Нууц амрагаас эхнэр нь болж чадсан юм

4510665_52cb403b

Сайн байна уу би та бүхэнд өөрийн амьдралын багахан хэсгээс товчхон хуваалцах гэсэн юм. Би 10 жилийн ахлах ангид байхдаа ангийнхаа нэг хөвгүүнтэй үерхэж дотносоод оюутан болтлоо 3 жил сайхан үерхсэн. Ёстой л гэнэн томоогүй хүүхэд насны сэтгэлээр хандаж анхны үнсэлт, анхны шөнө гээд хамаг сайхан дурсамжуудаа хамтдаа үдсэн. Гэтэл оюутан болоод нөгөө залуу маань зангаа хувиргаж өөр охин луу гүйж намайг нүдэнд орсон өргөс шиг л хаялаа. Тухайн үед анхны хайр минь байсан болоод тэрүү их л сэтгэлээр унаж өдөр шөнөгүй уйлдаг байсандаа. Тэрнээс өөр эр хүн байхгүй юм шиг санаж эргээд ирнэ гээд араас нь гүйж хүлээдэг байлаа.

Гэтэл нэг мэдэхэд салаад 3 жил өнгөрсөн байсан. Одоо бодохоор зүгээр л хүүхэд насны сайхан дурсамж шиг санагддаг. Юунд нь тэгтлээ шаналдаг байсан юм болоо гээд л инээд хүрэх шиг нээрээ л гэнэн сэвтээгүй сэтгэл байсан болохоор тэгж хүндээр туссан байх. Тэр үед амиа хорлоно гэж эм ууж байсныг яана. Гэхдээ тухайн үед хэцүү байсаан удаан үерхээд ээж аавдаа танилцуулаад сууна барина гэж ярьсан байсан болохоор ч тэрүү намайг өөрөөсөө түлэхэд амьдралын минь хамаг төлөвлөгөө сайн сайхан бүхэн маань нурах шиг болж байсан. Найз залуугийн маань толгойг эргүүлсэн охидыг үзэн яддаг байлаа. Гэтэл өөрөө тийм хүүхэн болно гэж бодсонгүй ээ. Учир нь түүний дараа би намайг гэсэн цөөнгүй залуустай учирсан зарим нь зөвхөн түр зуурын зугаа цэнгэл сексийн үүднээс хандаж байсан бол зарим нь чин сэтгэлээсээ ч хандаж байсан ч нэг л болж өгөхгүй байсаар байгаад тогтсон харилцаагүй 3 жилийг бараг ганцаараа өнгрөөсөн байсан.

Гэтэл одооноос жилийн өмнө гадаадад байдаг найзын маань найз залуу Монголд ирэхээр боллоо. Гадаадад байдаг найз маань нэг хэсэг надтай хамт ажиллаж байгаад гадаадад сурахаар явсан юм. Тэнд очоод нэг Монгол залуутай танилцаж удаан үерхсэн нь тэр байв. Гэхдээ би тэр найзтайгаа үй зайгүй сайн найз байгаагүй ч тодорхой хэмжээгээр бие биенээ мэддэг бас миний сайн найз бүсгүйн хамгийн сайн найз байсан болохоор яалтачгүй холбоотой болж таарч байлаа. Гэтэл хэсэг хугацааны дараа бүх зүйл өрнөж эхлэсэн. Гадаадад байдаг найзын маань найз залуу монголд ирсэн гээд хэсэг найз нөхдөөрөө бөөндөө гарч ордог боллоо. Анх тэр залууг хараад танилцаад огтхон ч юм бодоогүй сэтгэгдэл ч төрөөгүй миний сонирхдог төрлийн залуу байгаагүй гэж хэлж болно. Зүгээр л найзын маань найз залуу байна даа л гэж харсан. Миний нүдэнд торхоор онц гойд зүйл харагдаагүй. Хэсэг хугацаанд найз нөхдөөрөө үе үе гардаг байлаа. Жаал ууж, жоохон бүжиглэхээс хэтрэхгүй байдаг байлаа.

Гэтэл нэг өдөр нөгөө залуу миний утасны дугаарыг авчихсан надруу мсж бичлээ. Өнөөдөр гарах уу уулзах уу энд ийм газар тэнд тийм газар байдаг гэнэ гээд л их л найрсаг хөөрхөн ааштай байв. Би ч зөвшөөрсөн гэтэл 2уулахнаа уулзах тухай ярьж байсан байгаа юм. Үүнийг мэдээж их сонин эвгүй санагдаад тухайн үедээ эелдгээр татгалзлаа. Би дотроо найз хүүхэн нь гадаадад өөрийг нь хүлээж байгаа хэдхэн сар монголд ирж байж ямар шалиг хөнгөн залуу вэ ухааны юм бодоод өнгөрлөө. Хэсэг хугацааны дараа надтай уулзаж зүгээр ч ярьж суух хоолонд орох саналыг хэд хэд тавив. Би шалтаг хэлж татгалзсаар байв. Тэгээд нэг өдөр ажил ч стресстэй байсныг хэлэх үү алжаалаа тайлая гэж бодоод түүнтэй уулзаж оройн хоол идэхийг зөвшөөрөв. 2-уулахнаа уулзахад тэр их хөгжилтэй эелдэг бас цэвэрч зэрэг зан байдал нь ажиглагдлаа. Хэсэг хугацаанд зүгээр л найзын хүрээнд илүү дутуу зүйлгүй уулзаж сайхан ярьж хөөрдөг байлаа. Тэр надтай уулзахдаа шинэ содон газар, амттай хоолтой газар гээд л их л ач холбогдол өгдөг нь анзаарагддаг боллоо.

Нэг өдөр өмнөх шигээ энгийн л уулзаад сууж байтал тэр ярианы сэдвээ хазайлгаж намайг анх харсан мөчөөсөө эхлэж дурлаж татагдсан тухайгаа ярьлаа. Дотроо найз бүсгүйнх нь найз болохгүй гэдгийг мэдсээр байж надруу зүтгэж ингээд уулзаад ярилцаад сууж байгаадаа итгэхгүй байна би түүнд маш их таалагддаг гэж хэллээ. Би бүр юу ч хэлж чадсангүй. Би түүнд татагдах нь бүү хэл зүгээр л хувь хүнийх нь үүднээс хүндэлдэг байлаа. Би түүнд болохгүй гэж анхааруулсан. Би өөрөө ч мэддэг байв. Гэтэл юу болсон гэж санана. Тэр залуу намайг сайхан байлгаж миний сэтгэл санаанд нийцүүлэх гэж бүхнийг хийх болсон. Эмэгтэй хүний хүсдэг, дуртай бүхий л зүйлийг миний төлөө хийх болов. Би ч гэж би нэг мэдэхэд түүнд дасч арай өөр нүдээр харж нэг мэдхэд сэтгэл татагдсан байсан. Тэгээд нэг л мэдэхэд бид дотно болж хосын харилцаанд орж байнга уулзаж хамт байдаг боллоо. Бид 2-ыг ингэснийг мэдсэн юм шиг тэр залуу маань буцаж гадагшаа явах шаардлагагүй болов.

Харин найз охин нь гадаадад түүнийг хүлээсээр л. Манай хүн ч найз охиндоо шууд хэлж чадахгүй хилийн цаанаас энгийн харилцаатай байдаг байлаа. Би дотроо энэ харилцаа болохгүй бүтэхгүй энэ чинь хүний хүн гэж бодсон бодол байнга эргэлдэж өөрийгөө зүхдэг байлаа. Тэгээд нэг өдөр уулзаад юу бодож байгаа бүхнийг хэллээ. Бид буруу замаар яваад байна тэр бүсгүйн хайр, хүлээсэн сэтгэлийг бодоод эртхэн дээрээ болих хэрэгтэй гэж хэллээ тэр ч бас найз бүсгүйгээ хуурсандаа харамссан бололтой миний саналыг зөвшөөрч бие биедээ амжилт хүсээд саллаа. Нэлээн удаан хугацаанд уулзсангүй холбоо барьсангүй. Хаяа миний санаанд орохоос биш өөрөөр нэг их сүртэй бодогддоггүй байлаа. Хүнээс сонсохнээ гадаадад байгаа найз бүсгүйтэйгээ харилцаатай байгаа л гэж байв. Би ч дотроо болждээ Би тэр 2рт гай болоогүй нь яамай гэж боддог байв.

Гэтэл нэг өдөр найз нөхөдтэйгөө явж байгаад дахиад л түүнтэй таарчихлаа. Тэр ч найз нөхөдтэйгөө явж байв. Энгийн л яриа ярьж үдшийг өнгрөөлөө. Маргаашнаас дахиад л хэн хэн нь уулзахыг хүсч дахиад л уулзаж эхэлсэн илүү дотно илүү их бие биеэ хүсэх болсон. Урт хугацаанд ч уулзав. Найз бүсгүй нь бид хоёрын талаар юу ч мэдэхгүй ч найз залуугаа монголд очоод өөр хүнтэй болсныг гадарлаж онлайнаар найз залуутайгаа хэл ам мурийдаг болсон гэж байв. Тэгээд хайртай хүнээ алдахгүй гэсэндээ удахгүй монголд ирж магадгүй гэсэн яриа сонсогдов. Найз залуутай нь яваад байгаа бүсгүйг намайг гэдгийг мэдвэл тэр бүсгүй дээр нь миний бүх найз нөхөд намайг яаж хүлээж авах бол мэл гайхаж цэл хөхрөнөдөө гэж битүүхэндээ санаа зовж айж эхлэв. Ингээд дахиад л салах тухай бодол эргэлдэж түүнд хатуухан үг хэлж саллаа. Өөрөөсөө түлхлээ. Бас нэлээн хугацаанд огт холбоогүй танихгүй хүн шиг боллоо. Тэр залуу маань надтай уулздаг атлаа гадаадад байгаа удаан үерхсэн бүсгүйгээсээ холбоо тасладаггүй байсан юм.

Мэдээж удаан үерхэж харийн оронд бие биедээ хань болсон хүмүүс тийм ч амархан салахгүй сэтгэл нь хөрөхгүй гэдгийг би мэдээд би зүгээр ч тэр залуугийн биологийн хэрэгцээг хангадаг, найз бүсгүйг нь орлож байгаа орлон тоглогч шиг мэдрэмж төрж түүнээс жинхэнэ ганцхан намайг гэсэн хайрыг нууцхан хүсэх болсон ч түүний сэтгэлд найз бүсгүй нь бодогддог гэдгийг би мэддэг байсан юм. Тэгээд л би салсан дахин огт уулзхыг харахыг хүсээгүй. Дахин цаг хугацаа өнгөрлөө. Би эхэндээ түүний талаар их боддог байсан ч сүүлрүүгээ урьдын ганц бие амьдралдаа орж нэг их бодохоо болив. Гэтэл нэг нартай өдөр нөгөө залуу маань надтай холбогдоод ганцхан удаа уулзах боломж өгөөч хэлэх зүйл байна гэлээ. Би ч дотроо гайхаж уулзаж хэлэх үгийг нь сонсоё л гэж бодлоо. Уулзахаар очиход тэр залуу маань ганган хослол, зангиа өмсөж, зоогийн газар захиалга өгч цэцгийн баглаа тэврээд их л догдолсон сандарсан байдалтай намайг угтлаа. Би ч очоод эхэндээ энгийн л зүйл ярьж эхэллээ. Гэтэл тэр залуу маань өөртэй нь нийлж найз бүсгүйг нь хуурсандаа бүү эмзэглэ. Хэдий надтай энд явалдаж найз бүсгүйгээ хуурсан ч тэр бүсгүйг өөрийг нь хүлээж чадна амьдралаа хамтдаа босгоно гэсэн байсан болохоор буцаад очино гэж ярьдаг байсан гэнээ.

Гэтэл хүссэн юм хүзүүгээр татаж найз бүсгүй нь ч байхгүй араар нь гадаад залуутай хэд хэд уулзаж учирч байсныг нь мань хүн хүнээс олоод сонсчихож. Тэгээд найз бүсгүйтээгээ холбоо тасаржээ. Надтай ч холбоогүй байсан. Энэ хугацаанд тэр их бодсон бололтой. Тэгээд миний тухай их бодож гэнээ. Эцсийн шийдвэр нь дахин надтай уулзах гэхдээ бүр хэнээс ч юунаас ч нууж нуугдалгүй сайхан хосууд шиг эхнээс нь бүгдийг эхэлье. Албан ёсоор миний найз бүсгүй болооч гэлээ. Би ч эхэндээ гайхаж хэсэг хугацаанд бодий гэлээ. Гэхдээ надад бас түүнийг гэсэн сэтгэл байсан болохоор татгалзаж чадалгүй зөвшөөрлөө. Эр хүн хэлсэндээ гэдэг шиг тэр маань үгэндээ хүрсээн. Бүхний өмнө надад хайртайгаа зарлаж хэнээс ч нуулгүй бүх үнэнийг хэлсэн. Эхэндээ бид 2 ад үзэгдэж элдвээр хэлүүлж би ч найз нөхдийн дунд хүний залууг булаасан хөнгөн явдалтай хүүхэн нэр зүүлээ. Гадаадад байгаа бүсгүй нь хэд хэдэн удаа ч дайрч довтлов.

Найз залуу маань хэлэхдээ хүмүүс эхэндээ ингэж л байдаг юм тэд хэл аманд дуртай хэсэг хугацааны дараа бүгд мартах болно хамтдаа тэснэ шүү гэдэг байлаа. Янз янзаар л хэлүүлдэг байлаа. Эхэндээ хэцүү байв сүүлдээ хэрүүлдэв дараа нь тоохоо болилоо. Хуучин найз бүсгүйнх нь найзууд элдвээр дайрч хэлдэг байлаа би дотроо уур хүрсэн ч тэвчдэг байлаа. Надруу дайраад байдгүй найз залуугаа яваад удаагүй байхад гадаад залуугын өвөрт орсон найзыгаа эхлээд бодоосой гэж боддог байв. Харин одоо бүх зүйл ард хоцорсон Найз залуутайгаа тусдаа гарч шинэхэн амьдралаа эхлүүлээд аав ээж ах дүү нартайгаа аль аль нь танилцаж айл шиг айл болох гэж хэн хэн нь хичээж явна. Инээхээс өөр хэрүүл маргаан гэсэн зүйл одоохондоо алга би болон миний нөхөр маш их сэтгэл хангалуун аз жаргалтай амьдарч байна. Заримдаа би хүүхэдтэй хүнийг салгаж суугаагүйдээ баярладаг заримдаа надтай энэ хүнийг учруулах гэж тэр найз бүсгүй маань олон жилийн өмнө гадаад явждаа гэж боддог.

Заримдаа хөөрхий тэр эмэгтэй яг л би анхны хайрдаа хаягдаад зовсон шиг зовж шаналж намайг үзэн яддаг байхдаа гэж боддог. Гэхдээ одоо ирээдүйд юу ч болсон бай би өөрийн босгосон бас сонгосон амьдралаа аз жаргал үр хүүхэд сайн сайхнаар ч төсөөлж бас дүүргэх болно. Учир нь миний нөхөр надад хайртай халамжтай намайг сонгосон юм. Энэ чинь амьдрал…

33 Comments

  1. zaluu. says:

    Ёооё ямар ч нуршуу юм бэ дээ. уншиж дуусгах гэж сүүлдээ залхуу хүрэх шахлаа.

  2. gg says:

    naiz zaluu bol nuhur bish. naiz huuhen ehner bish!!!!!! yuuuun araar tavisan ehner nuhur bulaasan ntr hoshin ym yrihiin!!! baharhah ymaa olj ydajdee huurhiis

  3. х says:

    Аваад сууцан авгай гь байсан биш лээ хүмүүс юундаа эмзэглээд байгаа юм бэ. Нэг амьдрах амьдралдаа шилж сонгож байж нэг хүнтэй л амьдарахад болоо биз дээ? өөрөөр яах ёстой юм өөрийгөө хүчлэн байж хайргүй хүнтэйгээ байх уу эсвэл тэвчиж тэсж амьдрах уу? зарим нь битгий хуц амжилт хүсье л гэе дээ

  4. авгай says:

    тийм, чи яг тэр анхны найз залууг чинь булаасан хүүхэн шиг байжээ, бурхан чамд ч гэсэн тэр хүүхний оронд байх боломжийг өгсөн байна. тэр найз залуу нь одоо юу вэ энд найзтай нь завхайрчихаад, найз охиноо гадаадтай заваарсан ч гэх шиг. үйл үйлээ дагаал учирж байгаа юм байлгүй, эр эм гэдэг чинь үйлийн үрээр учирж байгаа болохоор зайлах аргагүй хувь  заяанаас зугтаах гээд яахав дээ, иксийг нь муугаар бодох эрхгүй л юм байна. дахиад нэг хувь заяаны эргүүлэг болоод икс найз охиных нь оронд оччих вий дээ. тэгвэл гадаад хүнтэй явалгүй нөхрөө үнэнчээр хүлээгээрэй дээ кк

  5. yoga says:

    Tostei amidraliig tuulsaan. Odoo ur huuhedtei blood shn l amidarch bndag. Haraaj zuheh humuus ene olon jiliin dra mer ser.bj bdg. Odoo toohio bolisoon. Minii amidral l az jargaltai, amar taivan bval busdiin yu geh hend hamaatain be. Hunii amidrald yu ch tohioldoj bolno. Hunii setvel hend aldrahiig mdeh argaggui. Busgui mini hamgiin gol oorsdiin amidralaa hamgaalj, uhaalag bj amidarsan shig amidrah heregtei. Busadiin hel amiig bitgii too. 

  6. dulam says:

    unshinhaas zalhuurav tovch buguud todorhoi bich, yamar diplomiin ajil bichij baigaa bish yun urt yum…

  7. mdghvi says:

    Cham shig hvvhen chamaar l duusaasai .zewuu hvrchlee achirhan bodolt doodoltoigoo adilhan setgedeg galziu huuhen bee 

  8. mdghvi says:

    Teneg gichii cji zailaa

  9. GegeenCom says:

    Ehelj bhda ihenh n l goy bdyn yadaj ta 2n ehlel n yasan evgui suuritsin be.
    Udaad uidaad ireheer nuguu lam oldohgui bol bucahdaa zalna geed oroocoldcon ulsuud jinhene gal haluun hairiinhaa ezedtei uchirval bodoh yumgui shuud salj niilcgeeh bhda

  10. goyo zovolgoo says:

    123-iig orovdchihloo, nulims duslaad

  11. 123 says:

    яадий. угаасаа монголд хүн ццөөхөн, боломжийн хүмүүс гэвэл бүр цөөхөн, бүгд бие биенийгээ мэддэг, сайн ярьвал бүгд л хамаатан байдаг юм чинь…хэний ч танихгүй, хэнтэй ч урьд нь орооцолдож байгаагүй хүн олдохгүй юм чинь яадаг юм бэ? амьдралд чинь аз жаргал хүсье. муулаад байгаа хүмүүсийг ангайтал атаархсан сайхан амьдраарай. 
    монгол угаасаа л тийм шд. пүүжээг мянгаа шаагаад, уйдангуутаа дамжуулангуут цэгцбаатар шаагаад, ариунцэцэг мянгаатай зааваарч дуусангуутаа оюугаас салсан базаараатай хамтарч амьдраад, мандухай цэгтбаатараас хүүхэдтэй болоод салангуут номтойбаяр мандухайтай суугаад…. гэх мэт шүү дээ.

  12. Oh no says:

    gadaadaas ireed amidraliig busniulchuul yaana tegej hund gaihuulj baharhaad baih zuil bish bna  duff

  13. Liv says:

    Genet dotor balbalzaad yavchihlaa yostoi hiliin chanadad bsan az boljdee odoo tsagt naiz zaluugaa tiim amarhan hund ogdog ohid bhguishuu teneg hun aztai gej 

  14. amidral uzeegui l bn da says:

    Chi chin yasan aharhan bodoltoi ym be dee. Uldsen amidraldaa chamd unench baij chadah baisan bol naiz huuhneesee  salaagui baij chamtai uulzahgui baisan shdee. Iimhen ymig oilgoh chadwarguimuu. Odoo chyahaw buh ym saihan baigaa, nasaaraa iim bn gj bodoj baigaa bh. Udahgui huuhedtei bolod gertee suuhaaraa ene naiz huuhnee araar n tawij nadtai uulzdag baisan ym chin odoo minii araar bas tawij baigaa baihdaa gesen bodol chamaig zowooj delbereh shahna daa. Magadgui ter n biellee olj oor hen neg n nuuts amragaas ehleed ehner n bolj chadaj medeh ym. Eronhiidoo chi uul uzeegui hormoi shuuna gegch l bolj dee

  15. sar says:

    Chamd hairtaidaa bish ter busgui n uur huntei bolsoniig sonsood argaguin erhend suusan yum bishuu. Er ni tsaashid huurah magadlal 100000%

  16. kkk says:

    baritsgui nuhur bna. chamaig ehneree bolgoj awchihaad bas neg huuhend tsetseg bariad guih magadlal undur hun bna

  17. clooney3684@yahoo.com says:

    Nuutsaar naizaldag naizuud bolii. Send msg only Lady s. 

  18. Ааш муутай says:

    За яахав дээ. Залуу насанд иймэрхvv холион бантан тохиолдож л байдаг ш дээ. Байдаг л зvйл. Ингэж учирах тавилантай байсан юм биз. Цаашдаа бат бэх, енер етген сайхан гэр бvл болоорой гэж хvcье. 

  19. dfv says:

    bas l zewuun huuhen bna. iishee bichdeg n. iim hariult sonsono gedgee medseer baij bichij daajignana geheer.

  20. dfv says:

    gehdee olon hun durguitsej bgaa bol tsaad hun n gaigui hun bololtoi. ta 2 bas ugaasaa ontsgui baagiinuud bololtoi. olnii unen hudal handlaga gej neg yum bna

  21. dfv says:

    Nuuts amraguud aa uragshaa ! Жинхэлцгээе ! гэсэн байна.

  22. Galzuu hvnii odriin temdeglel az bolj ehnii hesgiig ni l unshlaa tsagiin garz naiziin naiz naiz naiz gehees oor yum unshsangvi teneg yanhan

  23. dgdhf says:

    neg zuil deer sanaa niilehgui bna. uneheer oor gadaad huntei untahiig n harsan hun bgaa yum uu? humuus hudlaa yaridag. neg huntei yariad zogsoj bhad l shuud yavdag bolgoj yaridag. Uiliin ur bdag. tsaad hun n her shanalj bgaagaas boloh bh. herwee tsaad hun n zovj bgaa bol ta 2 ineegeed yavj bgaa ch tsaana n uyaldaa bii.

  24. хммм says:

    Чиний сонголт зөв эсэхийг цаг хугацаа л харуулна.одоо яахав жаргалтай хөөрөөд л явж бай.та 2н хувьд хамтдаа биш тусдаа байсан цаг хугацаа чинь их юм шиг санагдлаа

  25. zochin says:

    huuli yosoor bataluulj ur huuhedtei boloogui humuus chi bsan bgaagui salah ch bsan yum bish uu buu med

  26. Нээрээ says:

    Би лав чамайг буруутгахгүйээ. Хамгийн гол нь чи үр хүүхэд өнчрүүлж, айл гэрийн амьдрал бусниулаагүй байна. Хүний амьдралд юу ч тохиолдож болношдээ. Тэгээд л болоо бишүү? Хайр буруугүй гэдэг үг байдаг биздээ? Дардан замаар явсан амьдрал биш, бартаа саад ихтэй замаар явж аз жаргалтайгаа учирсан амьдрал илүү амттай байдаг юмшдээ. Та хоёрт амжилт хүсэе. Битгий бууж өгөөрэй. Энэ сайхан хайраараа бие биенээ насан туршдаа хайрлаж яваарай.

  27. Hoshuu nemey says:

    Bi gadaadad surdag bailaa. Neg amraltaaraa irhed manai hamgiin sain nz neg zaluud durlasan hoorondoo holbootoi baiv. Ter zaluugiinh ni nz ni nadad ih l hand hayj baij bilee bicheed …. Jiliin daraa bi buur ireed ter hand haysan zaluuruu bichtel mani gar minii sain nztai holbootoi bolson baijee. 

    Ohid huuhnuud ch ih sonin sonin ym hiih ymaa. Gehdee iimerhuu holion bantang uurtuu itgelgui une tsengiu zaluu neeh toodgui tiim l huuhnuud hiideg ym shigee.

  28. Zochin says:

    Humuus muulahaa l turuund bodoh yum. Ter huuhen ni ch gesen oor huntei yvaldsan l gej bna shd. Hamgiin gol ni neg negniigee oilgodog biy biyde hairtai bol amidraliig bosgoj l taaraa

  29. baagii says:

    Amjilt husie.
    Gehdee ehniihiigee huursan hun daraagiihiig n  huurahgui gedegt itgeltei bnuu.
    Medeej chi huurhunii tuil bish shuu dee.

  30. bi says:

    yun naiziin naiziinnaiz veunshihad yadargaatai urt nurshuu yen zugeer l hunii nz zaluug hulgailsan l bn shd

  31. 31 zaluu says:

    Naiz ohindoo naiz zaluu nuhruu bitgii taniltsuul gej ug baidag baihaa :). Odoo yahavdee tiimee. Hen hen n zuv hunee olson bol boloo shdee. Amjilt husiy.

  32. ha ha says:

    Ineedtei yum bichihiin. Udahgui chi ter emegtein amissan zuiliig amsah l bh. Ugaasaa naad er chin shalig zavhai l yum bn. Odoohondo ineegeed l yivjii. Hun luu chidsen chuluu uuriin tolgoi dr gj. Nadad naad zuil chin tohioldoj bilee. Bi ch oyutan bla. Minii nz huvguuntei minii hamgiin dotno nz ohin maani gerlej  bilee. Suusniihaa daraa nadaar ih tavlaj bilee. Tun udalgui hesen salzgaasan. Harin bi odoo sain hanitai 2 huurhun huuhedtei saihan amidarch bn aa. 

  33. Zzz says:

    Baharhah zuil bol bish baina

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.