Үнэхээр хүнээр би дутаж байна… /2/

Сайн байцгаана уу? Сайтын уншигчидаа. Би 1 сарын 27-нд Үнэхээр хүнээр би дутаж байна… энэ захиаг бичиж байсан эмэгтэй байна. Юуны өмнө надад үнэтэй сайхан зөвлөгөө өгсөн урам зориг хайрласан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Би сэтгэгдлүүдийг уншаад уйлаад л суугаад байсан. Үнэхээр хамаг бие минь салагнаад л чичрээд уйлж өгсөн. Би ийм сайхан сэтгэлтэй хүмүүс олон байгаад үнэхээр баяртай байна.

Захиа бичсэнээс хойш сар гаруй өнгөрчээ. Бяцхан үр минь унтаж байна. Тэр үед хариу бичиж чадаагүйд уучлаарай би уншиж байсан ч туслъя мөнгө явуулий гэсэн хүмүүсийн сэтгэгдлүүдиг уншаад өөрөөсөө аймар ичсэн. Хүн бүхэнд өөр өөрийн гэсэн зовлон байдаг. Магадгүй надаас илүү зовж амжилтанд хүрсэн хүмүүс зөндөө байгаа. Би зүгэр л хүнээс мөнгө юм аваад суухыг хүсээгүй юм. Тэр үед хүүхдээ түр өгвөл яахуу гэж асууж байсан өөртөө үнэхээр дургүй хүрсэн яаж тийм тэнэг зүйл бодож чадваа гэж өөрөөсөө 2-хон цаг холдуулаад л санаж үхэх гээд байдаг байж. Ахиж хэзээ ч тийм тэнэг зүйл бодохгүй гэж өөртөө амласан. Том болох тусам нь л хайрын дээдээр хайрламаар үртэй би их азтай хүн шүү.

Би эмчилгээгээ хийлгээд бүрэн эдгээгүй ч өвчнийг нь хөнгөлж чадсан сайхан найзуудынхаа буянаар. Найзууд маань ээлжилж ирж харалцаж ус түлээ дөхүүлж өгсөн. Одоо ч хэвээрээ л байгаа. Ах маань өөрөө амьдралтай олон хүүхдүүдтэй болохоор надад санаа байвч сачий хүрэхгүй гэчээр хааяа л нэг тусалж дэмждэг. Эхнэр нь санхүүг нь барьдаг гэхүүдээ хэхэ. Би энэ хэдхэн сарын дотор үнэхээр их зүйл ойлгож өөрийгөө бүрэн таньж чадсан. Өмнө нь үнэхээр тэнэг амьдралын зорилгогүй урсгал дагаж л хөвөж байсан байна лээ. Одоо бол өөртөө наш том зорилго тавьчихсан байга шүү.

Та нараасаа асуух зүйлүүд байнаа. Би гэртээ бяцхан үрээ харангаа өөр хүүхдүүд авч харий гэж бодоод байгаа. Гэр цэцэрлэг маягийн гэхүүдээ. Тэгээд манай ойр хавьд гэр цэцэрлэг 2, 3 ч байдаг ч гэсэн зориглоод үзий гэж бодоод байна. Тэгэхээр надад хүүхдийн тоглоо , пийвор аяга таваг хүүхдийг доороос нь дулаан байлгах дэвсгэр /манайх шал паркет/ гэх мэт хүүхдийн хэрэгцээний зүйл маш их орох болчоод би найзаасаа мөнгө зээлээд эдгээрийг авий гэж бодсон ч одоо дулаарч байгаа хүүхдүүдээ өгөх эцэг эх хир олон байх бол дээр нь ойр хавьд тохилог цэцэрлэг байдаг гэдэг үүднээс хий дэмий юм аваад шатчих юм болуу гэж айгаад байдаг. Бизнес хийж үзээгүй болохоор гэр цэцэрлэг ажиллуулдаг эсвэл цэцэрлэгт ажилдаг хүмүүсээсээ тусламж гуйж байна.

1. Хүүхдээ яаж татах уу? Харах хүүхдээ олсон ч асуудлууд хир их байдаг. Гэх мэт. Яаж зохицулах уу?

2. Та бүхэн хүүхдийн тэтгэмж заавал тогтоолгоорой гэж байсан. Гэхдээ би миний буруу юм чинь яахын гээд орхисон. Гэтэл тэр хүн 10-аад хоногийн өмнө манай ахтай тааралдаад ах маань чи хүүхэд дээрээ очихгүй юу гэх мэт үг сольсон гэнэ. Ах руу шууд л юу гэнээ? Тэр хүүхэд чинь яах нь надад ямар хамаатай юм. Та нар битгий миний амьдралд гарч ирээд байгаарай. Тэрийг чинь би өсгөх ч үгүй шүү гэсэн байна лээ.

Ах бүр уурлаад арай л цохиод аваагүй өнгөрсөн байсан. Тэгээд дараа нь над руу смс бичсэн. Манай найз охин манай бэр болоод ирсэн байга шүү. Гарч ирж гай болох юм бол өөрөөр ярина шүү гэх мэт зүйл бичсэн. Би бүр үнэхээр шоконд орсон. Сэтгэл догдолж сайн байхаа болиод удсан ч гэсэн арай ч ийм байж болохгүй биздээ. Тэгээд би чамд гай бололгүй амьдарсаар жил өнгөрсөн байна. Чи ингэж ярьж байгаа бол би чамаас тэтгэмж авна гэсэн л хариу өгсөн. Гэтэл урдаас зайл далд ор тэр тэтгэмжээ чаддым бол аваарай гэх мэт…

Энэ хүнийг хэн ч харсан даруухан нүдэнд дулаахан өндөр боловсролтой хүн. Үнэхээр та нарын хэлдгээр хүнээ сайн таниагүй байж яарсан байна лээ. Тэглээ гээд ямар гараад ирсэн үрээ ад үзэх биш. Энэ хүнээс тэтгэмж авахаар шийдсэн. /материалаа хөөцөлдөж байгаа/ Одоо үед ганц бие ээжүүд их байгаа бололтой. Миний энэ амьдарлааас олон охид маань сургамж авч хүнээ сайн таньж байж дотносорой гэж захимаар байна…

Би их хүчтэй урам зоригтой болсон. Одоо зүгээр суулгүй ажил хийхийг хүсэж байна. Юу ч хамаагүй хийж хэдэн төгрөг хураагаад хүүхдээ цэцэрлэгт өгч сайхан ажил олж хийхийг хүсэж байна. Заавал хүүхэд харахгүйгээр өөр гэртээ хийж болох ажил санал болгооч та бүхэн минь. Жоохон замбараагүй бичсэнд уучлаарай бас баярлалаа.

52 Comments

  1. Rapide says:

    Хууль ёсны зээл олгох явдал хэрэглэгчийн хувьд үргэлж хүндрэлтэй асуудал болсоор ирсэн бол зээл авах тухай асуудал бүр хэрэглэгчдийн толгойны өвчин болсон. Миний хувьд энэ асуудлыг боломжийн 2%-ийн хүүтэйгээр хамгийн багадаа 2000 – 5.000.000$ хувь зээл олгож эхэллээ. Хэрэв та айдас хүйдэсгүй, сэтгэлийн шаналгаагүй, аюулгүй санхүүгийн зээл сонирхож байвал миний хаягаар холбогдоно уу. И-мэйл: rapidefinance72@gmail.com

  2. gal says:

    ter teneg zaluug zugeer l tegeed orhichihoo ayandaa burhan tuuniig tseerluulne. teriig harah hugatsaa chamd garna harin chi ooroo biye sn bodoj emchilgee hiilgeed zov sanaj yavah heregtei. sain sanaanii uzuurt tos gj bdag shde

  3. suzu says:

    Ymar mundag yumbe. Umnuh zahiag chn unshaad hajud n minii zovlon gj bdod bga zuil uchvvhen asudl yum gdgg oilgoj avj bsan. Bi bsan bol undiihgui bsan bha. Amjilt husie. 

  4. FaF says:

    Gaihaltai busgui bn…Udahgui buh zuil uurchlugduj chi uneheer saihan amdrah bolno.

  5. Doloo says:

    Gehdee umnu ni yasli gej bdag bhAd 1 bagshid 6 7 huuhed onogddog bsan. Yaj iigeed zohitsuldag bsan bh

  6. agii says:

    setgeliin tenheeger  bvhniig dawna …sain bn cni shvv…

  7. sexiin xamtragcha haij bna.dajgui zaluu bna.  chingis_86@yahoo.com add

  8. zochin says:

    unheer setgel hudluj bayarlaj bn aa ene busgui ch zuv shiidej humuus ta nar min ch gesen saihn setgeltei ym aa saihn sanagdaj bn shuu amjilt husii buged n

  9. enhee says:

    uneheer zuv bodjee minii duu?hun gedeg hamgiin tom capital.udahgui mini duu huuhed ni tom bolohoor jargah bh.negent ta 2g haysan hunees tolgoi deeguur shan amidraarai.burhan gej bdag bolohoor ter hunii unergui amitan zovlongoo amsah l bolno.ajil hiivel am tosdono gej shan ug bdag.minii duu facebook haygaaraa ene bugdee bicheerei.eejuudiin group bolon sweet kitchen geed emegteichuud ih heregledeg groupuudiig songobol iluu olon eejuuded hureh bolno.hun bolgon ta 2 tuslah bhaa.bi ch gesen tuslahiig husej bna.

  10. zochin says:

    Gantsaaraa olon huuhed harna gedeg arai barahgui asuudal shig sanagdaj bna.Neg huuhed ovdloo gehed busad huuhdiig hen harj uldeh ovdson huuhedee hen ni emneleg avch yavah geed chi gantsaardanaa.Dor haayaj 2 hun baihgui bol gereer hetsuu huuhed harna gedeg.Za tegeed huuheduudiin odoriin hool hiih bolno ene hoorond huuhduuiig hen harah geed sanaa zovoh asuudal mundahgui ter ni dor bol oor yamar neg ajil olj hiigeed  huuhedee zuvhun tsetserlegt l yavuulah heregtei gej zovlomoor bna.

  11. zochin says:

    Ali neg gazariin huuhediin tsetserlegt ajild orongoo huuhdee tendee ogood ajillaj amidarch boloh yum.Ajiliin oron tootoi huuhdeiin tsetserlegees asuuj suraglaad uz.Yumiig yaj medehev.

  12. Gorgon says:

    Yaj cekc.mn ruu zahia yavuuldag ym

  13. Zoloo says:

    Naraa geed hunii helsen daawuu ih zugeer sanaa bna tsetserlegees iluu

  14. Zoloo says:

    Aan setgegdel orsong medehgui tasalj oruulah geel bnaa kkk 

  15. Zoloo says:

    Sainuu mundag ohin mini chi facebook deer group neechih gereer huuhed harna ch geh yumuu zaawal saraar harah gehgui odroor ch harj ogdog bol zugeershdee odriin hed ch yumbdee tegeed chadnaa ohiduud oor bas bus group deer zaraa tawiad  linkiin yawuulaad bai hamgiin gol n chi ooroo huuhdee aild haruulah bolwol ter ail n yamarhuu baigaasaa gej bodjiin ter bolognoo bicheed tsaasan deer bicheed bai

  16. Zoloo says:

    Sainuu mundag ohin mini chi facebook deer group neechih gereer huuhed harna ch geh yumuu zaawal saraar harah gehgui odroor ch harj ogdog bol zugeershdee odriin hed ch yumbdee tegeed chadnaa ohiduud oor bas bus group deer zaraa tawiad  linkiin yawuulaad bai hamgiin gol n chi ooroo huuhdee aild haruulah bolwol ter ail n yamarhuu baigaasaa gej bodjiin ter bolognoo bicheed tsaasan deer bicheed bai
    Jisheen odoriin hool neg dehi odor tiim hool esuul kash 2dohi odor tiim geed uul n bolomjtoi bol cct kamer gertee tawiad huuhduudiin eej aaw hussen uedee harj boldog tiim bol bur itgeltei ogiishdee jaahan nyagt nyambai hiiwel tanaih gert baidag gesen zuuhruu huuhed guigeed orchuul yaana geel sain l harahgui bol huuhed nud irmeh zuur l oron deerees unchdag shyy daraa n bur ailiin huuhed gemteesen bolchuul zaza amjilt chi chadnaa chadahch bolno

  17. nomio_temvjin@yahoo.com says:

    Gomo bna add zaluusaa

  18. naraa says:

    Ялангуяа гэрт нь хүн амьтан ирээд даавуугүй болчихсон хүмүүс их залганаа

  19. naraa says:

    Хүмүүс утсаар захиалаад би машинаараа гэрт нь хүргэж өгдөг бсан, хүргэлттэй байвал хүмүүс илүү дуртай байна, сүүлдээ залгангуут нь очоол нэлээн хэдэн оесоноосоо сонгуулаад л өгчдөг, аль болох хүний төлөө чанартай үйлчилгээ сайтай байж чадвал ер нь хөгждөг л юм

  20. naraa says:

    Гэр цэцэрлэг хэцүү байх даа, чиний нуруу бөөр өвддөг бол олон хүүхэд харж хандана гэдэг хэцүү, би чамд нэг аятайхан бизнес санаа зааж өгье, гадуур сайн даавуу материал зардаг газаруудаас даавуу худалдаж аваад хөнжил гудасний даавуу оеж зар, оеоход их амархан ганц хоер удаа оеол маш цэвэрхэн сайхан оедог болчино, үзэмжтэй сайн материалаар цэвэрхэн чанартай оесон даавууг хүмүүс авах их дуртай бдаг юмаа, 2-3 нугардаг бизнес шүү, заавал дэлгүүр лангуугаар зарах албагүй, би лав эхлээд танидаг хүмүүстээ зарж байгаад тэд нар маань өөр хүмүүст хэлээд тэгээд яваандаа хүмүүс залгаж захиалаад л авчихдаг байсан, би юучгүй байж байгаад ийм бизнес хийгээд 2 жилийн дараа хөшигний дэлгүүр нээсэн одоо тэр бизнесээ орхисон гэх үү дээ, чи нет ашиглаад зарж бас болох юм, амжилттай бизнесийн гол нууц бол чанар шүү нэг сайхан даавуу зарчихсан байхад тэр хүн дахиж заавал авдаг юм бас таниж мэддэг хүмүүстээ түгээнэ. За амжилт.

  21. hi says:

    minii dvv bas saihan gegeeleg duuniiud ih sonsoj baigaarai. setgel hongorood sahan boldog yum

  22. ganjuu says:

    мундаг бна биеэ сайн бодоорой

  23. Цагаан сар says:

    Өмнө нь бичсэн захидлыг чинь уншлаа.Хүмүүс их сайхан коммент бичиж үлдээсэн байна.Ахын дүү ёстой мундаг сэтгэлийн тэнхээтэй сайн бас сайхан бүсгүй байна.Тэр муу залуу ийм ухаалаг бүсгүйгээс зугтаж байдаг ёстой азгүй новш байна даа.1 л өдөр амаа барьж харамсах өдөр ирнэ дээ тэрэнд.Хүүхэд харах үйлчилгээ бол хэцүү байх аа сарын хэдэн төгрөг байх уу? хэдээр нь хүнс хоол авах хүнсний аюулгүй байдал,тогооч,олон хүүхэд хооллож ундлах бие засуулах халдварт өвчин гээд асуудал зөндөө гарна.Харин тэрэнд орвол торт кекс амтат боов гэрээр хийж зарвал зүгээр биш үү? бас кембаб пирожки мантуу хийгээд ойр хавийн дэлгүүр түцээр гэрээ хийгээд заруулвал ямар уу? ахад нь өөр сайхан санаа орж ирдэггүй ээ.За юутай ч дүүдээ амжилт хүсье.

  24. zul says:

    Tetgemjee togtoolgo bas msgee bitgii ystgaarai . Setgel sanaanii gun himrald oruulsan gej dahin shuuhedsen ch yadag yum. Dawarsan muusain yumnuudiig hul dooroo gishgej amidar. Daraa nemer bolohgui ch doromjilhoosoo aidag bolno. Odoo hunii erhiig boddog tsag bolson. Amjilt

  25. zul says:

    Tetgemjee togtoolgo bas msgee bitgii ystgaarai . Setgel sanaanii gun himrald oruulsan gej dahin shuuhedsen ch yadag yum. Dawarsan muusain yumnuudiig hul dooroo gishgej amidar. Daraa nemer bolohgui ch doromjilhoosoo aidag bolno. Odoo hunii erhiig boddog tsag bolson. Amjilt

  26. Zahidliin ezen says:

    Toglom bitgi higerei gej guij bn. 

  27. Zahidliin ezen says:

    Aain baitsgana u? Setgegdel bochsen humuustee mash ih bayrlalaa. Bi hooroogooroo ordog ym manai horonii zasag darga manaid ih sain baisan tegeed nadad yu ch bsan tuslana shu gedeg ym. Ymar ch baisan 2 huuhed olj ognoo gej baina. Tmee zugeer gereer huuhed harna gesen deer yum bn. Tegeed ch manaih zam daguu bish bolohor tegeh baih. Ta narasa erch huch unetei zovlogo avaad setgel ih saihan boldog ym. Nadtai holbogdii gesen egch soronzsaruul@gmail.com gesen haygar holbodoroi. Uneher chin setgelese esvel toglom shoglom hiih hunuusee yaj yalgahaa medehgui l bn. Gehde ih bayrtai bnaa bi. Bayrlaa

  28. 80-аад оны хүүхэд says:

    Харин өнгөрсөн үеийнхэн биднийг шүүмжилхээр нь хариу хэлж байна шүү дээ

  29. hi says:

    ger chini haaguur ve. chi ehleed horooniihontoigoo sain holgogdooroi. 
    dargatai ni uulzaad bvh amidralaa yari. ted bas muu hvmvvs bish shvv. tendes chi baga ch gesen gartsaa oloh bolnoo. yadaj l chamd ger bas bus zvils ogno.

    gol ni ted nar deer ail orhiin sudalgaa baigaa shdee

  30. unshaarai says:

    heleh gesen zvilee dutuu bichsen bn. egch ni 2 hvvhedtei bvsgvi hvn bn. chi emnelegt hevteheer bolvol egch ni haraad hoolundiig chini zoogood ogch bolnoo.

    bas chinii tsaashdiin ajil hodolmoriin talaar tuhtai yariltsaj bolno shdee.nadad bas bus taniluud baigaa bolhoor zavaar chini neg ajild oruulj boloh baih .gol ni holbogdoh heregtei bn

  31. unshaarai says:

    sain bn uu dvv mini. ta 2-t mash saihan ireedvi bgaa gedegt vrgelj 1000 huvi itgej amidar. vr chini tom bolood erhiin tsagt naad neg har yum chini guigaad neg harchii genee gaigvi bi medej bn.

    ger tsetserleg bas tsagaa tulhaar hetsvv shvv dvv mini.ashig orlogo geed baih zvil barag l vgvi dee.ulsaas harin tataas avdag ter ni l.

    tetgemjee zaaval togtoolgooroi.ene ta 2-t mash chuhal bvvr mash chuhal
    harin chi gariin urtai bol hoorhon hvvhdiin havar zun namriin barivch oeood zarval yaj bn.
    bas bus sanaa garaad tusalhaar bol yaj holbogdoh ve 

  32. Sonirhogch says:

    Манайхан онгорсон уеээ их шукмжлэхийн. Нийгэмээ дагаж л осож хумуужицгээдэг шуу дээ. Уе уеээрээ л байцгаадаг. Сурхий ухаантай хумуус болцгоох гэдгийн

  33. 80-аад оны хүүхэд says:

    80-90-ээд оныхон хүн муутай байдаг гэнүү?
    60-70 оныхон хүн сайтай юм байхдаа. Одоо авилгал өгч, улсын мөнгө идэж ууж байгаа дээгүүрх хүмүүс дотор 80-аад оныхон үндсэндээ байхгуй. 70, 60, 50-аад оныхон байгаа биздээ. Үлдсэн хэсэг нь бялуу хуваалцахад оролцож чадахгуйдээ хорсож улстөржсөн л хүмүүс.  

    Би 60-аад оныхныг мэдэхгүй 80-аад оны хүүхэд. Харин 70-аад оныхныг багцаална. Тэдний 10 жилдээ үзэж байсан сурах бичиг, сонин сэтгүүлийг нээгээд хархаар бөөн мораль, ёс суртхуун, коммунист үзэл суртал. Тэднийг нь уншаад байвал би лав төгс хүн болчих материалууд. Аан бас монголоор юу гэдгийн мэдэхгүй оросоор лав октябрёнок, пионер, комсомолец ч билүү баахан л сүржигнэсэн гарууд явдаг байсан. Байрны ах нар хичээлээсээ ирнэ гэж сүртэй, бараг л цэргүүд юмуу хаашаа юм. Даанч гэртээ орж хувцсаа сольчихоод гархаараа бариа хийнэ. Өөр байрны хүүхдүүдийг дээрэмдэнэ, зодно. Арай багууд нь амьтан тамална. Тагтаа, муур, болжмор мэтийг яргалж өгдөг байсан. Одоо үед 10-13 тэй хүүхдүүд муурын хойд, урд хоёр хөлийг уяад, галруу амьдаар нь хийн шатааж байгаатай таарсан хүн байнуу? Хичээл дээрээ улаан галстукаа зүүчээд ленин сүхбаатараа ярьж байхаасаа шал өөр хоёр нүүрлэсэн баагий нар . 15-аас дээш насныхан нь бол бараг бүгд зодоон хийсэн, бүгд өөрөөсөө дорой нэгнийг дээрэмдсэн энд тэндэхийн атаман, овгор нэртэй гарууд. Найз охиноо хүргэж өгөх гэж баахан зодоон, дээрэм туулдаг байсан тухай ах нар зөндөө л ярьдаг байсан. 90 он гарангуут баахан хулгай, дээрэм, танхайн хэргүүд гарсан. Хэн хийсийн? Хот, хөдөөгийн 70-аад оныхон биздээ. Ийм хагас зэрлэг хүмүүжилтэй хүмүүс мораль, хүн чанар мэтийн талаар ярихаар инээдтэй санагддаг. 70-аад оныхны хүн чанарын тухай ойлголт бол хүн зодлоо, дээрэмдлээ, дарамталлаа харин хохирогч гомдоллолгүй дугай өнгөрөх. Хэрвээ цагдаад хэлбэл хүн чанаргүй, эрийн шинжгүй гэж баална. Энэ ойлголт нь хэнд ашигтай юм? Бусдыг хохироодог хүмүүст л ашигтай.

    Харьцуулхад 80-аад оныхон коммунизмын сурталаар хүмүүжээгүй мөртлөө хамаагүй томоотой байсан шүү. 85 оноос хойших үеийнхэнд үндсэндээ атаман, овгор, бариа, дээрэм гэсэн ойлголгүй болсон. Одоо 16-17-той банди нарт тэр үеийнхэн шиг шаналгадаг, хоргоодог зовлон алга. NES, SEGA, Sony, PC – гээ тоглоолд, бариа дээрэм хийлгүй гэр гэртээ сууцгаадаг үе шүү.

  34. Зараа says:

    Эцэг тогтоолгоод шууд шүүхэд ханд. Амжилт хүсьеэ.

  35. kkk says:

    Sain bna uu? bichsen zahidliig ni unshaad bi uneheer ih erch huch orloo. amidral homrood ireh gej baigaa yum shig l asuudaldaa shanalaad suugaad bsan yum bna gedgee oilgoloo. bi jargaltai baigaa ym bna. jargaj baigaagaa medehgui, uurandaa sohorson bololtoi. odoonoos arai ooroor amidarlaa harnaa. bayarlalaa. dahin dahin bayarlalaa. nadad zondoo uram ogloo. hiih gej abigaa zuild ni mash tom amjilt husye 🙂

  36. Bayaraa says:

    Миний эргэн тойронд нурууны евчтэй хvмvvс маш олон байдаг. Тэд  байнга л эмнэлэг домнолго гэж гvйгээд байдаг мертлее ер зvгээр болдоггvй. Харин би л ганцаараа зvгээр болсон. 2010 онд миний нуруу евдеед бvр хэвтэрт орсон. Нурууны диск бvлтрээд гараад ирсэн байсан юм. Эмч нар намайг хагалгаанд ор гэсэн ч би ороогvй. еерее маш их юм уншиж судалж байгаад явган алхаж байхаар шийдсэн юм. Анх 100хан метр явах гэж хелс баастайгаа хутгалдаад бараг хагас цаг болдог байсан. Гэвч едер едреер сайжирсаар нэг л мэдэхэд огт евчин зовиургvй болсон. Тvvнээс хойш унаа машинд бараг суухаа болиод едерт хэдэн цаг явган алхдаг болсон. Ингэж хел дээрээ боссоноос хойш би еерийгее огт беецийлж байгаагvй. Хичнээн хvнд зvйлийг ч тоохгvй ергеж зеедег. Тэглээ гээд муудсан зvйл байхгvй. Миний уншсанаар байнга алхаад байвал нуруу, гэдэсний булчин чангарч нуруун дээр ирэх ачаалал буурдаг гэсэн. Эмч нэртэй зарим нэг хvмvvс хvний зовлонг ашиглаж менге олох гэдэг.Тэдэнд найдаад огт хэрэггvй юм билээ

  37. Би says:

    Чи их ухаантай, дайчин бүсгүй байна. Амжилт

  38. Bilguun says:

    Soningiin tsaasaar yanz bvriin yum hiideg urlag bdin bn lee shdee teriig neg sonirhood vzeerei uuruu goy hiij chadwal bas huurhun vneer zarchdiin bn lee

  39. klp says:

    ger tsetserleg gej bolohgui, zugeer gereer huuhed harj ogoh gesen n iluu zov yavaandaatsetserleg bolno biz. tsetserleg gevel chi zovshoorol ene ter avah shaardlaga garna.

  40. Paradox says:

    Zarim hunii zovlon chinii zovlongiin hajuud ineedtei bh bhaa. Iim setgeliin hattai baigaad baharhaj bn. Amjilt husey busgui mini. Sanaa zuv bol saihan amidarnaa. Ikh jargaliin umnu bagahan zovlon uzuulj tesver hatuujiltai bolgoj bga bhaa. 

  41. lolipoop says:

    Chinii huuchin nz zaluu chini ikh muu hun bn ur huuhedee hayj hunii muu uzseniihee goriig amsana aa 

  42. Zulaa says:

    Ger tsetserleg geheesee zugeer huuhduud harj ogyo hesen n deer baih.Huuhduudiin ayulgui baidal hoolnii ayulgui baidal chuhal.

  43. mdghvi says:

    Manai mglchuud setgel negt bhad bvh yum bnoo 

  44. zaluu says:

    admin minii niitleliig yaagad oruulahgui bnaa

  45. bvsgvi says:

    sain bn sho bvsgvi min chamd chin setgelesee sain saihan bvhniig hvsie. bi hedii tiim bayn tsatgalan bish ch chamd tuslahig hvsej bn holboo barih mail a vldegerei

  46. zochin says:

    Ene saihan setgelt mongolchuuddaa bayarlaj bn

  47. zaluu eej says:

    ger tsetserleg zuv sanaa bnaa. holboo togtooh mail haygaa uldeegeerei. hereg boloh togloon ch bolov ogmoor bna

  48. германаас says:

    Гэр цэцэрлэгийн санаа маш зов.буянтай ажил шуу.Нэг туслах бусгуй аваад хамтарсан нь дээр.Би эндээс хуухдэд хэрэгтэй тоглоом манеж хувцас боогнуулээд явуулья.Энд хуучин мортлоо хэрэглэж болох бох бат хуухдэд зориулсан зуйлс хямд зардаг юм Яаж холвоо тогтоох вэ.

  49. GegeenCom says:

    Hamgiin chuhal capital chini eruul mend ireeduidee itgeh itgel yum shuu. 
    End zuvluguu husehees gadna zariin site uudaas cecerleguudiin reklam zurag tuu yamar orchin nuhcultei bol heden tugruguur yamar humuus huuhdee avchrahaar bn unegui zariin bulanguud bga bh huuhdee tevreed eej nariin uulzaltuud gazruud delguur udur unjuuluh togloomikn gazruud yu bn ochij uulzsj yarilc. Huuhdiig n uhuurduj nasiig n asuuhaas ehleed haana yamar uneer huuhdee yaj haruuldag talaar yaria ud.
    Facebook uh mommys central super mom mongol eejuud geed groupuud ru negd hussenee hel yari

  50. Ааш муутай says:

    White. com oo 60, 70 оны маниус ч  мес сайтай л даа. Гэхдээ тэгэж туйлширч яах нь вэ. Хvн чанар vнэртvvлсэн 80, 90 оны дvv нар зендее л байна даг. Хvн хvнээсээ л болох биз. 
    Захидалын эзэнд: цаад залууд чинь бурхан Багш шийтгэл ээ  бэлдчихсэн байгаа. Хvн чанараа нь хvvp болгосон гаруудын амьдрал нь тэгширч егехгvй зовдог юм бна лээ. Шинэ эхнэрээс нь хvvxэд гарахгvй ч юм уу эсвэл шулам шиг ааштай байх гм. 
    Тэгэхээр хvvxдийнхээ эцгийг мажийсанд тооцоод чанга амьдар бvcгvй минь. Бас биеэ сайн бодоорой. Беерее тегс эмчил. Би хувьдаа хамгийн дээд гоо үзэсгэлэн бол эрvvл саруул бие гэж боддог. 

  51. zochin says:

    sain bnuu dvv mini setgel sanaa ni saihan bga bololtoi….ger tsetserleg geheer sain medehgvi l bn.egch ni 3sariin 20 gehed mongold ochino.chinii bichsen ter zahidal minii amidrald mash tom demjleg bolson shv.hvnii gazar hagatsal vzeed uilaad suuj bhad chinii zahidliig olj unshsan.minii dvv haygaa vldeegeerei bi ta 2 t zaawal tusalmaar bn.mail hayg eswel utsaa zaawal vldeegeerei 

  52. White.com says:

    74 onoos hoish turson bandi nar neg l bishvee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.