Монголын ажлын байран дахь амьтны хүрээлэн

Liberal_Thinking

Ажлын байран дээр юу ч хийдэггүй хүмүүс гайхалтай олон байдаг улс бол Монгол билээ.

Алиалагчид – энэ хүмүүс онигоо яриад л хүн амьтан инээлгээд явдаг нөхдүүд. Хэзээ хэнд ямар онигоо ярьж хэнийг хөгжөөж юу хожихоо боддог.

Хар хэрээнүүд – энэ төрлийн хүмүүс дандаа хор найруулаад л явдаг. Тэд хэнийг унагах вэ гэж байнга бодож явдаг. Өөрт нь өрсөлдөгч болох хүнийг ил ба далдуур оролдсоор унагана.

Үнэгнүүд – энэ төрлийн нөхдүүд байнга урваж шарваж байр суурьгүй аашилдаг.Заримдаа хөл гар долоочих шахаад сүйд болох атлаа маргааш нь огт танихгүй хүн шиг явах нь бий.Тэд ихэвчлэн дарга нарт долигонох дуртай.

Шаазгайнууд – энэ төрлийн нөхдүүд дандаа хов жив ярьж матаасаар хоол олж иддэг юмнууд.Хэл нь огт залхуурахгүй атал гар нь залхуу.Ховноос өөр чадах юм юу ч байхгүй.

Янхнууд – эдгээр хүмүүс дарга нартай бөгс бөөрний тоглоом тоглосны үр дүнд тушаал дэвшдэг.

Сэтгэцийн өвчтөн – эдгээр нь орон гаран нөхөд. Тэд өмнө хийсэн ажилтайгаа дахин дахин зууралддаг.

Нийгмийн идэвхитэн – бусдыг хэрэгтэй хэрэггүй баахан зүйлд уриалаад өөрөө ажил хийхгүй ард нь хоцрох жишээтэй

Архичин тамхичин – энэ нөхөд сав л хийвэл архиа ууж тамхиа татах гээд ажлын өрөөнд тогтож юм хийх нь маш ховор.Ажлын байр эдний хувьд баар, паб юм.

Урлаг спортынхон – энэ нөхдөөс бүтээмж гарахгүй. Байнга л тоглолт арга хэмжээ гээд явдаг сул цалинтнууд.Эдний хувьд ажлын байр бол тайз, дэвжээ юм.

Дон жуан – энэ нөхөд эсрэг хүйстэнтэйгээ хөөцөлдөөд ажил огт хийхгүй.

Мөрийтэй тоглогчид – энд хөзөрчид болон компьютерийн донтнууд орох жишээтэй. Тэд ажил хийж буй мэтээр төв царайлангаа аанай л тоглож суудаг.

Дотуур тамиртан – аль дийлж байгаа талд нь тал засдаг нөхөд

Боксчин – энэ нөхөд дандаа хүчээр асуудлыг шийдэх гэж оролдогсод

Тогоснууд – энэ нөхөд харахад их ганган хувцаслаж ажил ярихаасаа илүү хаана ямар брендийн хувцас, үнэртэн зарагдаж байгааг уралдан ярьдаг.Эдний хувьд ажлын байр бол хувцасны дэлгүүр, загварын шоуны тайз юм.

Дүр эсгэгч хоосон толгойтнууд – эдгээр найзууд бол дипломны гол ба хуурамч дипломтой эсвэл их сургуульдаа юу ч сураагүй улаан нойлууд гээд хэлчихэж болно. Тэгсэн атлаа их зан гаргаж юм мэддэг царайлдаг ч тавхан үгэндээ танигдана даа танигдана.

Их мэдэгчид – олон зүйлийг мэдэмхийрэн ярих ба гараас нь бүтээмж огт гардаггүй.

Шоучид – эдгээр нөхөд найр цэнгэл, партийг байнга анаж хүлээгээстэй. Тэдний хувьд ажлын байр нь найрын ширээ л гэсэн үг.

Азгүй тахиа – эдгээр хүмүүс байнга л хэн нэгэнд гомдож тэд өөрсдийг нь гомдоосон тухай ярих атлаа бас юм хийхгүй.Энэ усан нүдэн гүнжүүдэд нулимсыг нь арчиж өгөх хүн хэрэгтэй.

Ганцаардмал доройчууд – хэн намайг юу гээд хэлэх бол гэхээс үргэлж айж суудаг тул ажлын бүтээмж гараас нь гарахгүй.

Эмнэлэгийн өвчтөн – элдэв төрлийн өвчин яриад эмнэлэгээр хэсээд алга болдог.Худлаа сайхан янгуучид. Аягүй бол өөрсөддөө шинэ онош зохиогоод явахаасаа сийхгүй.

Амны салиа арилаагүй ангаахай – ийм нөхөд бас хааяа таардаг. Тэд ажил хийх наад захын дөргүй байх ба үүндээ огт санаа зовохгүй.

Гадуур тэнэгчид – элдэв төрлийн худлаа үнэн ажил санаанаасаа зохиож яриад гадуур хувийн ажлаа амжуулж явдаг нөхөд юм.

Жүжигчид – эдгээр хампаанууд ажил хийгээд байгаа юм шиг л гайхалтай жүжиглэнэ. Нарийн шалгаад үзвэл ажилтай огт холбоогүй юм хийж байдаг.

Төсөл хөтөлбөрийн луйварчин – гадаадын төсөл хөтөлбөр дээр ажиллаж их бага мөнгө тоншигчид үүнд орно.

Энхийн цагаан тагтаа – эд шударгаар зүтгэдэг их юм бүтээдэг ч их дарагддаг. Тэдний авах ёстой шагнал, болон элдэв урамшууллыг дээрх луйварчид хүртэх нь их байдаг.Ийм улсуудыг хайрлаж, шагнаж баймаар байдаг. Тэд л энэ улсын ачааны хүндийг үүрч явдаг.

Ийм л олон төрлийн эр эм, хөгшин залуу элдвийн луйварчид Монголд ажиллаад байгаа тул манай улс хөгжихгүй байна. Монголд хамгийн сайн үйл ажиллагаатай байгууллагууд бол хувийн байгууллагууд юм. Төрийн байгууллагуудын ажил үйлс бол үнэн дампуу ялзарсан байдалтай байна. Төрийн байгууллагуудад хяналт, шалгалтын тогтолцоо байдаггүй. Шударгаар ажиллаж байгаа хүмүүс байгаа гэхдээ маш цөөхөн байна. Дээрх бүтээмжгүй нөхөд олон хэлтэстэй, олон ажиллагсадтай төрийн байгууллагуудад илүү их ажиглагддаг.Дээрх шинжүүд нэг хүнд хэд хэдээрээ ч байдаг.

Эсвэл нэг хүн хэд хэдэн дүрд орж хувирах тохиолдол байдаг. Манай ажлын бүтээмжгүй луйварчид маань ажил хийх их дургүй атлаа цалин шагнал, урамшууллыг авах дуртай. Хумсын толионы чинээхэн бага ажил хийгээд уулын чинээ болтол рекламдагсад хаа сайгүй л байна. Уншигч та бүхэн ч эдгээр хуруугаа хөдөлгөх дургүй нөхдийн аль нь танай байгууллага дээр байгааг эрхбиш олоод харна гэдэгт итгэж байна.

22 Comments

  1. yy says:

    аанхаа

  2. ххх says:

    Хүүш ээ миний тухай энд алга байна шдээ. Би уг нь өөрийгөө Монголд ажилладаг амьдардаг гэж боддог юмсан…

  3. охин says:

    нээрээ аймаар юм доо

  4. man says:

    ийм л байна ш дээ

  5. яяяя says:

    энэ бол гамшиг

  6. Zaluu japanaas says:

    Manaihan ajillaj suraaguie deer ni ih sonin noyon zantai. Huni door ajillah durgui noyon zangaas ni boldog baih uul ni hussen huseeguu bagaar ajillaj baij hunii udirdlagan door ajillaj surch baij l hojgil devshild hurneshd. Mgl shig gants 2 hon huntei companiud yu buteej shalih be dee.

  7. zzz says:

    Zaluud dagaj buudald orood porno kino shig yum bolson exner xuuxnuud baival bicheerei. Sonirxoltoi shdee. 
    10 jiliin xedteigee uulzaj suugaad, angiin goyo oxiduudiin neg baisan ayataixan xuuxnee jaal unsej, xux bugsiig ni bazaj , boovoo xuxuullee. Condomgui baisan boloxoor arai xiichilgui zogsloo. Gantaisan yumaa yag durex shaxaad l bolison doo. 
    Uur neg xuuxniig ortsond araas ni avaad l xayaj bailaa. Undur zegzger saixan amitniig ortsond xusch chadaagui. Biyenii yum irsen duusaagui geed, ugzug ni tontgor tegsen murtuu udun der shig zuulun baaxan bazaad, itgehgui buruu xaruulj bandaashiig ni temterch uzeed, ax araas ni zoochix geed l baisan. Ix tsarailag, nuxur ni xardaad baidgiin gesen, neg saixan sex-dnee geed axij uulzaj chadaagui kkk

  8. онгоноо says:

    Төрийн байгууллыг бичжээ. хувийнх бол тэгээд удахгүй дампуурчихдаг юм аа. ийм олон хүн байгаад ч байх боломжгүй. тэгэхдээ хувьд ийм нөхдүүд байна аа, уддаггүй юм да. их зүйл хийгээд байгаа нөхөр нь тэрийгээ мэдээд жаахан туршлага ажилласан жилээ нэмчихээд л гараад явчихна. Төрийн байгууллагуудад хувьд ядаж 3 жил ажилласан хүн авч баймаар юм. анхнаасаа танил талаараа орчихсон тэгээд тэрний хүн энэний хүн гээд юу ч хийдэггүй. тэр хүн чинь ажил хийж чадахгүй юм чинь өөр юу хийх юм вэ? энэ бичсэн хүний зүйлүүдийг л хийгээд явна биз дэ. Танилаараа орсон чадалтай хүн гэж байдаггүй юм.

  9. Ene unen says:

    Bi bagshildag baihdaa tenhimiinhee hamag ajliig hiideg baisan daa. Tegeed suuldee ene humuustei ajillah argagui gedgiig oilgood gadaad ruu garsan. End ireed ondor alban tushaald ajillaj baina daa.

  10. zulaa says:

    Yag l mongoliin  amidral bna da huurhii gj…yalzarsan huvalznuud har mayngaaraa bga bhoor hugjihgvi bgam da

  11. E says:

    Mongold baitugai gadaadad iim garuud zunduu shde!  Manai ajil deer iim garuud zunduu shyy hehe

  12. tttt says:

    яг гоё олоод бичжээ. төрийн хурган дарганцарууд нь за тэгээд амбицаа ч юм уу намын сонирхол ч юм уу нэг юм нь хатгаад хувийн байгууллагын хүмүүсийг бол тэгээд өөрийнх нь зарц юм шиг хамаг юмаа хийлгэчээд мөнгийг нь өгөх болхоор харин ч нэг шантаажилж байгаад бүр их юм хийлгүүлнэ дээ. ингэж мал болтол ажиллуулчихаад өөрсдөө хийж чадах юм шиг үнэлэхгүй болхоор нь монголоос зугатаачихмаар байдаг. гэхдээ тиймэрхүү хувалзнуудаас болж мохохгүй лдээ тэгэх үед нь улам хурцлагдаж байдаг юм. хүн зовлон даадаг гэдэг шиг. хэзээ нэг цагт тэр хүмүүс тэрнийхээ гайг эдлэх бий вий цаг цагаараа байдаггүй шиг.

  13. xxxx says:

    Khov jiv yaridag hun l hamgiin muuhai morooroo ajilaa hiigeed yavj bhad eldev yum yariad zevuun shuu medeej choloot tsagaaraa nargij tsengene l dee ter ni yamar odor bur bish  ajil deeree bol yag ajilaa hiine shartlaa ene ter gej tsalgarduulahgui bhad 

  14. hulan says:

    ingeheer hun uldeh uu

  15. t says:

    харин тиймэээ ийм болхоор чинь стрестэхдгүй яах юм бэ 

  16. бла бла says:

    аааахахахахах здакууд бдаг шүү зда гэж өнөөдөр ёстой аймартай нь учирчаад стрестээд байж байна

  17. helne shd says:

    Shuud heldeg hural deer nuuriig ichtel heldeg chamaas chadvartai olon saihan zaluuchuud bn zaigaa tavij ug l gedeg gehdee bi buruutaad l duusdag bailaa gej 

  18. Нээрээ says:

    Ха ха тиим шүү. Би лав ажлынхаа 2 нүүртэнгүүдэд тохирсон нэр хоч өгчихсөн. Ихэнхи нь нас намбатай хүмүүс байдаг. Хүний нүүр лүү харж инээгээд араар янз бүрийн юм зохиож яриад явах хүмүүс олныг яана. Юу гэж ярьсан нь дамжиж явсаар чихэнд хүрдэг л байхгүй юу.

  19. GegeenCom says:

    Tend bi tagtaa hiij yavahad end ta nar ingeed suujiidag bii vii vii

  20. ha ha ha says:

    ажил хийдэг хүн алга

  21. зочин says:

    ямар секси мэдээ вэ гэх ёстой юу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.