Борооны араас цув нөмрөхгүйн тулд уур бухимдалаа хянах л хэрэгтэй юм байна аа

r-MOM-HOLDING-HAND-large570

Сайн байцгаана уу, би энэ сайт руу ороогүй удаж байгаад саяхнаас дахин орж эхэллээ. Өмнө нь ганц бие байхдаа орж уншдаг байсан бол хүнтэй үерхээд түүнтэйгээ суухлаар тэрэндээ анхаарал хандуулж хэн нэгний амьдрал бодрол дурсамжийг ч сонирхдоггүй юм шиг байгаан.

Эргээд л би энэ сайтын уншигч болж өөрийнхөө алдааг бусдын захианаас, коммэнтоос, өнгөрснөө бодох бүртээ ухамсарлаж л сууна.

Би одоо 30 дөхөж ява бүсгүй. Нийгэмд байр суурьтай болохуйц мэдлэг боловсролтой ч нэг гэм нь би хазгар. Тэгэхдээ хэнд ч муугаа харуулахгүй цэвэрхэн байж ааш зан, ажил мэдлэгээрээ энэ дутагдлаа хааж явахад сайн хань, сайхан гэр бүл бий болж л таараа гэж итгэжтэй, энэ дутагдалдаа огтхон ч санаа зоволгүй 28 хүртлээ амьдарсаан.

28-тайдаа 25-тай нэг залуутай танилцаж түүндээ татагдан үерхэж 6 сарын дараа 1 гэрт орсон. Тэгээд 1 гэрт ороод жилийн дараа гэхэд бид 2, 3 сартай бяцхаан гүнжтэй, нөхөр маань өөрийн гэсэн ажилтай, хэнээс ч санаа зовохгүй толгой хоргодоод амьдрах 00-н өрөөтэй гэр бүл болсон.
Тэгэхдээ энэ 1 жил яаж өнгөрсөн бэ гэж үү, жаргалтай ч бас хэрүүлтэй тэмцэлтэй ч.

Яагаад хэрэлддэг байсан бэ гэхлээр нөхрийгөө өөр хүүхэн дагаад явчих вий гэсэн айдас. Тэнэг байгаа биз. Жирэмсэн гэртээ нөхрөө хүлээгээд суух их хэцүү. Би 1 гэрт орохынхоо өмнө эмчилгээ хийлгээд ажлаасаа гарчихсан байсан, шинэ ажилд орж амжилгүй жирэмсэн болж гэртээ суусан юм.

Манай нөхөр олсон бүх л мөнгөө надад авчирч өгдөг. Гэртээ байхдаа их тоглоомч наргианч хөгжилтэй. Гэвч нэг миний хардах болсон шалтгаан нь өмнө нь үерхэж байсан охидуудтайгаа холбогдож уулзая баръяы, нэг харчий л даа гэж бичдэг файсбүүкийн мсж-үүд. Ажлынхаа шаардлагаас болж байнга шахуу оройтож нөгөө алдартай мисс загвар өмсөгч хүүхнүүдэд даргыгаа дагаж хоол хийн үйлчилж тэдний банзалдад явахад нь үйлчилдэг гэхүү дээ. Тэрнийхээ хэрээр цалин сайн авдаг.

Би бодохдоо манай нөхөр баян хүмүүсийн дунд ороод нүд тайлаад ордог гардаг газар нь өөрчлөгдөөд ирэхээр жирийн амьдрал талагдахаа больж байх шиг. Тэгэхдээ манай хүн хичнээн орой байсан ч гэртээ заавал ирнэ.

Нэг орой надтай секс хийж байхдаа “Аая сайхан хүүхнүүд байсан шүү дарга маань хэд хийж чаддаг бол тэд нартай, хэд нахидаг бол гэж авдгийн. Эхнэр нь бас мисс хүүхэн. Гадаадад нөхөр нь сургахаар явуулчихаад энд загварынхантай шөнө бүр өөр өөр хүүхэнтэй хононо. Хүн оройтож ирээд байгаа нөхрийнхөө яг юу хийгээд байдгийг мэдэхийг хүсэхэд энэ бүхнийг уг нь надад нуулгүй хэлсэн л дээ. Нэг удаа намайг төрөх дөхчихсөн байхад даргынх нь мисс эхнэр нь манай нөхөр бид 2-г машинд хамт явж байхыг харчихаад яасан бүдүүнийн танай эхнэр гэж хэлснээс хойш төрсний дараа ч тураач гээд л, ер нь надтай гадуур явахаа больсон. Гарахаараа нисэх руу эмээ өвөөгийнх рүүгээ л явдаг. Салхинд гарая гэвэл урд уулын замын хажууд машинтайгаа хэсэг зогсоод за боллоо харий, ядраад байна гэнэ.

Магадгүй би ажил чинь оройтох юм, чи ер нь даргын бөгс долоож яадын, жирийн амьдрая, гэртээ амарч цагаа гэртээ зориулдаг болоосой, сайхан хүүхнүүд харах хэр байна, даргынхаа хойноос тэд нарыг гэв дээ гээд л үглэсээр залхаасан ч байж болох юм.

Өмнө нь үерхдэг охидуудтайгаа холбогддог байсан болохоор нь би утсыг нь их шалганаа. Нэг өдөр мсж-ээ устгаж амжаагүймуу, даргыгаа гэртээ байхгүйд нэг хүүхнийг ороод ирээ би удахгүй ээ, хэнд хамаатай юм гэсэн мсж-г нь уншчихлаа. Тэр өдөр ажил тарсан цагийн 7 цаг гэртээ ирсэн цагийн 10 дөхүүлээд. Жолооч руу нь буулаа шүү гэдгээ мэдэгдэж байж буудаг болохоор энийг нь мэдсэн юм л даа.

Чи ямар ядаргаатай хартай юм бэ, гэнэ үү гэхээс найз нь чамайг хэзээ ч хуурахгүй ээ хайртай шдээ гэж хэлж байсан удаагүй. Би ер нь нөхрөөсөө битгий хэл хэнээс ч хайртай гэдэг үг снсож байгаагүй ээ. Нөхөр маань анх надад сайн хандаж надтай цагийг сайхан өнгөрөөж сайхан үерхэл мэдрүүлсэн анхны залуу.

Уг нь надтай өөрөө танилцаж яриа өдөж хаа байгаа газарт маань гарч ирж харилцсаар байгаад нэг өдөр шоунд хамт явж үнсэлцээд л эхэлсэн үерхэл юм байгаа. Тэгээд би ажлаасаа гарахад надтай хамт гарч нэг гэрт орон шинэ амьдрал эхэлсэн. Хайртай сайн хамт амьдрая гэж хэлж байгаагүй.

Манай хүн хайр хэнд хамаатай юм амьдралд гэдэг. Зүгээр л хамтдаа байж үр хүүхдээ л сайхан амьдруулж өөрсдийнх шигээ биш тэдэндээ илүү сайхан амьдралыг бэлдэх хэрэгтэй гэнэ.

Жирэмсэн байхад хүссэн бүхнээ авч чаддаг байсан бий төрөөд хэн ч биш болсон доо. Охинтой болох дээдийн жаргал хэдий ч нөхрөөрөө халамжлуулахыг хүснэ. Дутуу төрчихсөн намайг гэртээ дээшээ харж хэвтэж байж хүүхдээ олигтой төрүүлсэнгүй, зовж олсон мөнгийг нь хамаагүй үрдэг, хөхөндөө сүү ч оруулж чадахгүй, хүүхдээ ер нь харж чадаж байгаамуу, ийм байдалтай 3 сар байсаан. Тэгэхдээ манай нөхөр би ажилгүй бол та 2-г яаж тэжээхийн бэ гэдэг. Би ч гаргаад байгаа үйлдэлд нь уурлаж даргынх тэр хүүхнүүд эхнэртэй нь хардсаар байгаад саяхан хэд хоногийн өмнө нөхөртөө зодуулан охинтойгоо 2-уулахнаа үлдлээ.

Уг нь охиноо бодоод зүгээр л гэртээ нөхрийнхөө авчирч өгсөн мөнгөнөөс охиныхоо хадгаламжийг нэмээд охиноо тэжээгээд нөхрөө ирэхэд нь хоолыг нь бэлдчихсэн, охинд хэрэгтэй юу байна тэр бүхнийг авах чадвартай хэвээрээ амьдрах байсан юм шиг байгаан. Даргынх нь эхнэр нөхрийгөө байхгүйд манай нөхрийг дандаа дуудна, намайг төрсний маргааш дарга нь чөлөө өгчихсөн байхад л гэртээ дуудаад аваачихсан байсан. Манай хүн эхнэрийг нь гадаадаас ирэхээр зан нь өөрчлөгдөөд бүх мсжүүдээ устгаад орж ирдэг.

Мэдэх юм алгаа. Би хэтэрхий хартай байсан уу, нөхрийгөө залхаасан уу, өөрийгөө голж өөртөө итгэлгүй болсон уу.

Манай гэр бүлийнхэн бол өөрсдийнхөө амьдралыг л авч явдаг илүүчлээд байх боломжгүй хүмүүс.
Одоо би 3 сартай гүнжтэйгээ, ээжийнхээ тэтгэвэрт гарахыг хүлээгээд л яаж 6,7 сар амьдрая даа гэж бодож сууна. Ээжийгээ тэтгэвэрт гарахаар хүүхдээ харуулад ажил хийнэ гэж төрөхөөс нь өмнө л бараг ярилцаж байсан байх. Тэгээд л тэр болтол угждаг охиныхоо сүүг гадагшаа гарахдаа шөнө зүүлгэдэг памперс гээд асуудлууд байж л байна. Тэгэхдээ би өөрөө салая гээд салсан хүн шүү дээ.
Манай хүн энэ ажлаас гараад өөр ажил хийлээ гэхэд машины зээлээ төлөөд л хоол унд гээд илүү гарахгүй охиныхоо юмсыг арай гэж ханган ш дээ. Энэ хүүхнүүд чинь мөнгөнд болж ирсэн болохоор намайг юу гэж тоохов дээ, даргынхаа эхнэртэй асуудал үүсгэвэл ажлаасаа гарна гэсэн үг. Чи намайг битгий хард гэж нэг удаа хэлж байсан. Тэгэхдээ оройтохоороо ажилтай байлаа гэж хэлчихээд ажил нь эрт тарсан өдрүүд зөндөө байсаан.

Яаж мэдвээ гэвэл хэд хэдэн удаа баригдсан. Хэнтэй юу хийж явсан нь бүү мэд. Ер нь их худлаа ярьдаг. Чамайг хардаад байдаг болохоор хэлдэггүй юм гэнэ. Мэдэх юм алгаа.

Одоо бол бид 2 буцаж нийлэх хаалгагүй болтлоо муудалцаж зодолдож харааж салсан. Би ажлаас нь гаргах үйлдэл бюу даргынх нь эхнэртэй нь уцаар яриад уурлачихсан юм. Хүний нөхөртэй нийлж эхнэрийг нь тарган туранхайгаар нь дууддаг хэнийн гээд. Тэгээд л шууд манай нөхөр би дахиж ажилдаа явахгүй гээд л машиндаа суугаад л харааж харааж гэртээ ирж зодчихоод юмаа бэлдээд явсаан. Нутагтаа очиж амьдарна гэсэн. Мэдэх юм алга. Үүний өмнө хэрэлдэхэд бүх юмаа авч гараад даргынхаа гэрт нь очоод тэнд нь амьдарч байсан. Хүүхдээрээ түрий барьж байгаад буцааж авчирсан юм. Одоо бол хүүхдээрээ түрий бариад ч амьдрах утгагүй болчихоод байна. Тэр даргындаа юмуу Булгандаа шинэ амьдрал эхэлнэ гээд л байж байгаа байх. Яадагч л байсан нийлэхээсээ өнгөрсөөн.

Уг нь тэвчээд охиндоо аавыг нь үлдээсэн бол тээ. Одоо ингэж бодоод яахав дээ. Нэг сар тэжээчих мөнгө байна тэрний дараа сарын ах ээж эд нараасаа гуйлаа гэхэд 3 дахь сараасаа үсээ зулгааж эхэлнэ л байх. Тэгэхдээ яахав борооны араас цув нөмрөхөд бороо нэгэнт зогсчихсон шүү дээ. Амьдрал баян юм чинь болно байх аа. Охиноо л сайхан өсгөчих юмсан. Ер нь бол би хардахгүй итгээд л гэртээ халуун дулаан уур амьсгалтай байсан бол одоо өдийд өөрөөр сууж байсан ч байж болох юм. Манай нөхөр өөр хүүхэн харсан ч гэр бүлээ үнэлэх биш гэжүү. Та бүхэн гэр бүл зохиовол бид 2-н алдааг битгий давтаасай гэсэндээ, бас сэтгэлээ онгойлгох гэсэндээ бичлээ. Бүгдэнд нь аз жаргалтай гэр бүлтэй болохыг хүсэн ерөөе.

24 Comments

  1. nar sar od says:

    Nohor chini tiim lag tsarailag zaluu yu. Hardaad bhar, tersgn huhnuudtei ni hardaad bhr tim shn amitan yumu. Kkkkk

  2. Cara says:

    odoo negent bolj ungursun. bugdiig mart. nuhur chn ergeed irnee. huleej yadah yumgui. ter hoorond chi uuruu l goy bol. eregtei humus ugasa l iim, gert suugaad huuhdee harj bhad hool idej bgaa hurtel muuhai haragddag gsn. ajil higed sembegned ireher hardaj uhkeed buun yum bolno. etssiin dund hed honogin amargiin yawdal bish ur huuhed ehner gdgig oilgono. burhan ch gsn harj bga ur huuhdiig n turuulj usguj goo saihna geej eldver heluulj doromjloliig n tewchij amidarsaniig shagnah bolnoo. amidraliin utga uchir ger bul ch hairgui ger buld huuhed hun bolj chadahgui.

  3. Bat says:

    Манай найз оюутан бхда 1н томчууд ордог жижигхэн цэвэрхэн газар ажилдаг бсн. Хэр баргийн хүн орж ирэхгүй дотроос н цоожлоол янзийн хүүхнүүд цуглараал идэж уугаал, морийтой тоглоно. Би хааяа очиж хани болно. Тэр мисс охидууд мани 2 ийг нэг нүдээрээ ч харахгүй. их сургуулаа төгсөөд мглийн 1 том компанид ажилд орлоо. Боссуудтай гарах завшаан таарав хэдэн сайхан оридууд бна дөхөс хийгээд яриа өдхийн даваан дээр ажилийн аххүү. Залуу хүн гэсэндээ нүдтэй бна гэхдээ боссуудийн хүүхнүүдээс хол бсн дээр шүү гэж авдийн. Боссуудын эхнэрүүд нөхөрөө өөр хүнтэйг мэддэг. Шудрага хэлдэг нөхрийн авчирч өгдөг мөнгө л хэрэгтэй гдг. Нөхрөө өөр хүнтэйг мэддэггүйнүүд н хөөрхий орой болжлоо яажив иижив гэд залганаа. Ажил ихтэй, хуралтай бхад битгий залгаад бай гэд таг болгоно. Эхнэрүүд ж миссүүд ж, ажилчид ч хоолноосоо, мөнгөнөөсөө, хаялаганаасаа салий л гэж бодоогүй бол ая алдахгүйг л хичээнэ. Юун тэр дарга цэргийн хүүхэн, эхнэртэй орооцолдох. Эргэн тойрон бөөн матаачид буруу хөдлөхийг ажаад, алдаан дээр дөрөөлж байр суурь эзлэхгэд бга хүүхдүүд бхад. 2-рт нөхөр чин чамд итгэдэг учираас болсон процэссийг болон юу боддгоо нуулгүй ярисаныг чи буруугаар ойлгож, хүлээж авж. Чи хардаж янз янзийн авир гаргаж ирснээс эхлээд худлаа ярих, юмаа нуух н ихссэн. Би эхнэртээ байнга хэлдэг толгой хагаравч малгайн дотроо шүү ямар 1 асуудлийг хүнд битий хэлээрэй гдг. Чи өөрөө л нөхрийнхөө итгэлийг алдах процэссийг алхам алхмаар өөрийн мэдэлгүй хийсэн бна. 
    Нөхрөө уучлаад нэг, өөрөө уйчлал гуйгаад ч юмуу үзэлдээ. Та 2н амидрал шүү дээ. 

  4. Өлзий says:

    Чи буруутай гэдгээ их сайн ойлгож дээ. чамайг зөвтгөх зүйл бол ихэнх эмэгтэйчүүд даврамтгай байдаг гэдгийг чамд хамаатуулж болох юм. буруугаа ч мэддэггүй хүлээдэг ч үгүй хүмүүс их бий шүү. Уг нь чи, эмэгтэй хүн амьдралд юу ч тохиолдсон өөрийгөө болон үр хүүхэд, гэр бүлээ авч явах чадвартай байх ёстой гэдгийг л бодох ёстой байж дээ. Муугаар бодоход нөхөр чинь өвдөөд хэвтвэл гэр бүл чинь яах байсан бэ, чи юу хийж чадах вэ гээд л . Одоо чи хүүхдээ ээжээрээ харуулаад ажил хийж хажуугаар нь сурч боловсрох ёстой гэдгийг л анхаараарай. Хөөрхөн үртэй хүн юм чинь чи болноо болно. Амжилт хүсье

  5. Owl says:

    anh udaa l gegeencom toi sanal niilj baina, salah saihan amidralin ehleliig chi uuruu l tavijdee, odoo negent 2 tiishee bolson bol haramsaad yahavdee, delhii sunchhuugui l baina, odoo harin ter sanhuugiin asuudalaa l hurdan shiideh heregtei, huhund suu orohgui heden tugrug gardagiig bi sain medne odoo jaahn guriigeel bor hoolondoo orloo shdee, amjilt husii

  6. ghf says:

    Ер нь төгсгөл нь ойлгомжтой өрнөлттэй кино шиг л амьдрал байна. Дараа нь юу болохыг ч тааж ядах юм алга. 

  7. Нээрээ says:

    Миний бодлоор чамайг арай хэтэрхий доромжилдог байжээ. Өөр хүүхэн таалагддаг бол тэрийгээ авааль эхнэртээ хэлнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Юм үзээгүй юмнууд амьдралд ингэж л ханддаг байхгүй юу. Ер нь бол салсан нь болж. Эмэгтэй хүн туранхай байхаараа л сайхан болчихдог юмуу? Тэгвэл яагаад мисс, загвар өмсөгч эхнэр, найз охинтой эрчүүд араар нь тавиад явдгийн бол? Хамт байхад сайхан, ор дэрний ажилдаа сайн байдаг бол өөр хүүхэн сонирхоод өлөв долов гээд явахгүй л биздээ? Биологийн эцэг нь үнэн л юм чинь шүүхэд хандаж тэтгэвэр тогтоолго. Яахав хэсэг зуур хэцүү л байх гэхдээ чи өөрөө ажиллаад 2 биенээ аваад явах чадалтай юм чинь битгий гутар. Тийм эртэй амьдарснаас амьдраагүй нь дээр.

  8. dendun says:

    hi

  9. Oo says:

    Emegtei huniig gichii gej bgaa bol chi uuruu hashaanii banhar, bandaashandaa baastai umhii amtai guilgachin zayaatai 

  10. Oo says:

    Sdf yu wee. Tom solior. Ayagnii amsar zuuhgui zolbin amidraarai

  11. sdf says:

    Тэнэг гичий хүүхэн бэ чи. Гэртээ ирэх тоолонд нь хардаж хэрүүл хийгээд эхлэхээр эр хүн аажим аажмаар гэртээ харих нь оройтож эхэлдэг. Улмаар юм ярих бүрт нь хэрүүл хийгээд байхаар чамтай ярихаа болино. Хазгар байж бас таргалахаараа яадаг өлөгчин бэ чи. Хүнээс сайхан юм шиг. Мөнгө сайн олоод хөгшин авгай чамайг тэжээгээд явж байгаад нь баярлаад хэвтэж байхгүй пэйсбүүк мэссэжийг нь байнга ухна гэдэг бол чиний энэ арчаагаа алдаад байж байгаагийн шатгаан. Хүн жаргалгүй даадаггүй гэдэг чинь л энэ дээ. Одоо зовлонгоо даа мэдэв үү. 

  12. tuunii says:

    Yern zodno gdg hund asuudal shuuu uurandaa bahdraad zohiod aljihch yum biluu eregte hun bi bol yachij bsn ehnertee bdii hel em hund gar hurkuu

  13. Oo says:

    Emegtei hun owoo bosgoogui bol shaazgai yund suuhaw gedeg shig bdagshdee. Hardalgui yadiin, nadtai muuhai haritssan baij ajliinhaa huuhen arwan jiliin angiin huuhen  naiziin ehner banzaltsan huuhenteigee shal uur goe baritsaad lag huuchilsan tuslaad baarand orood tedniihee amand orchih geed manjlaad bhad yaj hardahgui baih yum be. Uneheer muuhai. Udur bur bodogdood ter ued saldag baij. Umhii huuhen gert daguulj orj ireed oron deer untaad hool hiij ugsun bgaamdaa. Nyalh huuheddee bantan hiij ugch uzeegui baij

  14. Oo says:

    Ger buliin az jargal gdg tejeelgeh tejeej bish, haluun dulaan uuriimsug uur amisgal burdej bwal saihan. Sanaa n tsaashaa yawsan hunees bolj uuriiguu buruutgah hereggui. Durtaidaa garch teneed 3han sartai huuhdee hayaad nyalh bietei ehneree zoddog iim archaagui ereer yahiin. Chamd yamarch buruu baihgui. Tesne tesne gehed arai denduu yum. Ene amidral bish. Chi naad amidralaa tsaashid urgeljluulsen bol uurtai uglee uwchin erguulsen hardsan sejiglesen aashtai chawgants bolno. Ashgui yun azaar dalim bolgoj salsiin gej bod. Muuhai nuhur hereggui

  15. Oo says:

    Zawaan banzal nuhruur yadiin. Setgeliin tam. Boloh l blgui. 

  16. zochin says:

    hen hen chin buruutai baij boloh ch chamd ter buruugiin diilenhi ni onogdoh bh shuu. ajliig ni oilgoh geh hicheegeegui bna chi, darga tsereg ruu ni utasdaj ajil deer ni, hamt olon dund ni ner hundiig ni ballasan baina. 2laa hicheej baij amidral, amidral boloh bishuu? 

    chi turge, buduuleg, ogtsom dogshirdog zangaa zassan ni deeree, tegehgui bol iim baidal urgeljleed bh biz. bas chinii buruu yum chin utasdaj uuchlal guij, urdnii aldaagaa davtahgui amidar.
    ajliig ni oilgoh gej hicheej uzsen uu? mongol darga setertei humuus, tedgeeriin ehneruud hichneen ih boss, deerengui zantaig medehuu? ajil olgogch ni yum chin durtai uedee zarts met duudna, ajiltan ni yum chin ugui gej helj chadahgui hetsuu l bsan bh daa.

  17. Ooo says:

    Mongolian niigem iim uchraas Mongol uls hugjihgui bgaa yum. Yun hugjih bitgii hel heden jiliin daraa sunuh be gedeg deeree yavj bna. Novshtoi novsh shig harits. Bi gadaadad bdag. Bi Mongol butsaj yavahgui, mongol huntei suuhgui gej shiidsen, haraaval haraagaarai. Nasaaraa l Mongol gej yavlaa, mongol erchuudtei orootsoldloo, butsen yum alga.

  18. Uul n ih haluun setgeltei busdad itgegdej chaddag l ajiltan bjde aac bolohod amidral buteehed arai avhaaljtai aash zan n niictei avgai taarsan bol zuv zalaad yavah l bsn bh.

    Uurtuu itgeh itgelee olj avaarai. Huuhedtei huuhnuudiin huchirhegjiltiin amid jishee bolj yavaarai

  19. HAAN SHIG HUND L HATAN UHAAN GARGANA UU GEHEES BOOL SHIG YUMNUUDAD SHIVEGCHIN ZAN TAARNA says:

    ERCHUUD HUUHEDIIG NI GARGAAD,USGUUD,HOOL UNDIIG NI BELDEED,HAJUUGAAR AMRALGUI AJILAA HIIGEED BAS TER HOOORND AYATAIHAN ABICHIH GEED UURIIGUU TORDOOD YAVAHAAR HARDAAD L UHEJ HATAH GEED L HERUUL BOLGOOD YAHAV GEED JEANS KET UGLAAD YAVAHAAR UURIIGUU HAR BUSAD HUUHENUUDIIG HAR DAA GEED L EHELNE,HERUUL URUUL HIIHGUI MEDSEN CH MEDEEGUI TSARAILAAD YAVAHAAR DAVARNA,ULAIM TSAIM MAYAGLAAD ELDEV YUM FACE-EEREE BICHEED BARIGDAHAARAA AASHNII TULAMAARAA DUUDUULAHIIN?

  20. zochine says:

    Er ni ta hoer hoeulaal buruutai sanagdalaa negt chi uuriigu uneldgui uurtuu itgelgui hardahaas uur id shidgui bol hen ch zugtan shde emegteichuud bid nuhuruu toohgui uurtuu anhaaral handuulana uuriiguu tordoh estoi gedegiig sain mddeg bolovch heregjuulj chaddagui bololtoi uuriigii buu ter missuudtei haritsuulj setgeleer una uuriig hairalj bj hunii hairiig avan nuhuriin tuhai tur huleegeed uz butsaj irvel dahin shineer ehleh ged chi iluu huleetstei bgaad uz uneheer bolohgui bol saldaa bas har bol hair bish

  21. zochin says:

    Ih l yaran suuj de.nuhruud iim ued yadaj taiwshirtal Shan ug helj surmaariin.hun gertee suuhaar jaahan hardah gd bdag taltai.medeej halamj hussendee l tegdegdee ehneruud.bi Ch nuhruu face uhaad bhaar harddag taltai.ghdee l hani mini chamaigaa Yu gj huurah we de muu yoriin yum yarial bhin.iim saihan amidralaa solih shalrgaan alga gd helehed l uyraal yawchana.erchuud uurlaj bhaar sonsmoor bga ter ugiig helchij suraasai.tanai nuhriin huwid bi law hardana.ghdee dargiinhaa awgai ru yaridag l buruu da.batalgaagui zuil der.ihenh awgai bar joloochoo delguur horshoo GL gar hulduu zarj bdag humuushde.nuhur chin huuhdee bodood ireh l blgui.huuhdees chuhal yum gj Yu bhaw.

  22. Anonymus says:

    Ээ хонгорхон бүсгүй минь. Одоо нэгэнт бүх зүйл өнгөрсөн гэж бодовч 2 биенээс үүссэн үр чинь байгаа цагт та 2 хэзээд холбоотой л байх болно. Гүнжийн эцгийн чинь одоогын амьдрал мөнхөд үргэлжлэхгүй шүү. Хэзээ нэг цагт зүүднээсээ сэрээд амьдралынхаа гол утга учраа алдсанаа ухаараад ирэх болно. Тэр цагт хүлээж авна гэж бодож байгаа бол, хатан ухаан гаргаж, хатуухан ам тангарга авч, ашид хойшдоо хэрхэхээ, аагүй сайн тохиролцож байж эргэн нийлээрэй. Хэрэв нийлэхгүй гэж бодож байгаа бол эцгийн хайрыг нь чи нөхөж, эцгийн бэл бэнг өөрөөр нь гаргуулдаг юм шүү. Чамд амжилт хүсье, чи чадна аа

  23. suzu says:

    Zugerde bas ch gj humuus shig hdm jil gerte harj suuhgui eej chin harna gsn bol yahab de. ugasa demii ajil hiideg bjee. Dargiin ehnert tgj yrilaa gd uurlad zodoj bga bol tsaashdaa demii blgui de. Hardah sejig turud l hardaad bj. Anhnasa surhii hair bgaguim bn. Ene chigte gvriidee ho ih setgeler unasan bm argagui e oilgoj bn. Uvul davchihval ug n te

  24. nuluuluhgui says:

    odoo haramsaad yah ve nzaa, amid hund arga oldono, nuhur bol hudlaaduu l hun bn, chi uurtuu itgelgui bolood nuhuruu hardaad zalhaasan bj magadgui nuhur chin ergeed ireh bhoo, emegtei hund hamgiin unench hun ur chin baidiishdee, ur huuhedtei boloh shig saihan yum haa ch bhgui amid hund arga oldonoo bitgii gunigla boldiin bolgoson hun end bn, Single mom for 5 years old beautiful beautiful girl in the world 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.