19-р зууны Оросын гоо бүсгүйчүүд

Орос 1-р Петр хааны үеэс өрнөдийн нөлөөнд хэт автаж, Оросын гэсэн юм болгоныг хуучирсан, хоцрогдсон гэж нүд үзүүрлэсээр 19-р зуунтай золгосон. Харин 19-р зууны хоёрдугаар хагасаас хойш Оросын сэхээтнүүдийн дунд Петр хаанаас өмнөх Орос орны түүх, соёлыг маш ихээр сонирхох болж, улмаар ихэс дээдэс, эгэл ардын дунд моодонд оруулсан гэж болно.

Үүний нэг жишээ нь эдгээр зураг юм. Тухайн үеийн хаант Оросын газрын том магнатын эхнэр Наталья Леонидовна Шабельская нь 1970-аад оноос Оросын хуучний үндэсний хувцсыг ихэд сонирхох болж, удалгүй өөрийн цуглуулга дээр тулгуурлан “Үндэсний хувцасны музей” нээж ажилуулжээ.

Энэ музей нь хүрээгээ тэлсээр 1940 он гэхэд Оросын үндэсний онцлогийг харуулсан язгууртан ихэс дээдэс, худалдаачин, хотын борчуул, хуучны мөргөлтөн зэрэг хүмүүсийн түүхэн бодит 20 мянга гаруй хувцас, дагалдах гоёл чимэглэлийг цуглуулж чадсан байдаг. Цуглуулгыг олонд сурталчлахын тулд 1890-ээд оноос эхлэн үзэмрүүдийнхээ фото зургийг авч эхэлжээ.

Үзмэрүүдийнхээ зургийг авахдаа цуглуулгын эзэн Наталья өөрөө болон охидоо, бас үзмэрийг сэргээх засварлахад ажиллаж байсан оёдолчин, гар урчин бүсгүйчүүд хувцсыг өмсдөг байсан байна.

3 Comments

  1. tuya says:

    bi bas oilgosongui ee. 1890 onoos zyrgiig ni avsan gecheed 1970-onoos tsygluulj ehelsen geneg ni on tsag ni 1l bishe

  2. 30 garsan busgui says:

    Ter hugatsaanuudiig ni yeruusuu oilgosongui… 1970-aad onoos sonirhoh bolj 1940 ond undesnii musium bolgoson gene uuu?

  3. Зорра says:

    Хуучны эд эдлэл цаанаа л нүнжигтэй шүү. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.