Б.Ханбаатар эмэгтэйг хардалт, өс хонзонгийн сэдэлтэйгээр хүчирхийлэн доромжилжээ II

-ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Г.АРИУНБОЛДЫГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАСАН АЖ-

Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Б.Ханбаатараас хэд хэдэн удаа хэргийн талаар байцаалт авсан гэдгийг эх сурвалж онцолж байлаа. Мөн тус сумын Тамгын газрын дарга Г.Ариунболдыг хэрэгт холбогдолгүй хэмээн үзэж 72 цаг саатуулаад батлан даалтад гаргасан гэнэ. Хэргийг шалгаж байгаа цагдаа нарт Баянчандмань сумын иргэдээс “Хохирогч Б гэх бүсгүй хүчирхийлэлд өртөхөөсөө өмнө ажлын байрны бэлгийн дарамтад орж байсан гэдэг. Сумын Засаг даргын орлогч, Б.Ханбаатар Б-г дөнгөж ажилд ороод удаагүй байхад хүчирхийлж байсан гэх яриа суманд гарч байсан. Үүнийг шалгаж өгнө үү” гэх хүсэлтийг өгч байгаа гэнэ. Хохирогч эмэгтэй Б-гийн биеийн байдал тааруу байгаа учир хэргийг шалгаж байгаа цагдаа нар одоогоор мэдүүлэг аваагүй байгаа гэнэ. Б гэх бүсгүйн биеийн байдал дээрдэж цагдаа нарт мэдүүлэг өгөөд эхэлбэл бүх зүйлс тодорхой болох аж. Тухайлбал, Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж байсан уу. Малчин Ганзоригийнд хуурч дуудаж ирээд юу ярьсан. Г.Ариунболд, Эрхэмтөр, Ганзориг нар түүнд туслах боломж байсан уу гэдгийг хуулийнхан тодорхой болгох ажээ.

144409687656132b6cacda2

Тамгын газрын дарга Г.Ариунболд батлан даалтад гарч ирсний дараа сумынхаа ахмадын баярт оролцсон байна. Тэрбээр өөрийгөө “Энэ хэрэгт огт холбогдолгүй. Цагдаа нар ч холбогдолгүй гэдгийг тогтоосон. Хэрэгт гэрчээр оролцох гэж байгаа” гэх зүйлсийг ярьж явсан байна. Сумын иргэд “Г.Ариунболд хэрэгт огт холбогдолгүй гэж ярьж байна. Үнэндээ хэрэгт холбоотой гол хүмүүсийн нэг нь Г.Ариунболд. Хохирогч Б сумын төвд болж байсан хурлын үйл явцыг бичиж тэмдэглэх ажилтай байсан. Гэтэл Тамгын газрын дарга Г.Ариунболд утасдаж “Ганзоригийн малд гоц халдварт өвчин туссан байна. Хурдан ир” гэж худлаа ярьж дуудаагүй байсан бол ийм жигшүүрт зүйл болохгүй байсан. Г.Ариунболд яагаад худлаа ярих болсныг шалгах хэрэгтэй. Дарга нь мэргэжилтэндээ худлаа ярьж, гэмт хэрэгтний гарт хүргэж өгнө гэдэг юу гэсэн үг вэ” хэмээн халаглаж сууна. Төрийн удирдах албан тушаалтан мэргэжилтэндээ “Гоц халдварт өвчин гарлаа” гэж дуудлага өгсөн нь цаанаа ямар учиртай вэ. Биднийг Баянчандмань суманд очих үед Г.Ариунболд сумын банкнаас их хэмжээний мөнгө зээлэх гэж бичиг баримт цуглуулан хөөцөлдөж байгаа гэх яриа гарсан байв. Бүр банкнаас зээлсэн мөнгөө хохирогч эмэгтэйн эмчилгээний зардалд өгч магадгүй гэх мэдээлэл байлаа.

ХОЁР ХҮҮХДИЙН ААВ, БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Б.ХАНБААТАР ГЭЖ ХЭН БЭ

Уншигч та бүхэнд Б гэх бүсгүйг хэрцгийгээр зодож, хүчирхийлж амь насанд нь аюул учруулсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Б.Ханбаатар, хэрэгт гэрчээр татагдаад байгаа Тамгын газрын дарга Г.Ариунболд, түүний найз Эрхэмтөр нарыг хэн бэ гэдгийг хүргэж байна. Б.Ханбаатар 1984 онд Баянчандмань суманд төрсөн нэгэн. Баянчандмань сумын МСҮТ-д олон жил багшилсан, мастер багш Бямбаа гэх хүний хүүхэд юм байна. Баянчандмань сумын дунд сургуулийг төгсөөд Батлан хамгаалахын их сургуулийн Төрийн захиргаа удирдлагын ангид суралцаж, амжилттай төгсчээ. Сургуулиа төгсөөд нэгэн цэргийн ангид ажилд орсон байна. Гэвч удалгүй хүн зодож гэмтээсэн хэргээр шийтгэгдэж, ажлаасаа халагдсан гэх.

Ингээд дээд сургууль төгсөж, төрийн байгууллагад хэдэн жил ажилласан Б.Ханбаатар төрж өссөн сумандаа ажиллаж, амьдрахаар иржээ. Сумандаа ирээд О гэх эмэгтэйг эхнэрээ болгосон байна. Тухайн үед Б.Ханбаатар эрхэлсэн тодорхой ажилгүй байсан аж. Харин О нь сумын төвд үсчин ажиллуулж амьдралаа болгодог байжээ. Гэвч Б.Ханбаатар эхнэр О-гоо байнга зоддог байсан гэнэ. Бүр өвлийн хүйтэнд О-г нүцгэлж, гэрээсээ хөөж гаргаж байсан удаатай гэнэ. Б.Ханбаатар О-г хүүхдийнхээ хамт гэрээсээ хөөж гаргажээ. Орох оронгүй болж, нөхөртөө хөөгдсөн О бага насны хүүхдийн хамт Баянчандмань сумын айлуудын байшинг бага мөнгөөр хөлсөлж, хэдэн сар амьдарчээ. Ингээд Улаанбаатар хотод амьдрахаар явсан байна. Эхнэрээ хөөж явуулсан Б.Ханбаатар одоогийн эхнэртэйгээ хэдэн жилийн өмнө танилцаж нэг гэрт орцгоосон байна.

Эхнэр нь дээд боловсролтой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нягтлан бодогчоор ажилладаг байжээ. Тэд гэр бүл болсоор хоёр охинтой болж, одоо охид нь цэцэрлэгт явдаг аж. БХИС-ийг төгссөн, цэргийн ангид мэргэжлээрээ ажиллаж байсан болохоор аливаа зүйлд шударгаар хандах байх. Өндөр боловсролтой залуус суманд эргэж ирэх нь ховор. Б.Ханбаатарыг түшиж дэмжээд дээш нь гаргаад ирэх юм бол сумаа аваад явах юм гэж үзжээ. Ингээд орон нутгийн сонгуулийн дараа Баянчандмань сумынхаа Засаг даргын орлогч гэх том албан тушаалд томилжээ. Сумын удирдах албан тушаалд томилогдсон Б.Ханбаатар бусадтайгаа их дээрэнгүй өнгө аясаар харилцдаг болсон гэж нутгийнхан нь ярьж байв. Архи уухаараа найз нөхөд, анги хамт олондоо агсам тавьдаг байжээ. Архи уучих юм бол хэнд ч дийлдэхгүй болчихдог тухай ч ярьж байв. Нутгийнхаа шаргаа Ганболд гэгчийг олны өмнө зодож байсан гэж нутгийн иргэд ярив.

Г.АРИУНБОЛД ГЭЖ ХЭН БЭ?

Ариунболдын аав Ганболд Баянчандмань сумын МАН-ын даргаар олон жил ажиллаж байсан нэгэн. Г.Ариунболд 1984 онд төрсөн. Багын найз Б.Ханбаатартайгаа дунд сургууль, БХИС-ийн нэг ангид сурч, хамт төгсөж байсан түүхтэй. Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байгаад мөн л бусдыг зодож гэмтээсэн гэж ажлаасаа хөөгдсөн байна. Нутгийнхан нь ч дээд боловсролтой, залуу боловсон хүчин, аавынхаа шийрийг хатаах улстөрч болно хэмээн үзэж сумын Тамгын газрын дарга гэх албан тушаалд томилжээ. Г.Ариунболд гэр бүлтэй болж амжаагүй яваа юм байна. Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байсан учир танил тал ихтэй гэсэн. Бусдаас нуруу өндөртэй, бие хамгаалах урлагаар олон жил тууштай хичээллэж байсан болохоор суманд түүний өөдөөс үг хэлэх хүн бараг байдаггүй гэнэ. Үүнийгээ мэддэг болоод ч тэр үү ямар ч асуудалд хүчээр ханддаг нь түүний нэр хүндийг багагүй унагаад байсан аж. Сумын цагдаа Батцэрэнтэй муудалцаж, цохиод авсан гэнэ. Сумандаа том байшин барьж, хашааныхаа хаалгыг бусдад үлгэр дуурайл болгон чимэглэж хөдөлмөрч гэдгээ харуулсан гэгдэх Г.Ариунболдыг иймэрхүү зан чанартай хүн гэж нутгийнхан нь тодорхойлж байна лээ. Бидний уулзсан хүн болгон Г.Ариунболд, Б.Ханбаатар нарын талаар “Аав ээж нь хүн сайтай, хөдөлмөрч улс. Хүүхдүүд нь ийм болж өсч, хүмүүжсэн гэхэд итгэмээргүй юм” гэж байв.

АМЬДРАЛ ХӨӨЖ БАЯНЧАНДМАНЬ СУМАНД ИРСЭН ХОХИРОГЧ ЭМЭГТЭЙН ТУХАЙ

144409687856132b6e064cdБ-гийн биеийн байдал маш хүнд байгаа талаар уншигч та бүхэнд бид хүргэсэн билээ. Борнуур суманд төрж өссөн Б ХААИС-ийг онц дүнтэй төгссөн аж. Гурван жилийн өмнө хүүхдийнхээ ааваас салсан байна. Залуу насандаа алдаж, хүүхдээ аавгүй өсгөх болсон Б-д Борнуур суманд мэргэжлээрээ ажиллах боломж олдоогүй байна. Харин хажуу залгаа суманд мэргэжлээрээ ажиллах боломж гарч. Баянчандмань суманд хүүхдээ тэвэрсээр ирсэн байна. Б аавдаа “Охин нь амьдралдаа том өөрчлөлт хийнэ. Баянчандмань суманд очоод мэргэжлээрээ ажиллаад сайхан амьдарна” гэж хэлээд гарсан гэх. Гэвч бүх зүйл санаснаар болоогүй бололтой. Ажлаасаа халагдчихгүй үлдэхийн тулд дарга нарынхаа ая зан, ааш авирыг тэвчиж байсан бололтой. Хүүхдээ юугаар ч дутаалгүй өсгөж том болгох гэж бүх зүйлсийг тэвчиж байжээ, тэр. Гэхдээ арай ч бусдад хүчиндүүлж, ухаан алдатлаа зодуулж, олон хоног үхэлтэй тэмцэлдэн эмнэлгийн орон дээр тарчилж хэвтэнэ гэж бодоогүй байх. Сумын МСҮТ-ийн байранд хүүхэдтэйгээ амьдарч байсан Б-г харж хамгаалах хүн, хажууд нь хань түшиг болох нөхөргүйгээр нь далимдуулах гэсэн хүн олон байсан гэдгийг түүнтэй ойр байсан хүмүүс хэлж байна лээ. Түүнээс зах замбараагүй явдалтай нэгэн биш гэдгийг батлан ярих хүн олон байв. Б өөрөө эмэгтэй хүн, хүүхэд нь аавгүй энэ хорвоог туулж байгаа болохоор эхнэрээс нь нөхрийг нь, хүүхдүүдээс нь аавыг нь булаах хар сэтгэлтэн биш гэж зөөлөрье. Б-гийн хүүхэд ээжийгээ санаж бэтгэрээд хэцүү байгаа гэдгийг ар гэрийнхэн нь ярин уйлж байв.

Хэрэг юунаас болж гарсан, Б.Ханбаатар, Г.Ариунболд, хохирогч эмэгтэй Б нарын дунд ямар үйл явдал өрнөсөн бэ гэдгийг хохирогч Б удахгүй тэнхэрч, ил болгох биз ээ.

Э.ХҮРЭЛБААТАР
SOURCE: Өдрийн сонин

18 Comments

  1. baatar says:

    Naad garuud chin munguur shiideh bizde 

  2. baatar says:

    Naad maluudaa alaach huuli huchinii baiguullag unen zuv shiidese mungutei hun bol ymach hereg hiisen yal avdagui boljee

  3. egch says:

    ээжээс төрөөгүй хүмүүс юм байлгүй дээ эд нэр арай ч дээ төрүүлсэн эх нь өмнөөс нь их ичиж байгаа байхдаа нүгэлээ эдлэх байлгүй дээ

  4. x says:

    Ханбаатар нь алуурчин харин Ариунболд нь хамсаатан хоёр хулгайчдыг шоронд хий

  5. soyo says:

    Emegtei huniig iim bolgochood yaj eej ehneriinhee nuuriig harna da ene adguus

  6. Zochin1 says:

    ariunbold gej hun sanaatai hudlaa heleegui ne togtoogdood l sullagdaa bailguidee

  7. mgl busgui says:

    энэ Өдрийн сонин дээр гарсан мэдээлэл байна. гэмт хэрэг хйисэн нь батлагдаагүй тохиолдолд хэнийг ч ингэж бичиж болохгүй гэсэн хууль байдаг шүүдээ сэтгүүлч ээ. Ялангуяа эцэг эхийн нэрийг дурдах шаардлага байгаа юмуу. Сэтгүүлч танд бичих эрх нь байгаа ч гэсэн болсон явдлыг өөрөө харсан юм шиг бичиж олон нийтийг цочролд оруулж бухимдууах эрх байхгүй л юм шиг санагдах юм. Хэрэг хийсэн хүнийг өмөөрч байгаадаа биш сэтгүүлчийн ёсзүйн хэм хэмжээгээ баримтлаасай гэсэн үүднээс бичлээ.

  8. j&j says:

    ᆞvhej dald or mor .nowshiin muu sug wee chi zownodoo 

  9. mgl says:

    Hogiin pizda shorond ooroo huchinduulnee 

  10. NIILJ HUCHINDEH GEED L DUUDA BIZ MUU HOGNUUD BODWOL HOORON DO HUUHNE BULAATSALDAAD NEG NI AWJ YWAAD L HUCHINDEJ BOLDOG BOL TSAAZAAR AWAH HEREGTEI

  11. Бодь Эх says:

    Хvнээ таньж байж терийн албанд томилох хэрэгтэй ш дээ. Овилгогvй, эр xvний нэр сvpийг балалж, хар бяраар эрдсэн новшнуудад юунд нь найддаг байна. Дээрээс нь хvн чанар нь xvvp болсон. Наадуулын чинь цаанаасаа заяасан нутаг нь шорон юм бна. Тийшээ нь илгээвэл таарна. 

  12. soyo says:

    Tiish de ter ariunbold gegch huivaldan duudaj avchirsan bas magadgui hohirogchiig ajliin belgiin daramtand bailgaj baisan etgeed ym bishu

  13. jak says:

    тэр ариунболд гэгч нь санаатайгаар худалаа дуудлага өгч дуудаж ирүүлэн гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн байтал яахаараа хэрэгт холбогдолгүй болдог юм бэ 

  14. Баяраа says:

    Батлан хамгаалахын их сургуулийн Төрийн захиргаа удирдлагын ангид суралцаж, амжилттай төгсчээ. ..
     Б өөрөө эмэгтэй хүн, хүүхэд нь аавгүй энэ хорвоог туулж байгаа болохоор эхнэрээс нь нөхрийг нь, хүүхдүүдээс нь аавыг нь булаах хар сэтгэлтэн биш гэж зөөлөрье…
    ГЭНЭ ҮҮ!? НЭГ ИХ САЙХАН ЗҮЙЛИЙН ТУХАЙ БИЧИЖ БАЙГАА ЮМ ШИГ ЮУН Ч ИХ УЯНГЫН ХАЛИЛТАЙ БИЧДЭГ ЮМ

  15. MglausCom says:

    Huurhii huduuduu l burhangui gazriin bumba yumda busgui zaya l huurhii bn deerelhuulq amidray gvl yah yostoin be

  16. Iim adguusuudiig turiin alband tomilj l baidag ene nutgiin ard tumnii bas buruu baina. Yahaaraa iim nohduudiig tevcheed alban tushaald ni bailgaad baisan yum? Deer ni aimgiin udirdlaga gej baidaggui yum uu. Ene muusain novshnuudiig erthen zailuulsan bol ur huuhdee tejeeh gej zutgej yavsan hunii ohin ur iim baidald orohgui baisaan. Ter Ariunbold ene gemt heregt hamtragch ni yum bish uu. Ene huchirhiilegch, aluurchdiig nasaar ni shorond suulga, tegehgui bol garch ireed dahiad hun alna. 

  17. kj says:

    Ariunbold-d bas sanaatai hudal yarij duudsan bolohoor yallah heregtei. zalilsan geed. Odoo hamgiin gol n hohirogchiig emnelegt mash sain hamgaalah heregtei. gahainuud horlochih vii. tsagdaagiin hamgaalalt.emchilj bgaa emch asragch suvilagch bugdiig n hyanah heregteu. uudend n tsagdaagaar haruulj bgaad. ter hun l bosch irj yu bolsniig yarina. hen n hen de gedgiig

  18. Zochin1 says:

    БХИС төгссөн… өндөр боловсролтой залуу?  Хаха үхсэн хойноо…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.