Дахиад хүлээх хэрэгтэй юу, эсвэл одоо шууд шийдэх үү?

tn

Би энгийн нэгэн бүсгүй хүн, нөхөртэй болоод 5 жил, хүүхэдтэй болоод 2 жил болж байна. 24 настай. Найз нөхөддөө яръя гэхээр нөхрөө муулж байгаа юм шиг санагдаад, заримдаа нэг ярихаараа хажуугаар нь байнга магтаад зөв ойлгуулах гэж хичээгээд байдаг болохоор яг хүссэн зүйлээ ярьж, оновчтой хариултаа олж чаддаггүй юм. Ингээд та бүхэнд хандахаар шийдлээ. 3 хүний амьдрал яригдаж байгаа учир үнэн сэтгэлээсээ хандаад зөвлөөд өгөөч гэж гуйя…

Ерөнхийдөө би нөхөртөө маш их хайртай, би ажил хийгээд 2 жил болж байна, харин манай нөхөр түрүү хавар төгссөнөөсөө хойш саяхан л ажилд орсон, гэхдээ мэргэжлээрээ олигтой ажилд орно гэж зөндөө их хайж цаг хугацаа алдаад, бүр аргаа бараад саяхан ямар ч хамаагүй ажилд орсон.

Би өмнө нь бас ажилд орох гэж их хайж, 3, 4 сар хайж байж ажилд орж байсан, тэгэхэд тэр оюутан байсан учир намайг ажил олигтой хайсангүй, ажил хийхийг хүссэнгүй, арчаагүй энэ тэр гэж элдвээр дарамталдаг байсан, би ч яаж ч тайлбарлаад ойлгохгүй. Харин сая өөрийг нь ажил хайж байхад би нэг ч удаа ажил олж хийсэнгүй, арчаагүй энэ тэр гэж уурлаж байгаагүй, болох байлгүйдээ, өөрөө мэдэж байгаа байлгүй дээ гээд л хараад байсан.

Хүүхэдтэй болохоос өмнө 2, 3 удаа өөр хүүхэнтэй мэссэж бичих зүйл бол байсаан, харин төрсний дараа энэ явдал дахиад давтагдаж байсан. Би уучилсан, харин мартаж чадахгүй юм билээ. Би өөрөө тийм юманд үнэн голоосоо дургүй, тийм зүйлийг их жигшдэг. Саяхан нэг өмнө нь яриад байдаг байсан ангийнх нь охин залгаад, би санаандгүй утсыг нь авсан чинь шууд тасалсан, асуухаар мэдэхгүй, 2 жилийн өмнө л ярьж байсан яах гэж залгасын, яагаад тасалсын мэдэхгүй гэсэн. Дараа нь 5, 6 минут хүнтэй ярьчаад, тэр дугаараа устгасан байсан, би тэр дугаарыг нь мэдэхийг хүсээд танидаг оператортоо цаг минутыг нь хэлсэн ч ямар дугаар байсныг нь мэдэхээсээ айгаад одоо болтол асуугаагүй л байгаа. Би уг нь аймар хардаад байдаг хүүхэн биш, өмнө нь миний итгэлийг алдчихсан болохоор зарим зүйл дээр үнэхээр хар хөдлөх юм. Гэхдээ шал дэмий юмыг мэдээд улам хэцүү байдалд орох юм болуу гэж бодоод тэр дугаарыг мэдэхээсээ айгаад л байжийна.

Би элдэв үнэтэй юм нэхэх, хувцас хунар авахыг огт нэхдэггүй, ганцаараа ажил хийж, байрны зээл, тог цахилгаан гээд их зардал байдаг болkхоор оогт тийм юм нэхдэггүй, бас мөнгө бараг үрдэггүй, ажил хийж эхэлснээс хойш өөртөө олигтой мөнгө зарцуулж байгаагүй, мөнгө олж ир гэж нөхрөө ч загнаж байгаагүй. Болгоод л явдаг байсан. Би юм хэлдэггүй байсан болохоор тэр ч болоод л байна гэж боддог байсан юм шиг байгаан.

Би нөхрийнхөө ямар ч алдаа дутагдал, зан ааш, бүтэлгүйтэл, үзэл бодлыг бүгдийг нь ойлгож чадна. Харин гуравхан юм хүсдэг. Архи бага уух, намайг хуурахгүй байх, намайг хүндлэх. Анх танилцахдаа л хэлж байсан. Харин тэр багаасаа ууж өссөн, найзууд нь бүгд уудаг, ямар ч учир шалтгаангүйгээр зүгээр л гадаа сууж байгаад уудаг, надад уурлах шалтаг хальт гараад ирвэл шууд л гараад хоногоор уудаг. Би ангийхантайгаа баяр тэмдэглээд шөнө орж ирээд байж байсан чинь араас манай ангийн залуу залгасан байсан. Тэр залуу тасарсан болохоор нь бид нар машиныг нь дуудлагын жолооч дуудаад нэг газар тавьсан чинь сэргэнгүүтээ надруу залгаж машинаа асуусан байна лээ. Тэгтэл нөхөр миний утсыг аваад сонссон чинь эрэгтэй хүн “байна уу, байна уу” гэсэн чинь шууд л гараад хэд хоног архидсан, намайг элдвээр доромжилсон. Нөгөөх нь машин хаана байгаан, та хэд хэзээ тарсын гээд баахан мессэж бичсэнийг уншсан мөртлөө л шалтаглаад гараад явчихсан. Бас ажлынхантайгаа хөдөө уурхай руугаа явчихаад дарга нар нь явахгүй байсаар байгаад шөнө 12 гэж хотод ирсэн чинь бас л уурлаад гарч хоногоор архидаад, учир шалтгааныг нь ч сонсохгүй, манай дарга руу хүртэл баахан мессэж бичээд, намайг нүүр хийх газаргүй болгосон.

Ерөнхийдөө архинд дуртай, огт буцахгүй, 7 хоногт 1 зоолттой ууна заримдаа 2, тэрийгээ харин ч гайгүй, надаас аймар уудаг хүмүүс байдаг гэж өмөөрдөг.

Хааяа гарч ороход бол би юу ч хэлэхгүй ээ, гэтэл ганц бие найзыгаа дагаад л яг тэрэншигээ байх гээд л, хэлхээр ажилд ороод гайгүй болно гэдэг. Эхэндээ зүгээр байсан чинь одоо уухаараа агсам тавих, орилж хашгирах, уйлах гээд юм юм үзүүлж байнөө. Би ч мэдээж дуугүй байхгүй л дээ, уурлана, загнана тэгэхээр бүүр уурлаад эргээд гараад явчихна, тэгээд байхаар нь согтууд нь юм хэлэхгүй байж байгаад маргааш эрүүл болхоор нь хэлхээр одоо өнгөрсөн юмыг нэхэж ирж хэрүүл өдлөө гээд бас л уурлана. Тэрнийхээр бол би юу ч хэлэх эрхгүй, бүгдийг нь хүлээн зөвшөөрөөд дуугүй байж байх ёстой. Намайг их даварч байна, байнга уучлалт гуйгаад байхаар бүр давраад байна гээд одоо бүр уучлалт гуйхаа ч больсон. Би уугаа л биз, чи юундаа уурлаад байгаан, чамд ямар гай болцын, зүгээр л унтаач гээд уурладаг. Үнэхээр намайг ойлгохыг ч хүсдэггүй.

Тэдний аав их уудаг, би энэ хүнийг хөгшрөөд яг тийм болчихвий гэж их айх юм. Одоо ч яахав хэрүүл хийгээд, эвлэрээд болоод л байна, хөгшрөөд аав шигээ болчихвол би яанаа. Уурлахаараа эрүүл согтуу аль ч үедээ намайг ямар ч хамаагүй үгээр хараана, огт эмээхгүйгээр мэддэг бүх хараалаараа хараана, салвал сал гэнэ, хорвоогийн хамгийн адгийн ааштай хүүхэн гэнэ, би л энэ амьдралыг нь нурааж байгаан байхаа.

Надад бас буруу байгаа л даа, зарим зүйлийг нь тэсээд өнгөрөөхгүй, заримдаа хэтэрхий өөрийнхөөрөө зүтгэдэг, заримдаа харддаг, уухыг нь хүлээн зөвшөөрч чаддаггүй, бодсон юмаа шууд хэлдэг. Бид 2 зүгээр үедээ маш эвтэй байдаг, харин энэ архинаас болж л хэрүүл эхэлдэг. Харин тэр амиа хичээсэн зан, манай ээж аав эгч дүүг хүндлэхгүй байгаа зан, заримдаа худалч зан, заримдаа залхуу зан гэх мэт занг нь би тэсээд ойлгоод явж чаднаа. Угаасаа ч энэ талаар нь юм хэлж байгаагүй өөрт нь.

Асуулт: Энэ хүн засрах болуу? Эсвэл би эртхэн амьдралаа бодох хэрэгтэй юу? Амьдралын арвин туршлагатай ах эгч нар минь надад чин сэтгэлийн зөвлөгөө өгөөч

34 Comments

  1. yanadaa says:

    за даа засрахгүйдээ. манай нөхөр 10 жил хамт амьдрах хугацаанд минь 7 хоногийн сүүлийн хэдэн өдрийг тувт уусаар ирлээ, үхдэгчгүй сэхдэгчгүй. аймаар. хэзээ ч өөрийгөө архичин болчлоо гэж ойлгохгүй байгаам. аав нь тийм архичин хүн байдаг, эцгийгээ дууриадаг юм билээ. ямар ч шалтгаангүй ууна, зүгээр уухгүй хажуугаар нь хүүхэн эргүүлээстэй. баригдаастай, ахиж тэгэхгүй гэсэн амлалт өгөөстэй архитай амьдралаар 10 жил тамлагдаж бн даа эгч нь одоо 36 настай, удахгүй 3 дахь хүүхдээ төрүүлнэ, хүүхдээ төрүүлчихээд сална гэж бодоод байгаа, сүүлдээ хайр сэтгэл, хүндлэл, итгэл юу ч гүй болдог доо. миний дүү сална гэж айлгаад тэр кодлуулах, спираль зэргийг хэрэглүүлээ, тэхгүй л бол ахиж уухгүй, ахиж тэгэхгүй гэж уйлж амласан ч худлаа шүү. сүүлдээ улам л уруудна шүү.

  2. Amaraa says:

    Ooooo naad nohor chin zasrahgui 2. Ugaasaa Geni ni arhichin yum bnshtee.

  3. zochin says:

    Iim hun hezee ch zasrahgui dee. Nas yavaad bur l dordono. Uuriiguu bodson ni deerdee busgui min

  4. Arai arai says:

    Күй ер одөөний энэ күүкдүүд их элдэвлэх нь шивдээ. Архи уунаа, Агсам тавинаа, Еөөр Бүсгүй Күнийг эргүүлнээ. Кэцүү Кэцүү их уучихаад солиороод байвал наад нэг юмаа чичээд аваач. Чи мөнгө олно, күүкдээ еөсгөнө, уух архины мөнгийг нь өгнө яасан салтай нь эргэцэн банди аваад суучихсан охин бэ.

  5. same says:

    zaaa yaag minii ungursun jiliin amidral bn daa!! 
    tehdee bid 2 salaagyi ee. bas l nuhur maani doloo honogt 1-2 udaa tasartlaa mal boltloo uunaa. ehleed uuhaaraa eldev zan avir bhku baisnaa, suuldee huuhen harah, nadtai heryyl hiih, namaig tulheh, tsohih geed baga bagaar gar huch bsan: uusniihaa daraa 3 honog shartana. tegeed bie n diilku ajildaa yawj chadahgyi hudlaa helne. esvel ajildaa garlaa geed uugaad yawna. yag l har darsan zuud shig bsan. tanai nujur shig uuchlalt bol er guihgyi sanahgyi bn tasartsan bsan, bitii hudlaa um zohioj heleed bai geel uur yaria baihgyi. 
    tanai nurhuus yalgaatai n ajiltai bsan bolhoor mungu n bddag bolhoor buur ilyy davartsan bsooon. 
    hichneen ch jil ene amidral maani urgeljisiin suuldee hun buuj ugdiim bn lee. hair maani untarj, salah shiidverre hureed teriigaa heltel genet sehee orson hun shig nadaa suuliin bolomj ugchih guij bn geed uurchlugdsuj doo. 
    margaash n nmg daguulj hamt emneleg orood arhinii esreg spiral awaad, heden udur hordlogo tailuulah taria hiilgeed spiral aa taviad shuud l uur hun shig bolson.
    huuhdee nmg gdgyi bsan bol ovoo uur bolj, arhichin nzuud n salj, ajildaa ilyy amjilt gargaj, sportoor hicheellej turj, alivaa umiig uudruguur harj ehelsen. gertee zasvar hiij, hamt delgyyr ordgyi hun chin daguulj orj um awch uguul yamar scan bn geech amidral. 
    ohinoo bodoj ugsun suuliin shansdaa bi uurtuu mash ih bayarldag. ene buh uurchlultiin hugatsaand bi bas baidgaaraa hicheej tys dem bolsoon. ali boloh arhiniihan tuhai boduulah baih gj bi uuruu ch halamjaa nemj hoolnii joroo nemegdyylsen, bainga ineej ugtaj ineej idej, sexdex toogoo nemj ger buld halun dulaan uur amisgaliin uurchlu gj bid 2 2laa zutgesen. 
    spitali taviulaad jil bolson bn. odoo shine hunee huleegeed bid az jargaltai bgaa. arhi bhku bol olon asuudal zereg alga boldog um bn lee. gol n 2 bienee gesen setgel, husel, tevcheer heregtei. 
    salahgyigeer saihan amidrana gdegt chin itgeltei bn. amjilt! 

  6. zochin says:

    ene asuultiig suuhaasaa umnu tabih estoi bj dee

  7. ахр says:

    нөхрийн чинь цаг зав их байна. чи бүх зүйлийг зохицуулаад байвал тэр хүнд тэмцэх, ажиллах шаардлага алга. би юу ч нэхдэггүй, авхуулдаггүй гэдэг чинь чиний сайн тал биш. харин ч муу тал. арчаагүй зан. нөхрөө ажиллуул. хааяа хааяа байр хоолны асуудлыг нөхрөөрөө шийдүүл. дээр нэг хүн ар гэрт асуудал гараад мөнгөө өгчихлөө гэж хэл гэж зөвлөсөн байсан хэзээч тэгж болохгүй. тэгвэл харин ч хэрүүл болно. танайхан мөнгө авдаг, чи гэрээ бодохоосоо өмнө цаашаагаа мөнгөө тараадаг, чи манай гэрийнхэнд мөнгө өгдөггүй байж гээд бөөн хэрүүл болно. тэгснээс хүүхдийн цэцэрлэгээс мөнгө нэхээд өгсөн, би тийм өртэй байснаа өгсөн, ажил дээр буяны мөнгө гэж хураасан гэх мэтээр л хэлж болно. өөртөө жижиг сажиг аятайхан юм авч бай. чи өөрийгөө л тордохгүй бол тэр улам л цаашаагаа өөрийгөө торддог хүн рүү явна шүү дээ. 
    эр хүн өөр дээр нь хариуцлага ирвэл л хөдлөх байх. тэрнээс бүх зүйл нь бэлэн зэлэн байхад архи л эргүүлнэ шд. харин жоохон жоохон өөрөөр нь юм хийлгээд, тэгээд магт. хөөх, миний хайр чинь байрныхаа мөнгийг төлчихсөн үү, за ашгүй дээ, хөөх миний хань чинь хүүхддээ ийм юм авчихсан юм уу, ашгүй дээ мундаг байна гэх мэтээр…. 

  8. Zochin says:

    Za ter aav uudag bol udmiin yum bainoo uuh mash ih dur husel baigaa ulam l aash avir n muuhai bolj chamd gar hurch ch magadgui davarsan nuhur bna erthen spiral taviul ternees uuruu biye hynaj arhinaas garch chadahgui bha esvel suuliin songolt salahaas uur yaahav

  9. Vitamin says:

    Eregtei hunii belegiin sulral turuu bulchirhain urevsel, emegteichuudiin tsevershiltiin esreg bolon het yadargaa het targalalt gormonii uurchlult, arhi tamhinii dontoltiig buuruulah tsus bolood bieiig tseverlej eruuljuuldeg USA d uildverlesen mash sain vitaminuudiig tanilzuulj bna. 95766406

  10. Naran says:

    uhaangui hun bna. ar geree yaj avch yavah ve gedgiig er hun uuriin gesen tuluvluguutei bdag gej boddog. buh yum ni belen bolohoor iim bdag geed oilgotson bn. 

  11. 123 says:

    Chi bid 2iin zan ih adilhan yum. Manai nuhur ch bad anhandaa tanai nuhurt adilhan zan ih gargadag bsaan. Namaig turuh gej bhad hurtel nzuudtaigaa showdaal yavjiisan. Bi ehende ih gomdool salsan ch yahav l gej bodool uilj barial heleh yuma heldeg l blaa. Hun bainga gomdooh yum hiigeed bhaar suuldee gomdohoo ch boliod yum helehee ch baichdiin bn le. Bi duugaa huraagaad, yum yarihgui, yu ch boloogui yum shig zugeer neg tanidag hunteigee haritsaj bga yum shig bdag bolchihson. Ter hunees yamar neg goe saihan zuil huleehgui, hariutslaga nehehgui, yamar ch setgel hudlulgui bolchihson chini manai hun esregeeree uurchlugduud bgaa shd. Yasan, yu bolson, tehuu ingehuu geel urduur hoiguur guigeel…teglee geed bi hailj ursaad bhaa bolichihson bn le. Ue ue nuguu muuhai zabguud tsuhalzaad bdiib

  12. Ваю says:

    Сал гэж байгаа хvмvvc хэдэн жил хvнтэй амьдарсан туршлагатай болчихоод зовлоод бгаам бол доо. Ижил насны хvн зовлогоо огно гэж байхгvй. Бас амьдрал vзээгvй улс зовлоно гэж юу байсийм. Наад залуу бухимдалтай бна. Салахад амархан шvv. Эв эвээ олохийг бод. Оороо тэмцэж vз. Уух нь тэгж бгаад болих байлгvй, чиний хатан ухаан мэднэ

  13. Апд says:

    Сал гэж байгаа хvмvvc хэдэн жил хvнтэй амьдарсан туршлагатай болчихоод зовлоод бгаам бол доо. Ижил насны хvн зовлогоо огно гэж байхгvй. Бас амьдрал vзээгvй улс зовлоно гэж юу байсийм. Наад залуу бухимдалтай бна. Салахад амархан шvv. Эв эвээ олохийг бод. Оороо тэмцэж vз. Уух нь тэгж бгаад болих байлгvй, чиний хатан ухаан мэднэ

  14. Тэнэг says:

    Угаасаа энэ тэнэг сайт дээр сэтгэгдэл бичих хүртлээ доройтчихсон юм бол тэгээд салаач дээ. ард түмнээсээ асууж байгаа ухаантай юм уу тэй тэнэг малууд. Цаашаа чамд амьдрал байхгүй ирээдүйн амьдрал чинь тэгээд там. энд сэтгэгдэл бичээд байгаа нөхдүүд чамаар зугаа болгоод л өнгөрнө. Хамгийн гол нь чиний амьдрал шүү дэ. Чамд бүх хүч байгаа. Чи бол өнгөрсөнг мартаж чаддаггүй тэнэг хүүхэн байна. Уучилсан гэдэг чинь худлаа чи уучлаагүй, байнга чамд дарамттай байдаг. тиймээс зүгээр л сал тэгээд харанхуй бүдүүлэг өөрийнхөө хүссэн хуурамч юу ч мэдэхгүй амьдралаараа амьдар. Тэр нь юу гэхээр чи нөхрөө сайхан хэзээ ч намайг хуурахгүй гэж итгэ. Үнэндээ нөхөр чинь ямар ч байж болно. Чи гагцхүү мэдсэнээрээ тэнэгтэх хаааааааааааааа

  15. Zochin busgui says:

    Chi id zaluu gyalalzah nasan deeree amidarlaa nuruundaa uurcheed uurtuu ch oligtoi huvtsas avch chadahgui goyoj goodohgui garch orohgui bj teriigee sain tala gej bodoj bgaa chini aldaa. Er ch bai em ch bai amidrald uureh achaa uureg hariutslagaa hen hen ni uurdeg bh yostoi. Ter tusmaa em hun er nuhruusuu heregtseetei yumaa shaardaj achaag ni uuruulrhgui bugdiig uur deeree ovoolohoor iim yum bolj bgaa yum. Yag odoonoos uuregiig ni uhamsarluulahgui bol uldsen buh amidraldaa chi iljig shig zutgeh bolno. 

  16. mdghvi says:

    Chinii amidral

  17. Uka says:

    Uurtuu anhaaral taviad biye tordood goyo bol. Tegeed nuhuruu bitgii too. Uuriiguu huuheddee anhaaral tavi. Chi hoinoos ni huutsulduud davraagaad bgaan bna. Tegeel zasrahgui bol salsan ni deer yum baina. Uuriinhuu une tseniig jaahn medruuleldee. Uhehgeed guigeed irdeg yum

  18. ... says:

    Hezuu dee

  19. za unhschihlaa. says:

    ZASRAHGUI !!!!!!

  20. Usuh says:

    Bid 2 yurunhiiduu adilhan yumshig sanagdchihlaa.bi arhunii asuudaliig ogt zuwshuurch chaddaggui yum.huuhdee etsegiigee harj Hun Bolj tuluwshinu gj bodood arhiig bol uzdeggui tegeheer chi dawarch bn baga uuhaar dawarlaa atgah gelee. Bi harinch ch gaigui ter ter ternees gaigui gj ireel biyee umuurnu.yur ni l siimhii garwal hentei ch hamaagui uuna. Ihenhdee tursun ahtaigaa.odoo ahtaigaa uulzana ntr gehees nuruugaar huit daana.uuruu mungu olno, namaig ajil hiilgedeggui, hardana, eldeweer Helne. Tegsen murtluu hairtai gene.arhi uuhiig ni ogt toohgui bol bi chamd Yamarch hamaagui Yu te, arhichin bolood yaj ch yawsan chamd hamaagui yu, chamaig huleej bga humuus bga biz de gl eldeweer helne.

  21. jiriin l hvn says:

    Eej aawinhaa gar deer belen yuman dr amidardag erhiin balai balchir hvvhed shig zaluu bndaa hvm neg l amidarna  aldaa sutagdliig ni bichij vldeegeed vneheer zasaj shadwal hamt amidarna gdgee bicheef hvvgee awaad tvr tusdaa baiwal yadgiin oilgoson uhaarsan ene teree gd guigaad ireheer ni hamt amidraad vzeerei 7 honoh oorchlohdson dvr vzvvleel hewendee orj bwl ooriigoo boddoo

  22. bujigchin says:

    yaanaa yag manai nuhurtei adilhan ymaa.manai nuhur tehdee hervvlees bolj garch honodoggui.busdaar bol yag adilhan zan gargadiin bn.bid 2 suugaad 10 jil garan boljiino.anh tiim bgaagui.hun teriigee nuudiin bn lee.muuhai ni.amidraad l medegddeg geh vv dee. minii bodloor zasrahgui bhaa.ni salna gej oortoo tangarag tavitsan bgaa.zasrah ni yu l boldoo.ulam l dordiim shig sanagsan shvv busgui mine.

  23. zochin says:

    Heseg zur huhde avad tusda bgad uz yah ni u 7 honogt 1-2 uda udag hun hetsu l ym chinii buru bas bnaa 

  24. Paradox says:

    Arai bish yumaa. Hatuuhan ug heleed hayaad yavaachee

  25. suzu says:

    2laa chatsuu yum bn busgui min. Chi mundag busgui bnaa ger ornoo avad yavchdag zohitsuulchdag. Ndd ingj sanagdlaa. Bi yu ch avhuldaggui shunalgui gdg chn there sain hun gsn ug bish harin ch chi nuhruru uurtu yum avulal da zaval uurtu yum av iim zaluda amidral amidral uuriguu hayad tglee gd nuhur chn chamag yaj oilgoj bga yum be. Adilhan amidralin tuluu guriih est bj. 24tdu arhi uuna gdg bol suirel shuu. Manai nuhur bairnii zeel hool unani mungu gd bnga ajilladag bas 24tei. Yun arhi uuj gaduur honoh. Bi huhdude harad gerte suudag. Nuhurtuu hariutslaga hulelge chi bish ter avj yavj tejeeh est. Zav zai iht bhoro uugad bn. 

  26. hi says:

    Iim xun xezeech zasraxgui chinii amidral l tam bolno zalu bga deere ertxen salsan deer shine amidral zoxioxod opoitogui bna

  27. egch says:

    Garaad yavaxad ni xonood irexed ni arxi uuxad ni ogt bitgii too. tooxgui boloxoor ene yachixav geed shal uur boldogiin. bi yag ingedeg baisan. tegeed suuldee tooxoo baisan uuriiguu goyod xuuxdee anxaaraad l boloo. xeruul bitgii xii. tegsen chini neg ergej xarsan shuu dee.

  28. lily says:

    Нас бие гүйцсэн хүнийг засч авна гэж амьдралаа үрээд яах вэ. Эрэгтэй эмэгтэй аль нь ч байлаа өөрийгөө засч авна гэдэг бол үнэхээрийн бүтэшгүй зүйл шүү. Угаасаа хүнтэй суухдаа энэ хүнийг засаад авчихна гэж суудаггүй юм харин би энэ хүнтэй зохицоод амьдарч чадна л гэсэн бодолтой суух хэрэгтэй. Анхнаасаа маш буруу сонголт хийж гэж хэлмээр байна. Чиний шийдвэр л чухал насаараа ийм байдалтай нь эвлэрч амьдарч чадах үгүйгээ бод дараа нь өөрийнхөө нөхцөл байдалыг бодитойгоор үнэл дүгнэ салсаныхаа дараа юу хийх хаана амьдрах яаж амьдрах зэрэгээ бод хамгийн сүүлд нь шийдвэртээ үнэнч байгаарай эргэж буцах төдийд л амьдрал чинь улам л хүнд болсоор байх болохоор 

  29. Зорра says:

    Салах 1000 шалтгаан байна! 

  30. Амжилт says:

    Чи ийм сайхан залуу байж нэг залууг засрахыг нь хүлээж хамаг сайхан залуу насаа үрэх хэрэг байна уу? Өөрөө ажил төрөлтэй байж ганц хүүхдээ хангалттай аваал явышдээ. Наад архичиндаа зарцуулж байгаа мөнгөөрөө өөртөө сайхан хувцас авч өмсөөд өөртөө итгэлтэй амьдар. Хүн харахад сул дорой байвал золбин нохой ч чамруу дайрна. Эртхэн шиг сал өөр юу хэлэхийн. Чамайг хайрлаад халамжлаад амьдрах хүн гарч ирж л таараа. Чи өөрийнхөө эзэн нь болохоос хүнээс айж эмээгээд яаахаа мэдэхгүй байна гэдэг өөрийгөө хайрлахгүй үнэлэхгүй хүний шинж. Хүн ганц л амьдарна

  31. daham jee says:

    уг нь залуу хүн байна даа.засч авья гэж хичээвэл чи бас л их цаг хугауаагаа алдах юм байна.архичин юм байна.бас жоохон зүгээргүй нөхөр байна.эхний удаад жоохон мөнгө төгрөгний гачигдалд оруулаад үзвэл яадгий.ар гэрт мөнгө хэрэгтэй болоод цалингаа өгчлөө энтэр гээд аргалж байгаад 2,3 сар болгоод үз.янз бүрийн өр шир нэхэгдээд ирэхээр нь одоо яах вээ ханиа гээд асуу.уурлаж уцаарлаж хэрэггүй.тэгэхэд л ямар хүн бэ гэдэг нь харагдана шдээ.хаяад явахнуу хэрүүл хийж зодоон цохион болгохнуу эсвэл гэр орондоо мөнгө олж ирэхнүү сайн хар.олоод ирвэл нь учиргүй баярлаад жоохон магтаад чамайг байхгүй бол яах байсийн болоо энтэр гээд хэл.бага багаар цалингаас нь яаралтай зээл  тог энтэр лүү шууд хийлгэ.энийг даваад гарж чадахгүй бол ямарч найдвар алга.сал

  32. CyBd says:

     yun turuund salah tuhai bodood yah ve. Ene chin huuhedtei ger buliin huvid buur arga tasarsan etssiin zam. Chi uurtuu mungu tugrug zartsuulj bai. har zaluugaaraa amidral amidral gd uuriiguu zund n hayad guigeed bj bolohgui. Uchirgui shuk tsarailaad bai gj bgaan bish. Emegtei huniihee huvid uuriinhuu edelj hereglej bgaagaas avhuulaad uurtuu uuriin gsn todorhoi une tseniig bii bolgo.ugui bl nuhur chin chinii bgaad taaruulj haritsana. Zarim erchuud baidgaa shavhaj avsan unetei goyo mashinaa uuruusuu ch iluu archilj torddogdoo.yg tuuntei utga neg.

  33. zaluu says:

    Are you fucking stupid. Anhnaasaa arhichin archaagui yum bsn yum bnashde. Helehj ug oldohgui n. Buhiin doothiig harj Uneg turj uhehiin ulger boloh n. Erthen salj ooriinhoo bolon huuhdiinhe ireeduig bod. Naad zaluugaas chin tui j avah yum alga.

  34. Fortyseven says:

    Чи өөрөө хэтэрхий их давраацан байна шдээ… Би өөрөө эрэгтэй ч наадах чинь бол арай л даварцан байна… 7 хоног болгон архи хэтрүүлж ууна гэдэг чинь архичин л гэсэн үг шд… Тэгээд цаашаа засрах эсэхийг нь 5 жил амьдарсан чи мэдэхгүй байхад уулзаж харж ч байгаагүй бид комны араас юу хэлэхэв дээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.