Хэлэхгүйгээр нууцаар эмчлэх байсан гэж үү?

84491961

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би өөрт тохиолдсон хамгийн мартагдашгүй хэцүү явдалынхаа тухай та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.

Би их сургуулийн 3-р курст байхдаа найз охиноороо дамжуулан өөрөөсөө ах залуутай танилцаад үерхэж эхэлсэн. Насаар ах залуу болоод ч тэрүү үерхэж эхэлснээсээ хойш байнга л надтай унтмаар байна гэж хэлэх болсон. Би уул нь эхэндээ зөвшөөрдөггүй байсан ч уулзах болгондоо тэр тухай ярьдаг байсан болохоор найз охидуудаасаа зөвлөгөө авахад бүгд л та 2 үерхэж байгаа болохоор тэгэж хүсэх нь аргагүй зөв шүү дээ гэдэг байгаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа би аргагүй зөвшөөрөхөд хүрсэн. Анхний удаа юу болоод өнгөрснийг одоо ер нь санадаггүй. Сүүлд нь л их харамсааж б айсан даа. Дараагаар нь бид 2 дандаа бэлгэвчтэй харьцаанд ордог байлаа. Жирэмсэн болохгүй л гэж тэр шүү дээ.

Нэг удаа түүний зөвөлснөөр жирэмснээс хамгаалах эм уугаад бэлгэвчгүй харилцаанд орсны дараа доошоо муухай үнэртэй юм гарч эхэлсэн. Би ч хэнд ч хэлж чадалгүй шууд л эмэгтэйчүүдийн эмнэлэг орж үзүүллээ. Гэтэл бэлгийн замын халдварт өвчин авсан байна гэдэг байгаа. Газар хөмрөх шиг л болсон. Шууд тэр дор нь тэр залуугаас салмаар байсан ч анхны гэх бүх юмаа зориулчихаад ийм юмнаас болж салах хайран санагдаж тэр хүнд боломж олгоё гэж бодлоо. Тэгээд надаас өмнө нь өөр хүнээс ийм өвчтэй болчихоод өөрөө ч мэдэхгүй яваад байсан байж магадгүй гэж өөртөө хүчээр итгүүлэн байж тэр хүнд үнэнийг нь хэлж эмчлүүлье гэж шийдлээ. Тэгээд байдлыг хэлтэл тэр хүн шал эсэргээр хүлээж авдаг байгаа. Намайг өөр хүнтэй явалдаад өвчин авсан байна гэдэг байгаа. Өөрөө бол цоо эрүүл юм байхаа. Эмнэлэгт үзүүлээд цоо эрүүл гэсэн бичиг хүртэл бариад ирсэн шүү. Тэгээд л бид 2-н харилцаа дуусгавар болсон.

Гэхдээ Би тэр хүнийг өвчтэй байсанд нь гомдоогүй харин миний мөн чанарыг уландаа гишгэсэнд нь голдоо ортол гомдож одоо болтол тэр гомдол минь тайлагдаагүй л явна. Тэр явдлын талаар найз охидууддаа хэлэхэд намайг ямар тэнэг юм гэсэн шүү. Тийм юмыг найз залуудаа хэлэхгүйгээр нууцаар эмчлэх ёстой байдаг гэнээ. Тэгээд ер нь эцэст нь бие сэтгэлээрээ хохирсон би өөрөө эцэст нь бүх тал дээр буруутан болж хоцорсон доо. Миний энэ захиаг уншиж буй охид бүсгүйчүүдээс асуумаар байна. Та нар миний оронд байсан бол яах байсан бэ? Найз охидуудын минь хэлснээр хэлэхгүйгээр нууцаар эмчлэх байсан гэж үү? Эсүүл хэлээд над шиг сэтгэлдээ шархтай үлдэх байсан уу?

Би гэхдээ тэр залуугаас салсандаа сэтгэл минь шархлаагүй харин ч тэр хүний мөн чанарыг таниулж өгсөн амьдралд талархаж байгаа. Харин минь мөн чанарыг хуурамч худалч болгож харуулсанд л сэтгэл минь шаналдаг. Би өөрөө тийм хуурамч хүн биш болохоор тэр тал дээр үнэхээр их эмзэглэж сэтгэл минь шаналсан юм шүү…

22 Comments

  1. himitsu says:

    yaanaa helku nuutsaar emchilne genuu ysan aimar ym be

  2. ggg says:

    ooh suultuuraar halddag gejuu guriij bgaad l gertee irj bhaas kkk suuliin ueiin suultuuriin nuh n dandaa hoinoo tegeed dandaa tsalgidag neeree shuu urdaa bol bas gaigui bdag yanadaa

  3. tso says:

    nz zaluu maana neg odor ndaas ovchin avsnaa helsen .medeej bi hezeech tuuniig huuch bgaagui .namaig eldveed doromjilj bid salsan.bi uur hureed oortoo itgeltei bsan bolhoor emchid ch uzuuleegui yvsaar jiliin daraa odoonii nohortoigoo taniltsaj uyerheed dotno hartsaand orson .ymarch ovchin bhgui.harin huuchin na zaluuruugaa torson odroor ni zalgaj bayar huregtel oor ohintoi zereg uyerhej bgaad ter ohin ni jiremsen bolson.salah shaltag oldohgui nzuudaasaa asuural ene argiig zovolson ih haramsaj yvdag uuchlaarai gej helse.ene ni namaig ih daramtnaas salgasan yg unendee ter yvdaas hoish mash urt hugtsaand bi unen setgeleesee ineemsegleegui ym bna lee

  4. tuya says:

    Nadaa bas iim yvdal tohioldoj bsiin bna. Naiz ohin maani namaig hadam ahtaigaa taniltsuulsiin. Bid hoer udalgui ih dotno bolood tegeed haritsaand orson. Gehdee belgevch heregleeguigees bolood bi ter zaluugaas ovchin avsan baisan, Ehendee medeeguiee, Tegeed nileed olon udaa haritsaand orsnii daraa jiremsen bolsnoo medsen, Bas dooshoo muuhai unertei yum garaad bsan. Gehdee bi ter zaluutai suuh tuhai tolovloogui bsan tul huuhdee avhuulahaar hamtdaa emlegt ochsiin, Getel emch ni shinjilgee avaad namaig ymar zavaan yum be, jiremsen bj tirhomna ovchtei bna gesen, Nadad nuur hiih gazar oldoogui ter zaluud mash ih uur hursen, Tegeed huuhdee avhuulaad dahiad uzuuleh estoi geed gantsaaraa nogoo emch deeree ochtol ter emch nadad helsen. Ter zaluu gantsaaraa ochij ter emchtei uulzaad namaig oort ni ovchin haldaasan aimar huuhen bna gej helsen bsan. Erchuud itgehiin argagui shuu. Tegeed bi haritsaagaa tasalsan. Gehdee harvee dahin ter zalyytai taaraldval bi chamd ovchin haldaagaagui gedegee zaaval helne gej bodoj yvdag daa. 

  5. өө says:

    суултуураар халддаг юм шүү хэнтэй ч унтаагүй байж өвчин авчаад гайхаж байж билээ

  6. selenge says:

    suultuur aar halddag gesen shuu. ugsuh zamaar.

  7. mdghvi says:

    Suultuur bohiroos haldana shdee 

  8. GegeenCom says:

    Ahuigaar haldah bha

  9. 12 says:

    онгоноо. хаха мэргэжлийн эмчтэй уулзаж үзсэн үү өөрөө. чи наад тэнэг тархиараа тэгэж бодож сэтгээд байдаг. юун төлөө мэргэжлийн эмч гэж байгаа юм. өвчин болгоныг өөрийнхөөрөө бодоод үзээд байвал харин ёстой амар юм биш үү хөгшөөн

  10. онгоноо says:

    За мэдэмхийрэгчид минь анх энэ өвчингүүд чинь юунаас үүссэнг мэдэх үү? бэлгийн замын өвчин бол бэлгийн замаараа л халдана гээд бүрэн итгэчихсэн нөхдүүдэд хэлэхэд тийм биш байдаг юм.  хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш энэ өвчин хаанаас үүсэв? анхандаа бүгд л эрүүл байсан байж таараа. тэгээд хаанаас үүссэн байж таарах уу? өвчтэй харь гаригийн хүн тараагаа юу? Мэдээж бохир нянгаас вурисээс үүсэж халдварладаг юмшдээ. бохир заваан байвал өөрөө үүсдэг юмшдээ заавал өвчтэй хүнтэй хавьтсан байх шаардлагагүйшдээ. халтар хотоороо тэнэж тэнэж ирээд балиар гараараа боовоо оролдоод бай, боовоо шороонд дүр шал арчаад бай тэгээд юм гарахгүй байхыг нь харая. Жаахан бодоод үздээ анхандаа бэлгийн замын өвчин чинь яаж үүссэн байх уу? гээд анх үүссэн шигээ хоёулаа эрүүл байж байгаад бохироос гадаад орчноос өвчин үүсдэг юмаа. заавал өөр хүнтэй унтсан байх алба байхгүй ээ.

  11. 39tei aavaas neg ah says:

    Ooriimsog setgel gargaj ter zaluutai yrailcsan zov. Harin ter zaluu chin chamaig ulandaa gishgeegui, ecsiin ecest ooriigoo huurch, ooriigoo ulandaa gishgesen bna. Tegeedch anhnaasaa sex husej bsan hun oilgomjtoi shuudee. Erthen deeree emchluuldee.

  12. kkl says:

    zov zuil hiij. muuhai zaluugaas salsan n bolj. aris ongonii emch nar yu bodoj bgaa bol.ulsaa tseverlej avahaa bodmoor yum.

  13. 12 says:

    бзхө-ийн нян вирус зөвхөн 36 градусаас 36 градус руу л дамжина нөхөд өө. сайн тогтоож авцгаа

  14. 1234 says:

    Belgiin zamiin uvchin belgiin zamaar l haldana. Ugaaltuur suultuuraar haldahgui

  15. Bolor H says:

    Зааа ёстой наадах чинь цэвэр үлгэр байна нээрээ. Өдий 39-тэй аав хүн байж ийм юм зохион гэж нээрээ юу байхавдэээ. Би эрэгтэй хүн, амьдралдаа ийм үлгэр домог ёстой сонсож байсангүй, цаашд ч үгүй байх. Чиний наад паян чинь чам мэтийн улсуудыг угааж болох домог байна. Тэр “өвчний нянг хаа нэгэн газарт үлдээснээс” мөн “суултуур угаалтуу” тэр бол байж болноо. Тэр гэрийн түлхүүр түүх гэж бол ёстой ДОМОГ… өөрийгөө өмөөрнө өмөөрнө гэхэд ийм юм зохиогоод байхдаа байхавдээ. Өдийн 39-тэй байж сонинийн …. хэхэхэ

  16. 39тэй аав says:

    Би өөрт тохиолдсон явдлыг бичье дээрхитэй төстэйдүү 1 харамсалтай явдал миний амьдралд тохиолдсон юмаа. Эхнэртэйгээ суухаасаа өмнө 1 бүсгүйтэй суухаар шийдчихсэн байлаа. Тэр бүсгүй бүх талаараа миний сэтгэлд нийцэж байсан юм. Бид мэдээж дотно харьцаанд ордог байлаа. 1 удаа би нилээн удаан хөдөө ажиллаж байгаад ирээд бид дотно харьцаанд ороод хэд хоногын дараанаас би өвчин авснаа мэдсэн. Мэдээж би бол өөр харьцаа байгаагүй болохоор маш гайхаж сэтгэлд нийцсэн бараг л суух дээрээ тулчихсан бүсгүйгээсээ өвчин авсан тул нилээн цочирдсон гэхдээ би түүндээ хэлээгүй эмчлүүлсэн. Итгэл алдарсан учраас Дахиж яриачгүй. Тэр ч надруу яриагүй. Бид салцгаасан. Гэтэл бараг 2 жилийн дараа тэр өвчний учир тайлагдсан. Би хөдөө байхдаа хотруу явах найздаа гэрийнхээ түлхүүрийг өгөөд манайхаас юм авчрахыг хүссэн. Гэтэл найз маань сул байрыг нилээн сайн ашигласан юм билээ. Манай гэрийг ашиглаж байхдаа өвчин ч авснаа бараг жилийн дараа надад хэлсэн. Би ч тухайн үед нь юм бодоогүй. Бас өвчин авснаа ч яриагүй тэгээд л өнгөрсөн. Дахиад жилийн дараа уг явдлаас бараг 2жилийн дараа нөгөө бүсгүйтэйгээ Багануурт явж байгаад тааралдсан. Ажлаар явж байсан. Тэндээ хононо гэхлээр нь би тэнд хонохоор болж хамтдаа хоносон. Мэдээж суух дээрээ тулчихсан байсан 2 т хуучнаа дурсаад ярих юм их л байсан. Би түүнээс өвчин авсан гэж хэлэхгүй гэж бодсон. Гэтэл тэр маань нилээн халж ирээд надад би чамааас өвчин авсан учраас чамаас явсан. Чиний сэтгэлийг бодоод би чамд хэлээгүй чамайг орхисон чи яаж намайг хуурч чадав аа гэж уйлаад надаас асуусан. Тэр үед л би найз маань байрыг минь ашиглаж байхдаа өвчний нянг хаа нэгэн газарт үлдээснээс л бид 2 өвчин авсан юм байна да гэж бодсон. Бэлгийн замын өвчин суултуур угаалтуур зэргээр дамждаг гэсэн шүү. Би тэр талаар ярьсан ч тэр сонссохыг ч хүсээгүй. Ингэж би суух гэж байсан бүсгүйгээсээ салж байсан юм да. Тэр сайн бүсгүй байсан. Гэхдээ би эхнэртэйгээ суусандаа хэзээ ч харамсаж байгаагүй ээ. Бурхнаас өгсөн хань минь л гэж боддог. Гэрийнхээ түлхүүрийг хэн нэгэнд өгөхдөө бас бодмоор л юм билээ шүү.

  17. b says:

    Ter buzaraas salsan ni sain bolj. Gvitsed emchlvvleerei balag arilahdaa udaj gai chirdeg shvv. Vvnees hoish bolgoomjtoi bai! 

  18. Bolor H says:

    Яс юмандээрээ бүгд л хүн шд, бүгд л сүнснүүд. Гол нь энэ дэлхий дээр эрэгтэй эмэгтэй бие авч л төрлөө… тэрүүгээрээ л ялгаатай. Тэгээд хаашааийн эмэгтэй хүн болж төрсөн нь хохироод үлдэж байгаа юмуу. “намайг ямар тэнэг юм гэсэн. Тийм юмыг найз залуудаа хэлэхгүйгээр нууцаар эмчлэх ёстой байдаг”   энэ ёстой амьдралдаа сонсож байсан хамгийн ТЭНЭГ үг байна. юу вэээ одооо….  эмэгтэйчүүд яагаад ингэж хохирдгийн……………..   дээрээс нь өөрсдөө жаахан ухаантай байлдаа

  19. lhagvaa says:

    Eruul gedeg emchiin bichlegiig xaanaas ch avch bolno shu dee tsug l shinjilgee ogoogui bol.ichsen xun xun alna gegcheer l bantaad alga bolj de nz zaluu chin.chinii naizuud ch nz ymda xelelgui emchluulex bsn gex shig

  20. hndk says:

    bi bsan bol yagl cham shig heleh bsan uneher ooro asuudalgui bol shte

  21. 3 says:

    Chi uurtuu unench bval boloo doo. Ter xun yamarch toxioldold uneniig medne shudee. Zuger neree avrax esvel chamd emchilgenii mungu uguxgui l gsen bxdaa. Ternes ter uvchin alga boloxgui. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.