Үнсэлт бол нэг төрлийн урлаг

0

– Та үнсэхдээ хуурай уруултай байж болохгүй. Үнсэхээсээ өмнө уруулаа шүлсээрээ чийглээрэй. Гэвч хэт их норгоод хэрэггүй.
– Үнсэхдээ эхлээд түүний хэлээр эвтэйхэн, зөөлөн тоглоорой. Шууд хоолойн угт нь тулгаж үнсэх хэрэггүй.
– Хамтрагчдаа хааяа удирдаж, өөрийн аргыг танд мэдрүүлэх боломж олго. Дуу гаргахаас битгий айгаарай.
– Хэлнийхээ ширүүн, зөөлөн хэсгийн аль алиныг нь ашигла. Таны хамтрагчид гарцаагүй таалагдана.
– Та хамтрагчаа таныг яаж үнсээсэй гэж хүсч байна, өөрөө яг түүгээрээ үнсээрэй. Удахгүй тэр ч бас таныг хүссэнээр тань үнсэж эхлэх болно.
– Ганцхан уруулаа ч биш, биеийнхээ бүх хэсгийг үнсэлтэндээ тохируулж ашиглах хэрэгтэй.
– Таны гар ч бас чухал үүрэгтэй шүү. Хамтрагчийнхаа мөр, бүсэлхийгээр нь тэвэрч, эсвэл хүзүүг нь илбэ.
– Хоол идсэний дараа шууд үнсэлцэх нь тийм ч тохиромжтой цаг биш юм. Дарс, чихэр, эсвэл бохь зэрэг амны хөндийг хоолны үнэрээс салгах бүтээгдэхүүн хэрэглэснийхээ дараа үнсээрэй.
– Хэзээ ч бүү зөвшөөрөл асуу. Хэрэв та хамтрагчаа үнсүүлэхэд бэлэн гэж бодож байвал эргэлзэж, тээнэглэзэх зүйлгүй үнс.
– Ямар ч эрд/бүсгүйд уруул, хэлийг нь хөхөж тоглох таалагддаг.
– Үнсэлтийн эхний үед хамраараа амьсгалж, тайван байх хэрэгтэй.
– Биеэ барьж хэрхэвч болохгүй. Сул тавьж, өөрийгөө хөшөө шиг байлгах хэрэггүй.
– Амаа хэт том ангайлгах нь зохисгүй. Хэнд ч өөрийг нь идэх гээд байгаа мэт байдал таалагддагүйг санаарай.
– Үнсэлцэх явцдаа хүсвэл түүний хүзүүний дагуу уруулаа зөөлөн шүргүүлж, чихийг нь халуун амьсгалаарай төөнөж болно. Энэ нь илүү аятайхан мэдрэмж төрүүлнэ.

Үнсэлтийн төрлүүд

Франц үнсэлт
Хамгийн түгээмэл үнсэлтүүдийн нэг бөгөөд амаа нээлттэй чигээрээ, хамтрагчийнхаа хэлэнд өөрийнхийгөө шүргэлцүүлэх хэлбэрийн үнсэлт юм. Сурахад амархан боловч, бүрэн эзэмшихэд урт хугацаа шаардагддаг үнсэлт.

Эрвээхэй үнсэлт
Үнсэлцэх явцдаа өөрийн сормуусыг хамтрагчийнхаа сормуусанд хүргэ. Ингэхэд та хоёрын нүд хурдан цавчилж, эрвээхэй далавчаа дэвж байгаа мэт өхөөрдөм, сээтэгнүүр, хөгжилтэй мэдрэмж төрүүлэх болно.

Удирдагч үнсэлт
Хамтрагчдаа удирдагчийн үнсэлтийг бэлэглэхийг хүсвэл түүний дээд доод уруулынх аль нэгийг зөөлөн сорж, өөр лүүгээ угзарч татах хөдөлгөөн хийгээрэй. Энэ бол хамгийн романтик үнсэлтийн нэг бөгөөд хэрэв зөв хийж чадвал хайртыг тань диваажинд умбуулна.

Эскимо үнсэлт
Эскимо ард түмэн үнсэлцэхдээ хамраа хосынхоо хамартай үрэлцүүлдэг аж. Гэвч уруулаараа үнсдэгтэй адил мөн л нүдээ аних шаардлагатай.

Цус сорогчийн үнсэлт
Хүзүүнийх нь арьсыг сорж, зөөлөн хазах үйлдэл цус сорогчийн үнсэлтийг илтгэнэ. Энэ бол нэг төрлийн эротик үнсэлтийн нэг, гэвч зарим хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлдэг гэнэ.

Нойтон үнсэлт
Амаа нээлттэй чигээр нь үнсэх төрөл. Энэ удаа хэлээ оролцуулах үгүй нь таны сонголт.
Гэвч нойтон үнсэлтийг хэтрүүлвэл дэндүү гулгамтай мэдрэмж төрүүлнэ. Үүнийг жирийн үнсэлттэй хослуулан, ээлжилж хийх нь тохиромжтой. Нойтон үнсэлтийн үеэр шүлсээ залгиж байгаарай.

8 Comments

  1. монгол says:

    би гэр бүлгүй л дээ сая амралтаараа рашаанд амарч байгаа өөрөөсөө 5 ах нэг сайхан эр хүнтэй танилцсан. Түүний үнсэлт энхрийлэл секс маш гоё байсан. Сайхан намуухан яриатай, мэдлэг боловсрол өндөртэй хүн. Тийм болохоор бүх юм нь сайхан байдаг юм уу л гэж бодсон

  2. mongol says:

    Би 42той.Судлаач мэргэжилтэй. Өндөр 178см жин 84кг. Гэр бүл гадаадад амьдардаг. Үеийн бүсгүйтэй танилцаж дотносмоор байна.  Над уруу майл бичвэл их баярлах болно. Миний хаяг mungundarjaa@gmail.com

  3. E says:

    Gadaad, dotood olon ch hyyhnyydtei ynseltsej yzlee.  Harin tamhi tatdag hyyhnyydtei ynseh ynen ontsgyi baisan shyy, hichneen saihan bysgyi baisan ch tamhinii ynsnii sav ynsej baigaa yum shig hehe.  Mongold ochood haashaa l harna dandaa l tamhi zuuchihsan ohid hyyhnyyd… Mongol ohiduudaa tamhinaas garaarai! 

  4. Zayaka says:

    Saihan hairluulaad chin setgeleesee unsuulehsen…

  5. Нээрээ says:

    Хүйтэн, зууралдсан шүлстэй хүнтэй үнсэлцэх ёстой муухай. Тамхи их татдаг хүн тийм байдаг. Бодоод байхад үнсэлтийн техникийг эзэмшсэн хүн ховор байдаг юм байна.

  6. T says:

    30aas deesh nasnii busguitei dotno haritsaatai bolii turuubna@yahoo.com add me

  7. shilmel emsiig bii bolgoyo says:

    ter har tsamtstai huuhen ih zovson shinjtei bainaa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.