ret says:

    Tsag hugtsaa gantshan uuruu inendee itgeed bn uur busdiig harahgui yuch hiihees butsahgui boldgiin goln tsag hugtsaa hol yw

  2. amaraa says:

    naashaa zalga 99665516

  3. com says:

    Nas chini baga tsus chini shingen bna.  Hulee hulee bas dahin hulee. Amidral bayan shuu. Iher ni oldoh ch yum buluu.

  4. цээгий says:

    сайн уу энэ өдрийн мэнд Чи нүдэнд ойр байгаа зүйлээ асуудал болгож хараад байна Чи холыг хар алсад харагдах гэгээ гэрлийг харж чадахгүй байна тэр гялалзаж байгаа зэрэл чиний од байх болно түүнийг шүүрч ав гэрээсээ хол яв март сэрүүн зүүднээсээ сал эрүүлээр сэтгэ эцсийн эцсэст дүүгийхээ нэр бүлд битгий гай бол

  5. Muugii says:

    Setgel gedeg joloogui gedeg dee, durlal setgeliin joloo aldrah hetsuu, yalanguya tal hair hagas hair gedeg setgeliin tam. Ter teneg mangaraar ni duudaad bga humuus chin setgeliin unen hairtai uchirch uzeerei gey yeruuy hun bolsniih, ene ugeeree duugiinhe nuhurt durlaj bolno gej bgaam bish. Udii boltol setgelee barij chadaj yawaad ni saishaaltai bn. Setgelee baga ch atugai joloodoj surah heregtei bn daa. 

  6. neluo says:

    Bi 3 eregtei hun gerlej g3j sonsood gaihsan ch chmg unshaad zevuutsej gaihaj almairch bna. Duudee ataarhaad bas duugee hairladaggui yum bna. Aimr shulmas vee mongoloos hunii naimaand orood yvsan deer yum bna uuu… Chi tgd ajil hiideg yum uu iim gaj donton bj… iim humuustei neg orond amidarch bgaadaa haramsaj bna 

  7. yu be says:

    hvrgenteigee ih sexs hiijeed odoo salj chadahgvi bas dvvdee barigdah geed balarch yabaa bvsgvi baina daa hotod baidag bol huduu ochij ajil hii huduu baidag bol hot orj ajil hii tegehgvi bol dvv ohiniihoo amnidral salgaj medeh gar bna daa teneg hvvhen chin dvvgiinhee nuhurtei zabaarsan aa dag martsan deer baih

  8. emzeg delbeechke says:

    Zaluu.com zail niitlel hulgailahgvi shvv. Adminuudaa yamar 1ym hiigeechee

  9. chiniix zaluu.com deer baian shuu zuvshuursun uym u says:

    Ene cekc.mn deer baigaa xumuusiin sanaa bodliig sonsox gej oruulsan xuvi xunii niitleliig xaa xamaagui zuvshuurulgui zaluu.com uur deeree ingej niitlej sharelej bolj baigaa uym u buruu ch zuv ch xuvi nuuts gej uym neg uym baimaar uym mungu olj l baival, uursdiin site ruu xandalt xiilgej l baival busad ni xamaagui gesen tsaichigsan liuvarchid ix bna aa. End xuvi xunii zuvshuurul nuutsiin tuxai yarij baina shuu setguulch nertei nuxduudee

  10. asada says:

    yg iim bhgu yu huuhnuud yandaaaaaaaaaaaaa

  11. GegeenCom says:

    Gadaadad gar yun naadah oir haviin harchuudaas chini sxn amitad zunduu bga. Chi ch gsn yun ert haltaidiin joohon dundaj naslalt ihtei bayan uls ru ochvol id ceceglej yavaa gunhsan saihand n orno
    Odoogoor orchnooroo setgeed 30 gartsiim chini oir haviinhanaas uur tooh hun oldq geed guniad aigaad bga bh

  12. enjoy says:

    hamgiin hetsuu ue ee davaad l garsan bn sh dee. chi ymar ch bsan zurh setgelee uhaanaaraa udirdaj chaddag hun bololtoi.Durlal sohor ch chor gants tohiodog zuil bish ee. Tiimees nuutsaa uurtuu hadaglaad duugiinhee ger buld az jargal huseed uragshaa temuul de busgui min.Zaluuchuudtai uulz gadagshaa yavi heseg baisan ch bolno shuu dee. Naad zaluugaas chin iluu saihan ni garch ireheer tag martagdah ue irjil taarna. Sanaa zov bol zaya zov.

  13. hh says:

    Yuu unshchwaa. iim egch bdgiim uu? Yee buu uzegd

  14. Нээрээ says:

    Хэй бүсгүй минь 30 нас гэдэг чинь эмэгтэй хүний хамгийн сайхан насшдээ. Биеэ толинд нэг хардаа? 20 настай байх үеэс чинь чинь илүү гоё байгаадаа. Хайр дурлал гэдэг чинь харцаар дамжаад тархинд бий болдог бодлын үр дүн юм шүү дээ. Тэгэхээр өөрийн чинь хувьд бодол, мөрөөдөл үүсгээд тэр хүнийг хайрлах сэтгэлийг өөртөө төрүүлээд байгаа байхгүй юу. Өөрийгөө чөлөөл, хүн хартай уулз учир, амьдралыг өөр нүдээр, өөр өнцгөөс нэг хараад үздээ. Чамайг хайрлах сайхан залуус эргэн тойронд чинь олон л байна. Зугтлаа гээд юу өөрчлөгдөнө гэж? Хэзээ ч чамайг хайрлахгүй хүнийг бодсоор ганц олдсон амьдралаа элээхүү? Битгий ийм тэнэг бай. Эрх чөлөөтэй юм чинь сайхан бие, сэтгэлийн жаргал эдэл.

  15. Bi mongol er xun says:

    Uxaantai busgui baina aa setgel gedeg taashgui zoriud zuil l dee zarim talaar iim uxaan garch baigaa uym chin davaad garch chadax baixaa gadagshaa gar gar zuv shiidver baina amjilt… suuliig ni goe duusgasan baina aa kkk

  16. Sestra says:

    yostoi l ichij uhmeer yum daa. udii nasalchihaad duugiinhee nuhurt shu Uhaan medrel chini eruul uu? usvur nasni joohon ohin bish shu dee chi. uur heleh ch ug alga.

  17. Er hunees says:

    Teneg bodloo avch hay.buruu alham hiivel buh nasaaraa haramsaj,gemshij amidran shuu….Tulga toirson bodoltoi ulsuud ih baih ym daa.

  18. Mongol warlord says:

    Haha unigaitai yum be yasan zaa mongoliin zaluus modond garsan bish tegj odoo nervteed yadag bnaa, deer 1 nuhriin helsneer chi neg tiimerhu tsarai muutai esuul tiim uuriiguu het undurt tavidag medrel huuhnuud bdag tiimerhuu bololtoi

  19. Чи ухаантай says:

    Сүүлийн өгүүлбэр нь юун хөөрхөн юм бэ ккк. За энэ яахав, чи ухаантай бүсгүй байна. Шинэ амьдрал руугаа урагшаа! Амжилт хүсье! Насан туршийн аз жаргалаа хурдан олох болтугай! 

  20. kkk says:

    yasan ch duugiinhee aidrald orj bolohgui shuu. chamd tohiroh negen huleej baigaa. uulzah tsag chini boloogui baina. 

  21. Eregtei hun says:

    Saihan sonsogdoj bna. Shna maidral bna. doogloogui shuu. Tsaana chine ochnoon humuus zaluugaaraa uhej bhad chi iim shn amidralaar amidarch baij bitgi zowlon yariyarai

  22. boloroo says:

    hetsuu yum daa setgel gedeg baridagdaj togtoogdohgui zuiliig tarhiaraa l udirdhaas uur argagui

  23. mdghvi says:

    Tanid amjilt hvsii hu bulchimgbi alham buu hiigeerei saihan hair uchiraj l taaraa uragshaa bitgii uuriiguu haraa hair ugaasaa sohor gdg bzdee gehdee dvvgiin chin nuhur yst bhgvi shuu .

  24. baagii says:

    ee burhan min buu uzegd. yu unshchiwaa Iim huuhnuud bas bnaa bn . tsarai muutai matruushkanuud er toohgyi erleg awahgyi bolohoor argaan baraad odoo buur tursun duugiinhee amidarlaar togloj 2 iin 2 huuhdiig unchruulj eej aaw ah duusee nudnii bulai bolgoh ni ali boloh bushuuhan mongoloos zailj uz chi min.. Naadah chin uneheer tsochirdmoor aimaar sanagdaj bn ..yamar aimaar yumbe.peesh tegeed bas undur bolowsroltoi ene ter  geed chaaaooosdooo

  25. ..zaluu says:

    Чи ene buhniig davj garch chadnaa uhaantai busgui mini

  26. emzeg delbeechke says:

    chi yag manai egch shig ymaa. Manai nuhur ih sereglen nairsag hugjiltei nadad vnen goloosoo hairtai. Bi ch tvvndee hairtai. Nuhur bid 2 gadaadad bdg uchir eejiigee nuhurteiguu taniltsuulah gd urisan ym. Tegsen eej maani nadad helelgvigeer egchiig min yvuulsan bsn. Tgd l yahav dee 1 udur nuhur huvtsasaa solij bsn chin egch nuutsaar harj bsn. Nuhur maani medchiheed buun uur bolloo. Bi ch za yun svrtei een gsn murtuu gaihaj bsn. Tgd bid 2 mongoldoo irj gerleltee batluulj yamarch bsn hurim nair hiiy gd irvoo. Egchiin teneglel vrgeljilseer. Bid 2 ch butsah bolood butssan. Ireed ym humaa ugaagaad bj btal egch maani toron bandaashaa nuhriin maani tsvnhend hiisen bsn. Nuhurtuu helj chadaagvi ee. Eejdee l helsen. Eej egchiig vzen yadaad buun ym bolson doo. Buzartai ym chi bolio. Shijig hvrchihlee bn

  27. sss says:

    T1 hvvhen bn da chi

  28. omg says:

    Bi ch 2 ohin duutei. Minii hurgenuud minii duu nar l gesen ug. Hezee ch tegj nugliin nudeer harj chadahgui yum bna. Gadaad yavna uu, zaluuchuudtai yavaldana uu, groupen sex hiij, biyee unelne uu, hamaa alga, yu ch hiisen duugiinhee nuhurtei orootsoldsonoos deer shuu.

  29. ollo says:

    Za eostoi bolohgui shuu martahiig hichee uuriiguu bari yamar ch teneg vildel hiij bolohguu shuu 2hvvhed unchrvvlmeer bnuu duugiihee amidraliig tam bolgomoop bnuu yadaj eej aaviigaa bodoopoo bitii teneg uildel hiigeerei terniig hairalsang chin buruutgaj chadahguu ch ene bol zvgeer l muruudul chi yasan ni ch heregjvvlj bolohgui hezee ch bvtehgui bj bolomguu zuil. Tiim bolhoop uuriiguu tataj av ter hvnii muu muuhai talig olj har uur hvn amitantai uulzahgui yu er mundsan bush ochij ochij dvvgiinhee nuhurlvv shuu hezeech bolohgui yuch goridood hereggui butehguu bolij vz inhej bodhoosoo ch dotroo aij emeej yav martaj vz 

  30. Liv says:

    Gadagshaa gar Yuun ter hurgen huug sanagalzah baitugai tegeh uhaan zav tsag chamd oldohgui harin yag tendees chin hurgenees chin dutahgui saikhan zaluutaigaa uchirnaa sanaa zovoltgui tanai duu chin tegeel sain zaluutai uchiraad suuchihaad az jargaltai amidarch bgaag chi medej bnauu 

  31. clooney3684@yahoo.com says:

    Nuutsaar naizaldag naizuud bolii. Send msg only Lady s. 

  32. nice says:

    er ni bol hetsvv l dee tegehdee yagaad hairtai gej helj bolohg gej nergvi zahia bicheed hairaa ilchilwel yasan yum eswel tanihg dugaaraas hairtai geed heleed vzwel gaig bolj magadg

  33. chi neg bureg dotuur tamirtai hashir tsarai muutai gaigui bolowsrol ezemshsen neg tiim ataarhuu huuhen baidagda tiim huuhen bhdoo bagaasaal magtuulj osson gehde yg magtaalda taarsan mundag bish bas ooriigo mundagt tootsson tiim bolhoor mundag shn zaluu chinii araas guisen ch chi toohgui dord uzne daanch zaluuchuud chamaig toodoggui bhdoo tiim bolhoor huni um shn haragdanashuude

  34. mya says:

    hehe neeree ene neg gerees garaltai huuhnuud yagaad ooriinhoo nohriig busad humuust taalagdah yostoi gej boddog yum bol? uurlanaa boloogui. nohor toosongui, chamaig saihan huntei suuhiig harnaa l gej haraadag. yagaad ch hurgediin tuhai bodoh yostoigoo ch oilgodoggui. bodohgui bol sain l biz. neg jishee n ingeed bj bna

  35. 321 says:

    Namaig yariad bnauu daa

  36. ртт says:

    гоё залуучуудтай уулз нарги, унт, хайрла, дурла жишээ нь надтай

  37. shudarga says:

    gadashaa yavsan deer  bha aa amidral bayan sh dee iluu saihan hairtaiuchrah ch yum biluu

  38. yu geech says:

    Teneg egch. Minii egch iimerhvv uildel gargawal bi alna. Tgd shorond suusan ch yaadag yum.

  39. baysaa78@yahoo.com says:

    Sonirholtoil amidral bn…Yg yah ystoig chi oorol medne dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.