Бүтэлгүй дурлалыг мартах 31 өдрийн курс эмчилгээ

PAY-regrets

Эмэгтэйчүүд бид хайртай хүнээсээ хагацахыг тэсвэрлэж чаддаггүй сэтгэлийн хөдлөлтэй эмзэг хүмүүс. Тэгвэл энэ хэнд ч хэрэггүй гутралаас нэг мөсөн салж болох арга байдаг юм байна. Энэ 31 өдрийн курс эмчилгээг нилээд бүсгүйчүүд дээр туршиж үзсэн бөгөөд хэн ч үүнээс болж зовоогүй юм. Тэгэхээр буйдангаасаа босоод Урагшаа!!!

– Сэтгэлээ онгойтол уйлж авахад 2 өдөр
– Өөрийгөө өрөвдөхөд 2 өдөр
– Уурлахад 3 өдөр
– Түүнийг үзэн ядахад 5 өдөр
– Хариугаа авах төлөвлөгөө боловсруулахад 3 өдөр
– Энэ бүгд огт хэрэггүй тэнэг зүйл болохыг ойлгоход 2 өдөр
– Өөрийгөө дооглоход 2 өдөр
– Дурсахаа болиход 5 өдөр
– Түүнийг найзаа болгоход 3 өдөр
– Өөр хүнд дурлахад 4 өдөр
– 31 дэх өдрөө Аз жаргалтай сэрнэ

Жич: өдрийн тоо өөрчлөгдөж болох юм. Гэхдээ нэг сараас илүү байх хэрэггүй. Учир нь чиний мэдрэлийн системд хэрэгтэй.

1. Уйлж авах

Нулимс, хүнийг стресс болон сэтгэлийн таагүй хөдлөлөөс салгаж, зовлонг нимгэлдэг гэж үздэг. Энэ бол хувь хүний өөрийн асуудал бөгөөд үүнд “үзэгчид” огт хэрэггүй. Эргэн тойрныхондоо хавдсан нүүр, улайсан нүдээ үзүүлэхийн хэрэг байна уу? Иймээс энэ курс эмчилгээгээ баасан гарагийн оройноос эхэлбэл тохиромжтой. Учир нь Даваа гарагийн өглөө ажилдаа явахдаа нүүрэндээ крем, пүдр түрхэж, хэн нэгний асуултанд хариулах эсвэл айлгахгүй юм.

2. Өөрийгөө өрөвдөх

Үүнийг бараг бүхэл өдөржингөө хийж болно. Гэхдээ хувийн асуудлаа бодон ажил төрөлдөө саад болгохгүй байхыг хичээгээрэй. Өөрийгөө бүрэн өрөвдөж дуусахад 2 орой л хангалттай. Ганцаардахгүйн тулд аль болох найз бүсгүйчүүдтэйгээ хамт байхыг бодоорой. Тэднийг гэртээ ч юмуу эсвэл ямар нэг тааламжтай кафед урь. Дарс шимэнгээ өөрийг нь зовоож байгаа асуудлаа сайн ярьж тэдний “Ямар зэвүүн амьтан бэ?”, “Тэр яаж тэгж чадаж байна аа”, “Одоо яаж амьдарна аа” гэх мэтээр чамайг өрөвдсөн шинж үзүүлэн толгой сэгсэрцгээг. Гэхдээ чи олон найз бүсгүйтэй бол ингэж суухын тулд хамгийн галзуу, ичиж зовохыг мэддэггүйг нь сонго. Тэд нар нөхцөл байдлыг дор нь зөөлрүүлж чи ч тэдэн лүү ямар ч эмгэнэлт байдлаар харахаа болино. Харин “жирийн” найз бол ийм эмчилгээний дараа өөрсдөө гутралд орж болзошгүй юм.

3. Уурлах

Бүр тодруулбал галзууртлаа уурла. Хөлөө дэвсэлж ямар нэг зүйл хагалж эсвэл түүний бүх зургийг урж, өгсөн бэлгүүдийг нь хая. Гол нь хэтрүүлэн хамгийн хайртай зүйлсээ эвдэхгүй байх хэрэгтэй. Тэгвэл магадгүй эргээд төлөвлөгөөнийхөө 1-р зүйлээсээ эхлэх хэрэгтэй болно. Зарим тохиолдолд сэтгэл зүйчид дэр нүдэн уураа гаргахыг зөвлөдгийг санахад илүүдэхгүй болов уу.

4. Түүнийг үзэн ядах

Энэ үеийг тойрч гардаг нь ховор. Хайр, үзэн ядалт хоёрын хооронд ганц алхам байдаг гэдэг нь ямар ч тохиолдолд 100% үнэн байдаг ажээ. Чамайг үнэлээгүй урваж өөр хэн нэгнийг илүүд үзэх болсон нь эсвэл зүгээр л чамд хайргүй болсон гэдэгтэй эвлэрнэ гэдэг үнэхээр хэцүү. Иймээс эхний 5 өдөрт түүнийг бүх зүйлд буруутгаж болно. Цаг агаар, хайртай гутлын өсгий хугарах зэрэгт түүнийг буруутга. Энэ бол бас нэг хараах сайхан боломж юм. Түүнээс л болж гунигт бодолд дарагдаж явахдаа цасан дороос цухуйх төмрийг харалгүй гутлынхаа өсгийг хугалсан шүү дээ

5. Хариугаа авах төлөвлөгөө боловсруулах

Энэ нь өмнөхүүдээсээ хамгийн их тайвшруулах үе шат нь. Хэрэв чи түүнгүйгээр миний амьдрал ямар сайхан болох бол гэж бодож байгаа бол эдгэрч байгаагийн шинж юм. Ингэхээр хамгийн хэцүү зүйл ард хоцорч гутрал багасаж байна гэсэн үг.

Ингээд хэдэн хувилбар санал болгоё. Жишээ нь: – Чи ер бусын үзэсгэлэнтэй. Турчихсан, үснийхээ засалтыг өөрчилсөн, нүүрээ сайхан будсан байна. Наранд борлосон хөл чинь гялалзаад л… Гартаа сүүлийн үеийн загварын гар утсыг эргүүлээд л дэлхийн 17-70 насны бүх эмэгтэйчүүдийн мөрөөдөл болсон царайлаг сайхан эрийг сугадчихсан алхаж явна гэж бод. Харин өмнөөс чинь нөгөөх залуу чинь ирж явна. Туранхай, цонхигор, нүд нь ер бусын гунигтай харагдана.

Тэр чамаас салсан нь амьдралынх нь хамгийн том алдаа байснаа ойлгон чамаас уучлалт гуйн юу ч хийхэд бэлэн байх бөгөөд чамайг хараад дуу алдан хөлд чинь унана. Харин чи ярвайнгаа гайхамшигт дагуулынхаа гарыг атган шийдэмгийгээр түүн дээгүүр алхан гарна. Тэр золгүй амьтаны ихэмсэг харцаар харан ирээдүй рүүгээ аз жаргалтай нь аргагүй явж байна гэж ургуулан бод.- Чи залуухан сайхан өгөөмөр сэтгэлтэй саятантай гэрлэж хувийн харшдаа болох гэрлэх ёслолын ажиллагаандаа түүнийг урина. Түүний ирэх зардлыг ч даана. Тэр бусдын хуучин костюм өмсчихсөн ирээд, тэр сайхан орчинд их эвгүй байдалд байгаагаа мэдэрнэ. Чи хуримын бөгжин дэх алмаз эрдэнээ нүд сохлом гялалзуулангаа түүн рүү зэвүүцэн харж “Бурхан минь, өчүүхэн амьтнаас болж би тэгтлээ их уйлсан гэж үү” гэж бодно.

6. Энэ бүгд огт хэрэггүй тэнэг зүйл болохыг ойлгоно

Энэ үе шат бол өөрийгөө шаналгах биш өөртөө дүн шинжилгээ хийхэд зориулагдана. Утга нь тун энгийн бөгөөд өөрийн зохиосон бодлоосоо сал. 1-рт: “экс” найз залуутайгаа зэргэлдээ байранд амьдарч, нэг дор ажилладаггүй л бол энэ том хотод тааралдана гэдэг бараг л боломжгүй. 2-рт: хамгийн зэвүүцмээр нь түүнтэй олигтой хувцаслаагүй, будаггүй нүүртэй, бөгтийчихөөд алхаж явахад эсвэл гартаа тор дүүрэн юм, цүнх барьсан явахад минь тааралддаг юм. 3-рт: чи саятантай гэрлэсэн байлаа ч “экс” залуугийнхаа тухай бодохгүй л болов уу. Бодлоо ч гэсэн түүнийг тэрхүү баяр ёслолдоо урихгүй, түүний ирэх зардалд нэг төгрөг ч зарцуулахгүй байх. Ийм маягаар 2 хоног бүгдийг ширхэгчлэн тунгаан бодоод мөрөөдлийн ягаан шилнээсээ салах байх даа.

SOURCE: www.ugluu.mn

2 Comments

  1. Хөөрхөн бичжээ says:

    Өглөө.мн гэж орж үзээгүй сайт байна. Зочилно оо, муугүй дайлчихаж магадгүй айл бололтой. Энэ нийтлэл нь бол тун дажгүй санагдлаа. Секс.мн-д баярлалаа

  2. GegeenCom says:

    Turj bgagui medremjuud bn 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.