Тамхи татах нь бэлгийн сулралд хүргэдэг

8kzfV

Урт хугацааны туршид архи тамхи хэрэглэх нь эр хүний загас наадуулах чадварыг үгүй хийх аюултай. Тамхинаас болж цусны хангамж багассантай холбогдон тамхичин эрэгтэйчүүд бэлгийн сулралтай болсон байдаг. Мөн судлаачдын үзүүлэлтээр тамхичин эрийн үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо багасдаг байна. Хөвчрөл дутагдал үүсч улмаар бэлгийн сулралд хүргэдэг үндсэн шалтгаанууд нь дараах зүйлсд байдаг гэж үзжээ.

Үүнд:

Сэтгэцийн: Сэтгэл гутрал, стресс, бие хэт чагнах г.м.

Мэдрэлийн: Гэмтэл, нурууны үе хоорондын гэмтэл, судасны хатуурал, архи хэтрүүлэн хэрэглэх, аарцагны эрхтэнд хийгдсэн хагалгаа г.м.

Артерийн судасны: Даралт ихсэх, тамхи татах, чихрийн шижин г.м.

Венийн судасны: Бэлэг эрхтнээс цусны буцан урсахыг хязгаарлах механизм гэмтэх г.м.

Эмийн: Даралт бууруулах бэлдмэл, сэтгэл гутрал заслын эм, лютеинжvvлдэг даавар хэрэглэх г.м.

Тамхи бэлгийн булчирхайг сулруулж, үрийн шингэнийг хордуулдаг. Тамхины никотин бэлэг эрхтэн хөвчрөх, үрийн шингэн ялгарах төвийг гэмтээдэг байна. Энэ эмгэг даамжирсаар ямар ч насны эр үрийн шингэнээ эрт алдах, эрхтэн нь огт хөвчрөхгүй болох эмгэгтэй болдог аж. Америкийн эрдэмтэд тамхины утаа хэдий хугацаанд үрийн сувгийг гэмтээж, сорвижуулахаас гадна төмсөгний эр бэлгийн даавар ялгаруулах үйл ажиллагаа, эрхтнийг хөвчрүүлдэг судас, булчинг сулруулж муутгадаг болохыг нарийвчлан судалж байгаа бөгөөд тамхи хэрэглэдэг эрчүүд үеийнхнээсээ хавьгүй эрт буюу 5-10 жилийн өмнө бэлгийн чалхгүй болдог хэмээн одоогоор батлаад байна.

Тамхичин хүний үрийн шингэнд шинжилгээ хийхэд тамхины утаанд хордсоноос эр бэлгийн эсүүдийн нэг хэсэг нь үхэж тоо нь цөөрсөн, нөгөө хэсэг нь хөдөлгөөн муутай болсон байдаг байна. Үүний улмаас үргүйдэл үүсдэг болохыг шинжлэх ухаан нотоллоо. Тамхи нь зөвхөн эрчүүдэд төдийгүй эмэгтэйчүүдэд ч бас хор хөнөөлтэй. Учир нь, тамхи татдаг эмэгтэйчүүдийн умайн булчин суларч, жирэмсэн үедээ дутуу төрж, зулбах эрсдэл бусад эмэгтэйгээс 70 хувьтай байдаг. Тамхи татдаг эрчүүдэд энэ нь мэдэгдэхгүй, түүнчлэн нь тамхидалт бэлгийн сулралд хүргэдэг гэдэгт итгэдэгүй ч таныг аажмаар уусгаж байдгийг анзаараарай.

5 Comments

  1. MglausCom says:

    Nemergui ee eh nyalhsiin ihriin tasgiin suunii donor bsn shde.
    Massagelah tusam mangar tomrood ulam unjihiin l nemer baga shig l oroldq bol.

  2. xvn guai says:

    gegeenee, 2 boob chin zulzaganuudaa huhuulseer bgaad extreme hemjeend unjchihsan yum bol naiz ni hed massage laad butsaagaad seriilgeed ugch bno shuu.

  3. GegeenCom says:

    Yuvle. Bas neg copycat -tai boljigam bj de lol. Hussen huseegui my fan bolj marketingiin ajlaas maani horooj yavah gj.

    Huisee yavj shalguulyaa. Unjdag sanjdag yum zuulgecen ch yum bilu.

    Lav olon huuhed hohuuleed bhaar seriih unjih edr bol extreme hemjeend yavagddag l yum ble. Ene deerh tovarish yadaj huuhed gargasan huuhen ch uzeegui em huisiinhnii talaar oilgolt bagatai zaluu bh shigee.

    Seriilgechiheer sxnuud n segsiildeed bjidag bol bas yahav gehsen. Belgiin nud neegdehiig huleeseer hugshirluu

  4. gegeencom says:

    za nadad yamar bosoh yum bh bish taarsan gazar tataj hirooj l baiya daa, 
    yamar 2 boob seriij bosno, shalbaij unjina geh bish.

  5. zochin says:

    tamhi tatahaa bolichvol minii boov boschih geed bdag, yah ve tamin ee.
    neeree tamhi ih tatahaar sonirhol bagasaad bh shig ee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.