Миний буруу хаанаа байгааг олохгүй юм…

n-MIDDLE-AGED-COUPLE-ANGRY-large570

…Би эхнэртэйгээ суугаад 20 жил болсон. Анх аав ээжтэйгээ танилцуулна гээд гэрт нь ороход юун цагдаа (би сонсогч байсан.) дагуулж ирээд байгаа юм гэж аав эгч 2 нь загнаж байгааг сонсоод би түрүүлээд явсан юм. Дараа нь 2-уулаа болъё доо гэж би хэлсэн, тэгэхэд охин биеэ өгсөн гээд салахгүй гэсэн. Үнэндээ бол би ч бас анх удаа л эхнэртэйгээ секс хийж үзсэн хүн л дээ. Дараа нь ах нь аав нь эхнэрийг минь эрээн алаг болтол зодоод хөөсөн бйсан. Би эхнэрээ тэгж хүлээж авсан юм.

Анх хайртай дуртай байгаагүй ээ. 22 хүрсэн эр хүн эм хүн ямар байдгийг үзэх гэж шохоорхсон нь өнөөгийн үр дүнгийн эхлэл байж дээ. Бид 2-уул архи тамхи хэрэглэдэггүй, амьдрал үргэлжилсээр 2 хүүтэй болов. 2003 оноос хойш эхнэрээ ажил хийлгээгүй ээ. Би өөрөө зүтгэсэн. Эхнэрийнхээ аав ээж ах дүүг орох оронтой ажлын байртай болгож өгсөн. Гэхдээ эхнэрийн том эгчээс мөнгө зээлж 3 жил зүтгэж байж босгосон юм. Босгосны дараа Хөвсгөл амраад ир гэж явуулаад эзгүй хойгуур эхнэрийн талынхан эзэн суусан байж билээ. Надад хэлэх үг олдоогүй гомдсон…

Гэхдээ гэр бүлтэйгээ л үлдсэн. Сүүлийн хэдэн жил их хэрүүл болсны оргил нь хадам ээж, эхнэрийн дүү 2 манайд ирж намайг доромжилж хүнд мөнгө өгч байгаад намайг алуулна хэмээн заналхийлэв. Хэдэн жил хадмынхнаараа орсонгүй бүх л найз нөхдөөсөө холбоогоо таслаад хэнтэй ч уулзсангүй. Зөвхөн гэр бүлээ л гэж санана. Энэ хооронд эхнэр минь хотын ойр хавийн бүх л бөө, лам нарыг гүйцээсэн дээ. Нэг бөө залууд гэрийнхээ хажууд байр түрээслээд өгчихсөн орж гардаг болсныг нь ч мэдсэн. Намайг цагдаад 3 удаа шүүхэд 2 удаа өгсөн дөө. Хүү биднийг хаяад 20 орчим хоног зугаалж ирээд хэрүүл өдөж байгаад хамаг мөнгө машин авч яваад хуримын бөгжөө хүртэл зарж үрээд ирсэн дээ. Мэдээж би гуйж уучлалт гуйж үрсэн зарсан юмыг чинь мартана гэж байж хүүхдүүдээ ээжтэй болгосон доо.

Одоо ахиад л шүүхэд. Хонуутаар зугаалаад ирэхэд нь би яав ийв гэж асууж болохгүй байсан юм байжээ. Ахиад хэрүүл шүүх. Хүүхдүүдээ сургалтанд өгчөөд аваад ирье хоол хийж байгаарай гэж хэлээд яваад ирэхэд хамаг юмаа аваад явсан байв. Би хар багаасаа л эцэггүй өсөж хүнд хэцүү үедээ би том болоод хүүхдээ аав ээжтэй байлгана гэж бодож өссөн мөн архийг маш ихээр үзэн ядаж өссөн дөө. Би одоо ч архи тамхи хэрэглэдэггүй. Харин хааяа хүнд үед 1, 2 шар айраг уух болж дээ. Хэзээ ч архи ууж агсан тавьж үзээгүй харин жаал бухимдуу ууртай байдаг. Эхнэр минь оройтож ирээд л шууд угаалгын өрөөнд орж нууцаа угаагаад зогсож байхыг хэдэн удаа харсан. Хэрэлдсэн.

Хамгийн үнэт зүйл бол гэр бүл гэж бодож хичээж ирсэн надад зөвлөгөө өгөөч. Сүүлийн хэдэн жил үс минь шингэрч, нүүр минь үрчлээтэж, ойрд хараагүй хүмүүс гайхан алмайрч, анх харсан хүн 50 гарсан настай хэмээн харах хэмжээнд очиж дээ. 40 гаран настай л даа. Найз нөхөд ч үгүй ажил мэргэжлээрээ ч ажиллаагүй удсан болохоор хамт олонгүй, эхнэртээ хөөгдөөд шүүхээс салгах шийдвэр гарахаас хамгийн их айж байна. Эхнэр минь намхан нуруутай, бүдүүн, хялар нүдтэй ч намайг гэсэн сэтгэлийг нь хүндэлж, үр хүүхэд амьдрал гэж бодсоор өдий хүрсэн дээ. Өдий 40 гаруй насанд өөрөөсөө олон насаар дүү бөө залуу дагаад явсан эхнэртээ их гомдох юм.

Би жоохон л уурлах зандрах юм бол юмаа аваад яваад өгнө. Шүүхэд цагдаад өгнө. 7 болон 10 настай хүүгээ харахаар л нулимс дусалдаг болчих юм даа. Уулзаад сэтгэлээ онгойтол ярих хүн ч алга. Яахаа ч мэдэхгүй юм. Надад зөвлөж туслах хүн банйа уу? Миний буруу хаанаа байгааг олохгүй юм…

45 Comments

  1. Эзэн says:

    Амьдрал баян

  2. Ezen bna. says:

    Би тэвчээрийн туйл хаана байдаг юм бол гэж бодоод л…

  3. Хүмүүн….нэг зовлонгоос нөгөө зовлонд шилжих агшинг жаргал хэмээн андуурна. ..
    …гэж бурхны сургаалд байдаг гэж…
    Ядаж тэр шилжих агшинг үзэх юмсан…
    Дэндүү шударга бус юм даааа.
    Хорвоо бөөрөнхийй жаргал зовлон ээлжилдэг гэж итгэсэн хэвэээрэээ л бгаа би.
    Миний үе ирнэ.

  4. ezen bnaa. says:

    Амьдрал амтгүй , амьгүй, …

  5. ezen bnaa. says:

    …28 саяын santa fe~ээс 15 саяын x trail, …9 саяын forester ээс 2.2 саяын марк 2…
    Сүүлийн 5 жилийн унаж бгаа машинуудаа харахад миний амьдрал ойлгогдох байх даа.
    Эхнэр маань машин авна гэхээр нь машинаа зараад л 2 машин авна, хэрэлдээд явахаараа машинаа авч яваад ирэхдээ машингүй ирнэ…бас өр чирж ирнэ…
    Одоо тэгээд ам мурийхаараа …чамаас өөр авах өр төлөөс их байхад ,юу гээд бгаа… гэнэ

  6. мийгаа says:

    Ийм эмэгтэй хүн байдаг л юм байхдаа ямар их ганцаардаж шаналж байгааг чинь ойлгож байнаа

  7. ezen bnaa. says:

    Шүүх хурал болоод 2 сар орчим өнгөрч дээ.
    Би гуйж гувшиж байж хүүхдүүдээ ээжтэй үлдээж чадсан…
    Тэхдээ тавьсан өрийг нь 9 саяар авсан машинаа өгөөд хааж зөрүү 2 сая төгрөгөөр нь муухан машин авч уналаа.Яг жилийн өмнө 20 саяын гарлага гаргаж эхнэрээ олж авсан даа.
    Бидэнтэй байгаа боловч…бие нь бидэнтэй сэтгэл нь хаа нэгтээ байх юм…
    Өглөө гараад л орой 9~10 цагт орж ирнэ.ажил хийж бгаа гэсэн.тэхдээ нууц ажил,хаана хэнтэй юу хийдгийг би мэдкүэ. Ам зөрвөл л тэдэн төг өр, тэгэхэд тэгсэн тэдэн төг …гэж тоо бодож мөнгө нэхн дээ.
     Өмгөөлөгч авна гэж , ..шүүх хуралдааныг хойшлуулж ,завсарласан 7 хоногт их олон юм амлаж байж шүүхээс өргөдлийг нь татуулсан юмсан…
    Гэхдээ л хүүхдүүд минь ээжтэй ,бид одоохондоо бүтэн л бна.
    Цаашид юу болохыг тэнгэрт даатгалгүй ,…бараг тааварлаж байна даа.би.

  8. ehner says:

    Ooriin chin buruu yu bhvde.ehner chin l ger buliin hariutslaga huleehgui jargalaa hoogood yvaad bga ym bishu.

    • Эзэн says:

      Амьдрал ч баян..
      Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэнэ…гэж.

  9. husel says:

    SAL 2 BITGII HEL 20 HUUHEDTEI HUN SALDAGIIM TIIM DOROMJLOLIIG YAJ TESEJ BNAA AMDRAL BAYN AHIAD AWAAD SUU

  10. zochin says:

    chi ih zoriggui, aimhai hun yum bna, ter barimtiig ni argalj bgaad olood ustgachiaach, mulguu emees iluu uhaan gargaach, uuraa barij diilehgui, huuhed hutgaar zuschihsen/ hutgalchihsan bsan, tegeed huuhduudee hamgaalj tiim uildel hiisen geed arisaa hamgaalaach, huuhduudiinhee eejiig avaad yav gedeg ugiig ch bas hel, chi ch chadahgui l dee, archaagui damshig.

  11. ezen bnaa. says:

    Хүмүүсийн бичснийг уншихад их хэцүү юмаа.дэмий ч юм бичээ юу даа.дотроо хадгалаад л явдаг байж дээ.
    Энэ үдшийг чинь ийм юм бичиж үймүүлсэнд хүлцэл хүсье.

  12. ezen bnaa. says:

    Би нэг арга олсон юм.зуныг хүлээж намраас айдаг болж дээ.
    Хичээл амрахаар эхнэр хүүхдээ аваад хөдөө байгалийн сайханд явах үнэхээр дуртай.заримдаа сар явна.хэн ч бидэнрүү залгахгүй саад болохгүй.говь.хангай талаар их явсан даа.жинхэнэ жаргал …хотод ирмээргүй санагддаг.хөдөөгүүр хүүхдүүдээ тоглуулах уйдаахгүй залхаахгүй явах боломжийг хайж явдаг даа…

  13. ezen bnaa. says:

    3 р курсээс  сургуулиа орхисоон.хууль шүүхийн ажил тийм ч сайхан ажил биш шүү.хүнд ажил тэдний ажлыг хүндэлдэг.

  14. ezen bnaa. says:

    Тиймээ.хар цагаан хосолсон хорвоо.анх найзуудтайгаа танилцуулахад намайг шоолж доош нь хийж байлаа.гэхдээ л би түүний хайрыг хүндэлсэн.тийм ч учраас бүх нөхдөө орхисон.
    Хамгийн сүүлд хонуутаар явахдаа миний 15 жил зүүсэн бүсийг аваад явсан байсан.тэгээд ирэхээр нь асуусан чинь ..би яаж мэдэхийн гэсэн дээ.
    Эхнэр минь буруугүйээ .цаад бөө залуу нь илбэдээд сэтгэл санааг нь эргүүлээд бгаа гэж зөвтгөдөг….шүүхэд бол салах нэхэмжлэл гаргадаг юм.
    Чамаас сална.хүүхдүүдээ авна л гэдэг.
    Би хүүхдүүдээ заримдаа ээжээс нь хамгаалдаг хүн чинь өөр эр хүнд даатгаж чадна гэжүү.
    Миний буруу бгаа бас.хүүхдүүдийг аавынх нь суран бүсээр зодоод байдаг,яаж бгаан бэгэхээр үймүүлээд бна монгол уламжлал гэнээ бөө тэгжийнэ гэсэн. 
    Би ажилтай гарах гэхээр 2 хүү минь ээжийг аваад яавчих гэж уйлагнана.нэг удаа 2 хүүг минь 3 .6 тай байхад гэрт цоожлоод явчихсан байхад нь би ирж таарсан.хамгийн хэцүү нь хутгаар тоглож бгаад гараа зүсчихсэн нил цустай уйлаад сууж байсан юм. Удалгүй эхнэр ирж би уурлаад нөгөө бүсээрээ галзуу юм шиг нэлээн хэдэн удаа нуруу  бие рүү нь ороолгосон юм.
    Тэгээд л цагдаад эрүү үүсэж шоронд орохоос наагуур эхнэр минь намайг уучилж авсан юм.
    Тэгээд шүүхэд өргөдөл өгөхөөрөө тэрний хуулбарыг хавсаргачина.хэн ч харсан би хүчирхийлэгч…
    Бас мөнгө бариулахаар лам бөө хэсээд тараагаад өгчинө.тэгээд би өгөхөө байсан.
    Гэхдээ л эхнэр хувийн түрээсийн бизнэстэй.түүнийгээ салахад бэлдээд эгч дүү нарынхаа нэр дээр шилжүүлсэн.
    Ядахад би нурууны зөөлөн эдийн гэмтэлтэй байнга өвдөнө. Байнга өвдөлттэй явахаар хүн их уцаартай бухимдуу болдог санагдсан
     Түрүү жил өвдөг сөхрөн гуйсан болохоор аль болох уурлахгүйг хичээнэ….
    Миний буруу бгаа бгаа.би адилхан хүн.алдаа оноотой.
    Би зөвхөн амьдралаа гээд зүтгэж байхад эхнэр минь ийм ааш гаргахаар уур хүрээд хатуу үг хэлчихсэн.
    Тэгээд л эхнэр хүүхдээсээ салах юм бол надад наашаа гэх хүн ховор л доо.

  15. zaluu says:

    end chinii buruu gej haragdahgui bainoo. hair daahgui iimerhuu tohioldoluud amidrald zunduu shuu dee, odoo zorigtoihon aldaagaa zasaad, zalruulchih. 

  16. Дунжаа ажаа says:

    Бясалга. Уул хадаар яв. Буддын сургаальд суралц. Үйлийн үрийг тань. Сэтгэл санаагаа чөлөөл. Цаг хугацаа эгшин зуурт эргэх хумхын тоос лугаа адил тул сайн муу аль ч үйл түүнлүгээ адил хялбар эргэмой. Тийм сайн цагт хүрэхийн тулд сэтгэлийг таньж, үйлийн үрийн эрэлд шамд.

  17. Зочин says:

    Авгай сонгоход учиртай байх аа. Хүнд чинь удам угсаа гэж юм байдаг, түүнийг нь эртний л харж амьдардаг байсан гэдэг. Хэрэв бичсэн бүхэн үнэн бол чиний алдаа энд байна. Хүү нартаа захиарай.
    Ийм хүнээс хүүхдүүд залхана уу гэхээс хүсэхгүй. Том болоод ирэх үед амьдралд нь бүр гай болно. Өөрөө шүүх энэ тэр гүйгээд байхад нь тэр чигээр нь тэр бөө мөөтэй нь явуулаач ээ.

  18. жав says:

    Ямар арчаагүй эр вэ дээ чааваас. Тийм хачин хүүхэнд дарлуулаад, айгаад сууж байдаг.

  19. busgui says:

    anhnaasa suuhda neg negende hairgui suusnaas l bolj bgam da, ta hedii amidralaa awad ywdag ch tuuniig setgelde bnga golj, hundetgedeggui bsan bh, ter ch gsn tanii setgeliig mederch taniig hairladaggui bsan bj taaraa, tegd l iim bdald hurchee, hairlaarai, tuuntei shan yriltsarai, buhniig ehluulerei, hubguuded eej heregtei

  20. Зорра ? says:

    Зовсон бол жаргадаг хуультай! Их муу хүмүүстэй нийлж дээ. Яагаад ч юм өөрийг чинь өрөвдөөд байна ойлгож байна. Би ганц ахтай л даа ах шигээ санаж сэтгэл минь хямрав. Наад эхнэр чинь салбал сална л биз эргэж нийлсэн ч хорт могой хэвээрээ л байна
     Өөрийг чинь өөр сайн эмэгтэйтэй учраасай гэж хүсэж байна. Амьдрал баян бас хувь тавилан өөрийн чинь гарт байна урагшаа! За тэгээд дараа сүүлд сайхан мэдээ дуулгахаа мартав аа. Бид хүлээж байя! Аз жаргал хүсье! Амьдрал чамд хайртай бас бид ч гэсэн..

  21. jasmin says:

    odo im zambaragui huhnud ih bga.ter ehnert l hamag uchir bga.imerhu awgai narig medhin deedeer medne.doodohdoo zahiragdchad hanaj tsadhaa medehgui teneg yumnud zundu bn bn

  22. jasmin says:

    zawhairch honuutaar ybj irched saltaa saamaa ugaagad bhar ymar er hun teshiin.gar hurhees yadin.tgd bas olon uda barigdsan gejuga.ur huhde buzarlad zaaraa ugaaj bdag bodhos durgui hurmer

  23. Zochin says:

    Chamd ih uchir bn daa

  24. Araichdee huurhii mini.Tiim balai shulamnuud zunduu bdag bdag.Salsan ni deeree!!! Arai nasnii tanagtai deeree.Horvoo delhii uujim,hiih um zunduu baidag gedgiig bitgii mart.Uuruu uurtuu amidral bosgoo!!!!!!!!!!!!!!!!!!!

  25. CyBd says:

    Uuriin chin bichsenees unshihad ehner chin ih muu hun shig haragdaj bn. Bas uuruu er hun gehed sul doroi heterhii hultsengui met.
    Gehdee nuguu talaar ehneree zodoj nudeed daramtalaad bdgiin bish beez? Udaa daraa tsagdaa shuuh blno geheer gaihaad bn l da. Tsagdaa shuuh dere tulahad hureh ymar ng undeslel bgaa bolood l tiim asuudal uusdeg bh.

  26. Zochin says:

    Ter boloroo gej hund 1 eregteid 7 emegtei noogdoj bga hen n heltsiin bol. yag huisiin haritsaan der tiim ih zuruu bhguishdee. yahav gadaag dotood yavsniig n hasaad, bolovsroltoi bolovsrolguigeer n yalgaad, arhichdiig n hasaad tegj noogdoj bga gjaan blgude. oiriin jiluuded huu ih turj bga. odoo barag tentsuu bolson gesen. huduuguur nil ehnergui erchuud duuren bn geseen. ohiduud n hot huree yavchihsan.

  27. zochin says:

    uuriinh uildliig barimtjluulaad, bolson buh process iig ni negd neggui bicheed adilhan tsagdaa, shuuhed ni uguud uzeltseech, sursun bazaa hii dee. tegeed 2 huuhedteigee, heruulgui, setgel amidraach. eejgui bolchihno gej sanaa zovoid ch geh shig, tiim emeer yadag bainaa! 
    Hayagdahaasaa aigaad bgaa yum uu? 

  28. zochin says:

    harin tiimee, iimerhuu avgai nar bdgiin shuu, hajuud ni zovj shalsaar, urchleetej, medreliin yadargaand orj bie, setgel yadargaanii tuild orchihson bh.. Salaad yavna gej bgaa bol salaad yavag l dee, chi tsagdaa shuuhed uguhuus ni aigaad, bembegneed bdg yum bishuu? chamaig aigaad bgaag chin medcheed zuulchluud bna.
    2 huuhdee uur deeree avaad, naad emee huuguud yavuul. 

  29. Zochin says:

    chimeg15_15@yahoo.com zugeer l yriltsii uur yum bol bhgui.

  30. Sonya says:

    Namhan bvdvvn, hylar baij yasan dawarsan awgai be aan bas hugshin…..

  31. honii aris nomorson tsagsaa says:

    Hutsdag tsagdaa be. Heg l genen tsagaan tsagdaa bolj gene. Huuli hurdeggui ger buliin huchirhiilegchid gej cham shig novshnuudiig heldeg yum.

  32. Хop says:

    Nomhon mori shig sanagdlaa hezee hiisen uiliin ur hezee eleej barahiin boldoo aarhaj ydsan er chanaraa haana martsanaa bod

  33. Man says:

    Наад авгай чин таны мөнгөөр ууж идээд, завхайрж бгаад ирдэг бололтой. Өөрөө яах гэж өл залгуулаад бдаг юм бэ. Одооноос өөрийн ах дүүгийн нэр дээр олж бгаа мөнгө төгрөгөө хадгал, эртхэн сал наад балай авгайгайсаа. За нийлдэг юмаа гэхэд наад авгайдаа гарж тэнэх мөнгийг н битий өгөөд бай. Үрэх мөнгөгүй болхоороь шалдаа бууна наад авгай чин. Эр хүн байж яасанж доожоогүй юм бэ дэ.
    Салаад амьдрал үзсэн бүсгүйтэй ханилахгүй юу. Ийм бузарын ээжтэй байлгах гэж юунд н зууралддын. Гай болсон авгайгаас сал

  34. MglausCom says:

    Chi uuruu anhnaasaa hair hundlel sxn ygs beleg selt zoriulsan uildel geed buhneer dutaasaar irsen bn.
    Er hun bj songoltiig gartaa avah bolomjoo dutuu l ashiglaj dee. Shuuhees yunaas n aigaad bdgiin daramtalj zodoj bsym shig sanagdlaa. Nadaa bol uuriinhuu aldaa dutagdlaa medreegui yavcuu oncgui l hun met setgegdel turj bn. 

    Mm barag gadarlasan bn. Huuhduudiinhee ehiig hundelj bai chi ch gsn zaluu huuhend tatagdah bolomj ersdel bol bj l bga getel coglog uudrug yavahyn orond uuriiguu halcartal shanalj domboorch suuhiimdaa uurtuu hairgui hun ur huuheddee ur udaan haragdaj amjq chad bolno shw uuriiguu tord. Uur huniig bsn bgagui uurtuu turuulj tulhuu anhaaraachee. Ehner chini ih l gomdson setgel n yavchihsan hun bn. 7, 10 nastai huuhduudee 10-aad jil usgulcuhduu chamaig hairtai boloh bh gj uh l huleesen bhda. Chi daanch hairlasangui uur hunees dutuugaa nuhuh geed yavjiina geheer chi lav uudtei hiimoritoi baharhmaar hani bj chadsangui. Nuhruu hundeldeg huuhnuud hezee ch tegj yavq yadaj surdene shd

  35. ugtah says:

    teneg huniig davraaj boldgui yumshde.ehneree uur huntei seks hiisniig medsen ihenh erchuud  gar hureh bh.naad buzar emeese salsandaa bayarlah hetegtei.sanaaa amar 2 huugiinhee tuluu zutge.huuhduude uurusu dor uzdeg iim eheer yahav.naad avgai chine daraa ni zaaval harmsana.uulzaad ssihan ysriltsmaar l bn.ta nariin tuluu sanaa zovohgui bga huniig bitgii uruvd gui.odoo enenees iluu muu yu uzeh gej naad emteigee smidrahavdee.haya mart.setgelee hiimoroo sergee

  36. so what says:

    сонин л юм өөрөө ямар ч буруугүй дутагдалгүй хүн. эхнэр болоод хамаатан садан нь үзлийн муухай байж боломгүй хүмүүс. зүгээр байж байхад нь ийм сонин юм болмооргүй л юм даа. чи чинь тэнгэрийн амьтан Будда юм биш үү өөрийнхөө хэлснээр бол.

  37. dreadmauler says:

    yaay id saihan nasaa ingej zovoj ungruuleh gejdee, heleh ug alga da ter ehnerees salah tuhai aij yaadin be,, 2 saihan huugee bodood saihan amidarchihdaa ah mine ter hadam ntr odoo yu be mungu uguud aluulna gen vv tsagdaa hun baisan yum bol ijilhen tsagdaa zangaa gargaad uchiriig n olooch, yag odoo amidral tanig yalsan baina, hul deree zogsoh heregtei yadaj l 2 huugee bod tani urgeljlel, eej salaad yavlaa geed 2 eregtei huubdiin huvid togoo humrunu gej baihgui shuuh deed 2 huugee oor deeree av boldog bol uulzaad ganrs hoer pivo uuhsan 

  38. Zochin says:

    Uurtei chin suumaap baina

  39. sonirxogch says:

    Ymar xaramsaltai yum be. Er xvniig iim boltol ni zowoox gej. Guij tsarai aldaad xereggui l yum shig sanagdax yum. Bi uuruu bardam xvn boloxooroo iim teneg zuwulguu ugch bnada

  40. Oh god!!! says:

    Salahaas aih hereggui huuhduud chin Ali hediin oilgohchihson baigaa yamar medrelgui humuus bgaa bishdee harin neg gaigaas salj baigaadaa bayarla dahin dahin zuuraldaad bailgui hold zaigaa barij amidar uneheer huuhdiinhee tolool gej bodoj baigaa yum bol 

  41. Бодь Эх says:

    Газрын хаанаас нь шуламын хамаатан олоод амьдарчихваа та минь ээ. Эмэгтэй хvнд хань, vp хоероос илvv нь байдаг гэхэд итгэмгvй юм. 
    Муу хань насны гай гэж энэ шvv бурхан минь. 

  42. Mm says:

    chinii aldaa hanilsan hania намхан нуруутай, бүдүүн, хялар нүдтэй  gej boddogt baina daa. Harin ter olon duu zaluu tegj bodoogui hairlaj hamaljildag tul dagaad yavsan biz. Chamaig yag yamar asuudlaar shuuhed ugdug yum be? Zodson, daramtalsan, huchirhiilliin hergeer uu? Uuruur hun huniig shuuhed uguud baih shaltgaan baidag yum bolov uu, helj medehgui yum. Odoo negent yavaad ugsun huniig yahav dee, huugee UNDUR, TURANHAI, GOYO NUDTEI eejtei bolgohgui yu.  

  43. jasmin says:

    Yaanaa yamar muuhai eh hun be.unshaad bur hyamarchlaa.2 huutei shan ger bulee busniuldag teneg huuhen be.emegtei hun neg tarhi n ergeheeree ter chigtee ergedeg gdg yum bnle.manai nz huuhen 2 huuhedtei shan ger buleesee salsan.tarhi n ergeed uur zaluutai ybaad tgd l amidralaa nuraasan da.ergej irheerguigeer.barag amidral chn salsanbyum bishuu.tsaad zavaan zaluu n boo bolhoor ynz buriin yum hiigeed uurtuu erguulsen bh.ta odoo dunguj 40 garj ybaa jinhene zaluu ider nasan deeree ybj bgan bn shde.bitgii gunij gutraarai.1 eregteid 7 emegtei noogdoj bga gsn.zunduu hani bolhoor emegteichuud bga.taaraldanaa.gol setgel sanaagaa uudrug blgaa.

  44. Нээрээ says:

    Амьдралынхаа ханийг буруу сонгосон нь өөрийн чинь алдаа байнаа. Ямар муу муухай хүмүүстэй зууралдчихаа вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.