Хайртай охиндоо урам хайрлаж зургийг нь авдаг

Шинэ Зеландын зурагчин Холли Спрингийн авсан эдгээр зураг олон мянган хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм. Холли нь өөрийн охин Вайолетийн үнэхээр ид шидтэй гэж болохоор зургийг дардаг. Вайолет охин төрсөн цагаасаа Гиршпрунгийн өвчин нэртэй төрөлийн хүнд өвчинтэй тэмцэж иржээ.

Энэхүү төрөлхийн эмгэгийг улмаас төрөхдөө өрөөсөн гаргүй төрсөн бөгөөд нярай байхдаа өвчний хүнд мэс засалд орж мэс заслын дараах хүндрэлээс болж нас барахаа шахсан гээд хэр баргийн том хүн дааж гарахааргүй зовлон бэрхшээлийг туулсан юм байна.

Иймд Холли Спринг зурагчин мэргэжлээ ашиглаад охиндоо янз бүрийн ид шидтэй орчин оруулсан мэт зургийг авдаг болов. Ингэснээр охиндоо өөртөө, ирээдүйдээ итгэх итгэл төрүүлэхийг зорьжээ.

1 Comment

  1. 1 says:

    yamar hoorhon yum be vnsie

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.