Генийн донор ээжүүд

download (1)

Харамсалтай нь үргүйдэл эмчлэх ямар ч боломжгүй, зохиомол үр тогтоолт ч нэмэр болохгүй байх явдал гардаг. Ийм үед үр хүүхэд хүссэн эцэг эхчүүдэд донор тусалдаг. Донор гэхээр цусаа өгдөг тухай хүн бүр мэднэ. Харин үр тогтоолтын хувьд цус бус генийн материал болох эр эм бэлгийн эсийг өгдөг.

Үрийн шингэний донор

Ямар нэг шалтгаанаар төмсгөнд сперматозоид боловсорч чадахгүй, эсвэл гэмтлээс болж төмсөггүй болсон, удамшлаар дамждаг өвчтэй байх г.м. тохиолдолд үр тогтоохын тулд өөр хүний сперматозоид шаардлагатай болох тохиолдол цөөнгүй. Өөрөөр хэлбэл донор хүний үрийн шингэнийг авна гэсэн үг. Бэлгийн харьцааны хамтран амьдрагч байхгүй эмэгтэйчүүд ч үрийн шингэний донорын туслалцааг авч болно.

Үрийн шингэний доноруудад маш өндөр шаардлага тавьдаг. Нэгдүгээрт насны хязгаарлалт. Энд зөвхөн 20-40 насны эрэгтэйчүүд л донор болж болно. Хоёрдугаарт нь донорын хүүхдүүд эрүүл байх ёстой (удамшлын зүгээс). Донорыг эхлээд эмч мэргэжилтэнгүүд онцгой хяналттай үзэж шинжилнэ. Цусны бүлэг болон резус факторыг тодорхойлно. Вирусын халдвар, тэмбүү, В, С гепатит, өнгөний өвчин болон нуугдмал халдвар илрүүлэх шинжилгээ хийнэ. Спермограмма хийх ба үзүүлэлт нь дундаж үзүүлэлтээс өндөр байх (эрүүл, хөдөлгөөнтэй сперматозоидууд олон байх) ёстой. Донорын спермийг аваад хөлдөөж хадгална. Хагас жилийн дараа донор бүх шинжилгээг давтан өгч эрүүл бол спермийг ашиглаж болно.

Өндгөн эсийн донор

Өндгөвч байхгүй эсвэл өндгөвч нь эрүүл эс боловсруулах боломжгүй эмэгтэйчүүдэд энэ төрлийн донор шаардлагатай байдаг. Үүний тулд ЭКО хийнэ. Эхлээд донор эмэгтэй ба үйлчлүүлэгч эмэгтэй хоёрын сарын тэмдэгийн мөчлөгийг дааврын бэлдмэлээр ижилсүүлж зэрэгцүүлнэ. Энэ нь хөврөлийн умайд амьдрах боломжийг ихэсгэнэ.

Дараа нь эмийн тусламжтайгаар донор эмэгтэйн өндгөвчинд эм бэлгийн эсний боловсролтыг идэвхжүүлнэ. Үүний дараа жижиг мэс ажилбар болох өндгөвчинд хатгалт хийж боловсорсон өндгөн эсүүдийг гаргаж авдаг. Өндгөн эсэд үйлчлүүлэгч эмэгтэйн нөхрийн спермээр үр тогтоогоод, түүнийгээ ирээдүйн ээжийн умайд шилжүүлнэ. 25-30 насны хүүхэдтэй, эрүүл л бол ямар ч эмэгтэй донор болж болно. Донор болохын өмнө шинжилгээ өгнө. Цусны бүлэг, резус факторыг тодорхойлж бага аарцгийн эрхтэнүүдийн хэт авианы шинжилгээнд орж, зүрхний бичлэг хийлгэж, халдварт өвчний шинжилгээ өгнө.

Зарим тохиолдолд донорын өндгөн эсийг донорын сперматозоидоор үр тогтоох хэрэгцээ гардаг. Ийм тохиолдолд хөврөлийн донор болно. Эхнэр нөхөр хоёуланд нь эрүүл бэлгийн эс байхгүй үед ийм ажилбар хийх шаардлага гардаг. Хөврөлийн донорын түгээмэл нэг шалтгаан нь эр эм хоёр хоёулаа удамшлын өвчтэй эсвэл тэдний бэлгийн эсүүд нь үл мэдэгдэх шалтгаанаар хоорондоо тохирохгүй байх явдал юм.

Тээгч эх

Шууд утгаар нь авч үзвэл донор гэж хэлж болохгүй. Үргүй хосуудтай тохиролцосны дагуу сайн дураар тэдний хүүхдийг төрүүлж өгдөг эмэгтэйчүүдийг тээгч эх гэдэг. Өөрөөр хэлбэл өөрийн нөхөн үржихүйн тогтолцоог түр хэрэглүүлнэ гэсэн үг юм. ЭКО-р эхнэр нөхөр хоёроос авсан эсүүдийг нийлүүлж тээгч эхийн умайд шилжүүлж цаашид хөврөл байгалийн жамаараа хөгжиж хүүхэд төрдөг. Янз бүрийн улс орнуудад, өөр өөр шашин шүтлэгтэй хүмүүс энэ асуудалд янз бүрээр ханддаг. Гэвч дээрх арга нь эрүүл мэндийн шалтгаанаар хүүхэд тээж чадахгүй эмэгтэйчүүдэд хувьд өөрийн хүүхэдтэй болох цорын ганц боломж нь юм. 20-35 насны өөрийн эрүүл хүүхэдтэй, эрүүл ямар ч эмэгтэй нь тээгч эх болж болно. Дээрх аргыг хэрэглэхийн өмнө ирээдүйн эцэг эх ба хүүхдийг тээж төрүүлэхийг зөвшөөрсөн эмэгтэй нарын хооронд бичгээр гэрээ хийгддэг. Үүнд;

1. эмнэлгийн үйлчилгээний зардлыг нөхөх
2. ажилгүйдлийг зохицуулах
3. жирэмсний хугацаанд тээгч эхийн амьдрах газар
4. зохиомлоор үр тогтоох эмнэлгийн байгууллага
5. эрүүл хүүхэд төрүүлэхэд чиглэгдсэн эмчийн бүх зааврыг тээгч эх биелүүлэх үүрэг зэрэг нь гэрээнд тусгагддаг.
1989 онд Англид дэлхийн анхны тээгч эхийн хүүхэд төрсөн байдаг.

SOURCE: www.103.mn

4 Comments

  1. тусламж says:

    Sain baina uu? 24tei neg hvvtei oorooroo ervl sarul torj baisan. Eldew huuch owchin bolon muu zurshil baihgv. Gants biy eej. Teegch eh haij baigaa ger bvl bwal chin setgelese hariltsan tuslana. (Bas ondgon esnii donor bolno.) Togloh hereggvi 80481016

  2. Zochin says:

    Er ni bol mongold ur huuhedtei bolj chadahgui mash olon ger bul bga uund eruul mendiin yamnaas ymarch tyslaltsaa bhgui ene mash nariin emzeg asuudal shuu dee ediin zasag tsag zav setgel sanaa ner tur gd l …

  3. Zochin says:

    Er ni bol mongolld ur huuhedtei bolj chadahgui mash olon ger bul bga uund eruul mendiin yamnaas ymarch tyslaltsaa bhgui emash nariin emzeg asuudal shuu dee ediin zasag tsag zav swtgel sanaa ner tur gd l …

  4. Монгол says:

    Тээгч эхийн үйлчилгээ авч байсан хүмүүүс туршлагаасаа хуваалцана уу .Баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.