Хэт хурдан дур тавилт

Unhappy-couple-011

Ерөнхий

Хорин жилийн өмнө “хэт хурдан үрийн шингэнээ ялгаруулах (хэт хурдан дур тавилт)” гэсэн ойлголт нь маш тодорхой хэмжүүртэй байсан бөгөөд хоёр минутаас богино хугацаагаар бэлгийн ажил хийдэг хүн автоматаар сексийн асуудалтай  эрэгтэй болдог байв. Үүнээс арай хойно богино хугацаанд үрийн шингэнээ гадагшлуулахад арай өөр байдлаар хандах болсон билээ.

Үүний үр дүнд бэлгийн хавьтал хийхээс өмнө, эсвэл эхэлсний дараа шууд үрийн шингэнээ гаргах гэж ялган ойлгодог болжээ.

Гэвч энэ үзэгдлийг яаж ч нэрлэж, яаж ч ханддаг боллоо гээд цөөнгүй эрчүүдийн хувьд сэтгэлийг нь зовоодог гол зүйлсийн нэг хэвээрээ л байх болно.

Шалтгаан

Хэт хурдан үрийн сунгаа гадагшлуулах нь ихэвчлэн бэлгийн амьдралаа эхэлж буй өсвөр насныханд тохиолддог. Энэ нь өсвөр насныхны эрхтний толгойн хэт мэдрэмтгий байдал,  сэтгэл санааны хэт хөөрөлтэй холбоотой. Үүнээс болж бэлэг эрхтнийг үтрээнд хийхээс өмнө эсвэл хэдхэн хөдөлгөөн хийсний дараа ийм зүйл тохиолдох нь элбэг байдаг.

Дийлэнх тохиолдолд энэ нь бэлгийн амьдрал -д илүү туршлагатай болохыг даган арилдаг. Гэхдээ таагүй нөхцөл байдлын нөлөөгөөр удаа дараалан тохиолдсон тохиолдолд сэтгэл зүйн хямрал үүсгэн удаан хугацаагаар хадгалагдах нь ч бий. Иймд хэт хурдан үрийн сун -гаа гадагшлуулах нь насанд хүрсэн эрчүүдэд тохиолдох нь ховор.

Хэрэв ажиглагдвал янз бүрийн шалтгаантай байж болох ч үндсэн хоёр хэсэгт хувааж болно:

1) Бие махбодийн шалтгаан. Эүүл мэндийн асуудалтай, эсвэл эрхтэний бүтэц, үйл ажиллагааны онцлогтой холбоотой.

2) Сэтгэл зүйн шалтгаан. Сэтгэлийн хямрал, сэтгэл гутрал, анхны азгүй тохиолдлоос тогтсон хямрал, бэлгийн амьдрал эхлэх үеийн хэт сэтгэл хөдлөл, айдастай холбоотой.

Цаашилбал бие махбодийн хоёр шалтгаан байдаг. Үүнд:

Эрхтэний толгойн хэт мэдрэмтгий байдал

Архаг везикулит. Энэ нь төмсгөнд үүссэн эр бэлгийн эс болон үрийн шингэний бусад бүрдүүлэгчдийн хуримтлагдаж байдаг үрийн уутанцарын үрэвсэл. Үрийн уутанцар -ын үрэвсэл нь түрүү булчирхайн үрэвсэлгүйээр бие даан үүсдэггүй.

Бэлэг эрхтний  толгойн мэдрэмтгий байдал нь төрөлхийн ба олдмол  байж болно. Олдмол нь баланопостит эсвэл тээрхийн арьсны нарийслын үед тохиолддог ч тэр бүр ажиглагдаад байдаггүй. Заримдаа үрийн сун хэт хурдан гадагшлах нь зөвхөн хүний өөрийнх нь айдас, болгоомжлолтой холбоотой байдаг.

Статистик мэдээгээр бол  дундаж бэлгийн хавьтал нь дунджаар 2 минутаас илүүгүй үргэлжилдэг. Гэхдээ энэ нь дундаж үзүүлэлт болохоор амьдрал дээр үргэлжлэх хугацаа нь тухайн хүний хувийн онцлогоос хамаардаг. Гэвч үүнийг ойлголгүйгээс болж  олон хүн бэлгийн харьцаанд орж эхлээгүй байхдаа л хэт хурдан үргэжилнэ гэхээс айж, гутардаг. Ингэснээрээ өөрөө өөрсдийгөө хорлож, чадаж байгаа хэрэг юм.

Нэг ёсондоо ингэж хоосон шаналдаг хүмүүс нь “удаан байх тусам мундаг” гэсэн зохиомол ярианы хохирогч болж байгаа юм.

Гэхдээ цөөнгүй тохиолдолд залуучууд гар хангалгыг маш эрчимтэй хийснээс болж үрийн шингэн нь хэт хурдан гадагшлах гэсэн таагүй зүйлтэй учирдаг болдог. Хэт их гар хангалга хийснээрээ үрийн шингэн гарахын өмнөх сэтгэл хөдлөлийг бараг хайхрахаа байдаг. Энэ нь яваандаа өөрт нь болон хамтрагчид нь дур ханахын өмнө төрөх мэдрэмжийг таних чадваргүй болгодог.

Өөрөөр хэлбэл ийм эрэгтэйчүүд нь дур тавихын өмнөх хүчтэй сэрлийн үеэр биед нь ямар мэдрэмж төрөх ёстойг мэддэггүй гэсэн үг юм.

Эмчилгээ

Хоёр мянга гаруй жилийн өмнө тай үндэстний эмч нар хайр дурлал ба сексийн талаар ном хүртэл бичсэн байдаг. Бэлгийн харьцааг энэ бүтээлүүдэд хүний бие мах бодь болон сэтгэл санааны эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай нөхцөл гэж үзээд урлагын түвшинд хүрсэн гэж болохоор сексийн техник дээр голлон анхаарсан байдаг.

Ингэхдээ сексийн үед эрэгтэй хүн үрийн шингэн ялгаралтаа хянах нь хамгийн чухал гэж үздэг байжээ. Үүнийг дагаад энэ талаар  “амьдралаа эхэлж буй залууст” тусламж болох зорилготой олон зөвлөгөө бүхий бүтээлүүд ч бий болсон байдаг. “Тао” -ийн сургаалаар эрэгтэй хүн нь ”янь” -д хамаардаг болохоор сэрэл нь сэрэл нь амархан бөгөөд хурдан өдөөгдөж бас буурдаг. Харин эмэгтэй хүн “инь”  эхлэлд хамаардаг болохоор сэрэл нь аажмаар өдөөгдөж мөн удаанаар дур нь ханадаг. Өөрөөр хэлбэл эрэгтэй ба эмэгтэй хүмүүст сэрэл өдөөгдөх болон дур ханахад шаардлагатай хугацаа нь хоорондоо ялгаатай юм. Тэгэхээр гол зорилт нь энэ ялгааг аль болох багасгасаар нэг хэмнэлд оруулах явдал.

Энэ эртний зарчмуудыг бие дааж мөрдөх гээд оролдоод үз.  “Зогс-эхэл” техник нь үрийн шингэн гадагшлахын өмнө хосуудын мэдрэмж, сэтгэл хөдлөлтэй танилцах боломжийг олгодог. Ингэхдээ эрэгтэй хүнийг хэр боломжтой чинээгээр нь дур тавилтад ойрхон болгох ч сэрэл мэдрэмжийн дээд цэгийг нь үрийн шингэн ялгаралтаас тусгаарладаг хилийг давахгүй байхад оршино. Үр дүнд нь бэлгийн хүчтэй таашаалыг хэн хэн нь авч чаддаг болно.

Үүнээс өөр арга ч бас бий. Энд эрхтний толгойн арьсны үзүүрийн хэсгийг тасддаг. Ингэснээрээ эрхтний толгойн мэдрэмтгий байдал нь буурч, улмаар дур тавилт ч удаан болно.

Ямар ч тохиолдолд  ганцаараа шаналж суулгүй асуудлаа шийдвэрлэхийн тулд секс судлаач эмчид хандах нь зүйтэй. Цаад шалтгаан, гарах арга замыг мэргэжлийн эмч л өгч чадах болохоор найз нөхөд, дам яриа зэргээс болж өөрийгөө зовоох нь тэнэг хэрэг.

SOURCE: www.103.mn

7 Comments

  1. БАЯР says:

    Яг олигтой зөвлөгөө үнэндээ алгааааа

  2. zochin says:

    Tgd yaj hurdan tavhia bolih yum be todorhoi zovlogoo ogj chadah hun bnauu

  3. zaluka says:

    yag vnensvv gar hangalaga hiigeed bhaar hurdan tawidag boldog ym bneleeshvvv…sexiin hamtragchgvii heden saraar heden jil hiigeegvi hvmvvs bol hayada gants neg hiihed zvgeer gej emch nar heldeg bolhoos udur bolgon hiih ni gaj zurshilshvvv….yalanguyaa sexiin hamtragchtai bgaa murtluu hajuugaarni gar hangalag hiine gedg bol er hvn uuriiguul ballaaad bna gesebn vgshvv erchvvdeeee……

  4. Bi says:

    Bi bas ix xurdan tavichixaad bdag yumaa gol ni bi sexees vnen xol ajilaar baisgeed l beejind bdag boloxoor tegdeg yum bolov uu

  5. bi says:

    bi ehnii udaa mash hurdan daraa ni udaan tawidag iim togtmol baidaltai baidag.bi ug ni sulidaagui tamirchin hun l dee ene hurdan tawilt yundaa baidag yum bol

  6. asuuh ni says:

    Ochij zuvluguu avah ni uu gegeen guai, bi udaan tavidag bolgood ugch chadn 

  7. GegeenCom says:

    Mgld ter n yamar gazar sudlaach nar bdyb

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.