Сайхан сэтгэлийн хариу

397544

Мексикийн Мерида хотод амьдардаг байсан Маргарита Суарес нэртэй хижээл насны эмэгтэй байрных нь ойролцоо амьдардаг орон гэргүй нохой, муурнуудыг тэжээдэг гэдгээрээ алдартай байжээ. Гэвч энэ жил хүнд өвчний улмаас өөд болсон байна. Талийгаачийг оршуулах ёслолын арга хэмжээ болох өглөө гэнэт тэжээдэг байсан нохойнууд нь оршуулгын үйлчилгээ үзүүлдэг газар ирсэнд ар гэрийнхэн нь маш ихээр гайхжээ.

Ингээд зогссонгүй оршуулгын газар руу явахад нохойнууд дагалдан явж сайхан сэтгэлтэй эмэгтэйг эцсийн замд нь үдсэн байна.

5 Comments

  1. DEEMIDEE says:

    evidee IIM YKHANTAI

  2. Нээрээ says:

    Эвийдээ. Амьтан хөөрхөн шүү. Муугаасаа илүү сайн хүмүүс олон байгаа нь яамайдааа.

  3. kkk says:

    Nokhoi  bukhniig meddeg mash ukhaantai amitan

  4. Зорра says:

    Амьтад ийм ухаантай хөөрхөн шүү

  5. Eddie says:

    Амьтан хүртэл хайрлаж чадаж байхад, залуус минь эхнэр хүүхэд, нѳхѳр сүүдрээ битгий гомдоож орхиорой. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.