Би очих газаргүй ээ эцэг эхээ зовоож чадсангүй…

155_9897273966380201508201654

Сайн байна уу. Санаа бодлоо хуваалцаач, би гэр бүлийн амьдрал зохигоод 15 жил боллоо. Энэ хугацаанд тэсвэр тэвчээр гэж байдаг бол бүгдийг л тэвчлээ, араар тавилт хууралт зодоон нүдээн гээд. Нөхрийгөө бага багаар л өөрчлөж л байна. Сүүлийн 2 жил зодохоо больсон бас багахан халамжлаад байх шиг байгаан гэвч хүүхэмсэг занг би засаж чадахгүй нь ээ, яах вэ зөндөө л ном уншлаа нэмэр алга мяндсан ухаан гаргаад ч нэмэр алга цөхөрч дууслаа. Сэтгэл минь нэг хоосон түүний төлөө гэсэн юу ч байхгүй болсон. Урьд нь хэрүүл болбол орилж хашгирч уйлдаг байсан одоо ой сэтгэл хөрнө гэдэг нь болсон байна. Гэрт байвал бидэнд санхүү л хэрэг болохоос олон хоног ажлаар явахад би болон хүүхдүүд минь үгүйлэгдэхгүй бас би нөхрөө байхгүй нэг л өөртөө итгэлтэй гэгээлэг дарамтгүй байх юм. Ёстой хэцүү юмаа яах вэ салъя зөв шийдэл мөн ч юм шиг үгүй ч юм шиг. Туслаач яагаад салаагүй олон жил болсон бэ гэвэл би очих газаргүй ээ эцэг эхээ зовоож чадсангүй…

16 Comments

  1. Сайн байцгаан уу? Би өөрт тохиолдоод байгаа зүйлсийн талаар зөвлөгөө авах гэсэн юмаа. Би одоо дөнгөж 30 гарч яваа эхнэр 4 хүүхэхдтэйгээ амьдардаг. Эхнэртэйгээ нийлээд 14 жилийг өнгөрүүлээд байна. Би эхнэрээрээ араар нь олон удаа тавьсан, эхнэр маань ч энийг мэддэг гэхдээ арай тийм их гэж төсөөлдөггүй байх. Харин эхнэр маань намайг нэг ч удаа араар тавьж байгаагүй үнэхээр үнэнч эмэгтэй л дээ. Би эхнэртээ хайртай. Гол тулгараад байгаа асуудал гэвэл: Би эхнэрээсээ өөр нэг хүнээс хүүхэдтэй түүнтэй огт холбоогүй байдаг, одоо бас нэг хүнийг хүүхэдтэй болгочихсон хүүхдээ гаргахаар шийдсэн, энэ эмэгтэйтэй сүүлийн 2 жил гаруй дотно харьцаатай байгаа, эхнэр маань энэ явдлыг бүгдийг алган дээрээ тавьсан юм шиг мэддэг ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан болоод ч тэр үү, надад дэндүү хайртайдаа ч тэр үү бараг л тэсвэрлэдэг… Би эхнэртэйгээ сүүлийн үед их хэрэлдэж муудалцаж байна. бид хоёр яг л эрэгтэй хүмүүс шиг хүртэл зодолдож байна. Би ингэхийг үнэхээр хүсэхгүй байна, гэхдээ би бүх юм болж өнгөрсний дараа л ухаан орж байгаам шиг үнэхээр их гэмшиж өөрийгөө зүхэх юм. Нэг зүйл хэлэхэд би одоо хүүхэдийг минь тээж байгаа эмэгтэйд бас хайртай… намайг хүссэнээрээ харааж зүхэж болноо. Би анх удаагаа юм бичиж байна. 

  2. Uka says:

    Yavdalta  ym
    Chin uvchin uguhgu bnu? Bas huhed uvduud hetsu bdag shtee suuldee neeree bhgu bol saihn amar taivan boldi ble uneheer sanhuu chuhal ch gesen chi uuruu hariutslagaa uureed ajild orood huhde uuriguu tejeegeed yavj bno shude zorigtoi bai!!
    Ingej amidarch bolku hugshruud ireher chi uuruuu setgel
    Zuin
    Uvchte
    Boloh ch ym
    Biluu. 

  3. Зочин03 says:

    Одоо өөртөө анхаарлаа хандуул, нэг сайхан сэтгэл сэргээх залуутай болоод ав. Юугаараа дутдын.Тэгээд харин өөрт нь битгий мэдэгд. Чи л дотроо аз жаргалтай байвал болоо шт

  4. Klo says:

    Muusain buzruudad setgeleesee handah hereggui zugeer l hay, odoo uuriiguu bod. Nasaaraa buzar uiiliig ni bodoj amidarwal chi l hugshirnh chi l muudna, zugeer l tertee tergui itgel setgel saihan tsag ergej hezee ch irku chinii nandin saihan hairiig chin nuhur chin negmuu gichiig shaasan ter gudsan deer dewselj haysan uchraas tiim buzraS bolj uuriiguu shiitgeh hereggui hairlahaa l bolichih, zuwhun ur huuhdee uuriigu l bodoj amidar!

  5. o says:

    emegtei hun er ni ur huuhdee l geh yum da

  6. жорж says:

    Засарч байгаа бол тэссэн нь дээрээ. Эрчүүд бүгд л хүүхэмсэг байдаг. Баригдсан нь танай нөхөр. Өөр нөхөр авлаа ч адил л хүүхэнд дуртай. харин баригддаггүй залтай нөхөр таарч магад. Тийм болохоор хүүхдүүдэ бодоод тэс. Цаг хугацаагаар нөхрүүд засардаг юм. Зоддог л муу чанар бгаа юм. Ер нь эм хүнд гар хүрч байгаа новшнууд эр хүн биш дээ. 

  7. ganaa says:

    DarAvgar har yumnuud ger bul ur huuhed hani ijlee bodohgui bhd yun emegteichuud bid ger buliin ner nuuree bod gj ve.lai l bn. Zavaan har yumnuud amidrald gai l boldog yum. Salaach. Yadaj mungu sanhuu dutsan ch setgeliin jargal taivan smidral gj saihan uum bdg yum shu. 

  8. Салж болохгvй ээ says:

    Нээрээ л уучлаад, гэр бvлээ бvтэн хадгалж чадсан хосууд дажгvй амьдардаг юм байна лээ. 

  9. zochin says:

    Миний таних олон эмэгтэйчүүд өөрсдийнхөө бардам зангаас 1-рт, 2-рт ойр байгаа атаархагчдын үгэнд ороод салсан боловч өнөөдрийн байдлаар ганц бие хүүхдүүдтэйгээ гундуу явж байна лээ. Өөсдөө л энэ замыг сонгосон шүү дээ. Эр хүнийг уучилсан эмэгтэйчүүд өнөөдөр аз жаргалтай сайхан амьдарч байгааг харахад сайхан байна.

  10. hi says:

    uuu naizaa bi ch bas tiim odoo tegj araas ni suid bolj iim tiim sanaa zovj yahiim mongo olj irdeg bol terii ni zohitsuulaad ajil hiideg bol chamaid saihan bailgadag ue ue uulzdag huntei boloo .tsagiin erheer naad muu chin hogshrood bie ni diilehee boliod gertei shigdeed irne tehgui bol hoogood yavuul chi yu ch aldahgui harin hojino shu.

  11. эр хүн says:

    Эцэг эхээ амьд байгаа дээр нь учираа олоо тэгэхдээ сайн бодоорой.

  12. хүүхэн says:

    салаад яахав дээ шал утгагүй үр хүүхдүүд чинь ч сэтгэлийн дарамт. Нөхөр чинь яахав дээ, эрчүүд ёр нь тиймэрхүү байдаг юм. дээр үеийн хүмүүсийн амьдралыг бод өчнөөн хатантай болоод л амьдрах гэнэ, арабуудыг хар 4 эхнэртэй байхыг номлоно. хүн л бол хүн. эр бол эр. ямар ч дорой эр өөр хүүхэн бодож л байдаг юм. Бас төрсөн орд, жил нөлөөтэй юм шигээ. Энэ оддын зурлага энэ тэр чинь сар сараар гаргачихсан нь бараг үнэн гэж боддог болоод байгаа. тэгээд завхайрлын ордод төрчихсөн улсыг одоо яалтай билээ. Нөхөр чинь бас дажгүй юм гэр бүлээсээ хэзээ ч салахгүй завхайраад л явж байя гэж бодсон байна. Оюун ухаанаар бүгдийг зохицуулна гэж байхгүй юм билээ, хамгийн сайн арга нь нөхрөө ойлгоод энэ ийм л хүн гээд тэрэнд яаж өөрөө зохицож амьдрахаа бодсон нь дээр байхаа. Өөрөө нэг хоббитой болдоо,

  13. zaya says:

    Tiim bol zgr sanhuugiin eh uusvereer l boddoo

  14. Хариугаа авчих says:

    Засаж залруулах гээд еерийгее зовоохын нэмэрдээ. Зенд нь хаяа. Хvvxдvvд чинь том болсон юм бол чи еерее найзтай болж болно ш дээ. Яадаг юм хариугаа нууцаар авчих. Тэгээд л сэтгэл оег амьдарч байхгvй юу доо гэвэл ямар бэ. 

  15. zochin says:

    huuhed tom bolchihson bol, uuruu sain tungaaj bodood uuriinhuuruu zorigoti shiidehgui yu doo. nuguu taliin heleh ugiig sonsoogui bolohoor yu ch helj medehgui ni.

    er ni er ch baisan, em ch baisan bie bienee zodno gedeg baij bolomgui, huleen zuvshuurch bolohgui zuil shuu. ene er yum chin zodoj bolohgui, bi emegtei yum chin eneniig zodohod yadgiim gedeg bodol baij bolohgui. zodoldoj baisanaas zam zamaa huuvul deer.

  16. ko says:

    Chi  nohorguin bish vv

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.