Бороо оруулдаг найдвартай арга гэнэ

Саяхныг хүртэл манай ихэнх нутгаар гандуу хэцүү байлаа. Харин зарим газар ган гачигт нэрвэгдэх аюул байнга нүүрлэж байдаг тул эрт дээр үеэс ган гачигаас сэргийлэх, бороо дуудах өвөрмөц ёслол хийдэг болсон байна. Үүний жишээ нь Мексикийн Герреро мужийн нэгэн тосгонд болдог бороо дуудах ёслол. Энэ ёслолы бүр эрт дээр үеэс, Колумб Америкийг нээж цагаан арьстанууд ирэхээс өмнөөс хийсээр өнөөг хүрсэн гэдгийг судлаачид тогтоосон байна.

Тариа тариалах ажил дууссаны дараа энэхүү ёслолд бэлдэж эхэлнэ. Эмэгтэйчүүд мах их орсон хоол унд ихээр хийж бэлдэнэ. дараа нь ёслол болон газар ирж идээ ундаагаа өрж тавьсны дараа ёслол эхэлнэ. Ойролцоо байрладаг хэд хэдэн тосгоны оршин суугчид ирж тойрог болсны дараа ахмад настай эмэгтэйчүүд урагш гарч ирэх охид, бүсгүйчүүдийг хоорондоо зодолдохыг уриална.

Сайн дураар зодолдох бүсгүй гарч ирэхгүй бол тэд өөрсдөө хэн нэгнийг зодосноор яваандаа эмэгтэйчүүдийн хооронд аймшигтай зодоон эхэлдэг. Энэ зодоонд хэн ялах нь чухал биш харин аль болох их цус гарах нь чухал. Асгарч байгаа цусыг хүмүүс саванд цуглуулан нөгөө хоол ундны хамт өрдөг. Зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй заримдаа эрчүүд, хүүхдүүд ч тэсэлгүй нударга зөрүүлэн бөөн цус асгаруулдаг. Ингэснээр нар жаргахад зодоон дуусч ёслол өндөрлөдөг. Зодолдож байсан хүмүүс тэврэлдэн эвлэрээд гэр гэрийн зүг явдаг.

Ингээд энэ ёслолын үеэр хийсэн хоол асгаруулсан цусыг бурхад таалвал бороо хур элбэгтэй, ургац арвин жил болдог гэнэ.

6 Comments

  1. zochin says:

    Za tenegtene biz

  2. Хүний тэнэгийг гайхах яах вэ.өөрсдөө нээх ялгаагүй мухар сүсэгтнүүд байж.хаана мухар сүсэг байна тэнд ядуурал хоцрогдол байх нь хорвоогийн жам юм даа.хаана шинжлэх ухаан өндөр технологийг дээдэлж байна тэнд хөгжил дэвшил баян хүчирхэг байдал оршмуй.

  3. zochin says:

    america iin hamgiin baga tsalinta ajliig hiideg mexikuud aztaibyumoo, tednii hamgiin baga tsalin mongoliin hamgiin undur tsalingaas ch ih.

  4. Bat says:

    Mexicuud gej amerkiin hamgiin muu ajil hiideg, zalin bagatai teneguud 1 bnaa.

  5. Зорра says:

    Хаха шазайж байгаад зодолдох юм биз дээ. Тэнгэр нь таалахгүй бол яана аа хайран бие хайран цус

  6. Байдаг л мухар сүсэг байна.эрт үедээ бол кинон дээр гардаг шиг хүнээр тахил өргөдөг байсны үлдэгдэл биз.манайд хэлбэр дүрс нь өөр л болохоос иймэрхүү мухар сүсгийн ёслолууд зөндөө ш дээ.мөнгөтэй болохын тулд түрийвчээрээ мөнгөө нааш ирээ гээд даллаж байх жишээтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.